Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

Монгол Улс өргөн уудам нутагтай, хүн ам тархан суурьшсан байдлыг овжин ашиглах гэсэн оролдлогууд өдрөөс өдөрт нэмэгдэх болсон. Өөрөөр хэлбэл, хүний үйлдлээс хамаарсан байгаль орчны эсрэггэмт хэргүүд ихсэж байна. Тэдний энэ үйлдэл зөвхөн байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэхээсээ илүүтэй уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа юм. Тиймээс хүрээлэн буй орчны гэмт хэргийн хор уршгийг  иргэд, олон нийтэд таниулан,  иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл хүргэх зорилгоор "Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэгтэй  ярилцлаа.

УЛС ОРОН ДАЯАР "БАЙГАЛИА ХАМГААЛЬЯ” НЭГДСЭН АЯН ӨРНӨЖ БАЙНА

-Байгаль орчны асуудал 8 настай балчираас 80 настай буурай хүртэлх хүн бүрт хамаатай. Монголчууд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд байгалиа хамгаалах, хайрлах зөв хүмүүжил олгох уламжлалаа хадгалж үлдэхийг захидаг заншилтай. Гэвч өдгөө хийхээсээ хэлэх нь их болж. Байгалиа хайрлая гэж зүгээр нэг яриад байх биш юм. Нэгдсэн аяны хүрээнд ямар ажлууд хийгдээд явж байгаа вэ? 

-Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, УУХҮЯ, БОАЖЯ, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс болон тус  албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран улсын хэмжээнд  "Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг энэ сарын  15-ны өдрөөс ирэх зургадугаар сарын 5-ныг хүртэлх өдрүүдэд зохион байгуулж байна. 

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс нь Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/67 тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан 9 төрлийн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг.

Дээрх хэргийн нөхцөл  байдлыг сүүлийн таван жилийн байдлаар авч үзвэл 2013 онд 337,  2014онд  287, 2015 онд  228, 2016 онд  165, 2017 онд 330 хэрэг, 2018 оны эхний 4 сард 113 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 51-ээр буюу 45,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


-Гэмт хэрэг өсөх болсон шалтгаан нөхцөлийг хэрхэн авч үзэж байгаа вэ?
Тухайн төрлийн гэмт хэрэг өсөхөд хэд хэдэн шалтгаан бий. 
Нэгдүгээрт: Шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс  хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой. Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны хуульд хохирол учруулснаар хэргийг авч үздэг байсан бол шинэ хуулиар материаллаг бүрэлдэхүүн шаардахгүй. Жишээ нь Газрын хэвлийг ухсан, ямар нэгэн ашигт малтмалын металь олдсон, олдоогүйгээс үл хамаарч шууд гэмт хэрэгт тооцогддог болсоон гэсэн үг. Энэ нь гэмт хэргийн тоон үзүүлэлт нэмэгдэх нэг шалтгаан нөхцөл болж байна. 
Хоёрдугаарт: Цагдаагийн байгууллагаас хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна УИХ, Засгийн газар,  яам агентлагуудаас байгаль орчныг хамгаалах чиглэлээр гаргасан хууль тогтоомж журмын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж үр дүнг тооцож эхэлснээр гэмт хэргийн илрүүлэлт мөн өссөн. Нэг үгээр хэлбэл нуугдмал гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэх хяналт шалгалтын ажил сайжирсантай холбоотой гэж үзэж болно.

П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна Image may contain: sky, tree, outdoor, nature and text-Монгол Улс бол хайрлахгүй байхын аргагүй онгон дагшин байгальтай. Хүн бүр үүнийгээ мэддэг ч хайрлаж "чаддаггүй”. Иймээс нэгдсэн арга хэмжээний хүрээнд  иргэдэд таниулан сурталчлах олон ажлууд төлөвлөгдсөн болов уу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтэд Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн буй  орчны эсрэг гэмт хэргийн хор уршгийг таниулах, ухуулга нөлөөллийн арга хэмжээг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим мэдээллийн орчноор түгээж хүргэх ажлыг зохион байгуулна. Мөн ихэвчлэн үйлдэгдэж бүртгэгдэж байгаа хууль бусаар ашигт малтмал олборлох, байгаль орчин бохирдуулах, хууль бусаар мод бэлтгэх, ашиглах, тээвэрлэх, худалдах, ой хээрийн түймрийн хор уршигийн талаар нилээдгүй нэвтрүүлгүүд бэлдсэн байгаа. Үүнийг олон нийтэд сурталчлах үүднээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дэх заалтын дагуу олон нийтийн телевизүүд бид бүхэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Мөн дээрх аяны хүрээнд чиг үүргийн байгууллагуудтай энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, шалтгаан нөхцөлийг судлаж хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. 
Хэлэлцүүлгээр зарим орон нутгийн эрх бүхий албан тушаалтнуудаас гаргаж байгаа шийдвэртэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм. Тухайлбал, газар ухаж алт олборлоод нөхөн сэргээлт хийдэггүй. Иймэрхүү байдлаар ухсан нүх нэлээдгүй олон газруудад бий. Газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр нөхөрлөлүүдийг бий болгосон. Тэдний ажлын үр дүн болон сөрөг үр дагавар, голын усыг бохирдуулсан зарим иргэд, аж ахуйн нэгжийн асуудлыг зөвлөгөөний үеэр хэлэлцэн, хууль эрх зүйн актыг цаашид боловсронгуй болгох тал дээр санал дүгнэлтэд хүргэхээр зорьж байна. Зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг харьяа байгууллагаар нь дамжуулан хууль тогтоох эрх бүхий байгууллагад хүргүүлэх ажлуудыг мөн хийнэ.Түүнчлэн хулгайгаар мод бэлтгэх, хууль бус ашигт малтмалтай холбоотой хяналт шалгалтын ажлуудыг орон нутагт тасралтгүй зохион байгуулна.

 

-Байгаль орчныг бохирдуулсных нь төлөө хуулийн хариуцлага хүлээлгэхээр шинэ хуульд заасан. Энэ чиглэлээр хариуцлага ногдуулсан тохиолдол хэр олон бүртгэгдсэн бэ?

-Сүүлийн жилүүдэд хот, суурин газрын хүн ам, автомашины тоо өсч, үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр агаар, хөрс, усны бохирдлын түвшин нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг баруун бүсэд Говь-Алтай аймаг-1, хангайн бүсэд Булган, Өвөрхангай-2, төвийн бүс болох Төв аймаг -1, зүүн бүсэд Хэнтий-1 тус тус үйлдэгдсэн. Харин энэ оны эхний дөрвөн сард Төв аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт тус бүр нэг хэрэг шалгагдаж байна.

Байгаль орчныг бохирдуулах гэмт хэргийн дотор тулгамдаж буй гол асуудал нь усны бохирдол. 2017 онд гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 760 булаг, шанд, 344 гол горхи, 391 нуур, тойром хатаж ширгэсэн гэсэн тоон мэдээлэл бий. Энэ бол сэтгэл эмзэглүүлэм тоо юм.

Усны бохирдлын эх үүсвэр нь ердөө хүний үйл ажиллагаа болчихоод байна.  Хот суурингаас ялгарч байгаа бохир, арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, уул уурхайн бохирдол, түүн дотроо хог хаягдал, малын сэг зэм, органик гаралтай бодисын бохирдол багагүй хувийг эзэлж байна.

-Ийм тохиолдлуудыг гэмт хэрэгт тооцохгүй харин Зөрчлийн хуулиар шийдвэрлэхээр болсон байх аа. Ингэснээр эдгээр ус бохирдуулагчдад ямар хариуцлага ногдуулахаар хуульд тусгагдсан байдаг юм бол?

-Өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд доорх үйлдлүүдийг зөрчилд тооцож, шийтгэл ногдуулахаар заасан байдаг.  Жишээлбэл,  усан сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан, ашиглаж дууссан цооногоо битүүмжилж хүлээлгэн өгөөгүй, ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, шилжүүлсэн,  гол мөрний голдирлыг өөрчилсөн,  зөвшөөрөлгүй ашигласан зэрэгт хуулийн хариуцлага тооцно. Дээрх үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохгүй. Харин зөрчилд тооцож хуулиар хариуцлага тооцохоор болсон.

-Монголын тулгуур багана бол уул уурхай. Гэвч байгаль дэлхий, гол мөрөн бохирдуулагч хамгийн гол хүчин зүйл бол уул уурхайн салбар. Тэгэхээр та бүхний анхаарал, хяналт шалгалт ч тэр зүгт чиглэнэ гэсэн үг. Уул уурхайн салбарын байгаль бохирдуулагчдыг хэрхэн хянаж байгаа вэ?

Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын 1996, ашиглалтын  1678 нийт 3647 тусгай зөвшөөрлийг олгосон гэж Ашигт малтмалын газрын Кадастарын хэлтсээс өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн. Манай улсын нутаг дэвсгэрийн 13.4 хувьд уул уурхай хайгуул, олборлолт явуулж байна. 

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт байгаль орчныг бохирдуулахас гадна хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал зэрэг уул уурхайн салбартай хамааралтай заалтууд бий.  Энэ төрлийн гэмт хэрэг 2013-2016 оны хооронд 35-41 гэмт хэрэг үйлдэгдэж байсан болн бол 2017 онд гурав дахин өсч, хэргийн илрүүлэлт 42.5 хувиар буурсан үзүүлэлт харагдаж байна.
Шинээр батлагдсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш улсын хэмжээнд 87 гэмт хэрэг бүртгэгдснээс эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 82 хэрэг байгаагийн 26 хэргийн сэжигтэн, яллагдагчийг олж тогтоон хэргийн илрүүлэлт 31.7 хувьтайболж өссөн.

2018 оны эхний дөрвөн сарын байдлаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох  21 гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. 

-Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах нь уул уурхайн салбарт түгээмэл. Үүнээс гадна өөр ямар  төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?

-Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдээс гадна цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээх. Мөн аймаг, сумын удирдлагуудтай нөхөн сэргээлт хийх, гэрээ байгуулж бичиг баримт бүрдүүлэх нэрээр халхавчлан орон нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт үйлдлүүд түгээмэл гарч байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутагт "Хавчиргана”, "Харгана” хэмээх газарт, Баянхонгор аймгийн Галуут, Заг сумын нутаг дэвсгэрт, Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан тохиолдлууд бий.

-Нийслэл рүү хулгайн мод оруулж ирсээр л байна. Дүүрэн мод ачсан, бүрэн хамгаалалт бүхий ачааны машинууд хотын захын хорооллуудаар өдөр бүр хулгайн модны тээвэрлэлт хийх нь энгийн үзэгдэл болж. Уг нь энэ хэргийг таслан зогсоох зорилгоор хуулийн байгууллагууд олон арга хэмжээ зохион байгуулдаг ч дорвитой үр дүн гарахгүй байх шиг?

-Улсын хэмжээнд 2016 онд бүртгэгдсэн 27167 гэмт хэргээс 72 буюу нийт гэмт хэргийн 0.2 хувь, 2017 оны 32259 гэмт хэргээс 128 буюу 0.4 хувь нь хууль бусаар мод бэлтгэх хэрэг бүртгэгдсэн байдаг. Энэ оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд энэ төрлийн 63 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээр хэргийн улмаас байгаль орчинд 2016 онд 193.3 сая төгрөг, 2017 онд 109.5 сая төгрөгийн хохирол учирсан.  Хууль бус мод бэлтгэх гэмт хэрэг буурахгүй байгаатай санал нийлж байна.  Зөвхөн энэ онд л гэхэд энэ төрлийн гэмт хэрэг урьд оны мөн үеэс 34 нэгжээр буюу 53.9 хувиар өссөн нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурал, ажилгүйдэл их байгаагаас гадна амар хялбар аргаар ашиг олох сонирхлоос үүдэлтэй.

П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна No automatic alt text available.

-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг өргөн агуулгатай гэж таны хэлсэнчлэн  бидний ярилцлага ч олон сэдвийг хамарч байна. Орхигдуулж боломгүй нэг сэдэв бол хууль бус ан агнуур. Ан амьтныг хууль бусаар агнах, ангийн гаралтай түүхий эдийг хууль бусаар худалдах явдал буурахгүй байгаа нь ан амьтны нөөцийг улам бүр хомсдуулж байна..?

-Байгаль орчныг хамгаалах тур дундаа ургамал, амьтныг хууль бус ан агнуур, худалдааг бууруулах, таслан зогсооход мэргэжлийн хүмүүсийн хичээл зүтгэлээс гадна олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, боловсон хүчнийг  чадавхжуулах шаардлагатай байгааг онцлох нь зүйтэй байх. Алжаал тайлах зорилгоор ан амьтдын цус уух, эд эрхтнийг нь өвчин намдаах зорилгоор ашиглах явдал түгээмэл байна. Мөн чихмэл, арьс, эвэр зэрэг эд эрхтнийг нь чимэглэлийн зорилгоор ашиглах, арьс, үсийг нь өмсөх, гоёх зэргээр ан амьтныг хууль бусаар агнаж байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.  Тэр байтугай амьтны гаралтай эд зүйлийг хадгалан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан бол хариуцлага  тооцдог гэдгийг ойлгох цаг болжээ. 

-Химийн бодисын хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Тэр хэрээр хууль бус импорт, буруу хэрэглээг дагалдсан гэмт хэрэг ч нэмэгдэх шинжтэй. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Өнөөдөр дэлхийд ашиглагдаж байгаа 11 сая орчим нэр төрлийн химийн бодисоос 10 мянга  гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд нь эрсдэлийн үнэлгээ хийгдсэн байгаа. Тавин жилийн өмнө жилдээ хүн төрөлхтөн нэг сая тонн химийн бодис үйлдвэрлэж байсан бол өнөөдөр 400 сая тонн болтлоо нэмэгдлээ. Мөн 100 орчим мянган  нэр төрлийн химийн бодисыг улс хооронд  худалдаалж, жилдээ 1000 орчим нэр төрлийн химийн бодисыг шинээр нээж байна.

Түүнчлэн иргэд болон гар аргаар алт олборлогчид алтны баяжмалтай шороог химийн хорт бодис болох мөнгөн ус ашиглан угаах, химийн хорт, аюултай бодисыг тээврийн хэрэгсэлд нуун хилээр оруулж ирэхийг завдсан тохиолдлууд бий. Иймд химийн хорт, аюултай бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд энэ төрлийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж, дүрэм, журмуудыг сайтаар судлан гэмт хэрэг , зөрчилд холбогдохгүй байхад анхаарах хэрэгтэй.

П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна Image may contain: text


Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН" 
П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани