Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орон нутгийн хөгжлийн гарц нь ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ

Орон нутгийн хөгжлийн гарц нь ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ

 

Монгол Улсад эдийн засгийн чуулга уулзалт 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус чуулга уулзалт нь Монгол Улсын хувьд ч, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа юм. Хөгжлийн асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгч нар, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын зөвлөмж гаргаж байгаагаараа онцлогтой тус чуулганы тэргүүлэх сэдэв, бодлогын асуудал нь яалт ч үгүй Хариуцлагатай уул уурхай, түүний хүртээмжтэй өсөлтийн талаар байв. Үнэндээ уул уурхайн салбар гэхээр газар шороогоо онгичоод хаячихдаг, нөхөн сэргээлт хийдэггүй, хариуцлагагүй гэсэн ойлголт нийгэмд түгээмэл болж. Мэдээж энэ бол анхааруулга, сэрэмжлүүлэг. Иймээс үүнийг анхаарлын гадна орхигдуулж болохгүй.

Гэхдээ уул уурхайн салбарт хариуцлагатай ажилладаг, байгаль орчноо хамгаалдаг, нөхөн сэргээлт хийдэг, орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа сайн жишээнүүд бас олон. "Бороо Гоулд”, "Эрдэнэт” гээд нийгмийн хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлдэг компаниудын жишээнд "Оюутолгой”, "Энержи Ресурс”, "Эрдэнэс Тавантолгой”, "Чинхуа МАК” гээд дэвшилтэт технологи  ашиглаад хариуцлагатай уурхай эрхэлж байгаа  олон уурхайг дурьдаж болно. 
"Монголын эдийн засгийн чуулган 2018” чуулганы үеэр "Оюутолгой” компанийн захирал Т.Спонс  "Би "Оюутолгой”-н гэр бүлийг төлөөлж байгаа хүн. Манай гэр бүлд 14 мянган хүн байдаг. Бид нягт хамтран ажилладаг. Төр, хувийн хэвшлийн амжилттай түншлэлийн сайн жишээ болж ажиллаж байгаа гэдэгтээ итгэдэг. Бид дэлхий дээр томоосоо гуравдугаарт орох уурхайг барьж байгуулж байна. Эхний ил уурхайн хэмжээ маань Төрийн ордон хамаарах Сүхбаатарын талбайгаас 17 дахин том зайнд ажиллаж байна. Харин гүний уурхай газрын түвшнээс 1300 км-ийн доошоо "Блю скай”-ын байшинг 12 давхарласантай адил. Тунелийн хэмжээ 200 км буюу Улаанбаатар-Дарханы хоорондох зай юм. Бид өдөр бүр 24 цагаар үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 7000 гаруй ажилтан хүчин чармайлт гарган ажиллаж байгаа. Монгол Улсыг дэлхийд манлайлагч болгохын төлөө ажиллаж байна. Газрын доор 1.3 км-ийн аж үйлдвэрийн цогцолборыг бий болгосон. Дэлхийн хэмжээний том уурхайг бий болгосноор Монгол Улсын өрсөлдөх чадавхийг сайжруулна гэж харж байна.  Монгол Улсын стратегийн хөгжлийн суурь нь Оюутолгой гэж харж байгаа. Бид эрдэм мэдлэгтэй, ур чадвартай ирээдүйг бий болгохын төлөө ажиллаж байна” гэсэн. 
Үнэндээ хариуцлагагүй уул уурхайн балгаар нутаг усаа ухуулахгүй, баялгаа ашиглуулахгүй гэх иргэд, орон нутгийнхны тэмцэл сүүлийн үед тасрахаа больсон. Уг нь уул уурхайн компаниуд маань хариуцлагатай ажиллаж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийж, тухайн нутаг орныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдагсан бол уул уурхай гэдэг эсэргүүцэж тэмцэх биш, эвлэлдэн нэгдэж, хөгжих хамгийн чухал салбар юм. Тэр утгаараа хариуцлагатай уул уурхайн үлгэр жишээ болсон компаниуд, тэдгээрийн үйл ажиллагааг олонд таниулан сурталчилж, дэмжиж ажиллах нь төр засгийн болоод хэвлэл мэдээллийнхний тэргүүн үүргүүдийн нэг зайлшгүй байх ёстой билээ. 
Монголын төрд 60 жилийн хугацаанд хийсэн хамгийн том дөрвөн гэрээ байдаг.  Эхнийх нь 1949 оны төмөр замын гэрээ, Эрдэнэтийн, Монголросцветмент, тэгээд Оюутолгойн гэрээг нэрлэж болно. Эндээс ганцхан жишээ татахад, зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот.  "Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж,  1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд  үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол Улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос эдүгээ хүртэл хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол улсын хоёр дахь том хот болтлоо дэвжин хөгжсөн нь "Эрдэнэт” үйлдвэрийн буян. 

Монгол Улс уул уурхайгаас шууд хамааралтай. Тийм ч учраас орон нутгийн хөгжил, хүн амынх нь амьжиргаа хийгээд, ажлын байрны гол үүсвэр нь уул уурхай гэхэд ч хилсдэхгүй.
Нэгэн үе орон нутгийнхан уул уурхайн компаниудыг үйл ажиллагаа явуулахад нь ихээхэн хүндрэл учруулж, дарамталдаг, мөнгө төгрөг нэхдэг, орон нутгийн захиргаанаас нь зөвшөөрөл олгодоггүй зэрэг асуудал байнга гаргадаг байлаа. Энэ тухай тус салбарын бизнес эрхлэгчид төрийн түшээдэд хандан гомдоллох нь цөөнгүй байв. Нөгөө талаар компаниудын зүгээс байгаль орчны менежмент хэрэгжүүлдэггүй, тайлан тэнцлээ үнэн зөвөөр гаргадаггүй, хүлээх хариуцлага сул, байгаль хамгаалах чиглэлд ямар ч ажил хийлгүй байгаль орчны байцаагчдыг нүд хуурсан бичиг цаасаар аргалж өнгөрөөх байдал газар авсан байсан. Харин төрийн хувьд хууль дүрмээ боловсронгуй болгож, чанд мөрдүүлэх, мөн аж ахуйн нэгжийн хариуцлагыг өндөрсгөх талаас туйлын хангалтгүй ажиллаж ирсэн нь үнэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Засгийн газраас хариуцлагатай, ил тод уул уурхай, тэр тусмаа нөхөн сэргээлтийг сайн хийж, орон нутгийн хөгжилд анхаарлаа хандуулдаг хариуцлагатай компаниудыг бүрэн дэмжинэ. Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргахад томоохон нөлөө үзүүлсэн улсуудын нэг бол Канад юм. Тиймээс танай улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж,  дараагийн төслүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлэх алхмыг тавина. "Аивенхоу Майнз”,  "Эрдэнэ ресурс”, "Центерра гоулд”-ын төсөл дээр Засгийн газар болон яамны зүгээс анхаарч ажиллана” гэв.
Уул уурхай өндөр хөгжсөн орнуудын иргэдийн уул уурхайн талаарх мэдлэг боловсрол өндөр учраас хэл ам гараад байдаггүй, нөгөө талаар компаниуд нь үйл ажиллагаагаа эхнээс нь хуулийн хүрээнд олон нийтэд ил тод мэдээлэл өгч ажилладаг байна. Харин сүүлийн жилүүдэд манай томоохон аж ахуйн нэгжүүд байгаль орчны мэргэжилтэнтэй болж, томоохон компаниуд нь олон хүний бүрэлдэхүүнтэй газар, хэлтэс байгуулж ажиллаж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, хариуцлагатай уул уурхайн жишээ болсон "Спейшл Майнз” ХХК гэхэд л Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2013 оны есдүгээр сараас эхлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татан уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу амжилттай хэрэгжүүлж байгаатай очиж танилцсан юм. 
Тус компани уул уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлсэн үеэсээ Монгол Улсын ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулж одоог хүртэл хуулийн дагуу боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт хийн ажиллаж байгаа аж. Зөвхөн сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд улс, орон нутгийн төсөвт нийт 3 тэрбум 577 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлснээс гадна нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн нутгийн хөгжил, нутгийн иргэдийн боловсрол, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг харж болно. Жишээ татахад, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын өргөтгөлийн засварын ажилд гэхэд 100 сая, Орон нутгийн хөгжлийг дэмжихэд 100 сая, 2018 онд тус аймгийн  орон нутгийн байгаль орчин, хүн амд нөлөөлөх нөлөөллийг бууруулах болон орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулан 200 сая төгрөгөөр тус тус дэмжиж ажилласан байна. Үүнээс гадна тус аймгийн Баян-Овоо сумын 1, 2 дугаар багийн нутагт шинээр гүүр барих ажилд 20 сая, Ерөнхий боловсролын сургуулийн дээврийн засварын ажилд 20.5 сая,  ЕБС-ын дотуур байрны дээврийн болон гадна талын засварын ажилд 38.9 сая, түүхэн болон соёлын өвийг хамгаалах, хариуцуулж өгсөн газарт тэмдэгжүүлэлт, хаягжуулалт хийхэд 890 мянган төгрөгийг тус тус хөрөнгө оруулан, дэмжиж ажиллажээ. 

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, нутаг орны хөгжилд туслахаас гадна ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг ч орхигдуулалгүй шийдсээр ирсэн нь үнэхээр сайшаалтай. Тус компани нийт 135 үндсэн ажилтантайгаас 96 нь Баянхонгор аймгийн харьяат иргэд гэж байгаа.
Тэднийгээ тогтмол ажлын байраар ханган, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэн ажиллаж байгаа нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсээр иржээ. Арга ч үгүй юм. Үндсэн ажилтнуудыг нь дагаад дам байдлаар 400-гаад өрхийн амьдралд бодит хувь нэмэр оруулж байгаа хэрэг шүү дээ. Тэрбайтугай Мандалхайрхан 1-р багийн иргэдийн бизнес, ажлыг дэмжих зорилгоор сүүлийн гурван жилийн хугацаанд 214 орчим сая төгрөгийн махны худалдан авалтыг хийгээд байгаа аж. Энэ мэтчилэн орон нутаг дахь уул уурхайн компаниуд хариуцлагыг нэгдүгээрт тавин, Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу ажиллаж чадвал иргэдийн эсэргүүцэлтэй тулах биш, харин ч эсрэгээрээ хөгжлийн төлөө хамтдаа урагшлах хамгийн чухал гүүр гэдгийг хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэгч "Спейшл Майнз” ХХК-ийн жишээ ийнхүү харуулж байна. Нэг үгээр, хариуцлагатай уул уурхай, хүртээмжтэй өсөлт нь олон олон Эрдэнэт хотыг босгох хөгжлийн нэг тулгуур багана байх нь гарцаагүй үнэн юм. 


 

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Орон нутгийн хөгжлийн гарц нь ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өнөөдөр, 15:40
Өнөөдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

Өчигдөр, 22:09
Өчигдөр, 22:07
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

Өчигдөр, 22:04
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

Өчигдөр, 22:01
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

Өчигдөр, 21:58
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

Өчигдөр, 21:56
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

Өчигдөр, 21:46
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

Өчигдөр, 20:32
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

Өчигдөр, 20:30
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

Өчигдөр, 20:27
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

Өчигдөр, 20:23
Өчигдөр, 20:13
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани