- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойг шалгаж байгаа 360 хүний нэг нь МАХН-ын Б.Жагар...
Манай улсад буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт болох "Оюутолгой төсөл” байгуулагдсан цагаасаа л хардлага, сэрдлэг, хараал, ерөөл дунд явж ирсэн. С.Баярын толгойлсон МАН, АН-ын хамтарсан Засгийн газрын үед гурван парламент, хэд хэдэн Засгийн газар дамжин баймааж шийдэгдсэн юм. Гэрээ байгуулагдаад монголчуудад ашиггүй, гэрээ байгуулахад оролцсон эрх мэдэлтнүүд авлига авсан тухай яригдаж өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайн гэрээг байгуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар хоригдож байна. Монголын эдийн засгийн чуулганы үеэр анхаарал татсан асуудал бас л Оюутолгой байсан. УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж байгаа. Дэд ажлын хэсгүүдэд иргэний хөдөлгөөн, улс төрийн жижиг намуудаас төлөөлөл багтсан аж. Д.Тэрбишдагва дэд ажлын хэсгүүд шуурхай сайн ажиллаж байна гэв. Харин "Оюутолгойд 360 хүний бүрэлдэхүүнтэйгээр шалгалт хийж байна” гэсэн шүүмжлэл өрнөсөн юм. Эдийн засгийн чуулганы үеэр. Ямар ч монгол хүн Оюутолгойн гэрээ луйвар гэж зүхдэг болсон нь нийгмийн эмгэнэл, бидний байгаа дүр төрх. Нийтлэлч Баабар "Оюутолгойн гэрээг бүтнээр нь байтугай хагасыг нь ч уншсан хүн байхгүй” гэж хэлсэн. Гэвч уншсан хүн байна гэнэ. Тэр нь Н.Энхбаярын МАХН-ын гишүүн Б.Жагар гэгч бололтой аж.
НИТХ-ын чуулган хуралдаж байхад Б.Жагар дайрч орж, тухайн үеийн хурлын дарга Ц.Сандуй уруу оймс шидэж "од” болох оролдлого хийсэн удаатай. Ийм л улс төрийн хэнээ туссан нэгэн Оюутолгойг шалгах ажлын хэсэгт багтсан байх юм гэнэ. "Таны мэдлэг, чадвар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах хэмжээнд хүрч байгаа гэдэгт итгэлтэй байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултад "Оюутолгойн гэрээг уншиж, ойлгож ядаад байх юмгүй. Найман настай хүүхэд ч муу гэрээ болсныг нь хэлнэ. Үүнд хүний мэдлэг чадвар шаардлага байхгүй” гэж хээвнэг хариулж байх юм. Тэнд бужигнаад буй 360 хүний нэг нь Б.Жагар гэсэн үг. Оюутолгойн гэрээгээр олон улс төрч шоу хийж УИХ-ын гишүүн болсон бас дахин сонгогдсон жишээ бий. Ийм үйлдлүүд нь Б.Жагар мэтийн хэн ч мэдэхгүй гудамжны тэмцэгчийн дүрд хувирсан залууст Оюутолгой улс төрд орох шатны гишгүүр, УИХ-ын гишүүн болох арга зам болж харагдаад байгаа нь харамсалтай юм. Энэ гэрээг хамгийн их шүүмжилдэг хүний нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Оюутолгойн 51 хувийг эзэмших тухай санал гаргаснаа ч хэлдэг. Оюутолгойн гэрээг зогсоох сонирхолтой, алдааг нь залруулж сайжруулахыг хүсдэггүй бүлэглэл бий л гэлцдэг. Улстөрчдийн амны зугаа болж ард түмнийг хилэгнүүлдэг энэ гэрээний учир хэзээ олдохыг цаг хугацаа л харуулах байх. Бас монголчуудад ашиггүй луйврын гэрээ болсон эс бөгөөс гэрээ байгуулсан эрх мэдэлтнүүдийн хэлдгээр ашигтай болохыг тааж мэдэхгүй. Өрөөлийг ажил хийлгэхгүй муулж, өөлж, өөрсдийнх нь амьдрал өөдлөхгүй хэдэн жилийг үдэх юм бол доо.
А.Эрдэнэ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||