Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ-ын гишүүдийн попрол Оюу толгойг хөмрөхдөө тулж байна уу?

УИХ-ын гишүүдийн попрол Оюу толгойг хөмрөхдөө тулж байна уу?Ингэж асуумаар дүр зураг сүүлийн хэдэн сарын турш нүдний өмнө хөвөрлөө. УИХ-ын гишүүд хөмсгөө сүрхий гэгч нь зангидаж суугаад "Оюу толгойг шалгах ёстой” гэж албархацгаагаад байсны учир бараг тайлагдчихлаа.

Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайханыг Дубайд болсон үйл явдалтай хамаатуулан хорьж буй өдрүүдэд иргэний хөдөлгөөний хэсэг хүмүүс "Оюу толгойн 51 хувийг Монгол Улс авах ёстой” гэж сүржигнэв. Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнийхөн Оюу толгойн "Моннис” дахь оффист очиж шаардах бичиг гардуулсныг учир мэдэх улс бол жуумалзасхийгээд өнгөрөөсөн л дөө. Уул уурхайн талаар "а” ч үгүй тэдэнтэй юу ярих билээ. Эдийн засгийн ямар нэгэн төсөлд илүү хувь эзэмших хэрээр хариуцлага хүлээдэг, ядахнаа төслийг эхлүүлэх их мөнгөний талаас илүүг гаргах шаардлагатай болно гэдгийг бодох нь бүү хэл төсөөлөө ч үгүй яваа улс. Шаардлага хүргүүлж байгаа нөхдөд энэ мэтээр учирлаж тайлбарлаж хэлээд ч Оюу толгойн эдийн засагт үзүүлж буй үнэ цэнийг ойлгохгүй нь гашуун боловч бодит үнэн. Хэмжээндээ л сэтгэж байгаа учраас тэднийг буруутгах аргагүй. Үсэг мэдэхгүй хүнийг ном уншсангүй гэж зэмлэсэнтэй ижил юм болох учраас цаад шалтгаан нь юу вэ гэсэн асуултад хариу хайя.

Цаад шалтгаан нь ерөөсөө л улстөрчдийн попролт. УИХ-ын гишүүдээс гарын арван хуруунд багтахаар цөөхөн хэд нь зах зээлийн эдийн засгийн тухай, аятайхан хөгжье гэвэл хувийн хэвшил хэр чухал талаар цэгцтэй зөв ярьж харагддаг. Оюу толгой ба том төсөл гэсэн сэдвийг сөхөх бүртээ муусайн баячууд гэж попордог, уул уурхайгаас мөнгө босгож бусад салбараа хөгжүүлье гэхээр гадныханд эзлэгдэж дууслаа хэмээн сүржигнэдэг хэд бас бий. Товчхондоо тэднээс болоод л иргэний нийгмийнхэн "Оюу толгойн 51 хувийг улсад авъя” гэж попроод байгаа юм.

Ч.Улаан уг нь улс төрд олон жил хатаагдсан, хэдэн парламент дамжсан, Сангийн сайдаас эхлээд өчнөөн чухал алба хашсан эдийн засгийн тухай цэгцтэй мэдлэгтэй байвал байхаар гишүүн. Гэхдээ яагаад ч юм Оюу толгойд жигтэйхэн харшилтай. Монголын эдийн засгийг өдий дайны тэлсэн ганц том шалтгаан болсон төслийн талаар ам нээх бүрдээ "Тэд бидний баялгийг цөлмөж байна” гэж эх орончийн дүр эсгэдэг улстөрч. Сүүлд гэхэд "Аливаа үйл явдлыг мартаж болно, гэхдээ уучилж болохгүй гэдэг үг бий. Хэзээ ч мартаж, уучилж болохгүй зүйл бол "Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан үйл явдал” гэж ярьсныг хэвлэлийн хуудаснаас харж болно. Оюу толгой компани Монголын Засгийн газарт 2010-2018 оны эхний улирлын байдлаар 1.5 тэрбум гаруй ам.долларыг татвар хураамж болон бусад төлбөрт төлсөнийг мэдэхийн цаагуур мэдэж суугаа хүн шүү дээ. Ч.Улаан гишүүнийг ярилцлага өгч суусан гуравдугаар сард гэхэд л Оюу толгой компани гуравхан сарын дотор Монгол Улсад 51 сая ам.долларын татвар, хураамж төлчихөөд байсан юм.

Оюу толгойд өстэй юм шиг өөр нэг улстөрч бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн. Тэр хэвлэлд 2013 онд "Оюу толгойгоос орж ирэх ёстой бүх баялгийг гадагш нь алдчихвал олон улсын банк, санхүүгийн томчууд цөмөөрөө Монголыг тойроод явчихна гэсэн үг...”, 2015 онд "С.Баяр, С.Баярцогт нарын байгуулсан энэ балагтай гэрээг засч, өөрчлөхгvй бол өнөөдрийнх шиг л Монголын баялаг урсаж, бидний аманд ч vгvй, хамарт ч vгvй хохироод л суугаад байна”, 2018 онд "Өдөр ирэх тусам энэ гэрээний үр ашиггүй болох нь батлагдаж байна. Энэ гэрээг хийсэн хүмүүс нойргүй хонож, сэтгэлийн шаналалд орж байгаа. Цаашдаа Монголд эрх чөлөөтэй амьдрахад ч хүнд болно” хэмээн ярьж байж. Ер нь Ц.Даваасүрэн гишүүн Оюу толгойн тухай асуусан асуулт бүрд иймэрхүү агуулгатай үг унагадаг. Уг нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог тэргүүлж явсан хүн том төслийн дам нөлөө эдийн засгийн цусны эргэлт болдогийг мэдэхийн цаагуур мэднэ л дээ. Том төсөл хөдөлж эхлэхэд ариун цэврийн цаас зардаг компани, ажилчдын хувцас оёдог цехээс эхлээд шатахууны том компани хүртэл олон зуун аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж эдийн засаг тэр хэрээр тэлдэгийг мань эр уг нь гадарлана. Оюу толгой компани 2010 оноос хойш есхөн жилийн дотор Монголын компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт байгууллагад төлж буй татвар хураамж, ажилчдын цалин зэрэгт 7.5 тэрбум ам.доллар зарцуулсныг Эрчим хүчний сайд мэдэхгүй яваа гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Оюу толгойг үгүйсгэж, ашиггүйг нь гайхдаг гишүүн яагаад ч юм энэ мэт бодитой тоог яриа хөөрөөндөө огт дурддаггүй.

Оюу толгойн эсрэг дайн зарласан дараагийн попчин нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Уул уурхайн төсөл ярих бүрд эсэргүүцэж суудгаар нь чуулганы тойм үздэг, уншдаг хүн бүр андахгүй. "Амташсан хэрээ 13 дахина гэдгийн үлгэрээр өнөөдөр Оюу толгойг сул авчихсан этгээдүүд араас нь Хармагтай тэргүүтэй өчнөөн орд газруудыг дээрэмдэх сонирхол л цаана нь явж байна шүү дээ” гэх мэтийн тоо баримтгүй сүржин мэдэгдэл үе үе хийж суугаа харагддаг. Ч.Улаан шиг Сангийн яамыг удирдаж, Ц.Даваасүрэн шиг Эдийн засгийн байнгын хороо ахалж яваагүй болохоор тоо, баримт, нотолгоо сэлтгүй зүйл ярилаа гэж шүүмжилмээргүй байна. Гэвч тэр одоо Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн гишүүн. УИХ-аас ийм чухал ажил даалгасан болохоор өнөөдрөөс илүү ул суурьтай хандах биз ээ.

Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэгт Б.Бат-Эрдэнээс гадна УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар багтаад буй. Ахлагч нь Д.Тэрбишдагва. Ажлын хэсгийнхний нэрсийг анзаарахад Б.Бат-Эрдэнээс гадна О.Баасанхүү гишүүн попчдын эгнээнд зүй ёсоор багтдаг улстөрч. Одоогоос гурван жилийн өмнө 2015 онд Оюу толгойг шалгах зорилгоор байгуулагдсан ажлын хэсэгт багтаж явсан удаатай. Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар гэсэн учир мэдэх, эдийн засгийг зөв хардаг гишүүд багтсан болохоор жин бан нь таарсан дүгнэлт гарч магадгүй гэсэн найдлага байна. Ч.Сайханбилэгийн хүссэнээр өдгөө хоригдож буй хэлэлцээрт орсон ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, нухацтай ултай хандаж байж дүгнэлтээ гаргах биз ээ.

Оюу толгойн эсрэг дуугардаг улстөрчдийн цаад санаа нь зовмоор жижигхэн. Ихэнх нь иргэдэд таалагдах гэж эх орончийн дүр эсгэнэ, зарим нь бүр С.Ганбаатар шиг дүү нь халагдах гэх мэт аар саар асуудлаас үүдэж өчнөөн юм ярьж хэл үг болно. Бүр лавшруулж хардвал улсын хөгжилд биш аминыхаа өчүүхэн хэрэгцээнд зарцуулах хэдэн төгрөгийн төлөө сүрхий чухал царайлцгаадаг ч байж мэднэ. Улсынхаа эдийн засгийг тэлж, өөрсдийнх нь төлөө саналаа өгсөн иргэн Дулмаа, Батын авдаг хэдийг ахиулахсан гэж чин зүрхнээсээ хүсдэггүйд л попчдын гол гай байгаа юм. Оюу толгой шиг том төслүүд хөдөлж байж, томуудаа дагаж бусад төслүүд амилж байж эдийн засаг тэлдэг нь зах зээлийн бичигдээгүй хууль. Эдийн засаг тэлж, олдог хэд маань нэмэгдвэл ид бүтээх насны залууст Солонгос, Америк руу хар ажил хийхээр дугаарлах шаардлага гарахгүй. Өнөөдрийнх шиг дээр суугаа хэд нь хэрэгжиж буй ганц том төслөө адлаад байвал Дулмаа, Батын авдаг цалин нэмэгдэнэ гэдэг зүгээр л хоосон мөрөөдөл.

Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төсөлд 34 хувийн оролцоотой. Бизнесийн зарчмаараа 34 хувийн ашиг хүртэхээс гадна 34 хувийн хариуцлага хүлээх учиртай. Дулмаа, Бат хоёр хамтраад талхны цех байгууллаа гэж төсөөлье. Дулмаа бүх мөнгөө гаргаад талхны цех байгуулчихлаа. Нэг ч төгрөг гаргаагүй Бат "Би зөвхөн ашиг л хүртэнэ” гээд байвал ямар байх вэ. Ямар ч хариуцлага хүлээхгүй, сохор зоос ч гаргахгүйгээр ашиг хүртдэг бизнес хаана ч байхгүй. Харилцан ашигтай ажиллаж байж бизнес хөгждөг. Оюу толгойд ингэж хандмаар санагддаг юм. Харамсалтай нь ингэж хандсан хүмүүсээ бариад хорьчихоор бултаараа хандлагаа өөрчлөх тухай яриа дэмий мөрөөдөл болчихож байгаа юм.

Бидний баялгийг авч байгаа юм чинь илүүг өгөх ёстой гэж попууд ярьдаг. Энэ шүүмжлэлд нэг жижиг тайлбар зүүе. Уул уурхайн компаниудаас Монгол Улс өмчийн эзний төлбөр гэж авдаг. Албан нэршил нь рояалти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Тэгэхээр эрдэс баялгаа ашиглуулж байгаагийнхаа төлбөрийг бид уул уурхайн компаниудаас бусад олон татвар, хураамж дээрээ нэмээд авчихдаг гэсэн үг. Энэ бол дэлхий даяараа дагадаг жишиг, зарчим.

"Тоглоом тоотой нь, толгой мөлжүүртэй нь дээр” гэдэг. Оюу толгой төсөл аль хэдийнэ Монгол гэдэг улсын хөрөнгө оруулалтын барометр болчихсон. Монголд мөнгөө хийх сонирхолтой гадны хөрөнгө оруулагчид УИХ, Засгийн газрын Оюу толгойд хэрхэн хандаж байгааг нухацтай анзаарч суугаа. Дэлхийтэй харилцаж, бусад улс шиг дажгүй хөгжье гэвэл бидэнд доллар хэрэгтэй, долларыг гадны хөрөнгө оруулагчид л оруулж ирдэг гэсэн энгийн логикоор бодоход Оюу толгойг цээжний бангаар хараагаад сууж таарахгүй. Тэгэхээр одоо элдэв аймшгийн үлгэр ярьж сүржигнэхээ больцгооё. УИХ-ын гишүүн, сайд гэх мэт улсаа төлөөлж ажиллаж яваа хүмүүс үгээ бодолтой унагамаар байна. Шүүмжилэхээр бол тэр гэрээний энэ заалтыг ингэж өөрчилье, тэгэхгүй бол эдийн засагт яг ийм хохирол үзүүлнэ гэх мэтээр баримт нотолгоотой, жинтэй даацтай яривал тэднийг хэн ч шүүмжилж, чимхэхгүй. Бараагаа шахах гээд чадаагүйдээ хорссондоо ч юм уу, эгч дүүсийнхээ элдэв жижиг асуудлаас болж сүрхий эх оронч царайлж шүүмжлээд байхаар наад зах нь сонгогчид чинь хараад үгээ барж суугаа. Ард түмэн тэнэг биш гэдэг үгийн утгыг дараагийн сонгуулиар ой тойндоо ортол мэдэрч амаа барих гээгүй л бол одоо больж үз. Үнэхээр эх орондоо хайртай, ард түмнээ боддог бол "Рио”-д "Хятад руу их мөнгө урсгаад баймааргүй байна, цахилгаан станцаа барья”, "Монгол ажилчдын тоог нэмье”, "Ханган нийлүүлдэг компаниудыг дэмжих өөр ямар гарц байгааг хамтраад судалъя” гэх мэтийн ажил хэргийн, бодитой яриа өрнүүл. Ингэж хандсан улстөрчид харин ухаантай, сэтгэлтэй, жинхэнэ төрийн түшээ шиг харагдана.

Монгол тусгаар тогтноод удаагүй Казахстан гэх мэт улс биш. НҮБ-ын гишүүн, тусгаар тогтноод өчнөөн арваныг туулчихсан Азидаа ардчиллын загвар болж, дархлаагаа тогтоочихсон орон. Хэн дуртай нь эзлээд хашаад авчих газар орон хэтээсээ биш. Ийм тийм улсын хараат боллоо, баялгаа гадныханд алдлаа, газар нутаггүй хэцүүдлээ гэж сүржигнэх нь хэтэрхий даржин сонсогдоод байх юм. Ямар нэг улсын дагуул байсан бол ингэж ярьдаг улстөрчид зоригтой гоё харагдана л даа. Монголын парламентын гишүүн ингээд ярихаар шулуухан хэлэхэд өмнөөс нь ичдэгээ нуугаад яахав.

Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь гүндээ бий. Гүний уурхайн бүтээн байгуулалт нь дуусаатахвал овоо ахиу доллар олох боломж нээгдэнэ. Ч.Сайханбилэгийн хувьд зогсчихоод байсан гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжүүлсэн. Тодруулж хэлбэл, Монголын Засгийн газар, Рио хоёрын дунд үл ойлголцол үүсч гүний уурхайн бүтээн байгуулалт зогсчихсон байхад тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюу толгойг хөдөлгөсөн юм. Дубайд далд уурхайн санхүүжилтийг үргэлжлүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурснаас хойш гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилсэн, Ч.Сайханбилэгийн хорихоос бичсэн захианд дурдсанчлан 3000 хүртэл буурсан монгол ажилчид өнөөдөр 14000-д хүрсэн, мянга илүү аж ахуйн нэгж, 41000 хүн бизнесээ тэлэх боломжийг атгасан. Ингэснийх нь төлөө, эдийн засгаа бодож улстөрийн зоримог шийдвэр гаргасных нь төлөө Ерөнхий сайдаар ажиллаж явсан хүнээ бариад хорьчихсон Монгол дэлхийд ямар харагдаж байгаа бол.

Эх сурвалж: Өдрийн сонин

УИХ-ын гишүүдийн попрол Оюу толгойг хөмрөхдөө тулж байна уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани