Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

П.Товуудорж: Багануурын төсөл зогслоо гэхэд Монголчууд өөрсдөө станц барина гэдэг бол үлгэр

П.Товуудорж: Багануурын төсөл зогслоо гэхэд Монголчууд өөрсдөө станц барина гэдэг бол үлгэр

Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн cheap replica watches Монгол дахь зохицуулагч П.Товуудоржтой ярилцлаа.

-Монгол Улсын эрчим хүчний системийн өнөөгийн нөхцөл байдлыг судлаачийн хувьд хэрхэн хардаг вэ?

-Хараахан бие дааж чадаагүй байна. Дэлхийн эрчим хүчний зөвлөл өнгөрсөн 2017 онд гишүүн 125 орныхоо эрчим хүчний аюулгүй байдлын индексийг гаргасан. Тухайн индексээр Монгол Улс 114 дүгээр байранд жагсаж "D" үнэлгээ авсан. Хямралын өмнөх төвшинд очсон гэж дүгнэж болно. Дэлхийн жишигт цахилгаан станцуудын насжилт 30-40 жил байдаг. Манай "ТЭЦ II” 60, "ТЭЦ III” 50, "ТЭЦ IV” 35 жилийн настай. Бүгдийнх нь насжилт дуусчихсан гэсэн үг.

Эрчим хүчний шугам сүлжээнүүдийн ихэнх нь 1970-1980 оны хороонд баригдсан. Эрчим хүчний технологиудын насжилт хамгийн чухал үзүүлэлт учраас бүгд асуудал дагуулах хэмжээнд очсон гэж дүгнэсэн. Мөн эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг хоёр хөршөөсөө хангаж байгаа, эх үүсвэр төрөлжөөгүй зэрэг cheap replica watches үзүүлэлт манай улсыг хойгуур жагсахад нөлөөлсөн. Нөгөөтээгүүр Монгол Улс хамгийн хүйтэн уур амьсгалтай орон. Өвлийн оргил ачааллын үеэр салбарын чадварлаг инженерүүдийн нуруун дээр л тогтож байна гэдэгтэй миний хувьд санал нийлдэг.

Технологийн норм, нормативын дагуу тооцож үзэхэд гарцаагүй нүүрсний цахилгаан станц шинээр байгуулах шаардлагатай. Мөн систем нар, салхи, усан цахилгаан станц, . том чадлын хуримтлуур зэрэг олон төрлийн эх үүсвэртэй байж бие даасан найдвартай горимоор ажиллаж чадна.

-Цаашид өвлийн өндөр ачааллын үед өнөөгийн нөхцөл байдлаар ажиллах нь хэр оновчтой вэ. Өнгөрсөн өвлийн их хүйтэн дулааны цахилгаан станцуудыг бүх чадлаараа ажиллахад хүргэсэн?

-Мэргэжлийн бус хүмүүс "ТЭЦ II” 60 жил ажиллаж болоод байна. Тэгэхээр "ТЭЦ IV” ч бас урсгал засвараар 60 жил ажиллаж болох юм биш үү гэж ойлгож, асууж магадгүй. Гэхдээ аливаа тоноглолын ажиллах цаг гүйцсэн тохиолдолд зайлшгүй шинэчлэх шаардлага байдаг гэдгийг мэргэжлийн бус хүмүүс ч ойлгоно гэж бодож байна.

Өнгөрсөн өвөл манай эрчим хүчний хэрэглээ түүхэндээ дээд хэмжээндээ буюу 1081 МВт-д хүрсэн. Цахилгаан станцууд бүх хүчин чадлаараа ажиллаж, шаардлагатай тохиолдолд ОХУ-аас импортын эрчим хүч авч өвлийг өнтэй давсан. Энэ үеэр бэлтгэл зуух турбингүй ажилласан. Өөрөөр хэлбэл, гэмтэл саатал гарсан болон ОХУ-аас авах цахилгаан саатсан үед нөхөх эх үүсвэр байхгүй нөхцөлд ажилласан гэсэн үг л дээ.

-Тэгвэл цаашид өнгөрсөн өвлийнх шиг эрсдэлтэй горимоор ажилласаар байх уу гэдэг асуудал тулгараад байна. Хойд хөршийн хоригт ороод буй Эгийн голын усан цахилгаан станцаас гадна Багануур, Шивээ-Овоогийн мега төслүүд яригдаж байгаа. Энэ төслүүдийн ирээдүйг эрчим хүчний инженерийн хувьд хэрхэн хардаг вэ?

-Эрчим хүч бол эдийн засгийн хөгжлийг хөтлөгч суурь дэд бүтэц юм. Эрчим хүч түрүүлж хөгжиж байж дараа дараачийн хүнд, хөнгөн аж үйлдвэр байгуулах суурь тавигдан эдийн засгаа тэлэх боломж нээгдэнэ. Өнөөдөр эрчим хүчний томоохон төслүүд яагаад явахгүй байгааг өөрийнхөө зүгээс тайлбарлах гэж оролдъё. Томоохон төслийг явуулах үндсэн гурван санхүүжилтийн зарчим байдаг.

Нэгдүгээрт, улсын төсвийн санхүүжилт. Төр гадаадаас зээл, тусламж авч амжилттай хэрэгжүүлсэн жижиг төслүүд бий. Харин том чадлын цахилгаан станцын төсөл хэрэгжүүлсэн туршлага манайд алга. Эдийн засгийн боломж бололцоо ч хомс байлаа. Эрчим хүчний салбарын төсөл харьцангуй өндөр дүнтэй хөрөнгө оруулалт шаарддаг учраас олон тэрбум ам.долларын бонд босгоод ч томоохон төслүүдээ хөдөлгөж хүчирсэнгүй.

Хоёрт, корпорацийн санхүүжилтээр Монголд амжилттай хэрэгжсэн төслөөр 40 сая ам.долларын өртөг бүхий Ухаа худгийн 18 МВт-ын цахилгаан станцыг дурдаж болно. Гурав дахь нь сүүлийн үед бүх төсөл хөтөлбөр дээр яригдаж буй концессын гэрээ. "ТЭЦ V”, Багануур, Шивээ-Овоогийн эрчим хүчний төслүүд концессын гэрээгээр санхүүжихээр болсон. Концессын гэрээгээр хөрөнгө оруулагч тал хэдэн хуудас гэрээ, тусгай зөвшөөрөл бариад банкнаас зээл авч төсөл хэрэгжүүлэхээр болдог. 

Гэтэл зээл өгч байгаа банк тухайн төсөл хэрэгжих улсын төр засгийн бодлого тогтвортой эсэх, нэг кВт.ц цахилгаанаа хэдээр худалдах зэргийг харгалзан үздэг. Ингээд концессын төслийг хэрэгжүүлэгч нь санхүүжүүлэгч талынхаа шаардлагыг хангахгүй байгаа юм.

-Таны яриад байгаа хүндрэлүүдийн хамгийн ойрхон жишээгээр "Багануурын цахилгааны станц” төслийг дурдаж болох юм. 2015 онд концессын гэрээг үзэглэсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хөдөлсөнгүй. Төр засгийн бодлого шийдвэр тогтворгүй байгаатай холбоотой гэж харж болох уу. Зарим эх сурвалжийн зүгээс БНХАУ-ын компани төслийн хөрөнгө оруулагчаар шалгарсныг шүүмжлэх боллоо. Эрчим хүчний салбарынхны зүгээс яагаад Багануурт цахилгаан станц барих нь зөв гэж үздэг юм бэ?

-Улаанбаатар хотод тэр дундаа, уурхайн аман дээр шинэ эрчим хүчний эх үүсвэр барих зайлшгүй байгаа юм. Багануурын цахилгаан станцын гэрээг байгуулалцсан хүмүүсийн нэг нь би. Тухайн үед "ТЭЦ V’’-ын төсөл урагшгүй болсон. Бид нүүрсээр баялаг, хөгжиж буй орны хувьд нүүрсний цахилгаан станц барих нь өртөг бага. Цахилгаан станцад нүүрснээс гадна ус хэрэгтэй. Хямд эрчим хүч үйлдвэрлэхийн тулд уурхайн аман дээр байгуулах нь ашигтай.

Энэ утгаар нь Багануурт цахилгаан станц барих шийдвэр аль 1985-1986 онд гарсан байдаг. Яг өнөөдрийн байдлаар Монголд 700 МВт-ын том чадлын цахилгаан станцыг барих хүний нөөц болоод хөрөнгө мөнгөний чадал байхгүй гэдэгтэй бүгд санал нийлнэ. Тэгэхээр хэн барих уу гэвэл, хөрөнгө оруулагч талаар бариулж таарна. Хөрөнгө оруулагч тал хэн байх нь хамаагүй. Япончууд, хятадууд, солонгосчууд, оросууд аль нь ч байж болно. Ганц Багануур биш бусад цахилгаан станцуудын төсөл дээр энэ асуудал яригдана.

Багануурын төслийг хүчээр зогсоолоо гэж бодоход дараагийн станцыг монголчууд өөрсдөө барина гэдэг бол үлгэр. Харин концессын гэрээн дээр баригдсаны дараа ашиглалт, үйл ажиллагааг нь монгол инженерүүд авч явна гэдэг заалт байгаа. Мэдээж, хөрөнгө оруулагч талаас удирдлагын багт төлөөллөө оруулах нь ойлгомжтой.

-Монгол Улсын эрчим хүчний бие даасан, хараат бус байдал хямралын өмнөх төвшин гэсэн үнэлгээ авсан байна. Тэгэхээр Багануурын цахилгаан станц баригдсанаар эрчим хүчний бие даасан, хараат бус байдлыг хангахад ямар нөлөө үзүүлэх юм бол?

-Манай  эрчим хүчний салбарын нийт суурилагдсан хүчин 1,200 МВт орчим. Хэрэглээ нь үл ялиг бага. Бидний зүгээс Багануурын станцыг 2023-2024 онд ашиглалтад орно гэж тооцсон. Тэр үед манай нийт хэрэглээ 2,000 МВт орчимд хүрэхээр тооцсон. Тухайлбал, Оюутолгой гүний уурхай ашиглалтад ороход 340 МВт-ын ачаалал шууд үүснэ. Чойрыг тойрсон цементийн үйлдвэрүүдэд 80 орчим МВт-ын хэрэгцээ бий.

УБТЗ-ын шугамд цахилгаанжуулалт хийвэл 100 МВт-ын эрэлт нэмэгдэнэ. Энэ мэтчилэн ирээдүйд өсөн нэмэгдэх хэрэгцээгээ тооцож харах хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй өнөөдөр 1,081 МВт-ын эрэлт байна гэдэг байдлаас л хараад байна. Ирээдүйд эрчим хүчний эх үүсвэргүй хэвээрээ байвал төлөвлөж буй том төслүүд хөдлөх нөхцөл бүрдэхгүй. Нөгөө талаар тогтвортой ажиллагааны горим алдагдана гэж эрсдэл байдаг. Монгол Улсын эрчим хүчний систем 1995 онд зургаан удаа тэг зогссон байдаг юм.

Тэр үед манай системийн ачаалал 400 гаруй МВт байсан. "ТЭЦ IV” 100 МВт-ын нэг блок зогсоход систем тэр чигээрээ таг суусан. Яг үүнтэй адилхан өнөөдөр оргил ачааллын үед "ТЭЦ IV’’-ийн нэг блок зогсоход систем бүхэлдээ сууна. Бидний өөдрөг төсөөллөөр 2030 онд манай эрчим хүчний хэрэглээ 3,000 МВт хүрэхээр харагдаж байгаа.

-Эдийн засгийн үр өгөөж талаасаа 700 МВт-ын том чадлын цахилгаан станц ашигтай гэж үзсэн үү?

-Цахилгаан станцын төсөлд эдийн засгийн үр өгөөж маш чухал үзүүлэлт. Цахилгаан станцын хүчин чадал томрох тусмаа барих өртөг буурч, үр ашиг нь нэмэгддэг. Өнөөдөр эрчим хүчний салбар ДНБ-ий гурван хувийг үйлдвэрлэж байна. Тэгвэл экспортын чанартай том чадлын станцууд ашиглалтад орсноор 30 хувьд хүргэх боломжтой. Хэрэв 30 хувьд хүрвэл Оюутолгой, Эрдэнэттэй дүйцэхүйц орлого оруулах нөөц байгаа юм.

-Багануурын станцын төслийн нийт өртөг нэг тэрбум ам.доллар. Барих ашиглах шилжүүлэх хугацаа нь 25 жил. Өртөг, хугацаа хоёрыг ямар үндэслэлээр тооцож гаргадаг вэ?

-Дөрвөн жил нь барих, 21 жил нь ашиглах хугацаа. Олон улсын жишгээр эрчим хүчний үйлдвэрийг 15 жилийн дотор өртгөө нөхөх ёстой гэж үздэг. Тэгэхээр эхний 15 жил хөрөнгө оруулалтаа нөхнө. Сүүлийн зургаан жилд нь эрсдэл хүлээж, төсөл хэрэгжүүлсний ашгаа олно гэж тооцсон байх.

-Концессын гэрээний хөрөнгө оруулагчийг олон улсад нээлттэй зарлаж байгаа. Хамгийн бага үнийн саналыг аль улсын компаниуд санал болгож байгаа вэ?

-Олон улсын стандартын дагуу нэг шаардлага тавигддаг. Технологийн хувьд Хятадынх Европынхоос хямд. Чанарын асуудал ч яригдана. Концесс хэрэгжүүлэгч тал 21 жилийн ашиг харж байгаа учраас чанарыг харьцангуй асуудал гэж болно.

-Монгол Улс асар их эрчим хүчний нөөцтэй. Эрчим хүчээ Азийн эрчим хүчний супер сүлжээгээр дамжуулан экспортлох том зорилго тавьсан. Багануур, Шивээ-Овоо-гийн том чадлын цахилгаан станцын төслүүд Азийн эрчим хүчний супер сүлжээнд холбогдоход гол үүрэг гүйцэтгэх үү?

-Анх Азийн эрчим хүчний супер сүлжээ гэж ярихад мөрөөдөл төдий сонсогдсон байж магадгүй. Тэгвэл өнөөдрийн түвшинд бодитоор хэрэгжих нөхцөл бүрдээд байгаа юм, Энэ талаарх бүс нутгийн орнуудын санал санаачилга өсөн нэмэгдэж байна. ОХУ олон улсаас үзүүлж буй хоригтой холбогдуулан эдийн засгийн бодлогоо алс дорнод руу тэлэх болсон. Тус улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин 268 мянган МВт. Сибирийн бүс нутагт 68 мянга нь байдаг. Илүүдэл 20 мянган МВт цахилгаан эрчим хүчийг Зүүн Хойд Азийн орнууд руу экспортлох сонирхолтой байгаа.

Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жинпинь 2015 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн чуулган дээр дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах санаачилга гаргаж, хэрэгжүүлэгч байгууллагаа зарласан. Энэ байгууллагын Зүүн Хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах санаачилгаар ОХУ, БНХАУ, БНСУ, Япон Улсуудын хувийн хэвшлийнхэн 2016 онд хамтран ажиллахаа баталгаажуулж гарын үсэг зурсан. БНСУ-ын Ерөнхийлөгч сүүлийн үед эрчим хүчний салбартаа либерал бодлого баримтлах болсон.

Харин Монгол Улсын Засгийн газраас энэ төслийг анхнаас нь дэмжиж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний зураглалыг гаргах судалгаа хийгээд явж байна. Судалгаа ирэх оны тавдугаар сард дуусаж, Засгийн газарт хүлээлгэн өгөх юм. Багануур, Шивээ-Овоогийн том чадлын цахилгаан станцын төслүүд хэрэгжсэнээр бүс нутгийн хүрээнд эрчим хүч экспортлох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой. Эдгээр нь бидний хувьд том төсөл боловч бүс нутгийн хэрэгцээний нэг хувийг ч хангахгүй. Тэгэхээр эрэлт хаа хаанаа байна гэсэн үг.

-Таныг эрчим хүчний аюулгүй байдлаар докторантурт сурч байгаа гэсэн. Одоо Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангахад нүүрсний төслөөс гадна ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж хардаг вэ?

-Ярилцлагынхаа эхэнд хэлсэнчлэн эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх шаардлагатай байна. Эрчим хүчний горимын гол тохируулгыг хийдэг усан цахилгаан станцуудын төсөл гацаанд орчихлоо. Тэгэхээр эрчим хүчний хуримтлуурын туршилтын төсөл хэрэгжүүлэх шаардлага гарч байна. Хуримтлуурын станцууд ороод ирвэл өдөр шөнийн 300 МВт-ын зөрүүг шийдвэрлэж чадна. Өсөн нэмэгдэж буй сэргээгдэх эрчим хүчний хэлбэлзлийг ч үүгээр зохицуулж болох юм.

Мөн аюулгүй байдал талаасаа системд гарсан аваарын үед хуримтлуулсан эрчим хүчээ ашиглах боломжтой. Яг үнэндээ өвлийн нөхцөлд гэмтэл гараад ОХУ-аас эрчим хүч импортолж нөхөж чадахгүй бол Монгол Улс тэр чигтээ хөлдөж ч болзошгүй. Тиймээс Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад хуримтлуур суурилуулснаар эрсдэлээс зайлсхийж чадах юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

П.Товуудорж: Багануурын төсөл зогслоо гэхэд Монголчууд өөрсдөө станц барина гэдэг бол үлгэр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани