Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ШӨХТГ-ЫН ДАРГАД ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДЫГ ХААЦАЙЛАХ ШАЛТАГ БАЙВ УУ

ШӨХТГ-ЫН ДАРГАД ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДЫГ ХААЦАЙЛАХ ШАЛТАГ БАЙВ УУ

 

Өнгөрсөн өвөл нэгэн нэр бүхий "бага гар’’-ын ШТС-аас АИ-92 бензин авсан. Жижиг тэрэг учраас 75 мянгад бензиний сав дүүрчихдэг. Гэтэл гурав хоногийн дараа шар гэрэл ассанаас гадна хөдөлгүүрт дуу орж, хурд авахдаа доголдож байгаа нь илт анзаарагдсан юм. Эхэндээ учрыг нь ололгүй гайхаад орхисон ч сүүлдээ бүр асахдаа ч доголдсон тул засварчинд үзүүлэхэд "Муу бензин таарч дээ. Машинаа нам зогсоочхоогүй нь их юм" гэж хэлсэн. Үүнээс хойш дахиж жижиг, цөөн ШТС-тай импортлогчдоос холхон зугтаадаг болсон гэхэд хилсдэхгүй.

Бас нэгэн жишээ дурдахад холын хамаатны ах нь Японоос 2017 оны цоо шинэ жийп ачуулснаа гайхуулж байсан нь саяхан. Мань эр загас, ан гэхээр байдгаа тавиад туучихдаг хүн учраас машинаа ирэнгүүт нь Их нууруудын хотгорыг зорьсон юм. Гэтэл төд удалгүй машинаа хаа байсан Увсаас ачуулж ирсэн гэж дуулдсан. Дараахан нь нэг сэлбэг нь Монголоос олдохгүй учраас Японоос өндөр үнээр, бараг л он залуу Приусын дайтай зардал гаргаж авчруулсан гэж байлаа. Сүүлд таарахад "Увсаас бензин дүүргэхэд хулхи юм таарчхаж. Тэгээд бензин шахуурга эвдэрчихжээ. Уг нь том л газрын ШТС байсан. Заргалдаад ямар нэмэр болсонгүй" гэж байв.

Эдгээр жишээг дурдах болсны учир нь Монголд хуурамч шатахуун үйлдвэрлэгчид олширсон, бүр толгой импортлогчдод энийгээ нийлүүлдэг гэх яриа гараад удаж байгаатай холбоотой юм. Нэг үеэ бодвол зам харилцаа сайжирч, хүн бүр шахам машинтай болсон энэ үед хуурамч шатахууны нийлүүлэлт иргэдэд асар их хохирол учруулж болно. Ялангуяа хол замд яваа тохиолдолд бензин голдог орчин үеийн хүлгүүд ямар ч авралгүйгээр нам зогсвол яах вэ.

Тэгвэл энэ cap гарснаас хойш ШӨХТГ, МХЕГ-аас хуурамч шатахуун үйлдвэрлэж буй асуудлыг шалгаж, импортлогчдын бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн билээ. Гэтэл энэ шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Мэдээж үүнд нь хуурамч, стандартын бус шатахуун багтаж байгаагаас гадна бензинийг зориудаар дутуу шахдаг хэд хэдэн газар илэрсэн хэмээн ШӨХТГ-аас мэдээлсэн.

Гэвч тус газрын зүгээс шалгалтынхаа албан хариуг тодорхой мэдээлсэнгүй. Өөрөөр хэлбэл, иргэдэд хандан "Хуурамч шатахуун, дутуу шахалтаас болгоомжлогтун” гэсэн уриа лоозонгийн чанартай анхааруулга өгөөд орхисон. Харин яг аль ШТС-аас стандартын бус шатахуун илэрсэн, аль нь газрууд зориуд дутуу шахдаг талаар тоймтой юм ярьсангүй. Бүр сэтгүүлч нар лавлаж асуугаад ч юм олж сонсоогүй.

Тодруулбал, ШӨХТГ-аас Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч найман аж ахуй нэгжийн 10 шатахуун түгээгүүрийн станцад шалгалт хийсэн аж. Тэгэхэд Монсуль” ХХК-ийн ШТС-7 салбарын АИ-92 автобензины хоёрдугаар шатахуун түгээгүүрийн улсын баталгаажилтын лац хөндөгдсөн зөрчил гарсан байна. Үүнтэй холбогдуулан "Монсуль” ХХК-д таван сая төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулсан гэнэ.

Эндээс харахад, ШӨХТГ иргэдийг хуурамч бензинийг ялгаж харах чадварт суралцаж, дутуу шахаж байгаа эсэхийг нь тусгай хэмжүүртэй саваар шалгаж мэд гээд орхиж байгаа бололтой. Ямартай ч ШӨХТГ-ын дарга Б.Лхагвааг учир битүүлэг бүхий мэдээлэл хийсний дараа нь Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны удирдлагууд бодит үнэнийг олонд дэлгэсэн юм.
 

Хуурамч шатахуун үйлдвэрлэх хуулийн цоорхой байна

 

Тус холбооны гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэр "Монгол Улсын хилээр 2016 2017 онд нийтдээ 110 мянган тонн нефтийн туслах бүтээгдэхүүн орж ирсэн. Энэ бүтээгдэхүүнийг манай улсын өнцөг булан бүрт шатахуун хэлбэрээр зарж борлуулан ашиг олж байна. Үндэстэн дамнасан корпораци монголын улс төрийн бүлэглэлтэй нийлж, ард түмнээ мөлжиж байна. Багахангай дүүрэгт хоёр хоногийн өмнө 286 вагон химийн бодис буюу нефтийн туслах бүтээгдэхүүн орж ирсэн. Гаалийн татвар төлсөн тохиолдолд нэг вагон тутамдаа 12 сая төгрөгийн татвар ноогдуулах байсан. Гэтэл татвар тэглэснээс болоод бид энэ их мөнгийг алдсан. Өнгөрсөн хугацаанд татвар авсан бол 60 тэрбум төгрөгийн татвар улсдаа төлүүлэх боломжтой байж. Бас л алдсан” гэв.

Мөн "Шатахуун хэрэглэгчдийн холбоо"-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Сайнбаяр "Сүүлийн үед маш хортой, дутуу шахалттай, хуурамч бензин зарж борлуулж байсан шатахуун түгээгүүрийн газруудыг олж тогтоосон боловч нийтэд зарлахгүй байгаа тухай мэдээлэл гарах болсон. Манай холбооны зүгээс хуурамч бензинээс дээж авч шалгалт хийсэн. Эхний ээлжид 1,300 орчим шатахуун түгээх станцуудын шатахуун авдаг эх үүсвэр болох импортлогч аж ахуйн агуулахаас дээж авсан. Дотоодын лабораториуд санал нэгтэйгээр "Стандартын бус шатахуун” гэдгийг нотолсон” гэлээ.

Мэдээж тэд эдгээр ШТС-ыг зарлаагүй. Учир нь "Шатахуун хэрэглэгчдийн холбоо" ТББ үүнийг зарлан, сэрэмжлүүлэх эрх бүхий субъект биш. Бүр цаашилбал энэ талаар олон нийтэд мэдэгдлээ гэхэд бизнесийн нэр хүндэд халдсан хэргээр хуулийн хариуцлага хүлээх магадлал өндөр.

Тэгвэл ШӨХТГ яагаад энэ мэдээллийг нуун, хаацайлах болов. Энэ шалгалтын дүн олон нийтэд хүрэх шаардлагагүй байв уу. Уг нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нууцын зэрэглэлд багтах дүгнэлт огт биш баймаар юм. Харин ч үүнийг олон нийтэд нээлттэй зарласнаар иргэд өөрсдөө болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэнэ. Тэгэхээр үүнийг томоохон компаниудыг хамгаалах гэсэн, зохион байгуулалттай үйлдэл гэж хардаж болохоор байна.

Хамгийн гол нь, хуурамч шатахууны талаар өмнө нь олон удаа хөндөж байхад ингээд орхиж байгаа нь харамсалтай. Тухайлбал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав "Авто бензин, дизелийн түлш үйлдвэрлэх түүхий эд ямар ч татваргүй их хэмжээгээр орж ирдэг болсон. Тэр тоон үзүүлэлт хэрэглэгч надад таатай санагдахгүй байгаа юм. Ийм их түүхий эд хаашаа шингээд байна вэ гэдэг их сонирхолтой. Шатахуун импортлогчид шударга бизнес хийх хэрэгтэй. Яагаад гэвэл шатах тос тосолгооны материал татваргүй орж ирдэг. 2016 оны статистик дүнг харахад керосин 74,800 тонн, хийн конденсатын нэрмэл 9,003 тонн, дистиллят 11,048 тонныг оруулж ирсэн байна.

Тодруулбал, нефть боловсруулах үйлдвэр ганцхан Эрдэнэт хотод байдаг. "Петролеум продакшн” гэж байгаа. Тэр үйлдвэрийн хүчин чадлыг манайд орж ирж байгаа түүхий эдийн хэмжээтэй харьцуулбал маш бага тоо гарч ирнэ. Тэгэхээр хуурамч шатахуун дотоодод үйлдвэрлэж байна гэж таамаглаж байна. Үүнийг мэргэжлийн хяналт, Стандарт хэмжил зүйн газар тогтоох хэрэгтэй’’ гэж ярьж байсан.

Ийм байхад ШӨХТГ болон бусад холбогдох албаныхан шатахуун импортлогчдын аманд багтаж, бусад хэрэглэгчдийн эрх ашгийг хөсөр хаяж байгаа нь хууль хяналтынхан ийш нь анхаарлаа хандуулах болсныг харуулж байна. Эцэст нь хэлэхэд Б.Лхагваа дарга аа, Монголд хуурамч шатахуун зардаг 400-500-н газар байна гэнэ. Энэ хэр үнэний ортой эсэхийг нэр устай нь хэзээ зарлах вэ.

Өглөөний сонин
Р.Саруул

ШӨХТГ-ЫН ДАРГАД ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДЫГ ХААЦАЙЛАХ ШАЛТАГ БАЙВ УУ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани