- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нийгмээ тольдохуй, нийтэд хүргэхүй
Бусдын дайтай сэтгэх, илэрхийлэх, боломжийг олгосон нийгэмд, эрх чөлөөт иргэн хүний статусыг мэдэрч алхдагаа, том хувь заяа гэж боддогоо нуух юун!!
Ардчилсан хувьсгалын ололт, ер нь хамгийн том гавъяа гэвэл энэ биз!! Либериализм төгс хувилбар биш ч гэлээ, хүн төрөлхтөн үүнээс сайныг хараахан олоогүй л байна гэх юм билээ (У.Ч). Ардчилалын замаар алхсан Монголын минь нийгэм өнөөгийн бидний дэргэд хүрч ирэх гэж бишгүй л алдаа биз, энэ талаар бишгүй л үзэж, уншаа биз. Гэхдээ засч, залруулж болох хойно, сүржигнээд яахав. Халхын заяа их гэдэг дээ.
Зах зээл, заль мэхний аль ч бай, үүний буянаар бузгай хөрөнгөжиж, чинээлэгт тооцогдон тамшааж, яаж энэ байдлаа алдчихгүйхэн шиг цааш авч явах уу хэмээн өдөр, шөнийн бодол болон яваа #партизанууд #празитууд, #попууд та нарыг элдвээр шүүх, эцэс нь харагдахгүй тэмцлийн талаарх огтхон ч бодолгүйгээ эрт хэлэе. Юу хожих билээ!! Харин, Эх орноо, үлдэж байгаа үр хүүхдийнхээ бүтэн нэрийг бодсон ч одоо та бүгд #мэдлэгийг хүлээн зөвшөөрч, зөвд хүлээцтэй хандаж, буруугаа хүлээх зориггүй байдаг юм аа гэхэд, бусаддаа гай, гацаа, түгжээ, өмхий үнэр, утаа тортог болохгүйхэн шиг амьдрах хэрэгтэй байгааг олон зүйл харуулах боллоо, та нарт ч мэдрэгдээд эхэлсэн биз.
Хэдийн, Залуус эх оронд юу хэрэгтэйг тодорхойлж, шийдлийг нь санал болгож, хэрэгжүүлэлтийг удирдах потенциалтай болон хүрээллээ тэлж буй кэйс хаа сайгүй. Энэ л миний харая гэвэл сайхан зүйл мөн ч олон байна даа гэх уриалга билээ.
Эх оронч байх үзэл, хандлага, зохист үйл хэргийг ялгаж, дүр эсгэсэн #ботуудыг таньж, тэднийг газар авахаас сэргийлэхэд хувь нэмрээ оруулахын чухлыг бидний үеийнхэн мэдрээд эхэлсэн нь сайхан.
Бид бүгд мэднэ... Хүн бүр гарааны тэгш бус ч гэлээ, цаг хугацааны ижил мандаттай амьдрах уралдаанд орохдоо, "Сайн, сайхан амьдрах хүсэл, байнгын эрмэлзлэл" хэмээх барианд орохыг зорилгоо болгосон байгаа. Гэхдээ энэ хэрэгцээгээ адгын аргаар гүйцэлдүүлэх нь дорой хийгээд хөгийн.
Болж байгааг урамшуулах, болохгүй байгаад саналаа хэлэх "ухамсартай-хариуцлагатай иргэн хүний наад үүрэг, цаашлаад хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, хязгааргүй боломжууд" бол Монгол хүн бүрийн хувьд том хувь заяа. "Буян даана" гэдэг шиг, бид энэ их хувь заяатай толгой холбосон хүмүүсийн хувьд бидэнд хүн чанар, ёс зүй, эв эе, хүндлэл, хамтын хүчээс илүү гагнаас гэж үгүй.
Эвтэй байхдаа хүчтэйгээс гадна, "мэдлэгтэй" байхад олон асуудлыг шийдэж чаддаг болсон дүрэмтэй уралдааны оролцогч гэдгээ огт мартаж болохгүй!!
Цаг үеэ мэдэрч, өөрсдөддөө шударга хандаж, шинэчлэлд хувь нэмрээ оруулахаас өөр сайн зүйл юу байх билээ.
Хүний нийгмийн Хөгжил гэдгийг, "нэгийг устгаж, нөгөөгөөр солих үйл явцаар ойлгон/харах нь" зөвхөн "нэг хэсэг нь, нөгөөхөө үзэн ядах" төдийхнөөр л дуусахаас өөр гавъяа үгүй!! Хэн үүнд дуртай вэ?.
Дэргэдэх Монгол хүнийхээ нүд рүү нь харж байгаад асуу. Чамд юу хэрэгтэй байна вэ? гэж. Тэд үсрээд л, Малтусын ангилсан таван хэрэгцээнээс нэг их халихгүй хариултыг өгнө. Тэгээд ч сайхан амьдрах тийм их зүйл хэрэгтэй гэж ямар бивангард нь бидэнд суртал болгочихсон юм? Харин, бидний хэнийх нь хүсэл "бусдыг алах, хөөж туух, өөрийгөө дөвийлгөх, харанхуй бүдүүлгээрээ дуусах, хөмсгөндөө пирэтик хавчуулсан төрхтэйгээ" үлдэх бол?????
Зохицож амьдрах, биенээ хүндэтгэх, чадахгүйдээ нийлж хүрэх, бусдад төвөг удахгүй амьдрах бүхий "баярлалаа, уучлаарай"-дах нь ямар их боломжийг бидэнд өгөх бол оо? гэж үе үе шүүрс алддагаа нуух юун!! Тиймээ би, ингэж л боддог!
Зөв хүмүүс гэж хэнийг хэлэх? Тэдэнд буй хүнлэг ёс суртахуун-зан чанарын төлөвшил, хандлага, мэдлэг боловсролын хэмжүүр юу байна вэ? Юу бид бүгдэд тустай вэ?
"Зорилго нь хүрэх арга замтайгаа зохистой харьцаанд" байж гэмээнэ "утга учир" илтгэх болохоос, дөргүй бух аятай байх нь малын бэлчээрээсээ халихгүйтэй л ижил!!
Боломж бидэнд асар бий.

Нийтлэлийг Э.Батсайхан.
Нийгмээ тольдохуй, нийтэд хүргэхүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани