- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
С.Баяраас У.Хүрэлсүхэд уламжлагдсан “Тавантолгой” төсөл
У.Хүрэлсүхийн Засгийн газар УИХ дахь намынхаа бүлгээр Тавантолгойн бүлэг ордыг, төмөрзам, авто зам, цахилгаан станцтай нь хөдөлгөх саналаа дэмжүүлээд байгаа. МАН-ын бүлгээр энэ асуудлыг хэлэлцэх үеэр "Тавантолгой” төслийн 30 хувьд IPO хийж, хөрөнгийн зах зээлээс 4.7 тэрбум ам.доллар босгох хар тооцоог хэн нэгэн гаргачихжээ.
Энэ нь эцсийн хувилбар ч биш. Манайд мөрдөгдөж буй хөрөнгийн зах зээлийн дүрэм, журам, олон улсын жишгийн дагуу IPO хийх компанийн нийт хувьцааны дор хаяж 30 хувиас доошгүйг олон нийтэд санал болгохыг шаарддаг. Нөгөө талаар "Эрдэнэс-Тавантолгой” компани дахь 2.5 сая иргэний 1072 хувьцаатай холбон тайлбарлаж буйгаас харахад олон нийтээс дэмжлэг авах гэсэн санаа болов уу. Үүнийг дагаад IPO хийхийг дэмжсэн хэсэг эдийн засагчид бүлэг үүсгэж, хувьцааны үнэлгээг олон төрлөөр зохион ярих болов. Үнэн хэрэгтээ өнөөдөр хаалттай компани хэвээр байгаа "Эрдэнэс-Тавантолгой”-н нэгж хувьцааны үнэлгээ 933 төгрөг хэвээр байна. Олон улсад байтугай дотоодын биржээр хүлээн зөвшөөрөгдөөгүй компанийн үнэлгээ яг хэд гэдгийг хэлэхэд бэрх. Тэгэхээр Тавантолгойг дагасан элдэв суртал ухуулгад Засгийн газраас гаргаж ирэх эцсийн хувилбар цэг тавих хүлээлт үүслээ.
Өнгөрсөн 20 жилийн дүр зургаас харахад, улстөрчдийн нам харгалзаагүй талцал, өнгө дагасан эдийн засагчдын цэцэрхэл Тавантолгойг хөдөлгөхөд дусал ч нэмэр болоогүй. Үүний адилаар одоогийн эрх баригчид улстөрийн шийдвэр гаргасан гэдэг мэдэгдэл эчнээ танил сонсогдож магадгүй юм. Улстөрчид геополитикээс эш татсан хөшигний ардах зодооноо, эдийн засагчид олон саяын хувьсагчаа ярьж байг. Гэхдээ Тавантолгойг хөдөлгөхөд нөлөөлөх хүчин зүйлс тэнэг хүнд ч ойлгогдохоор ил болж ирлээ. Үүнийг Ерөнхий сайд Хятадтай хамтарна гэдгээр товчхон өгүүлчихсэн шиг байна. Ямартай ч Засгийн газрын төвшинд 2-3 хувилбар яригдаж байгаа аж. Засгийн газрын тэргүүний зүгээс Тавантолгойн ордыг БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа ч ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасны дараа УИХ эцсийн шийдвэрийг гаргана. Энэ хугацаанд улс төр, бизнесийн бүлэглүүдийн хороонд "Нүүрсчдийн нам” байгуулагдтал талцсан түүхээ эргээд нэг сөхөх нь зөв байх.
У.Хүрэлсүхийн сорилт
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгойн төслийг урд хөршийн түншлэлтэй хамтран хэрэгжүүлэх байр сууриа дөрвөн сарын өмнө илэрхийлчихсэн. Манайд байгаа нөөц бололцооны хувьд үүнээс өөр гарц байхгүй гэдэг. Дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч БНХАУ бол манай нүүрсний гол худалдан авагч. Гашуун сухайтын боомтын цаана тус улсын томоохон ган үйлдвэрлэлийн парк байрладгаас шалтгаалан хамгийн ойр хямд өртөгтэй тээвэр ч гэж үзэж болно. Дэлхийн зах зээлийн нүүрсний ханш манайд "пад”-гүй явж ирсэн нь үүнтэй холбоотой бөгөөд урд хөрш хилийн боомтын шалгалтаа нэг шат чангаруулахад л Тавантолгойн нүүрсний экспорт төдий чинээ буурч ирсэн. Тиймээс тус улсын компани Тавантолгой, үүн дотор нүүрсний төмөрзамд хэдэн хувийн эзэмшил хүсч, хөрөнгө оруулах санал тавихаас бүх зүйл шалтгаална. Мэдээж бүх өндгөө нэг сагсанд хийж болохгүй гэх дүрмийн дагуу өмнө нь яригдаж ирсэн Япон, Солонгос тэргүүтэй аж үйлдвэр өндөр хөгжсөн гуравдагч талыг оролцуулах нь ирээдүйтэй гэж үзсээр ирсэн. Улмаар хоёр дахь түншээрээ дамжуулан гуравдахид нь нүүрсээ худалдах дэд бүтэц үүснэ гэсэн үг. Энэ бол гадаад талаас нөлөөлөх хүчин зүйлс. Харин хамгийн том тээг бол манай дотоодын нөхцөл байдал. Одоогийн нөхцөл байдалд Үндэсний ауюулгүй байдлын зөвлөл буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг зөвшилд хүргэж чадсан хувилбар урагшилна гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Тиймээс Ерөнхий сайд асан С.Баярын УИХ-д олонх байсан ч "Стандарт бус” эвслийн Засгийн газар байгуулах хувилбар Тавантолгойг хөдөлгөх арга байж болно. Ингэснээр мөн л 10 гаруй жил гацсан түүхтэй Оюутолгойн төслийн араас хөдлөх боломжтой. Гэхдээ үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй "65”-ын бүлэг нам дотроо нэгдсэн байр суурьтай байж чадвал бие даан шийдвэрлэх бүрэн эрхийг өнгөрсөн парламентын сонгуулиар олж авсан. Харин тэднийг нэгтгэх лидер У.Хүрэлсүх байх эсэх нь...
Ж.Эрдэнэбатын хувилбар
Тавантолгойн орд бол 2.5 сая монгол хувьцааг нь эзэмшдэг "Эрдэнэс-Тавантолгой” компанийн лицензийн талбайд агуулагдаж буй сайн чанарын 7.4 тэрбум тонн сайн чанарын нүүрс, метан хий тэргүүтэй баялаг. Энэхүү баялаг 400-гаад сая жилийн тэртээгээс үүссэн гэж эрдэмтэд нотолдог ч 100 орчим жилийн өмнө нээн илрүүлсэн эзэд нь нутгийн иргэд болж таардаг. Харин нөөцийг нь тогтоогоод, хувааж хүртэх асуудлаарх маргаан 20 жилийн настай. 2008 онд стратегийн орд Тавантолгойн тодорхой хэсгийг хувийн компаниас төрд шилжүүлж авснаар түүхийн өрнөл эхэлсэн гэж үздэг. Хамгийн сүүлд Ж.Эрдэнэбатын танхимын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ажлуулсан ажлын хэсэг 2016 онд Хятадын төрийн өмчит "Чайна Шенхуа Энержи” компани тэргүүтэй 10 гаруй хөрөнгө оруулагчидтай хэлэлцээний ширээний ард хэд хэдэн удаа суусан. Төслийг хэрэгжүүлэгч компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, үүн дотроо төрийн өмчийн "Эрдэнэс-Тавантолгой”-н оролцоог хангах хувилбарыг дэвшүүлсэн. Гэвч хэлэлцээг дуусгалгүй Ерөнхийлөгчийн сонгуультай золгосон юм. Үүнийг дагаад Ж.Эрдэнэбатын Засгийн газар Тавантолгойн 49 хувийг Хятадын талд 400 сая ам.доллараар худалдах нууц хэлэлцээ явагдаж байна гэх мэдээлэлд эрх баригчид няцаалт хийснээс өөр тодорхой байр суурь гаралгүй өнгөрсөн.
Ч.Сайханбилэгийн хувилбар
Ч.Сайханбилэгийн Засгийн газар өнгөрсөн 2016 оны сонгуульд бэлтгэж "Сайн хувьцаа” нэрийдлээр нэгж хувьцааг нь 1000 төгрөгөөр үнэлж, 300 мянган төгрөг тараан амилуулсан нэр зүүж байлаа. Хуулиараа Тавантолгойг стратегийн ордын жагсаалтад багтаасан учраас зөвхөн УИХ л энэ ордын талаарх эцсийн шийдвэрийг гаргах учиртай. Энэ утгаараа Тавантолгойн асуудлыг цогцоор шийдэх шийдлийг үе үеийн Засгийн газруудаас гаргаж, хөрөнгө оруулагчид өөр өөрсдийн боломжит нөхцөлийг санал болгож байжээ. Гэвч УИХ-ын төвшинд унадаг жишиг гэж хэлж болохоор үйл явц өрнөжээ. Үүний тод жишээ нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын гаргасан 268 дугаар тогтоолын дагуу шалгарсан консорциумтай хэлэлцээ хийхийг Монгол Улсын Сайд М.Энхсайханд даалгасан байдаг. Уралдаанд шалгаруулалт явуулж, Монголын "Энержи ресурс”, Хятадын "Чайна шинхуа энержи”, Японы "Сүмитомо” компанийн консорциум шалгарсан явдлыг төсөл хэрэгжихэд хамгийн ойр очсон явдал гэж болох юм. Тэд "Тавантолгой” төсөлд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулах санхүүгийн саналаар ялсан. Гэвч тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгахыг ашиггүй гэж үзэн гацаасан.
Н.Алтанхуягийн хувилбар
Үе үеийн Засгийн газар болгон Тавантолгойн бүлэг ордыг иргэддээ тэгш хүртээмжтэйгээр, эдийн засгийн эргэлтэд оруулах амлалтыг тоть шиг давтсан ч бодитоор үр дүнгээ өгөөгүй. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 онд "Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268 дугаар тогтоол гаргасан байдаг. Ингэхдээ хөрөнгө оруулагчдад туршлагатай үндэсний компани 51 хувийг эзэмшин олон улсын нэртэй компаниудтай баг болж орж ирэх үндсэн нөхцөл тавьж байжээ. Үүнд Монголын "Энержи ресурс" 51 хувьд, Хятадын "Шинхуа", Японы "Сүмитомо”-гийн нэгдэл шалгарах магадал өндөр байсан аж. Удалгүй УИХ-д олонх байсан АН-ын МоАХ фракцын гишүүдийн оролцоотойгоор Засгийн газрыг огцруулснаар төсөл зогссон.
Сү.Батболдын хувилбар
Мөн Сү.Батболдын Засгийн газар Тавантолгой ордыг хөдөлгөх хоёр ч хувилбар гаргасан байдаг. С.Батболдын Засгийн газар 2010 онд Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах олон улсын тендер зарлав. Тендерт БНХАУ-ын "Шенхуа Энержи”, ОХУ-ын "Төмөр замуудын нэгдэл” тэргүүтэй оролцогчид, АНУ-ын "Пибоди Энержи”, Люксембургийн "Арселор Металл”, Бразилийн "Вале”, Швейцарийн "Экстрата” шалгараад байсан ч хэлэлцээ үр дүнд хүрээгүй. Дараагийнх нь ашиглалтын лиценз Монголын "Эрдэнэс-Тавантолгой” компанид үлдэх, Хятадын компани 40 хувьд хөрөнгө оруулах, ОХУ-Монголын хамтарсан компани болох "Дэд бүтцийн хөгжил” 36 хувь (18+18), үлдсэн 24 хувийг Америкийн "Пибоди Энержи” авах гэсэн хувилбарыг зарласан юм. Энэ хувилбарыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл дэмжээгүй тул "Экстрата”, "Вале”, "Арселор Метал” Монголоос гарч буйгаа зарлаж байлаа. Түүнчлэн 2011 онд Засгийн газар Тавантолгойн ордоос БНХАУ-ын төрийн өмчит "Чалко” компанид тонн нүүрсийг 70 ам.доллараар нийлүүлэх гэрээгээр 350 сая ам.доллар зээлсэн байдаг. Гэвч дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш өгсөж, уруудахыг дагаад "Эрдэнэс-Тавантолгой” компани өр дарах хэрэгсэл төдийхнөөр үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд "Чалко”-д нүүрс нийлүүлэх суурь үнийн маргаан өрнүүлж, өрийн эргэн төлөлт удааширсан. Харин дэлхийн зах зээл дээрх нүүрсний эрэлт нэмэгдэж, ханш нь өссөнөөр зургаан жилийн дараа Тавантолгой ордыг БНХАУ-ын төрийн өмчит компанийн барьцаанаас нүүрсээ дахин хэдэн жил нийлүүлэх болзолтойгоор гаргасан юм.
Хэн юу хэлэв
С.Баярын хувилбар
Хамгийн анх С.Баярын Засгийн газар Тавантолгойн төслийг цогц байдлаар хэрэгжүүлэх уралдаант шалгаруулалтыг олон улсад зарласан. Найман орны 15 том компани, консорциум оролцохоо мэдэгдсэний дунд Австралийн "Би Эйч Пи” групп, ОХУ-ын гурван компанийн консорциум, БНСУ-ын КОРЕС консорциум, АНУ-ын "Пибоди энержи” групп, БНХАУ-ын "Шенхуа Энержи”, Японы хамтарсан нэгдэл, Энэтхэгийн "Жиндал Стийл энд Поавер”, Бразилийн "Вале” нарын акулууд сонирхлоо илэрхийлж, танилцуулгаа хүргүүлсэн ч Оюутолгойн ордын гэрээний дараа Засгийн газар солигдсоноор намжсан байдаг. Ийнхүү уралдаанд шалгаруулалт зарлах бүрт дэлхийн топ компаниуд Тавантолгойн ордыг эдийн засгийн хувьд ашигтай гэж үзэн олон тэрбум ам.доллар, төмөр зам байгуулах санал өгч байжээ. Гэтэл Монголын тал тодорхой шалгаантайгаар болон шалтгаангүйгээр эргэж буцаж байснаар хөрөнгө оруулах сонирхолтой компаниудын тоо шалгаруулалтаас шалгаруулалтын хооронд эрс цөөрчээ. Удаа дараагийн уралдаан шалгаруулалт, хэлэлцээнд хамгийн олон удаа орсон нь Хятадын төрийн өмчит "Чайна Шенхуа Энержи” компани бөгөөд Монголын талаас Тавантолгойн Ухаа худгийн ордыг эзэмшигч "Энержи ресурс” компани юм.
Х.Баттулга (Монгол Улсын Ерөнхийлөгч)
-Тавантолгойг 60-100 жил гаднынханд өгөх гэсэн оролдлогыг илчилснийхээ төлөө ийм эрүү шүүлтэд орж байна. Нүүрсчдийн намынхныг илчлэх болно.
2016.03.18
М.Энхболд (УИХ-ын дарга)
-МАН гацаанд ороод байгаа Тавантолгой, төмөр зам, эрчим хүчний төслүүдийн ажлыг шуурхайлж, Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлан ажиллана.
2016.03.01
У.Хүрэлсүх (Монгол Улсын Ерөнхий сайд)
-Тавантолгойн асуудал бол цэвэр манай дотоодын улс төрийн асуудал. Монгол Улс Тавантолгойн баялгаа БНХАУ руу л гаргана. Тиймээс бид тэдэнтэй хамтран ажиллах ёстой.
2018.01.18
Ц.Элбэгдорж (Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч)
-Тулга бид хоёр "Төмөрзам барих үнэхээр болохгүй, гаднаас элдэв зүйл ороод ирнэ гэж үү” хэмээн ярилцаж байсан. "Би Тавантолгойг авъя” гэж надад хэлж байсан.
2018.01.18
Эх сурвалж Үндэсний шуудан сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||