- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол газрын чулуу хил даван “нүүдэллэж” байна, нүүж л байг уу
"Авч гарсан чулуу минь
Алганд хөлдрөөд байх чинь
Нутаг минь намайг санав уу
Нутгаа би санав уу”
Энэ дууг сонсох бүрдээ хоймортоо залсан нутгийн чулуугаа барьж үзмээр санагддаг юм. Алсхан говийн хүү би сургууль соёлын мөр хөөж нутгаа орхин явахдаа унасан газар угаасан усныхаа чулууг авч гарсан. Тэр чулуу миний итгэл үнэмшил, зүрх сэтгэлийн нарийн нандин, үнэ цэнэтэй зүйлийн нэг. Би тэр чулуутайгаа үе үехэн "ярилцдаг”, ус нутаг, өвөг дээдэс, нутгийн хөгшдийнхөө тухай эргэн дурсах өдөл сэрлийг энэ чулуу өгдөг юм.
Миний хөлд орж, ботго хурганы хойноос хөөцөлдөж өссөн газар минь Арц Богдын өвөр хоолой. Тадай, Шар хөв, Эрэгбулан гээд манай тэндхийн чулуу бол үгээр хэлэхийн аргагүй газар дэлхийн тансаг урлал. Гартаам, мана, чүнчигноров, тариат мана, пийсүү гээд эдүгээ монгол эрчүүдийн гартаа эргүүлж, гайхуулж суудаг тэр хөөрөгнүүд бүгд Арц Богдын чулуу. Харин тэр үнэт чулуу дундаас аяга шиг амсартай ганцхан цагаан цэхэр чулуу авч гарсан нь энэ. Заримдаа би боддог юм. Бууринаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог гэх үг бий. Тэгээд нутгийнхаа чулууг зовоочихсон юм биш байгаа гэж болгоомжлох сэтгэл үе үехэн төрдөг. Нутгийн чулуу гэгч ийм л эрхэмсэг оршихуйтай. Өвөг дээдэс минь ширхэг чулуу сөөм газрынхаа төлөө амиа зольж байсан нь утга учиртай. Харин одоо чулуу байтугай эх нутаг, газар шороогоо хүртэл арилжааны нүдээр харж, урд газрын улаан мөнгөөр багцаалж хэмждэг болжээ. Монгол газрын чулуу бууринаасаа хөдлөх байтугай хил давж харийнхны халаасыг зузаалж байна.
Хэдэн жилийн өмнө нутгаараа явлаа. Талаар нэг хөглөрч байдаг өнгө алагласан хөөрхөн бөөрөнхий чулууд ховор болжээ. Нутгийнхан явуул суугуул хүмүүстэй нийлээд түүж хамаад дуусгаж буй гэнэ. Алимны нэг хайрцаг чулууг хятадууд газар дээр нь хагас мянга орчим юаниар авдаг аж. Монгол газрын чулуу үнэт болон хагас үнэт чулуунд нэрлэгдэнэ. Тухайлбал Өмнөговийн Гурвантэсээс олдоод буй хас чулуу гэхэд үнэт чанараараа алмаазын дараа ордог аж. Хөвсгөлийн ногоо хаш ч бас дээгүүрт эрэмбэлэгдэх үнэт чулуу билээ.
Нэгэн цагт Америкт Аляскийн алтны төлөө амиа тавьж байсан шиг чулууг "чулуу” болгох хязгааргүй шунал хүсэл Монгол нутгаар тэнэж явна. Хангай, говь хаана ч ялгаагүй. Хөдөөгийн замд хэсэг бүлгээрээ газар ухаж байгаа чулуучидтай хаана ч тааралдана.
Өмнөговийн Гурвантэс сумын улаан чулуу, Дундговийн Дэлгэрцогтын шилэн мана гэж нэрлэгдэж байгаа бөөрөнхий чулуу, Дорноговийн үзмэн мана, Хөвсгөлийн Цагааннуурын ногоон хаш гэхчлэн үнэт чулуунууд ил далд аргаар их хэмжээгээр хил дэвсаар байна.
Жилдээ 6-9 тонн үнэт чулуу хууль бусаар гарч хил давдаг гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Хэрэв ингэж тооцвол 2000-аад оноос эхэлсэн чулууны нууц бизнес 200 шахам тонн үнэт чулууг хилийн чанадад гаргасан байх магадлалтай.
Монголчуудын хямдхан өгсөн чулууг Хятадууд засч янзлаад дэлхийн зах зээл дээр асар үнэтэй арилжаалж их хэмжээний ашиг олдог аж. Тухайлбал, Дорноговь аймгийн Айраг сумйн нутгаас олдсон нэг метр гаруй урттай чүнчигноров Хонконгийн чулууны бирж дээр нэг сая ам.доллараар зарагдсан гэх мэдээлэл бий. Гэтэл манай нинжанууд иймэрхүү хэмжээтэй чүнчигноровыг 200 мянган төгрөгөөр л хятадуудад зардаг аж.
Говийн аймгуудаас олборлосон төрцөөрөө чулуу Монголд кг 45-85 мянгад хүрдэг бол БНХАУ-ын зах зээл дээр 120-540 мянган төгрөгийн үнэд хүрдэг юм байна. Өөрөөр хэлбэл үнэ нь 3-6 дахин өсдөг аж.
Манай улсын экспорт 2018 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 225.8 сая америк доллараар өсөхөд үнэт, хагас үнэт чулуу, гоёлын зүйлсийн экспорт 68.7 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн гэсэн албан ёсны мэдээлэл байна.
Монголчууд газраа ухаж, чулуугаа худалдахгүйгээр амьдарч чадахгүй болчихсон юм бол засч янзалж гоёл чимэглэл, бүтээгдэхүүн болгож өртөг шингээгээд экспортлох аваас илүү ашиг олно. Эдийн засгийг тэтгэх нэг судас нь үнэт чулуун бүтээгдэхүүн байх ч юм бил үү.
Үнэт болон гоёлын чулуу чимээгүйхэн хил давсаар, энэ төрлийн бизнес эрхлэгчид бүлэглэлийн хэмжээнд зохион байгуулагдсан гэж ярилцдаг ч хэн хэзээ хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй. Тухайлбал, өнгөрсөн онд 20 кг хаш чулууг хууль бусаар хил давуулахыг завдсан зөрчил илэрчээ. Нэг кг хаш чулуу урд хөршид 80-120 мянган ам.долларт хүрдэг гэсэн мэдээлэл байна.
Үнэт чулуунаас гадна солир чулууг хууль бусаар гаргах гэж байгаад баригджээ. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги- Мандалын боомтоор БНХАУ-ын 13 иргэн 16 нэр төрлийн 84 хайрцаг үнэт чулуу гаргах гэж байгаад хураалгажээ гэхчлэн баримт хөвөодөг. Мэдэгдэж "гэрэл цорьсон” нь энэ мэт.
Монгол Улс дээр нэр дурьдсан чулуунуудыг барилгын материалд тооцдог нь эргээд хуулийн хүрээнд хариуцлага тооцох үндэслэл болдоггүй гэсэн хачирхалтай хэрнээ харамсмаар мэдээлэл сонслоо.. Хэрэв үнэхээр тийм аваас энэ харалган заалтаа яаралтай засч залруулахгүй бол эх орны чулуу урагшаа зөөгдсөөр нэгэн цагт дуусна.
Эх орон минь ширхэг чулуу бүрээрээ эмтэрч байгаа нь энэ.
П.Булган
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||