- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрснээс хэт ихийг хүлээх хэрэггүй
Нүүрс экспортлогч компаниуд энэ онд зах зээлээ тун өөдрөгөөр харж байна. Өнгөрсөн онд Монгол улс 47.5 сая тонн коксжих нүүрс олборлож, үүнийхээ 33.3 сая тонныг экспортолсон нь түүхэн дээд хэмжээ. Улсын төсөвт ихээхэн хувь нэмэр оруулдаг нүүрсний салбарынхан өнгөрсөн жилийн амжилтаа энэ онд үргэлжлүүлнэ хэмээн найдаж байна. Өнгөрсөн оны сүүлээр гашуун сухайт боомтын нэвтрэх чадвар муудсан, БНХАУ гангийн үйлдвэрлэлээ бууруулж эхэлсэн зэрэг экспортод сөргөөр нөлөөлөх үйл явдал цөөнгүй болсон. Тиймээс 2018 оны улсын төсвийг батлахад Сангийн яам нүүрсний экспортыг 2017 оныхоос таван сая тонноор бууруулж, 28 сая тонныг хилээс гадагш борлуулна хэмээн тооцож байсан юм. Харин 2018 он гарснаар нүүрс олборлогчдын итгэл илт сэргэжээ. Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлж буйгаар компаниуд 59 сая орчим тонн нүүрс олборлож, 32-33 сая тонныг нь БНХАУ-ын зах зээлд гаргах боломжтой хэмээн төлөвлөж байгаа аж.
Умард Солонгосын хориг цуцлагдвал экспортлогчдын өрсөлдөөн ширүүснэ
Харин экспортлогч бус компаниуд 9.5 сая тонныг олборлоод 8.7 сая тонныг нь борлуулна хэмээн тооцоод буй. Өнгөрсөн сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилсны дараа гашуун сухайт боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулсан. одоогоор өдөрт 700-800 автомашин үүгээр нэвтэрч байгаа. Мөн уг түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ч өндөр болсон. Металлургийн буюу төмөр үйлдвэрлэхэд ашигладаг коксжих нүүрсний үнэ 2017 онд дунджаар 113.63 ам.доллар байсан бол энэ оны эхний улиралд дунджаар 142 ам.долларт хүрч өсчээ. Энэ нь дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал 20 орчим ам.доллараар нэмэгдсэн дүн юм. Тиймээс нүүрс экспортлогчдын хувьд ашиг, орлогоо нэмэх боломж гарч буй. "Эрдэнэс таван толгой” компани энэ онд 10 тонн коксжих нүүрс олборлох төлөвлөгөөгөө АМГТГ-т ирүүлжээ. Мөн үүн дээр өнгөрсөн оны үлдэгдэл 500 мянган тонныг нэмж, 10.5 сая тонныг экспортлохоор зорьж байна.
Харин "Энержи ресурс” ххК 12.6 сая тонныг олборлож, таван сая тонн баяжуулсан нүүрс гаргах аж. "Саусгоби сэндс”-ийн хувьд 2017 онд тав гаруй сая тонныг олборлосон. Тэгвэл энэ онд 6.8 сая тонныг олборлох зорилт тавьсан нь тус компанийн хувьд түүхэнд байгаагүй өндөр төлөвлөгөө болж байна. "Таван толгой” хувьцаат компани таван сая тонныг олборлож, үүнээс 4.5 сая тонныг нь гадагш борлуулахаар болсон. Харин МАК компани "Таван толгой”-гоос нэг сая тонноор илүү нүүрс олборлож, мөн 4.5 сая тонныг нь экспортлохоор төлөвлөжээ. Гэхдээ оны эхний гурван сарын байдлаар компаниуд өөдрөг төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж чадаагүй байна. Жилийн эхний улирал бол төлөвлөгөөнийхөө 25 хувийг биелүүлсэн байх ёстой хугацаа. Гэвч экспортлогчид энэ оны гуравдугаар сарын байдлаар нийт 7.9 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөгөөний 14.7 хувийг биелүүлжээ. Өөрөөр хэлбэл, компаниудын төлөвлөгөө одоогийн байдлаар 10.3 хувиар хоцроод байгаа юм. Гэвч компаниудыг оны эцэст төлөвлөгөөгөө биелүүлэхэд үүнээс ч том эрсдэл хүлээж буй.
Компаниуд эрсдэлийн сан байгуулах шаардлагатай
Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө хаана гэдгээ мэдэгдсэнээр тус улсын нүүрсний экспорт үргэлжлэх төлөвтэй боллоо. Тун удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон ун нар уулзана. Ким Жон ун өмнөд Солонгост хийсэн айлчлалынхаа үеэр цөмийн хөтөлбөрөө орхино гэдгээ дурдсан. харин АНУын Ерөнхийлөгчтэй хийх уулзалтаар яг хэзээ, хэрхэн зогсоох талаар нарийн тохиролцоно гэж ажиглагчид үзэж байгаа.
Ямартай ч Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоох нь тодорхой болж буй тул НҮБ тус улсын БНХАУ-д нүүрс экспортлох эрхийг сэргээнэ. Ийм байхад БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээлийн 35 орчим хувийг дангаараа хангадаг манай улсад хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг тооцохоос өөр аргагүйд хүрч байна. "Умард Солонгосын нүүрсний хориг цуцлагдвал БНХАУ-ыг чиглэсэн нийлүүлэлт өснө. Энэ зах зээлд Монголын өрсөлдөгч нэгээр нэмэгдэнэ гэсэн үг. БНХАУ-ын өмнөд хэсгийг Австрали, Индонез нүүрсээр хангадаг.
Харин хойд хэсэг буюу өвөр Монголын Бугат хотын боомтуудад манай улс дангаараа коксжих нүүрс нийлүүлж байгаа. Энэ хэсгээс л Умард Солонгос хуваалцана гэсэн үг” хэмээн эдийн засагч П.Өлзийнаран тайлбарлалаа. Өрсөлдөөн нэмэгдвэл үнэ хямдардаг. Нийлүүлэлт ихэсвэл ханш урууддаг зах зээлийн зүй тогтол нь. Тиймээс Умард Солонгос БНХАУ-д нүүрсээ нийлүүлж эхэлбэл манай экспортын гол түүхий эдийн үнэ унах эрсдэлтэй юм.
2012 онд нүүрсний нийлүүлэлт илүүдэж, Хятад компаниудын агуулах дүүрсэн. Үүнээс шалтгаалж уг таваарын үнэ унасан түүх бий. Хэрэв Умард Солонгос нийлүүлэлтээ ихэсгэвэл коксжих нүүрсний үнэ унах өндөр магадлалтай. Дахин сануулахад, БНХАУаас авдаг гангийн импортдоо АНУ 25 хувийн татвар тавиад байгаа. Үүнээс шалтгаалж урд хөршийн гангийн үйлдвэрлэл хумигдах магадлалтайг эдийн засагчид байнга сануулсаар ирсэн.
Гангийн үйлдвэрлэл багассаны бодит нөлөө энэ намар л манай экспортлогчдод мэдэгдэж эхлэх болов уу гэсэн таамгийг зарим эдийн засагч хэлж байгаа юм. Ийнхүү манай улсын коксжих нүүрсний зах зээлийг цөөнгүй эрсдэл гэтэн хүлээж байна. Гэтэл экспортлогч компаниудад үүнийг сөрөх чадал бий юү. Манай компаниудад ядаж эрсдэлийн сан ч алга. Компаниуд зах зээл таатай байх үед ашиг орлогоо эрсдэлийн санд хуримтлуулдаг олон улсын жишиг хэрэгжихгүй байна. Тиймээс таваарын үнэ унасан үед алдагдлаа өр зээлээр нөхдөг байдал арилахгүй нь. Ядаж хоёр жилийнхээ эрсдэлийг даах хэмжээний хөрөнгө бүхий сантай байх ёстойг эдийн засагч П.Өлзийнаран анхааруулсан юм. Нүүрсний салбар тун савлагаатай, эмзэг. Олон хүчин зүйлээс шалтгаалдаг учраас төлөвийг яг таг хэлэхэд түвэгтэй.
- "Эрдэнэс Таван Толгой” компани энэ онд 10 тонн коксжих нүүрс олборлож, 10.5 сая тонныг экспортлохоор төлөвлөжээ.
- Умард Солонгос БНХАУ-д нүүрсээ нийлүүлж эхэлбэл манай экспортын гол түүхий эдийн үнэ унах эрсдэлтэй.
- Таваарын үнэ унасан үед нүүрсний компаниуд алдагдлаа өр зээлээр нөхдөг байдал арилахгүй нь.
Тухайлбал манай эдийн засагчид нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэнээр үнэ нь буурах магадлалтай гэж үзэж буй. Харин BMO Capital markets байгууллага уг түүхий эдийн нийлүүлэлт буурсаар 2022 он гэхэд 15 сая тоннын дутагдалд хүрнэ гэж өөрөөр тайлбарлаж байгаа юм. Одоогийн нөхцөл байдалд хэт их найдаж, эрсдэлээ тооцохгүйгээр зүтгэвэл тэр хэрээрээ том нүхэнд унадаг гэмтэй. 2010-2012 онд АНУ, Австрали, Канадын эдийн засгийн шинжээчид нүүрсний ханш хэзээ ч буурахгүй мэтээр таамагладаг байсан.
Гэвч гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалж хэрхэн савладгийг бид бишгүйдээ л олон үзлээ. Тиймээс судалгаатай, алсын хараатай стратеги энэ салбарт алтнаас үнэтэй. Компаниуд ядаж эрсдэлийн сан, ирээдүйн судалгаандаа хөрөнгө зардаг болох шаардлагатай байна. Ядаж л "Эрдэнэс таван толгой” компанид энэ нь нэн хамаатай асуудал. Алсын хараатай ажиллахгүй л бол үүний цаана төсвийн мөнгө, эдийн засгийн үзүүлэлт, олон иргэний амьдрал ч эрсдэл хүлээж мэдэхийг мартаж болохгүй.
Б.Баярмаа
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||