- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойн тохирооноос С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хувь заяа шийдэгдэх үү?
- Үзэл бодол -
С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг хорих хугацааг өнгөрсөн долоо хоногт дахиад сунгав. 15 хоногоор сунгасан хугацаагаа дахиад 30 хоног болгов. Үүний өмнө С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хорих хугацааг өдөрт нь хоёр удаа өөрчилж, 30 хоногоор сунгасан. Шоглоомтой юм шиг Анхан шатны шүүгчид нь хилийн хорио тогтоогоод гадуур мөрдөн шалгаж болно гэхэд Ерөнхий шүүгч нь заавал хорьж байж шалгана гэв. Шүүгчид хуулийн заалтыг өөр өөрөөр ойлгодог юм болов уу, эсвэл прокурор нь ганц шүүгчийг "дээрэлхсэн” юм болов уу хэлж мэдэхгүй юм. Шүүх, прокурорын ийн энэхүү хачирхалтай шийдвэрийг ойлгож байгаа хүн алга. Дээрх дөрөн нөхрийн хорих хугацааг байсхийгээд сунгаж байгаа нь тэднийг суллахаас айсан хүмүүсийн үйлдэл мэт харагдаж байгаа юм.
Нэр бүхий нөхдийг анх хориход нь олон нийт ихээхэн талархаж хүлээж авч байв. Авлигачдыг "агнаж” шударга ёсыг тогтоох нь хэмээн итгэсэн хэрэг. Харин өдөр хоног өнгөрөх тусам үнэхээр шударга ёсыг тогтоох гэж байна уу, эсвэл эсвэл тэднээр "туг тахиж”, барьцаалах байдлаар өөр санаа бодол агуулж байна уу гэдэг эргэлзээ төрж эхлэв. Үүнийг батлах мэт Тавантолгой төсөлд хэн хэн хамтрахаас хамаарч, тэднийг суллах эсэх нь тодорхой болсон гэсэн бор шувуу Төрийн ордонд нисэх болов. Ингэж хардах үндэслэл ч өнгөрсөн хугацаанд хангалттай гарч ирж байна.
Нэгдүгээрт, шүүхийнхний хорино, хорихгүй гэсэн алд дэлэм зөрүүтэй шийдвэр. Хуулийн заалт нь нэг болохоор түүнийг өөр өөрөөр ойлгоно гэж байхгүй. Тэгэхээр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шоронд байлгаж байх сонирхол өндөр албан тушаалтнуудад байгаа нь илт. Өндөр албан тушаалтнуудын зааварчилгааг биелүүлэх мунгинаж байгааг прокурорын үйлдэл, Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээс бэлхнээ харж болно.
Хоёрдугаарт, С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорихоор болсон хэрнээ Б.Ариунсанг батлан даалтад гаргасан нь ямар учиртай вэ гэдэг асуулт. Б.Ариунсан бол одоогийн Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед Тагнуулын ерөнхий газрын дарга байсан нэгэн. Товчхондоо түүний үнэнч "албат”. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчөөр дамжуулж өөрийн хүнээ батлан даалтад гаргаж чадсаныг магтахаас өөр аргагүй.
Гуравдугаарт, Өнгөрсөн сарын хугацаанд С.Баяцогтыг ганцхан удаа байцаасныг өмгөөлөгч нь мэдэгдсэн бол Б.Бямбасайханыг ганц ч байцаагаагүй байна хэмээн эргэлтээр очсон УИХ-ын гишүүн Л.Болд мэдэгдсэн. Байцаахгүй юм бол тэднийг барьж хорих ямар шаардлагатай юм бэ гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ.
Дөрөвдүгээрт, өнгөрсөн сар гаруйн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллүүдийг харж байхад нэг зүйл маш тодорхой болсон. Энэ бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг С.Баяр, С.Баярцогт нар албан тушаалаа урвуулан ашиглаж, дур мэдэн байгуулаагүй гэдэг нь баримтуудаар ил болсон. УИХ-ын 57 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн чиглэл, Засгийн газрын тогтоолын дагуу Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг. Энд бүр онцолж анхаарах нэг зүйл нь Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах зөвшөөрлийг өгсөн Засгийн газарт өдгөөгийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон нэр бүхий сайд, гишүүд ажиллаж байсан нь ил болсон. Гэтэл гарын үсэг зурсан Засгийн газрын гурван сайдаас ганцхан С.Баярцогтыг сугалж, хорьж байгаа нь бас л нэг эргэлзээ төрүүлж байна.
Оюутолгойн хэрэг ийн анхаарлын төвд байх хооронд олон нийтэд төдийлөн мэдэгдэлгүй нэг шийдвэр удахгүй гарахаар хүлээгдэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятадад айлчилсныг олон нийт мэдсэн. Түүний айлчлалын дараа Тавантолгойтой холбоотой элдэв хов жив харин хаа сайгүй тарж эхлэв. Тавантолгой төсөл дээр дотооддоо учир зүйгээ олчихвол Хятад улс хамтрахад бэлэн гэдгээ илэрхийлсэн хэмээн айлчлалын бүрэлдэхүүнд явсан Сайдууд ам нэгтэй дуугарна лээ. Тэдний хэлээд буй дотооддоо учир зүйгээ олно гэдэг нь харин юуг хэлээд байна вэ?
Тавантолгойн төсөл бол Оюутолгойтой тоолвол нас чацуу, төөлвөл үр өгөөж нь дутахгүй тийм л аварга орд. Учир мэдэх хүмүүсийн яриагаар Оюутолгой дээр Орос, Хятадын бус гуравдагч улсын хөрөнгө оруулагч нартай хамтарсан болохоор Тавантолгойг тэгж дураар нь тавихгүй гэсэн яриа бий. Тавантолгой нь Оюутолгойг бодвол монголчууд өөрсдөө ашиглаж чадахуйц, ил уурхай. Олон арван жил нүүрсний уурхай ажиллуулсан туршлага дээрээ үндэслээд өөрсдөө ухая гэсэн яриа аль Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс гарч эхэлсэн байдаг. Харин хэн гэдэг улс төрч, ямар гээч бүлэглэл нь байх вэ гэдэг дээр хоорондоо "зодолдсоор” өдий хүрсэн нь гашуун ч гэсэн үнэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед "Энержи Ресурс”-тай хамтрах оролдлого хийгээд бүтэлгүйтсэн. Угтаа бол том уурхайн олборлолт, экспортоор Монголдоо хамгийн олон жил ажилласан туршлагатай, чадамжтай компаниар менежментийг нь хийлгэе гэхэд хоосон хоцрохоо мэдсэн хэсэг бүлэг хүчтэй эсэргүүцэж зогсоож байсан билээ. Тухайн үед хамгийн их эсэргүүцсэн З.Энхболд, Х.Баттулга нар өдгөө төрийн хамгийн өндөр албан тушаалд очсон. Тийм ч болохоор өнөөдөр Тавантолгойг тэднээс асуухгүйгээр хөдөлгөх боломж байхгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч бас Ерөнхийлөгч Х.Баттулгатай сайн харилцаатай учир тэр хоёрын түншлэл Тавантолгойг хөдөлгөнө хэмээн саарал ордныхон тааж сууна. Тиймээс ч өнгөрсөн удаа өөдөөс нь том дуугарсан, өөрсдөд нь хаялагагүй шийдсэн Оюутолгой төслийг "барьцаалж” Тавантолгойг хувааж авах гэсэн тохироог төрийн дээд албан тушаалтнууд хийж байж болзошгүй гэсэн хардлага, таамаг байгаа юм. Нөгөө талд нь бууж өгөхийг хүсэхгүй байгаа дутахгүй лут дарга бий нь УИХ-ын дарга М.Энхболд. АТГ-ын дарга Энхжаргалыг түүний хүн хэмээн бүгд л хэлдэг. Тэгэхээр төрийн гурван өндөрлөгийн дунд Тавантолгой дээр тохироо хийх гэсэн оролдлого далд явагдаж байж болзошгүй хэмээн зарим учир мэдэх хүмүүс хэлж байна.
Нөхцөл байдал ч үүнийг үгүйсгэхгүй байна. Оюутолгойн гэрээг байгуулсан дөрвөн нөхрийг хорьж байгаа нь бусдад нь "сургамж” өгч байгаа үйлдэл гэдэгт зарим нэг хүн итгэлтэй байна. Тавантолгой дээр том дуугарвал тэдний араас явна шүү гэсэн сануулга ч байж магад юм. Нөгөө талдаа тэднийг гянданд хорьж байх нь гурван өндөрлөгийн аль алинд нь ашигтай байгаа нь гарцаагүй. Учир нь С.Баяр, Ч.Сайханбилэг гээд аль аль дээрх гуравтай хамтарч, нэгдээд байсан удаагүй. Тиймээс тэднийг аль болох удаан хорьж, энэ хаврын чуулганаар Тавантолгой төслийг хэрхэхийг шийдэж магадгүй байгаа бөгөөд тэр болтол Оюутолгойн гэрээний дөрвийг "шоглож” байх тохироо хийгдсэн гэж ярих хүмүүс ч мэр сэр байгаа юм.
А.ТӨГӨЛДӨР, IKON.MN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||