Тус агентлагаас мэдээлж буйгаар, хоёр орны төлөөлөгчид энэ оны эхний хагаст уулзах бөгөөд тавдугаар сард болох Хятадын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр хэлэлцэх асуудалд уг ажлыг хамруулах бололтой. БНАСАУ дараагийн цөмийн туршилтаа нутгийн өмнөд хэсэгт хийж болзошгүй гэж БНСУ-ын мэргэжилтнүүд үзэж байгаа ба өнгөрсөн долоо хоногийн байдлаар БНАСАУ дараагийн цөмийн туршилтад идэвхтэй бэлтгэж байгаа болохыг АНУ, БНСУ-ын мэргэжилтнүүд олж тогтоосон байна.
А.Цацралт
Эх сурвалж: Монцамэ