- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Б.ЭНХБАТ: «ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ» ХК-ИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН, ЖИГД ЯВАГДАЖ БАЙНА
-Хэдхэн хоногийн өмнө танай туслан гүйцэттэгч компанийн ажилчид өрөө төлөхийг шаардан жагссан. Зарим хэвлэлд "Эрдэнэс- Таванголгой" ХК-ийн данс улайсан тухай мэдээлэл ч гарсан. Гэвч компанийн дансанд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр худалдан авагч компаниудаас ам долларууд орж ирсэн мэдээлэл сонсогдлоо?
-"Эрдэнэс-Тавантолгой" ХК өнгөрсөн оноос Цанхийн баруун уурхайгаасаа нүүрс олборлож, мөнгө олж эхэлсэн. Бид одоогоор найман худалдан авагчтай 4.25 сая тоннын нүүрс борлуулах гэрээ байгуулсан бөгөөд эхний төлбөр 17 сая ам.доллар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт компанийн дансанд орлоо. Мөн энэ долоо хоногт гэрээний дагуу 18 сая ам.долларын санхүүжилт орж ирнэ.
-Таатай мэдээ байна. Эхний ээлжинд туслан гүйцэтгэгч компаниудынхаа санхүүжалтыг хийх үү?
-Тиймээ. Бид өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт компанийн дансанд орсон эхний мөнгөөрөө банкны зээл, зээлийн хүүг төлөөд, туслан гүйцэтгэгч нарынхаа төлбөрийн 30 хувийг барагдуулаад байна. Энэ долоо хоногт нэмж орж ирэх санхүүжилтээрээ туслан гүйцэтгэгч компанид өгөх хөлсийнхөө 70 хувийг барагдуулна. Цаашид борлуулах нүүрс нь бэлэн байгаа учраас туслан гүйцэтгэгчидийнхээ хөлс хийгээд банкны хүүгээ цаг тухайд нь бүрэн барагдуулаад явах боломжтой.
- Хувийн хэвшлийн компани алдагдалтай ажиллахгүй байхад төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажилладаг гэсэн шүүмжлэлд олон компани өртдөг. Танай компанийг 79,3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэдэгтэй зэрэгцээд үндсэн үйл ажиллагаанаасаа 28.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн мэдээлэл бий. Үнэхээр ийм алдагдал гараад байна уу. Та үүнийг тайлбарлахгүй юу?
-БНХАУ-ын нүүрсний зах зээл хямарч, бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотойгоор эл салбарт үйл ажиллагаа явуулж буй зарим дотоодын аж ахуйн нэгжүүд экспортоо түр зогсоож, санхүүгийн хүндрэлд орсон. Харин манай компани тэрхүү хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, өнгөрсөн онд үндсэн үйл ажиллагаанаасаа 28.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. "Эрдэнэс-Таван толгой" ХК Хөгжлийн банк болон арилжааны банкиудаас зээл авч байх үед нэг ам.доллар 1350 төгрөгтэй тэнцэж байсан бол одоо энэ ханш 20 хувиар буюу нэг ам.доллар 1700 төгрөгтэй тэнцэж байгаа нь эл алдагдлын үндсэн шалтгаан юм. Хуульд зааснаар тайлан балансаа төгрөгөөр гаргахын тулд ам.долларыг төгрөгт шилжүүлэх хэрэгтэй. Гэтэл долларын ханш тухайн үеийн ханшаас 300400 төгрөгөөр нэмэгдчихсэн байдаг. Валютын ханшийн энэ өсөлт нэг ам.долларын төгрөгтэй харьцах харьцааг 300-400 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь бодит бус хэрэгжээгүй ханшийн алдагдал үүсгэхэд нөлөөлсөн. Энэ алдагдлыг хүлээхгүй байх бүрэн боломж компанид байгаа. Учир нь манай компанийн орлого, нэгдүгээрт, ам.доллар, хоёрдугаарт, банкны зэзлүүдийн хүү, эргэн төлөлт маань ам.доллараар хийгддэг. Эдгээр нь хэвийн төлөлттэй хугацаандаа байгаа зээлүүд юм. Ирээдүйд хятадын зах зээл болоод дэлхийн эдийн засгийн хүндрэл бэрхшээл багасах тусам монгол төгрөгийн ханш чангарах болно.
-Цаашид арилжааны банкуудаас авсан зээлээ хугацааны хувьд хэрхэн төлж барагдуулах вэ?
-Компани үндсэн үйл ажиллагаанаас олсон орлогоосоо арилжааны банкуудаас авсан зээлээ төлж барагдуулна. Бид энэхүү зээлийг 1-2 жилийн дараа төлж барагдуулах гэрээтэй. Тиймээс эдгээр зээл манай санхүүд ямар нэгэн хүндрэл учруулахгүй гэж үзэж болно. Бид Хүний хөгжил сангаас авах авлага, одоо байгаа барааны үлдэгдлээрээ дээрх банкны зээлүүдийг төлөх бүрэн боломжтой юм. Ер нь уул уурхайн компаниудын хувьд нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатай байдаг. Бид дотоод гадаад хүчин зүйлсээс хамаарсан санхүүгийн түр зуурын бэрхшээлийг даван гарахын тулд ажиллаж байгаа бөгөөд "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа хэвийн, жигд явагдаж байгаа гэж ойлгож болно.
"Өдрийн шуудан"
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||