- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Төмөр зам баригдвал жилд 30 сая тонн нүүрс экспортолно"
- Өнгөрсөн жил Шивээ хүрэнгийн боомтоор 13 сая тонн нүүрс экспортложээ -
Монгол Улсын нүүрсний экспортын 50 хувийг үүрч буй Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нүүрсний ай савд үйл ажиллагаа явуулдаг компаниудад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Энхболд, Н.Амарзаяа нар болон яам, агентлагийн орлогч дарга нар ажиллалаа.
Гурван тэс суманд өдгөө "Саус гоби сэндс", МАК, Чинхуа МАК, "Өсөх зоос", "Жавхлант орд” зэрэг компани нүүрс олборлон ажиллаж байна. Өнгөрсөн жил тус компаниуд нийтдээ 13 орчим сая тонн нүүрс экспортолжээ. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Шивээ хүрэнгийн боомтоор нийтдээ 4.7 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Энэ нь төлөвлөгөөг даруй 171 хувиар давуулан биелүүлсэн тухайгаа тус боомтын Хилийн 0166 дугаар ангийн захирагч, хурандаа П.Наранбат УУХҮ-ийн сайдад дуулгав. Нүүрс олборлож буй дээрх дөрвөн компани хамтран экспортын бүрдүүлэлтийг шуурхай болгох зорилгоор Шивээ хүрэнгийн боомтын гаалийн хяналтын бүсийг хамтран шинээр засаж тохижуулан, нүүрс тээврийн дөрвөн гарцыг шинээр байгуулж, хүнд даацын автомашин явах хатуу хучилттай авто замыг байгуулжээ.
НҮҮРСИЙГ БАЯЖУУЛАХДАА ЭРГЭЛТИЙН УСНЫ 90 ХУВИЙГ БУЦААН АШИГЛАЖ БАЙНА
"Саус гоби сэндс" компанийн хувьд нүүрсээ нойтон технологиор баяжуулан, нэмүү өртөг шингээн экспортлодог бөгөөд эргэлтэд буй усны 90.2 хувийг буцаан ашиглаж байгаа нь цэвэр усны нөөц хомсдолтой газарт тохиромжтой болохыг салбарын сайдад танилцуулав.
Тус үйлдвэр нь хамгийн доод чанарын нүүрсийг угааж, А ангиллын нүүрсэн бүтээгдэхүүн болгон гаргадаг Монголд нэвтрүүлсэн анхны нүүрс угаах дэвшилтэт үйлдвэр аж. Баяжуулахдаа байгаль орчинд хортой химийн бодис ашигладаггүй, хаягдал гарахгүй, ус бага ашигладаг зэрэг давуу талтай аж. Үйлдвэрийн усны хэрэгцээг ил уурхайн шүүрлийн ус, хур тунадасны улмаас бий болсон гадаргын хуримтлал /үерийн ус/ бүхий уурхайн ухлагт цугларсан усыг ашигладаг байна.
МАК компани мөн нүүрс нойтон технологиор баяжуулах үйлдвэрийг энэ оны эхний хагас жилд барьж ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил 86 орчим хувьтай явж байгааг ажлын хэсгийнхэнд танилцууллаа.
Үйлдвэрийн тухайд эргэлтийн усыг ихээр буцаан ашиглах үүднээс хамгийн сүүлийн үеийн нүүрсийг усгүйжүүлэх технологитой юм байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор 22-25 хувийн үнслэгтэй нүүрсийг баяжуулж, 8 хувийн үнслэгтэй буюу өндөр чанартай болгох аж. Нүүрсний шинж чанар ийн өсөх нь компани төдийгүй улсын болон аймаг орон нутгийн төсөвт ихээхэн ач холбогдолтой аж.
"Усны эх үүсвэрийн хувьд 2011, 2012 оны үед хойноос маш их хэмжээний үер орж ирсэн. Манайх карьертаа одоо сая шоо метр үерийн ус хуримтлуулсан байгаа. Үүнээсээ хоолойгоор татаж, үйлдвэрийн эргэлтэнд оруулна" хэмээн МАК-ийнхан ярьж байв.
Сайд Д.Сумъяабазар "Устай холбоотой асуудлыг манайхан нэлээд хөндөж ярьдаг. Баяжуулах үйлдвэрүүд усны хэрэглээг зохистой хэмжээнд нь барьж ашиглан, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортолж, улсад орох валютын урсгалыг бий болгохын зэрэгцээ орон нутагт орох орлого ч нэмэгдэх болно.
Тиймээс нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг технологийн түвшинд нь зөв ойлгох хэрэгтэй” гэлээ. Мөн тэрбээр "Бид хөгжих хэрэгтэй. Гэхдээ байгаль орчны асуудлаа ч мөн орхигдуулж болохгүй. Тиймээс аль болон ус бага ашиглаж, байгаль орчинд хаягдалгүй, хор нөлөө багатай технологийг нэвтрүүлэх нь чухал. Бид өнөөдөр газар дээр нь ирж нөхцөл байдалтай нь танилцах үүднээс БОАЖ-ийн сайдтай, замын асуудлыг шийдвэрлэх үүднээс ЗТХ-ийн сайдтай ирлээ” хэмээсэн юм.
ТӨМӨР ЗАМ БАРИГДВАЛ ЖИЛД 30 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛНО ГЭВ
Гурван тэс сум нь нүүрсний ай сав газар болохын хувьд одоо ажиллаж байгаа зургаан уурхай жилдээ 30 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай аж. Гэвч Шивээ хүрэнгийн боомтоор нэвтрүүлэх автомашины хүчин чадал 10-12 сая тонн тул цаашид төмөр замын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг Гурван тэс суманд ирж ажилласан гурван сайдад компаниуд уламжилж байв.
Хэрвээ төмөр зам баригдвал эхний ээлжинд жилд 18 сая тонн, цаашид авто тээвэртэй төмөр зам хослон жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой гэв. Ингэснээр төсвийн орлого нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэлд бодитой нөлөө үзүүлэх юм.
Импортлогчдын зүгээс нүүрсний чанарт тавигдах шаардлага өндөр болсон бөгөөд төмөр замтай болбол хаягдал бохирдолгүй хэрэглэгчид нийлүүлэхийн зэрэгцээ байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдалд эерэг нөлөө аж. МАК-ийн хувьд төмөр замын трассын дагуу топо зураглал, инженер- геологи, гидрогеологийн судалгаа хийгдсэн байгаа аж.
ХЯТАДААС ИМПОРТОЛСОН ЭРЧИМ ХҮЧЭЭРЭЭ ГУРВАН СУМЫГ ХАНГАЖ БАЙНА
МонголУлс,БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Чинхуа МАК Нарийн сухайт” компани 2005 онд Засгийн газартай "Тогтвортой байдлын гэрээ” байгуулсныхаа хүрээнд 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, под станцын хамт барьж ашиглалтад оруулжээ. Өдгөө БНХАУ-аас эрчим хүчээ импортлон, под станцаараа дамжуулж гурван сумын айл өрх, аж ахуйн нэгж болон уурхайнуудыг эрчим хүчээр хангаж байна.
Ингэхдээ эрчим хүчээ урдаас 243.5 төгрөгөөр авч, үүнийгээ айл өрхөд 102 төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагуудад 156 төгрөгөөр, уул уурхайн компаниудад 208 төгрөгөөр өгч байгаа аж. Ингээд энэ дундаас жилдээ 700-800 сая төгрөгийн алдагдал хүлээдэг тухайгаа компанийн дэд захирал И.Наянтай ярьсан юм.
Уг алдагдлыг нийгмийн хариуцлагын хүрээнд "Чинхуа МАК Нарийн сухайт” компани өөрөө зардалдаа шингээн явдаг байна. Мөн 55.5 км хатуу хучилттай замын засвар үйлчилгээний ажлыг Тогтвортой байдлын гэрээ”-ний хүрээнд хийж байгаагаа дуулгасан юм.
Харин МАК компанийн хувьд мөн Нарийн сухайтын ордод цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор ТЭЗҮ боловсруулагдаж байгаа аж. Мөн МАК компани Овоотын 0166 дугаар ангийн албан хаагчдад орон сууцны барилга, Гурван тэс сумын төвд "Хүүхэд, залуучуудын соёл, спортын төв”, 320 хүүхдийн хичээлийн байр, 120 хүүхдийн дотуур байр зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийжээ.
Мөн шинэ төрсөн ботго бүрт мөнгө олгох "Ботгон бонус” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, 100 сая төгрөгийн сантай "МАК сан” байгуулжээ.
Түүнчлэн нэг дор 500 ажилтан байрлуулах хүчин чадалтай ажилчдын байр, зочид буудал, спорт заал, орон нутгийн ажилчдын гэр бүлээрээ амьдрах байр, хүнсний болон нарийн ногооны хүлэмж, шувууны туслах аж ахуй зэрэг олон бүтээн байгуулалт хийж ажилчдын ажиллах орчинг бүрдүүлсэн байна
Нийгмийн хариуцлагын хүрээнд "Саус гоби сэндс" компани 2007 оноос хойш орон нутгийн хөгжилд зориулж найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш татвар төлбөр болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт улсын төсөв 240 тэрбум төгрөг оруулжээ. Түүнчлэн монголчуудыг сургаж мэргэшүүлэн ажиллуулдаг бөгөөд нийт ажилчдын 99 хувь нь Монгол Улсын иргэн байгаагаас 50 гаруй хувь нь орон нутгийн иргэд аж.
"Өсөх зоос” компанийн тухайд, нийгмийн хариуцлагын хүрээнд 800 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гурван тэс сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг барьж өгсөн бол, Тост тосон бумын нуруунд хоёр худаг ашиглалтад оруулж, бэлчээр ашиглалтыг сайжруулан малчдыг суурьшуулах боломж бүрдүүлжээ. Түүнчлэн уурхайн нөлөөллийн бүст амьдарч байсан иргэдийг нүүлгэн шилжүүлж, нөхөн олговор олгон, сумын амжилттай суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон зэрэг ажлууд хийсэн байна.
Нийт 350 хүн ажиллаж байгаагаас, компанийн үндсэн ажилтан нь 250 хүн ажиллуулж буй юм. Тус компани үндэсний тусл ан гүйцэтгэгчдээ дэмжиж ажилладаг бөгөөд одоогоор 14 компани өрөмдпөг тэсэлгээ, хөрс хуулалт зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг томилолтоор явах үед дараах тодруулгыг авсан юм.
Д.СУМЪЯАБАЗАР: ЭНЭ ЗӨВ, ТЭР БУРУУ ГЭЛГҮЙ БОДИТ БАЙДАЛД ТУЛГУУРЛАСАН ШИЙДВЭР ГАРГААД ЯВНА
-Өмнөговь аймгийн Гурван тэс суманд нэлээн том багийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. Энэхүү сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээр орж, иргэдтэй нь ч уулзлаа. Хэр үр дүнтэй уулзалт, ажил болов оо?
-Өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлалаа өндөрлөөд Гашуун сухайтын боомтоор орж ирсэн. Энэ үеэрээ өмнөд Монголын бүс нутагт тулгамдаж байгаа асуудлаар ард иргэдтэйгээ уулзаж, тэдний санал бодлыг сонссон. Ер нь, Таван толгойн бүлэг орд гэхээсээ илүүтэй Нарийн сухайтын бүлэг ордод үүсээд байгаа асуудлуудын талаар байр сууриа ч илэрхийлсэн.
Энэхүү Нарийн сухайтын бүлэг орд бол Монгол Улсын төсөвт ихээхэн хэмжээний хувь нэмрээ оруулдаг. Өмнөх онуудад гаргасан нүүрсний экспортын 50 хувийг дангаараа бүрдүүлсэн.
Энд Засгийн газраас үзүүлж байгаа ач холбогдол, зарим иргэний зүгээс гаргасан хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Зам тээвэр, хөгжлийн сайдтай хамтран ард иргэдийн санал бодлыг сонсох, эдийн засгийн эргэлтэд орж байгаа бүлэг ордын үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаар тодорхой шийдэл гаргахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.
Энэ дагуу Нарийн сухайтын бүлэг ордын үйл ажиллагаатай танилцаж, нутгийн ард иргэдтэй уулзлаа. Нэлээн ач холбогдолтой, үр дүнтэй ажил болсон гэж бодож байна. Гурван тэс суманд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Энэ хэрээр ажиллаж, амьдарч байгаа иргэдийн бухимдал ч байна.
Мөн үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүд үнэхээр бүтээн байгуулалт, баялгийг бүтээж байгаа ч зүйл байна. Тэд орон нутгийг дэмжиж, яг зохистой ажил хийх тал дээр санаачилга гарган ажиллаж байгаа нь харагдаж байна.
Баяжуулах үйлдвэрийг тухайн гаргаж байгаа баялаг дээрээ суурилж зохистой үнэ цэнэтэй болгох хэсэг дээр нь бариад түүнээсээ гарсан бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн борлуулж, орлогын хэмжээгээ нэмэх алхмыг хийж эхэлсэн байна. Энэ бол их зөв алхам гэж бодож байна.
-Иргэдийн бухимдаж байгаа асуудал бол ус. Гэтэл Гурван тэс сумын нутаг дэвсгэрт хоёр ч Баяжуулах үйлдвэр хэзээ мөдгүй нээлтээ хийх гэж байна шүү дээ?
-Үйлдвэрлэлийн хэрэглээтэй холбоотой асуудал үүссэн нь үнэн. Энд ард иргэд газрын гүний усыг ашиглуулахгүй байх талаас нь эсэргүүцэж, хөдөлгөөн өрнөсөн байсан. Гэтэл усны хэрэглээг зөв зохистой ашиглах технологи дэлхийд гараад ирчихсэн. Тэр технологийг туршилтын байдлаар аж ахуйн нэгжүүд нэвтрүүлж байна. Үүнийг бодит байдал дээр очиж танилцахдаа харлаа.
Ер нь, нийт газрын гадаргууны үйлдвэрлэлийн хэрэглээний усыг 100 хувь авлаа гэхэд 90 хувийг нь дахин үйлдвэрлэлийн эргэлтэд оруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэх тал дээр тэргүүний технологийг нэвтрүүлж ажиллаж байгаа нь харагдлаа.
Үүнд холбогдох яамны хүмүүстэй ярилцаж нэгдсэн нэг ойлголтод хүрч, тодорхой шийдвэрийг гаргаж, ард иргэдэд албан ёсны хариуг нь явуулах болно. Цаашид Нарийн сухайтын бүлэг ордод ач холбогдол өгнө.
Шинээр байгуулах үйл ажиллагаа явуулах гэж байгаа уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй уулзана. Иргэдэд тулгамдаж байгаа орон нутгийн хатуу хучилттай авто зам, мөн сумын төвөөс уурхай хүртэлх 23 км авто замыг шийдэх гарцыг Зам тээвэр, хөгжлийн сайд болон уул уурхайн компаниудтай санал солилцсон.
Сумын төвөөс уурхай хүртэлх 23 км замыг шийдэх боломжтой гэдэг тайлбарыг аж ахуйн нэгжүүд өгч байна. Харин Гурван тэс сумаас Баян-Овоо хүртэлх 230 гаруй км үргэлжлэх авто замын асуудлыг Зам тээвэр, хөгжлийн сайд Концессын асуудлаар шийдэх боломжтой гэж үзэж байх шиг байна. Энэ бүх шийдвэрийг Засгийн газарт танилцуулж, шийдлийг нь гаргаад явна.
-Гурван тэс суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд эрчим хүчний асуудлыг хөндөж байна. Тэднийг 100 хувь эрчим хүчээр нь хангах боломжтой юу?
-Шугамыг 110 кВт болгож өргөтгөх ажлыг Эрчим хүчний яам шийдэх ёстой юу, эсвэл Засгийн газрын төвшинд хэлэлцэх асуудал уу? -Салбарын яам нь асуудлыг мэргэжил болон эдийн засгийн зүгээсээ бодолцож тооцоогоо оруулж ирэх ёстой. Энэ бол Засгийн газрын хуралдаанаар шийдэх, Ерөнхий сайдын хэмжээнд яригдах асуудал юм.
-”МАК” компани Засгийн газарт хүсэлт, санал тавьсан. Тэр дунд нь төмөр замын асуудал багтсан байна. Үүнд салбар яам ямар бодлого барьж ажиллах вэ?
-Уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц болгоход төмөр замын асуудал ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Төмөр зам уул уурхайн өрсөлдөх чадварыг тодорхойлох стратегийн хамгийн чухал гарц мөн. Энд төрөөс баримтлах бодлого дээр нарийн, өргөн цариг гэсэн зүйл яригдаж байна.
Бас л Засгийн газрын төвшинд оруулж, ойрын хугацаанд шийдвэр гаргах байх. Учир нь, Таван толгойн бүлэг орд эдийн засгийн эргэлтэд ороход бас л төмөр замын асуудал сөхөгдөнө. Үүнийг эхний ээлжид шийдэж байж өрсөлдөх чадвар, ордуудынхаа үнэ цэнэ, өөрсдийнхөө нүүрсний нөөцийг өсгөх хамгийн гол асуудал юм.
-Энэ байж болох хувилбар уу?
-Төмөр зам барих ажлыг энэ ондоо багтааж эхлүүлэх хүсэлт тавьсан. Энэ асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?
-Эрчим хүчний дутагдлын эх үүсвэрийн асуудал бий. Энд 35 кВт-ын эрчим хүчний төвийн сүлжээнээс Гурван тэс сумын ард иргэд болон аж ахуйн нэгжүүд хэрэглээгээ хангаж байна. Харин 110 кВт-ын шугам татах асуудал яригдах юм шиг байна. Үүнийг Засгийн газрын хэмжээнд ярина.
Салбар хариуцсан сайдтай нь санал солилцож, хүсэлт ирвэл асуудлыг зөв талаас нь харах ёстой. Эрчим хүчний зх үүсвэрээс болж уул уурхайн үйлдвэрлэлийн борлуулалтын орлого цаашид сул зогсох, бүтэн чадлаараа ажиллаж чадахгүй нөхцөл үүсэж байгаа.
Зүүн бүсэд ч адилхан зовлон гарч байгаа. Бид энэхүү асуудлыг шийдэх ёстой. Ер нь, ашигт малтмалын үнэ ханш боломжийн байгаа энэ үед аль болох нүүрснийхээ хэмжээг экспортод гаргах, бусад дагалдах материал, барааныхаа хэмжээг ч гэсэн нэмж, орлогоо улсад төвлөрүүлэх ажлыг маш яаралтай хийх хэрэгтэй л гэж бодож байна.
-Энэ байж болох хувилбар уу?
-Тийм. Байж болох хувилбар. Үүнийг бид шийдэх ёстой. Энэ нь зөв, тэр нь буруу гэдэг байдлаар хандахгүй. Зөвхөн цаг хугацаатай уралдаж, бодит нөхцөл байдал дээр тулгуурласан шийдвэрийг гаргаад явах ёстой.
-Төмөр зам барих ажлыг энэ ондоо багтааж эхлүүлэх хүсэлт тавьсан. Энэ асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?
-Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргана. Бүх тогтоол, бодлогын шийдвэр нь гарчихсан. Төмөр зам барих ёстой гэсэн байр суурь ч гарчихсан шүү дээ.
А.ЭНХЖАРГАЛ, ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||