Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-2

Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-2

 

Түрүүч нь Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт

"Зууны мэдээ” сонин өмнөх /2018.5.14-ний ¹ 99/ дугаартаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдэд тулгарсан асуудал, тэнд үүссэн нөхцөл байдлын талаар  мэдээлсэн билээ.  Уул уурхайн 33 лиценз авсан компаниудын уршиг,  урд хөрш рүү газрын тос тээвэрлэдэг хүнд даацын машины тоосонд эгээ л цагаан зээртэйгээ адил нутаггүй болж, боолын хөдөлмөр эрхлэхээр Бичигтийн боомтоор цувж эхлээд буй нутгийн иргэдийн байр суурийг удахгүй хүргэхээр бэлтгэж байна. Энэ удаа иргэдийн мэдээллийн мөрөөр газар дээрээс нь сурвалжилсан тэмдэглэл,  баримт тайлбарыг хүргэе.

 

БАРИМТ 1. ЭРДЭНЭЦАГААН­ЧУУДЫН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн газар нутгийн 70 хувь нь цөлжилтийн  бүсэд багтдаг. Гадаргын болон гүний усны нөөцийн хомсдолтой.Дэлхийн дулаарлын хүчтэй нөлөөнд орж Ганга нуураас эхлэн булаг, шанд олноор  ширгэж ган зудын гамшигт ихээр өртөх болсон. Гэтэл аймгийн хэмжээнд ашигт малтмалын нийт  127 тусгай зөвшөөрлийг  78 аж ахуйн нэгж эзэмшдэг. Үүнээс ашиглалтын   зөвшөөрөл 60,  хайгуулын тусгай зөвшөөрөл 64 байдаг. Энэ нь  нийт нутаг дэвсгэрийнх нь  10.1 хувь  буюу  904302.2 га талбайг эзэлж байна. Тэгвэл  зөвхөн Эрдэнэцагаан сум  гэхэд  33 лиценз олгоод байгааг дээр өгүүлсэн.  Нийт нутгийнх нь 70 хувь цөлжсөн  аймагт нь ч,   33 лицензэд эзлэгдчихээд буй  Эрдэнэцагаан суманд ч энэ  олон уул уурхайг даах  ямар ч үндэслэл алга.

Гэтэл шинжлэх ухааны ямар ч үндэслэл судалгаа тооцоогүй, олон үеэрээ амьдарч аж төрсөөр ирсэн нутаг усаа мэдэх нутгийн иргэдийг   оролцуулсан  хууль эрх зүйн зохицуулалтгүй  эрдэс баялгийн хуулиуд батлагдаж хүссэн бүхэнд тусгай зөвшөөрлийг газар нутагт нь  давхцуулан   олноор нь олгосон  буруу шийдвэрийг  төрөөс гаргажээ.

 

БАРИМТ 2. Д.Цэрэндорж: "АДАЭ” КОМПАНИ НУТГИЙН ИРГЭДИЙГ ТАЛЦУУЛЖ, ХУЛГАЙГААР ХУРАЛ ХИЙЛГЭСЭН 

"АДАЭ” компанийнхан хуурамч бичиг баримтаа иргэдэд тайлбарлахдаа "Та нарт үзүүлэх л гэж ингэсэн юм” гэж хэлжээ.

Хуурамч зөвшөөрөл авсан "АДАЭ” компанийг эсэргүүцэж "Газар нутгаа хамгаалъя” сайн дурын хөдөлгөөнийхөн өргөх бичиг барьжээ.

Эрдэнэцагаан сумын III багийн нутаг тахилгат Баянцагаан хайрханы ар хормой буюу Хамар булаг гэдэг газар   "АДАЭ” хэмээх Хятадын хөрөнгө оруулалттай   компани уурхай гаргах сонирхолтой. Учир нь тус компани   МҮ-000307796 тоот  тусгай зөвшөөрөлтэй   жоншны ордын 631.0466 га талбайг 30 жил   эзэмшихээр авсан  аж. Тэд багийн иргэдээс зөвшөөрөл авахаар олон удаа энд тэнд хурал хийжээ. Ингэхдээ  албан газрууд, тэр дотроо дунд сургуулийн "Фургон” автомашин, мөн хувь хүмүүсийн унааг дайчлан өөрсдийн талд шийдвэр гаргах хүмүүсийг бүрдүүлж гурван удаа хурал хийлгэсний хоёрт нь   газар шороогоо  ухуулахгүй гэсэн иргэд олонх болжээ. Энэ талаар иргэдийн хөдөлгөөнийг санаачлагчдын нэг Д.Цэрэндорж "Сумын Засаг дарга Ө.Батсайхан, өөрийн худ ураг , гарын үсгээ ч зурж мэдэхгүй Наранцогт хэмээх залууг   Багийн даргаар тавьсан.Тэд  хамтдаа   Хятадын компанид үйлчилж, сургуулийн унааг дайчлан хүн цуглуулж Хятадын компанийн байранд очиж иргэдийн хурлыг  хийлгэсэн. Удахгүй Бээжинд очиж хуралдах бололтой. Хуралд оролцсон иргэдэд нүүрс тараасан мэдээлэл байгаа. Мөн Засаг дарга хотод ч байр авлаа, тэнд ч 1000 хонь цуглууллаа гэж дуулдах юм.  Жирийн албан хаагчийн цалингаар тэгж хөдлөх боломжгүй. Хятадын уул уурхайн компанийн нөлөөнд ороод байна. Иймд иргэд бид Засаг даргатайгаа олон удаа хэл ам хийсний дараа Ч.Улаан гишүүнийг, нэг ёсондоо  "аавыгаа”  дуудна лээ. Бид эрхэм гишүүнд 123 хүний гарын үсэгтэй 19 хуудас  материал, иргэдийн өргөдөл, гомдлыг  гардуулж өгсөн. Хуурамч лицензийн асуудлыг ч хэлсэн. Гэтэл хэд хоногийн дараа "Сумын удирдлагууд чинь мэднэ” гэсэн хариу ирүүлсэн. Тэр компанийн танилцуулга нь ч хуурамч байгаа. Тамсагийн талын зураг, Архангайн нэг уулын зургийг тавьчихсан байсан. Тэр чинь манай нутгийн газар  биш шүү дээ. Цаашид бид тэмцэнэ” гэв.

Мөн "АДАЭ” компани хуурамч зөвшөөрөл үзүүлж байж болзошгүйг зарим иргэн мэдээлэв. Учир нь тус компани Урт булаг, Хамар булаг гэдэг газар зөвшөөрөл авсан гэж байгаа атал зөвшөөрөл дээр "Эрдэнэцагаан” гэж бичсэн байна. Эрдэнэцагаан гэдэг нь сумын төвийн нэр бөгөөд ийм нэртэй газар байхгүй. Хэрэв үнэхээр ийм нэртэй газарт зөвшөөрөл авсан бол сумын төв оршиж буй  газрыг тэр чигээр нь мэдэлдээ авсан болж таарч байна.  Дээр нь өнгөрсөн жил тус компани гал алдсанаас түймэрт дөрвөн хүний амь нас эрсэдсэн ч дараад чимээгүй өнгөрсөн гэсэн яриа нутгийн иргэдийн дунд байна.

Үргэлжлэл бий.

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани