- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оройтсон ч гэсэн оносон шийдвэр гаргасан нь олз
Хэдэн жилийн өмнө Сэлэнгэ аймагт очив. Аймгийн наадам өндөрлөж байхтай таарчээ. Наадам зохион байгуулах комиссын даргатай задгай талбай дээр таарч тав гурван үг сольж, наадмын сонин сайхныг нь асуув.
-Морь хурдан уу?
-Хурдан хурдан. Энэ жилийн наадамд Увсын морьд илүү хурдан байна.
-Хаанахын хэн гэдэг бөх түрүүлэв?
-Увсын бөх түрүүллээ.
-Увс аймгаас морьд ирж уралдаж, бөхчүүд ирж барилдсан юм уу?
-Үгүй ээ. Манай аймагт баруун аймгаас тэр дундаа Увсаас олноороо шилжин ирж байгаа. Тэгээд л нэр усыг сайн мэдэхгүй болохоор Увс гэж нутгаар нь нэрлэж ярьж байна гэв.
Үнэхээр энэ аймагт гэхэд шилжин ирэгсэд уугуул суугуул оршин суугчдаас тооны хувьд давчихаад байгаа тухай тэр үеэр чих дэлсэж байсан санагдана. Аймгийн төвөөс наахна Сэлэнгэчүүдийн ирсэн явснаа угтаж, үддэг жижигхэн талбай бий. Тэнд нутгийн уугуул нэгэнтэй таарч хөөрөлдөхөд "Манай Сэлэнгийнхэн интернационалч ард түмэн. Гадна дотноос ирж байгаа хүмүүсийг гадуурхаж зожиглоод байдаггүй. Гэхдээ нэг асуудал байна. Сэлэнгэ хэзээнээс газар тариалангийн бүс нутаг байсан. Монголчуудыг будаа гурилтай байлгах нь бидний үүрэг гэж ойлгож хичээж ирсэн зүтгэж ард түмэн. Хүн яах вэ. Ирж л байг. Газар нь байна. Гагцхүү баруун аймгуудаас малчид олноороо ирж байгаа болохоор малын тоо толгой хэтэрхий олширч байна. Сэлэнгийн мал хэзээ ч сая байтугай 500 мянгаас дээш давж байгаагүй. Гэтэл мал олширохоор нөгөө тариа будаагаа тариалах газаргүй болох гээд байна” хэмээн ярьж байсныг энэ өдрүүдэд эргэн санах хэрэгтэй болов.
Ийм нэгэн тоо баримт байна. 1990 оны мал тооллогын дүнг 2017 онтой харьцуулахад Сэлэнгэ аймаг 3 дахин, Төв аймаг 2.7 дахин өсчээ. Малын өсөлтөөс шалтгаалан газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилдөж, улмаар ургацын гарц, хэмжээ, технологийн мөрдөлтөд нөлөөлөөд зогсохгүй хөрсний үржил шим, элэгдэл, эвдрэлд орох, агро-экологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарах болсон. Хөрсний чанарын тухай бол ярилтгүй болсныг мэргэжлийн байгууллагын бас тогтожээ. Хөрс элэгдэлд орсон нь хөрсний үржил шим алдагдаж, гамшгийн хэмжээнд хүрсэн байна.
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар газар тариалангийн бүс нутгаа зарлалаа. Тун сайн хэрэг. Ингэж тодотгож өгөх нь хэзээнээс хүлээгдэж байсан асуудал. Мал аж ахуйн бэлчээр нутаг, газар тариалангийн бүс нутаг гэдэг зааг ялгаа, зориулалт гээд огт тусдаа зүйл. Чухамдаа энэ зааг ялгааг тооцоогүйгээс газар тариалангийн бүс нутаг малын хөлд тахлагдаж, тариа ногоо тарих байтугай цөлжиж, тарьсан жаахан будаа тариагаа хурааж хумихаасаа илүүтэй малын хөлд гишгүүлж, дэлхийд өргөх болсон. Үр тариа ч олигтой ургахаа больсон.
Тариалалтын үеэр малчид тариаланчдын хооронд мөнхийн хэл ам хэрүүл уруултай байж талбайгаа малаас хамгаалах гэж үйл лайгаа эдэлж үгээ барах болсон нь үнэн. Малчид тарианы талбай руу малаа зориудаар оруулдаг гэж тариаланчид гомдоллодог нь талаар бус. Ингэхээр нүүдлийн мал аж ахуй газар тариалан хоёр хоорондоо таарч тохирох талаасаа учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл хамтдаа хаяа дэрлэн орших боломж үнэндээ үгүй.
Сэлэнгэ аймгийг социализмын үед газар тариалангийн голлох бүс хэмээн үзэж, малын тоо толгойг бодлогоор хагас саяас хэтрүүлэлгүй барьж тогтоож байжээ. Гэхдээ газар тариалангийн бүс нутгийг түшиглэж туслах аж ахуй тухайлбал, гахай, тахиа өсгөж үржүүлэхийг дэмждэг уриалдаг байв. Аль ч талаас нь харсан энэ бол тун зөв бодлого байсан мэт.
Харамсалтай нь энэ бодлого нийгэм солигдохтой хамт алдагдаж, газар тариалангийн бүс нутаг малд эзлэгдэж малаа гэх үү, будаа тариагаа гэх үү гэсэн хүндхэн сорилттой тулгараад байсан юм.
Харин Засгийн газрын хуралдааны шийдвэр одоо энэ зааг ялгааг салгаж өглөө. Энэ хүрээнд Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Булган, Архангай аймгийн 60 сумын 113 багийг Газар тариалангийн бүс нутгаар албан ёсоор тогтоож, зарлалаа. Мөн эдгээр бүсэд зөвхөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийг зааж өглөө.
Гэхдээ асуудлын шийдэл ард биш урд байна. Тухайн бүс нутагт байран суурин нутаглаж малын тоо толгойгоо өсгөсөн малчдад энэ шийдвэр таалагдахгүй. Эсвэл нүүж нутаг сэлгэх, бэлчээрийн мал аж ахуйгаа фермер хэлбэрт шилжүүлэх хоёр зам бий. Энэ шийдлийг нь гаргаж өгөх, ухуулан сэнхрүүлэхэд орон нутгийн засаг захиргааны байгууллагууд санаачлагатай, уян хатан хандахгүй бол бас нэг хэрүүл, жагсаал суултаар айлгасан хариу акц ирнэ. Түүнчлэн газар тариалангийн бүс нутгийн хилийн зааг ялгааг нарийвчлэн тогтоож өгч, хаяг пайзтай болгвол хэн хэндээ тодорхой, манайх танайх гэсэн эргэлзээг тайлахад тустай биз ээ.
Оройтсон ч гэсэн ийм шийдвэр гаргасан нь олз.
М.Нэргүй
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||