- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Шинэ төмөр замын хэрэгт “Монголын төмөр зам” гомддоггүйн учир юу вэ?
Өчигдрийн гол дуулиан Ерөнхийлөгч Х.Баттулгыг холбогдуулдаг байсан нэгэн хэргийг шүүсэн явдал байлаа. Тэр нь Тавантолгойгоос Гашуунсухайт боомт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн 280 сая ам.долларын хөрөнгийн нэг хэсгийг завшин шамшигдуулж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэг.
Тэгвэл уг хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэн "Самсунг Си энд Ти” компаний захирал Ли Жон Ёл, "Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалан шүүсэн байна.
Шүүх бүрэлдэхүүн төмөр зам тавих зургийг дахин хийж мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Ли Жон Ёлыг эд хөрөнгө завшиж, залилан мэхэлсэн хэрэгт гэм буруутайд тооцон 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэх шийдвэр гаргажээ.
Эдгээр хүмүүсийг онц их хэмжээний хохирол улсад учруулсан гэж буруутгасан бөгөөд уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан Зам, тээврийн сайд асан, одоогийн ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга А.Гансүх, ТӨХ-ны дарга байсан Д.Цогтбаатар нарт холбогдох үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосон билээ.
Энэ хэрэгт анх ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, "Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ, тус компанийн хэлтсийн дарга А.Зориг, "Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлсэн байдаг. Эднээс "Монголын төмөр зам” компанийн захирал асан П.Бат-Эрдэнэ, "Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн Интерполоор эрэн сурвалж байгаа. Улмаар энэ хүмүүст холбогдох үйлдлийг нь тусгаарлан, түдгэлзүүлээд буй.
Эх сурвалжуудын мэдээлснээр Ли Жон Ёл хувьдаа өөр компани байгуулж, түүнийхээ дансаар 800 гаруй сая төгрөг завшсан гэх үйлдлийг нь шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн бөгөөд хохирогч МТЗ компанийнхан гомдолгүй хэмээснээр улсад учруулсан дээрх хэмжээний мөнгөний 20 хувьд ч хүрэхгүй төгрөгөөр торгох ял оноосон нь энэ аж .
Монгол Улсын Ерөнхийлөгч нэр холбогдсон улсад их хэмжээний хохирол учруулсан уг хэргийг авлига, ашиг сонирхолд идэгдсэн шүүх ингэж шийддэг юмаа гэхэд одоогийн ЗТБХЯ-ны удирдлага, Монголын төмөр замынхан чухам яагаад "гомдолгүй” гэсэн нь нэн сонирхолтой.
Шүүх уг нь Ли Жон Ёлыг их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх нь үзсэн бололтой юм. Улмаар 40 сая төгрөгөөр торгожээ.
Гол нь тийм их хохирлыг барагдуулах асуудалд "Монголын төмөр зам” ХК яагаад "гомдолгүй” гэж мэдүүлснээ олон нийтэд тайлбарлах ёстой.
"Монголын төмөр зам” компани уг хэрэгт гомдолгүй гэснийг Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдсэн болов уу гэдэг ч сонирхолтой асуулт. ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ болоод түүний өмнөх сайд Д.Ганбат нарыг Х.Баттулгыг сайд байх үед хамт ажиллаж байсан учраас эс мэдэгч болдог юмуу хэмээн гайхах хүмүүс цөөнгүй байна. Өмнө нь Д.Ганбат сайд байхдаа шинэ төмөр замын суурийн ажлын 80 гаруй хувь нь хийгдсэн хэмээсэн нь бий. Тиймээс хардах хүн олон байгаа юм
Уг хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулгыг шалгаж, байцааж байсан. Гэвч тэр өнгөрсөн жил Ерөнхийлөгч болсноос хойш "овоолсон шороо”-ны гэгдсэн уг хэрэгт холбогдогсод ийнхүү ээлж дараалан цагаадаж, улсын хөрөнгө идэгсэд ял завшсаар байна. Тэдний хувьд А.Гансүхийг Зам тээврийн сайд байхад уг хэргийг үйлдсэн хэмээдэг билээ.
Тэгвэл овоолсон шороо нь нүдэн дээр ил, зарим газар овоолгоо хэтрүүлээд бас Хятадын төмөр замтай уулзах уг замыг 10 км-ээр зөрүүлэхээр уг шороогоо овоолсон байхад ийнхүү холбогдсон нөхдүүд нь цагаадсаар байгаа нь шударга уу. Лав Ерөнхийлөгч Х.Баттулгын ярин байж гарч ирсэн шударга ёс, авлигатай тэмцэх тэмцэлд харшлахаар барахгүй улсын Ерөнхийлөгч нь улсынхаа өмнө шударга байх үнэт зарчимд харшилж байна.
Тийм учраас Төмөр замын хэрэг хэрхэн яагаад ингэж шийдэгдсэн талаар Ерөнхийлөгч Х.Баттулга, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ,”Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Б.Цэнгэл нар тайлбар өгөх зайлшгүй шаардлагатай болов.
МТЗ компаний өөрийнх нь сайт дээр хийх ажлын баахан төлөвлөгөө байгаагаас энд өгүүлж буй төмөр замын суурь бүтцийн ажлын тухай Тиймээс энд тавигдаж буй хамгийн гол асуулт: Шинэ төмөр замын хэрэгт "Монголын төмөр зам” ТӨХК гомддоггүйн учир юу вэ?
О.Хуяг
Gereg.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||