- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Трампын мэдэгдлийн дараа газрын тосны ханш огцом буурав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хэлэлцээрээс гарна хэмээн мэдэгдсэний дараахан буюу өнгөрөгч мягмар гарагт дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш огцом буурсан байна. Баррель газрын тосны үнэ гурван ам.доллараар буурч 75.78 ам.долларт хүрчээ.
Ерөнхийлөгч Трампын хэлснээр Ираны эсрэг аваад байсан хориг арга хэмжээг АНУ дахин сэргээх юм. Цөмийн хэлэлцээрийн дагуу хориг арга хэмжээг 2015 онд цуцлаад байсан ба үүнийг дахин сэргээвэл өдөр 2.5 сая баррель нефть экспортолдог Ираны эдийн засагт хүндээр тусах нь тодорхой.
Цагаан ордны мэдэгдсэнээр, Ирантай хийж буй газрын тосны наймааг бүрэн зогсооход 180 өдөр өгчээ. Мөн 2015 оноос хойш Иранаас газрын тос нийлүүлж буй улс орнууд, компаниудыг худалдан авалтаа бууруулахыг анхааруулав. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй ирэх арваннэгдүгээр сарын 4-нөөс хойш Иранаас газрын тос авсаар байгаа улс орнуудад мөн хориг арга хэмжээ авах юм.
Газрын тосны салбарт судалгаа хийдэг FGE компанийн зөвлөх Иман Нассери хэлэхдээ "Ерөнхийлөгч Трампын мэдэгдэл зөвхөн Ираны газрын тосны салбарт нөлөөлөхгүй. Энэ нь Ираны нийт эдийн засаг, тус улстай бизнесийн харилцаа холбоотой компаниуд болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөн шийдвэр юм. Тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татахыг чармайн өргөжин тэлэхийг хичээж байгаа Ираны газрын тосны салбарт ихээхэн халтай үйл явдал боллоо” гэжээ.
Хориг арга хэмжээ эргээд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр Ираны газрын тосны салбар нийтээрээ цохилт авна. Тухайлбал газрын тос олборлогч, тээвэрлэгч компани, нефть боловсруулах үйлдвэр, газрын тосоор гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг компани, эрчим хүчний салбар болон тэдгээрт санхүү, даатгалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг хүртэл хамрах юм.
ОПЕК-ийн орнууд болон ОХУ 2017 оны эхэнд дэлхийн зах зээлд нийлүүлэх газрын тосны хэмжээг 1.8 сая баррелиэр бууруулсан. Ажиглагчдын үзэж буйгаар нефть олборлогчид нийлүүлэлтийг цаашид улам бууруулж магадгүй хэмээн тооцоолж байна.
АНУ болон Европын холбооноос гаргасан хориг арга хэмжээний дагуу Иран 2012-2015 оны хооронд газрын тосны экспортоо өдөрт нэг сая баррелиэр бууруулаад байсан.
Анжли Равал, Дэвид Шеппард
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||