- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Алтнаас ч үнэтэй эх орон”
Багаасаа мал дээр өссөн болохоор малаа дагаж, хэнээс ч дутахгүй сайхан амьдарна гэв.
Хилийн цэрэгт алба хаасан залуучууд зөвхөн хилээ биш эх орноо бүхэлд нь хамгаалдаг. Хил тайван байснаар эх орон тайван, адуу малаа хараад уужуу сайхан явж байна. Хэрэв хилээр малын өвчин орж ирвэл бэлчээр дээрээ ингэж тайван явахгүй. Нөгөө өвчин нь наашлах вий, нутаг усанд минь ирчих вий гэж бодох байсан байх. Бидний ингэж тайван байгаа нь хилийн цэрэг хилээ сайн хамгаалж байна гэсэн үг. Намайг эх орноо хамгаалж байхад аав минь хонины бэлчээр дээрээ тайван явж, хүүгээрээ бахархаж байсан байх хэмээн ярих энэ залууг Б.Батбуян гэнэ. Тэрээр 19 настай, хугацаат цэргийн албаа нэр төртэй хаагаад нутагтаа ирээд байхад нь уулзсан юм. Эднийх Булган аймгийн Баяннуур сумын Шар тал хэмээх газар нутагладаг бөгөөд хүүгээ, дүүгээ цэргээс ирсэн гээд хол, ойрын ах дүү нар нь тэднийд цугласан байв. Б.Батбуян цэрэгт явахаасаа өмнө эх орон, хил гэдгийг мэддэггүй. Хилийн цэрэг гэж сонсож байснаас сайн мэддэггүй байсан. Хилчин хүний хувьд хил эх нутгаас эхэлдэг. Хилийн цэрэгт алба хааснаар эх орон ямар их үнэтэй болохыг мэдсэн гэв. Мөн хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа хоёр хил зөрчигчийг илрүүлж барьсан. Анх хил зөрчигч илрүүлнэ гэж бодож байгаагүй. Өндөр уулан дээр гэрэл гараад бууж ирэхэд нь айж байсан. Очиж үзэхэд хоёр орос ан хийх зорилготой буу зэвсэгтэй байсан ч биднийг хараад эсэргүүцэл үзүүлээгүй ч морио унаад зугатахад нь бид гурав бүсэлсэн байсан болохоор нэг их холдуулалгүй барьж авсан. Тэдний морь их эцсэн байсан. Манай заставынхан баяр хүргэе, сайн байна гэж байсан. Манай дарга "Сайн байна. Хил зөрчигчийг баргийн аавын хүү бариад байдаггүй юм. 2-3 жилийн өмнө адууны хулгайгаар нэг хил зөрчигч орж ирсэн. Ан хийхээр буу зэвсэгтэй хил зөрчигч барьж байгаагүй” гэжээ. Ингээд "Хилийн төлөө” тэмдэг, 10 хоногийн чөлөөгөөр шагнуулж гэртээ ирж байсан гэв. Хилийн цэрэгт явснаар эртэч, ажлыг хурдан шуурхай хийдэг болсон. Цэрэгт маргааш гэсэн ойлголт байхгүй. Өнөөдөр хийнэ гэсэн бол хийдэг гэдгийг ойлгосон. Хилийн цэрэгт ирэх хүн байхад чадахгүй нь ч байна. Ирэхийг хүссэн хүн олон бий гэж байлаа.
Тэрээр хил дээр албаа хааж байгаа дүү нартаа хэлэхэд эх орон гэдэг алтнаас ч үнэтэй. Эх орон байхгүй бол бид өөр газар нутагт хүн царайчилж амьдарна гэдэг хэцүү. Тиймээс торгон хилээ өөрийнхөө амь шигээ хайрлах ёстой. Нутаг, усаа хамгаалж байж сайхан амьдарна. Хилийн цэрэг тор дагаад явдаг тэр өчүүхэн хэсэг биш Монгол Улсыг тэр чигт нь хамгаалж байгаадаа бахархаж яваарай. Хилийн цэрэгт алба хааж байвал аав ээж, мал сүрэг, нутаг усныхнаа хайрлан хамгаалж байна гэж ойлгоорой. Чадахгүй зүйлийг минь зааж, сургаж, хүмүүжүүлсэн ангийн офицер, ахлагч болон заставынхандаа маш их баярлалаа.
Ямар ч гэсэн өөрийнхөө үүргийг биелүүлээд ирлээ. Багаасаа мал дээр өссөн болохоор малаа дагаж амьдарна гэж бодож байгаа. Манайх адуу сайтай, аав маань аймгийн алдарт уяач. Малаа сайн маллаж чадвал хэнээс ч дутахгүй сайхан амьдарна хэмээн ярьж байлаа.
Б.Батбуян цэрэгт явахаас өмнө ямар байсан талаар аав ээж, ах эгч, дүү нар нь ийн ярилаа.
ХҮҮ МИНЬ АМЬДРАЛЫН УХААН СУУЖЭЭ
Аав Х.Батмөнх:
-Анх хотод бөх болгохоор хүнтэй ярьж тохироод байтал хүү маань найзуудтайгаа цэрэг татлагаар орж, Сэлэнгэ аймгийн Хилийн 0243 дугаар ангид алба хаахаар болсон. Өмнө нь өглөө дуудуулж сэрдэг, их тайван, удаан хөдөлгөөнтэй, адуу малд явсангүй гэхэд хувьс хийдэг байсан бол цэрэгт явж ирснээсээ хойш их хурдан, эрт босдог, хөдөлмөрч, ажилсаг болсон байна. Амьдралын ухаан сууж, гэрийн эзэн болоход бэлтгэгдсэнд баяртай байна. Хүнтэй эвтэй, олонтой явахыг л захьдаг.
Ээж Д.Батцэцэг:
-Цэрэгт очоод олон аавын хүүхдүүдийн дунд их зүйл сурсан байна. Хүнтэй харьцах, үг даадаг болжээ. Угийн хөдөлгөөн удаантай, тайван байсан хүн эртэч, бүх ажлаа өөрөө хийдэг болсон байна. Бие бялдар нь хөгжжээ. Хүүг минь хүмүүжүүлж өгсөн хилийнхэндээ баярлалаа.
Ах Ц.Бүрэнтөгс:
-Батбуян маань эрх, өглөө дуудуулж сэрнэ. 88 кг болохоор бөх гэж дууддаг байлаа. Цэрэгт яваад бие бялдар нь хөгжиж сайхан эр болжээ. Хил зөрчигч барьсан гэхэд нь атаархаж байсан. Хил зөрчигчийг тэр бүр бариад байдаггүй. Их шаламгай болсон байна. Малдаа анхаардаг, санаачилгатай болж. Морь малладаг хүн эртэч, санаачилгатай байх ёстой.
Эгч Б.Элбэгзаяа:
-Дүү маань цэрэгт яваад их буурьтай, юманд нухацтай ханддаг болжээ. Бие бялдар нь сайхан хөгжсөн байна хэмээн түүний хэрхэн өөрчлөгдсөн талаар бахархан ярив.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Р.ОЮУНURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||