Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-3

Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-3Түрүүч нь 
 
Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-1
Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-2
 
Эх орны зүүн хязгаарын энэ сум хариуцлагагүй уул уурхайн золиос болж, мал нь хорогдож, малчид нь боолын хөдөлмөр эрхлэхээр Бичигтийн боомтоор урд хөршийг зорих болсныг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Иргэд хилээр 30 хоногийн хугацаатай гараад 27-28 хоног  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт мал маллах, цайны газарт ажиллах зэргээр хөдөлмөр эрхэлдэг байна. Ингэж яваад одоогийн байдлаар  хоёр ч иргэн амь насаа алджээ. Учрыг лавлавал, мал маллахаар урд хөршид очсон малчин залуу хүзүүгээ олсоор  боосон байдалтай  нас барсан байж. Нөгөө нь ямар шалтгаанаар нас барсан нь тодорхойгүй. Хэрэг яаж шийдэгдсэн нь бүрхэг байгааг нутгийн иргэд ярив.
 
"ХЯТАДУУД ХАДЛАН ХАДАХ НЭРЭЭР ӨВС УРГАМАЛ УРГАХГҮЙ БОЛГОДОГ”
 
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд 33 лиценз олгосноос үйл ажиллагаа явуулж  буй уурхайнууд  нь бүгд  Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани  юм.  2015 оноос  Хятадын компаниуд хадлан бэлтгэхээр  тус сумын нутагт зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй  орж ирдэг болжээ. Тухайлбал, "Вангийн Цагаан”, "Ум трейд” гэх компани н.Гантулга хэмээх монгол хүний нэр дээр хэрнээ  цаанаа хятад эзэнтэй, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай.   VII, VI, III багийн нутагт  10 гаруй компани хууль бусаар хадлан бэлтгэж байхад нь  аймгийн орлогч дарга Т.Амарбаатар тэргүүтэй ажлын хэсэг ирж заримыг нь лацдаж байсан. Мөн нутгийн иргэдэд "Цаашид гуравхан компанид өвс хадах эрх өгч ажиллуулна. Нэмэгдүүлэхгүй хэмээн амлалт өгч байсан. Гэтэл лац нь алга болчихсон, нөгөө компаниуд хадлан хадсан хэвээр, зарим нь техникээ зөөгөөд гараад явчихсан зэрэг байдал гарсан. Төрийн лац  үнэгүй гэж үү”  хэмээн иргэд, малчид  ярьж байна. Хадлангийн компаниудыг зохион байгуулдаг гол хүн нь  урд хөршөөс  орж ирдэг Хятадын иргэн Хархүү гэж эрхэм байдаг  тухай уулзсан хүн болгон хэлсэн. Зарим нь "Манай  сумын Засаг дарга чинь МАН-аас сонгогдсон  Өлзийтийн Батсайхан биш, БНХАУ-ын иргэн н.Хархүү шүү дээ. Тэр хүн сумын бүх асуудлыг мэддэг, зохицуулдаг, эрх мэдэл, нөлөө  нь дийлдэхгүй” гэж байлаа.
Хамгийн аюултай нь хятад компаниудын  хадлан  хадсан газар улаан халцгай болж, дараа жил нь өвс ургамал ургахгүй, мал бэлчих байтугай хүн амьдрах аргагүй болчихдог аж. Үүнийг нь   ашигт малтмал, уул уурхайтай холбоотой уурхай байгуулах  тал­байгаа бэлдэж байгаа  үйл явц гэж үзэж байгааг хэлэх хүн ч таарч байв.
 
ЖОНШ НЭРЭЭР  УРАН ХАЙСАН "АДАЭ” КОМПАНИЙГ ШАЛГУУЛЪЯ, ЗАСАГ ДАРГАА Ч ОГЦРУУЛЪЯ 
 
Эрдэнэцагаан сумын III багийн нутаг Хамар булаг /Урд булаг ч гэдэг/       газарт жоншных  гэх ч цаагуураа ураны хайгуул хийж  байгаа АДАЭ хэмээх Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн баримт нь хуурамч. Энэ компани Архангай аймгийн газрын зураг тавьчихаад нэрийг нь Эрдэнэцагаан гэж бичсэн зөвшөөрөл гэх канондсон цаасыг иргэдэд үзүүлж  яваа.  Тэгвэл тэдэнд  сумын Засаг дарга Ө.Батсайхан, Бичигтийн боомтын гаалын дарга  С.Батдамба нар хамтран "үйлчилж” явна гэдгийг иргэд хэлж байв. Энэ мэтчилэн нутаг усаа, газар шороогоо гадныханд найр тавьж, албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж байгаа Засаг дарга Ө.Батсайханыг  иргэд нь хариуцлага тооцуулах, огцруулах хүсэлтэй байгаагаа ч МАН-ын удирдлагууд, Засгийн газарт  манай сониноор дамжуулан дайж байсан юм. Түүний хувьд албан тушаал авснаас хойш танил тал, хамаатан садангаа ажилд оруулснаас эхлээд, Иргэдийн төлөөлөгч нарт төсөл нэрээр их хэмжээний мөнгө өгч амыг нь хаасан гэхчлэн шүүжлэл захаас аван байна. Эдгээр асуудлаар өөрийнх нь байр суурийг сонсохоор утас руу нь залгахад аваагүй. Гэрт нь очиход  байгаагүй. Сумын төвийнхнөөс сураглахад "40 л бензин шахуулж аваад байгаль хамгаалах ажлаар явсан” гэсэн. Гэвч маргааш нь Сүхбаатар аймгийн төвд АМГТГ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан  "Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” уулзалт, ярилцлагад тэрээр ирээгүй. 33 лиценз, газрын тосны  тээврийн зам, хилийн бүсэд шинээр гаргаж буй "Макс ойл” компанийн газрын тосны  үйлдвэр гээд тус сум уул уурхайн  асуудал ихтэй атал Засаг дарга, ИТХ-ын дарга ийнхүү ирээгүй нь асуулт дагуулж  байсан  юм.
 
АМГТГ-ЫН ТҮШМЭЛ ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАЙГАЛЬ ОРЧНЫГ  СҮЙТГЭДЭГГҮЙ ГЭЖ ТАРХИ УГААВ 
 
Сүхбаатар аймгийн төвд болсон  "Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” уулзалтад АМГТГ-ын мэргэжилтэн  П.Хүрэлхүү  "Газрын тосны үйлдвэр харьцангуй байгаль орчныг сүйтгэдэггүй. Бусад уул уурхайтай битгий хольж хутгаж ойлгоод бай” гэх тархи угаалтыг хэлж байсан юм. Энэ хурал нь АМГТГ, ЗДТГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтний хоорондын уулзалт, ярицлага болсноос биш уул, уурхайн нөлөөллийн бүсэд байгаа иргэд, малчдыг оролцуулаагүй. Иргэний нийгмийн байгууллагуудаас ч төлөөлөл уриагүй нь сонин. Миний хувьд сурвалжлага хийж явах замдаа тэнд хурал болохыг сонсч очсон.  Эрдэнэцагаан сумын иргэдийн хүсэлтээр зөвлөгөө, мэдээлэл өгөөд буцаж явсан  "Их, Бага Баяншарга ТББ-ын  тэргүүн, иргэний нийгмийн төлөөлөл  Л.Бор  ч мөн адил өөрийн сайн дураар мэдээлэл сонсохоор очсон ч, түүнд үг хэлэх эрх олгохгүй шахам  байсныг энд хэлэх нь зүйтэй байх. Түүнээс уул уурхайн асуудлын эргэн тойронд болон Эрдэнэцагаан сумын талаарх байр суурийг нь сонирхсон юм.
 
Л.Бор: ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ  ДАРУЙ АВЧ ХЭЛЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ 
 
-Монгол Улсын уул уурхайн салбарын байдал, Эрдэнэцагаан суманд үүссэн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна?
 
Монгол Улсын хэмжээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье, ил тод байдлыг бий болгоё гэж 20-оод жил ярилаа. Энэ нь дарга нарын гоёж ярьдаг уриа лоозон болохоос бодит байдалд хэрэгжсэнгүй. Эрдэнэцагаан сумд үүссэн  нөхцөл байдал үүний хамгийн тод жишээ. Үндсэн хуулиар олгогдсон байгалийн баялаг ард түмнийх, иргэд оролцох эрхтэй гэсэн хуулийн заалт биелэхгүй байна. ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, саяхан батлагдсан Газрын тосны тухай хууль бүгд хэрэгжихгүй байна. Иргэд олон нийт, уул уурхайн нөлөөлийн бүсэд амьдарч байгаа малчид энэ хууль дүрмийг мэдэхгүй байна. Хуулиа сурталчлах, хэрэгжүүлэхэд хяналт тавьдаг төрийн байгууллага  Засгийн газраасаа эхлээд аймаг, сумын аль ч шатанд алга. Уул уурхайн мэдээлэл орон нутгийн түвшинд хаалттай, лиценз авсан эзэн, компани, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах, аймаг, суманд ямар татвар төлдөг талаарх мэдээлэл алга. Тэр бүү хэл, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар хэдэн лиценз өгснөө  ч мэдэхгүй байна. Ийм байдалтай 20-оод жил явлаа. Үүнийг үргэлжлүүлээд байвал Монгол Улс дээрээсээ шийдсэн гэж явсаар улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал алдагдахад хүрчээ. Ялангуяа хил хязгаарын сум Эрдэнэцагаанд 33 лицензтэй, түүний 14 нь ашиглалтынх, үлдсэн нь хайгуулынх, уран гэхэд л дөрвөн том талбай, газрын тосны хоёр том талбай байна. Орон нутагт хяналт тавих ямар ч чадвар алга. Аймгийн мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагчид  хааяа очиж бичиг өгдөг. Хяналт, шалгалт алга. Эрдэнэцагаанд малчдын ундны усаа авдаг худгаас хэчнээн тонноор нь ус татаж авч ширгээсэн, малын бэлчээрийг нь сүйтгэсэн, булаг шандыг нь боогоод хаячихсан зөрчил маш олон байна. Монголын төр хэний төлөө уул уурхайг ашиглуулж байгаа юм бэ. Төрийн бодлого өөрийн ард түмэн, тэдний сайн сайхны төлөө баялгийг ашиглуулах ёстой байтал дарга, сайд нар бүгд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэж ярьдаг. Монголын төр татвар төлөгчдийн  мөнгөөр  гадны монополь болсон компани, төрд шигдсэн хүмүүсийн төлөө ажиллаж байгаа нь эмгэнэлтэй. Манай улс хариуцлагатай уул уурхай ашиглах олон улсын конвенцид 2006 онд нэгдсэн. Түүнийгээ хэрэгжүүлж, үүргээ хүлээх  ёстой. Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, өөрсдийн хяналт тавьж чадах чадварт суурилж аймаг,  сумын нутагт  лиценз олгох ёстой. Сүхбаатар аймагт  хэдэн уул уурхай байвал байгаль цаг уурын нөхцөлд тохирох вэ, тэнд байгаа хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг яаж хангах вэ гэдгийг тооцох ёстой. Жишээ нь, Эрдэнэцагаан суманд 33 уурхай ажиллавал тэнд амьдрал байхгүй болно. Гэтэл 20 жилд тэнд нэмэгдсэн ашиг алга. Харин ч нутгаа алдаж, хадлан бэлчээрээ сүйтгүүлж, улаан халцгай тал болгоод амьдрах аргагүй болж байна. Уул уурхайн тээврийн зам тавихгүйгээс уух усгүй, бэлчээргүй, малаас гардаг сааль сүү, ноолуурын хэвийн байдал алдагджээ. Дээр нь тэнд амьдардаг зээр, буга, бор гөрөөс  устаж сүйдэхэд хүрчээ. Уурхай ашиглана гэвэл мэргэжлийн хүндээ өгөх хэрэгтэй. Улсын хэмжээнд 3000 уурхайгаас 20 нь улсын төсөв бүрдүүлдэг, бусад  нь татвар, төлбөрөө төлдөггүй бол цуцлах хэрэгтэй. Түүнтэй нэг адил орон нутагт хариуцлагатай уул уурхайг цогцоор хөгжүүлэх ёстой. Хөрөнгөтэй, хариуцлагатай хөрөнгө оруулагчидтай  цөөхөн чанартай уурхайгаа ашиглаад бусдыг нь хаах хэрэгтэй.
Баялгаа, газар нутгаа лицензээр зараад байвал хойшид үр ач нар маань нутаггүй  болж гадны боол болно. Эрдэнэцагаан сумынхан эхнээсээ амьдрах аргагүй болж боолын хөдөлмөр эрхлэхээр урд хөршийг зориод эхэлсэн байна. Өөрсдийн баялагт эзэн байж чадахгүй, урагш хойш өдөр шөнөгүй зөөлгөж, тоос шороонд дарагдаж, амьдрах аргагүй дүрвэж байна шүү дээ. Энэ ҮАБЗ-ийн хойшлуулшгүй авч хэлэлцэх асуудал болжээ. Төрийн хар хайрцагны бодлого байх ёстой. НҮБ-ын судалгаагаар манай улсын газар нутгийн 50 хувь нь лицензээр гадны мэдэлд орж, гуравхан сая хүн амын 60 хувь нь ядуурсан байна. Үүнийг одоо л зогсоохгүй бол бид хэзээ ч  чадахгүй. Өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд хяналт тавих чадвар байхгүй. Төрд ч байхгүй. Мэдлэг чадвартай төрийн түшээд алга. Мэргэжлийн байгууллагын хэдхэн байцаагч хүч хүрэхгүй, боломж ч байхгүй. Ашиг олох гэсэн хүмүүсийн золиос болоод дуусна.
 
ИРГЭДИЙГ  ТАЛЦУУЛЖ, ШҮҮМЖЛЭЛ ХЭЛСЭН, ТЭМЦСЭН  ХҮМҮҮСИЙГ  АЙЛГАЖ ДАРАМТАЛДАГ  БОЛЖЭЭ
 
Эцэст нь хэлэхэд, Эрдэнэцагаан  суманд уул уурхайгаас үүдсэн талцал газар авч, иргэд бие биедээ итгэхгүй, гадаа нь машин ирж зам асуугаад явсны төлөө нэгийгээ "Чи наймаа хийчихэв үү, тэр хүмүүсээс юу авсан бэ” хэмээн хардах,  "Чи урвагч, энэ урвагч” гэлцэн нэр хоч өгч хэл ам хийх  энүүхэнд. Нөгөөтэйгүүр, уул уурхайн эзэд иргэдийн дунд яс хаяж талцуулан, оюутны сургалтын төлбөр өгнө, нийгмийн даатгалыг төлнө гэхчлэн хуурч, уурхай ашиглах  зөвшөөрөл авахдаа ашиглах явдал их байна. Сумын төвөөр дугаартай, дугааргүй хятад машин хөлхөлдөж, харь хүмүүс  иргэд, малчдыг "Манай газар дээгүүр явлаа” хэмээн загнаж зандчих нь олонтаа. Гадны гар хөл болж мөнгө төгрөг авч, мэдээлэл өгдөг, үйлчилдэг "сүлжээ” ч бий болчихож.
Газар шороогоо хамгаалж шүүмжлэл хэлсэн, тэмцсэн малчид, иргэдийн зургийг авч Хятадын компаниудад өгдгөөс иргэд  боомтоор зорчихдоо айдас хүйдэстэй болсон байна. Энэхүү сурвалжлагыг хийгээд буцахад ажлаа хийж яваа сэтгүүлч миний болон иргэдэд  мэдлээлэл өгч, лекц уншаад буцаж яваа иргэний нийгмийн төлөөлөл Л.Борын зургийг гар утсан дээрээ авч байгаа хүмүүс ч таарч байлаа. Эрдэнэцагаан сумын иргэд, малчдын ярилцлагыг бид "Сонгогчийн үг” булангаар үргэлжлүүлэн хүргэх болно.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-3
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани