Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Р.Сэддорж: Татвар төлөлтөөрөө бид улсдаа шилдэг тавд тогтмол шалгарч ирлээ

Р.Сэддорж: Татвар төлөлтөөрөө бид улсдаа шилдэг тавд тогтмол шалгарч ирлээ

"Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддоржтой ярилцлаа. 

-"Таван толгой” ХК Монгол улсын ТОР 100 аж ахуйн нэгжийн эхний X байрт шалгарчээ. Томхон шалгууруудыг биелүүлж байж шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэг болдог. 2017 оны ажлын ажилтаасаа хуваалцаач?
-" Тавантолгой” ХК-ийн хувьд 2017 онд 4.1сая тонн нүүрс олборлон борлуулж 427.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улс орон нутгийн төсөвт 183.4 тэрбум төгрөгийн төвлөрүүлсэн. Татвар төлөлтийн хувьд улсдаа эхний 5-р байранд эрэмблэгдсэн. Нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд 2-р байранд орж байгаа юм. Өнгөрсөн онд компанийн хувьд 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүний 90 гаруй хувийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон хуваарьласан. Нэгж хувьцаанд авч үзвэл 2410 төгрөг ногдож байна. Өмнөговь аймгийн хувьд хамгийн том хувьцаа эзэмшигч/51%/ болохын хувьд 64.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг авсан байгаа. Өнгөрсөн 10жилийн хугацаанд компанийн цэвэр ашгаас Өмнөговь аймгийн төсөвт зөвхөн ногдол ашгаар 215 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг.
 - Өмнөговь аймагт хэдэн оноос хойш ногдол ашиг хуваарилаж эхэлсэн бэ?
- Энэ талаар ярихын тулд компанийн түүхийн талаар товчхон мэдээлэл өгье. Манай компанийн хувьд Тавантолгойн бүлэг орд дээр MV-000287/A тусгай зөвшөөрлийн талбайд нүүрс олборлолт борлуулалтын үйл ажиллагаа явуулж байна. 1966 онд ордыг анхлан эзэмшиж өнөөдрийг хүртэл 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Компанийн өмчлөлийн хувьд маш онцлогтой. Өмнөговь аймаг 51 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 49 хувийг нь Монголын хөрөнгийн бирж дээр худалдаж байгаа бөгөөд Монгол улсын болон гадаадын улс орны иргэд аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна.  Монголын хөрөнгийн бирж дээр 1995 оноос хойш арилжаалагдаж байгаа шилдэг хувьцаат компани. 
- Өнгөрсөн жилүүдийн талаар болоод одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?
- Өнгөрсөн 52 жилийн түүхийн хувьд олон олон үе шат, хүндрэл бэрхшээлийг даван туулж өнөөдрийн энэ амжилтад хүрсэн. Зах зээлийн нийгэмд шилжин орсон буюу 1995 он, нүүрсний анхны экспортыг эхлүүлсэн 2004 оноос хойш дан ганц дотоод хүчин зүйлээс шалтгаалахгүй гадаад зах зээлийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарах болсон. 2011 он дуустал нүүрсний зах зээлд өсөлттэй байсан. Гэвч 2016 оны эхний хагас хүртэл гадаад зах зээлд хүндрэлтэй нөхцөл байдал гарч уурхайнууд хаалга барих хүртэл хямарч байсан. Харин сүүлийн хоёр жилд нүүрсний гадааад зах зээл дээрх үнийн өсөлт болж бид бүхний хувьд, хувьцаа эзэмшигчдийн маань ч хувьд таатай нөхцөл байдалтай байлаа. Компани 2017 онд орлогоо 251.4 тэрбум төгрөг буюу 142.4 хувиар нэмэгдүүлж, 427.9 тэрбум төгрөгт хүргэсэн. Цэвэр ашгийн хувьд 86.9 тэрбум төгрөг буюу 2.6 дахин нэмэгдүүлж 141 тэр бум төгрөгт хүрсэн.Нүүрс борлуулатын хэмжээ нэмэгдэхээс гадна нүүрсний үнийг гурав дахин нэмэгдүүлж өнөөдрийн байдлаар  нэг тонн нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр 66 ам.доллараар борлууж байна. 2018 оны хувьд уурхайгаас таван сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй. Зах зээлийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байна гэж үзэж байгаа.
- Хувьцаат компани болсон 23 жилийн хугацаанд ямар үр нөлөөтэй ажиллав?
-Үр нөлөөний хувьд аваад үзэхэд Өмнөговь аймгийн хөгжил, Цогтцэций сумын хөгжлөөс харагдана байх. Өмнөговь аймгийн хувьд улсын төсвөөс санхүүжилт авдаггүй харин татвар төвлөрүүлдэг цөөн аймгуудын нэг. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээрээ 21 аймгаа тэргүүлж шалгарсныг санаж байгаа байх. Өнгөрсөн жилүүдийн дунджыг аваад үзэхэд Тавантолгой ХК-ийн зүгээс төлсөн татвар, ногдол ашиг нь аймгийн төсвийн орлого бүрдүүлэлтийн 60-70 хувь бүрдүүлж ирсэн байдаг. Орон нутгийн өмч давамгайлсан, нээлттэй хувьцаат компаний хувьд засаглалын хамгийн ил тод хариуцлага өндөртэй гэж ойлгож болно. Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа 200 орчим компаниудиас хамгийн их ногдол ашиг хуваариласан компаниар бүртгэгдсэн байдаг. 2009 оны тавдугаар сард нэгж хувьцаа 970 төгрөг байсан. Өнгөрсөн жил тухайн сард 4400 төгрөг болсон харин өнөөдрийн хувьд 10000 төгрөгийн ханштай худалдаалагдаж байгаа.Энэ тоо юу харуулж байна вэ гээд жишээгээр тайлбарлахад 2009 онд манай хувьцаанд нэг сая төгрөгөөр хөрөнгө оруулсан хүний хувьцаа өнөөдөрийн байдлаар 10 сая төгрөгийн үнэлгээтэй болсон байгаа юм. Мөн өнгөрсөн жилүүдэд ногдол ашгаа хүртчихнэ сүүлийн хоёрхон жилийн ногдол ашгийг тооцоод үзвэл 3,5 сая төгрөг болно.-
Хувьцаат компаний хувьд ашигтай ажиллаж ногдол ашиг тараана гэдэг нэлээд том үзүүлэлт гэж ойлгодог.
-Монголын хөрөнгийн бирж бүртгэлтэй байгаа 210 компанийн хувьд өнөөдрийн байдлаар 1-р зэрэглэлийн компанийн ангилалд хамаарч байгаа. Энэ ангилал нь компанийн үнэлэмж, ногдол ашиг тараалт, засаглалын зөв хэлбэрээр явж байгаа эсэх зэрэг олон шалгуураар ангилж тодорхойлж байдаг. Зах зээлийн үнэлгээний хувьд нийт компаниудын тэргүүлэх эгнээнд явж байна. Өнгөрсөн 52 долоо хоногийн үзүүлэлтийг авч үзэхэд хувьцааны үнэ 850-13310 төгрөг болсон. Энэ нь тус хугацаанд нэгж хувьцааны үнэ 14.5 дахин нэмэгдсэн гэсэн үзүүлэлт гарч ирж байгаа юм. Жишээ болгоод сонирхуулахад анх хувьцаат компани болж байхад уурхайд маань ажиллаж байсан ажилчдаас хувьцаа эзэмшиж өнөөдрийг хүртэл ногдол ашгаа аваад явж байгаа манай ахмад уурхайчин байна. Сая гарсан шийдвэрийн дагуу жилдээ 600 орчим сая төгрөгийг ногдол ашгаар аваад явж байна шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Р.Сэддорж: Татвар төлөлтөөрөө бид улсдаа шилдэг тавд тогтмол шалгарч ирлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани