- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дэлхийн хамгийн том, хамгийн их алт олборлогч уурхайнууд
Дэлхийн хамгийн том, хамгийн их алт олборлогч уурхайнууд:
Thomson Reuters GFMS агентлагаас 2016 онд олборлосон алтны тоо хэмжээгээр нь дүгнэн дэлхийн хамгийн том 10 алтны уурхайг тодоруулсан байна. Эдгээр алтны уурхайнууд нь дэлхийн өнцөг булан бүрт олон орны нутагт тархан оршиж буйг хүснэгтээс харж болно. Доорх хүснэгтэнд дэлхийн хамгийн том 10 алтны уурхайг харууллаа. Энэ жагсаалтыг сүүлийн жилүүдэд Узбекстаны Мурунтау уурхай байнга тэргүүлж байгаа харин Доминиканы БНУлсын Pueblo Viejo уурхай сүүлийн 2 жил амжилттай ажиллан Freeport’s Grasberg уурхайг гүйцэж түрүүлэн жагсаалтын 2-р байрт орох болсон байна. Сүүлийн жилүүдэд ОХУ-н Олипиадa уурхайн алт олборлолт эрс нэмэгдэн жагсаалтын 11-р байраас 7-8 байрт байнга бичигдэх болсон.Шинэ Гвеней улсын Lihir уурхайн сүүлийн 2 жилийн алт олборлолт нь эрс нэмэгдэн алт олборлолтоороо дэлхийд тэргүүлэх 10 орны жагсаалтат бичигдэх болсон.
Table1. Дэлхийн хамгийн их алт олборлосон 10 том алтны уурхай, 2015/2016он (тн)
1. Muruntau mine:
УзбекистаныМурунтау алтны орд газар нь Кызылкумын цөлийн баруун өмнөд хэсэгт Мурынтау уулын районд оршидог. Мурунтаугийн орд газрыг анх 1958 онд олж нээсэн бөгөөд 1969 оноос алт олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн. Өнөөдөр тэнд дэлхийн хамгийн томд тооцогдох алтны ил уурхай ажиллаж байна (өргөн 2.7км, урт - 3.5км, гүн нь 560м) мөн ил уурхайн хажууд нуруулдан уусгалтын үйл ажиллагаа явагддаг.
Орд газрыг Узбекистаны засгийн газрын мэдлийн Навоийскийн уул уурхай металлургийн комбинат эзэмшэн олборлолт ашиглалтын үйл ажиллагааг эрхэлдэг.
Энэ уурхайгаас 2014 онд 2.6 сая/унц, 2016 онд 2.19 сая/унц алт олборлосон.
Тэнд дөнгөж саяхан өнгөрсөн жил дэлхийд хамгийн томд тооцогдох Био уусгалтын үйлдвэр ашигалалтанд орсон. Уг орд газрын үлдсэн нөөцийг 1750тонн алттай гэж тодорхойлоод байгаа бөгөөд дэлхийд хамгийн их нөөцтэй ордод тооцогддог.
Muruntau ил уурхай:
2. Pueblo Viejo mine:
Доминиканы Бүгд Найрамдах Улсын нутагт орших Pueblo Viejo уурхай нь дэлхийд том тооцогдох алтны уурхайнуудын нэг юм. Орд газрын чулуулаг нь галт уулын гаралтай элсэн чулуулаг ба чулуун нүүрсэнээс тогтосон. Энэ орд газар алт нь пирит, сфалерит гэсэн сульфид эрдэсүүдэд шигдэн сууж өгсөн байдаг. Уурхай ба орд газрын нөөцийг 25,3 сая унц алт , 120 сая унц мөнгөтэй гэж тогтоосон.
Pueblo Viejo уурхайг 1975оноос Доминиканы засгийн газраас олборлолт явуулж байсан боловч алтны үнийн уналт, ашиглалтын зардал, нөөц зэргээс шалтгаалан зогссон байсан. Barrick Gold Corporation орд газрын лицензийг 2009 онд худалдан авч нэмэлт хайгуул явуулан нөөцийг шинээр тогтоон 2012 оны 8-р сараас олборлолт ашиглалтын үйл ажиллагааг дахин явуулж эхэлсэн байна.
Энэ уурхайн 60% -г Barrick Gold компани , Gold Corporation компани 40% эзэмшдэг. Орд газрын алттай пиритийн хүдрийг эхлээд хөвүүлэн баяжуулан авч баяжмалыг өндөр даралт температурын (3,450кРs, 230°C )автоклавд исэлдүүлэн алтыг уусгалтын аргаар авдаг. Pueblo Viejo уурхайгаас өнгөрсөн 2016 онд 1,28 сая/ унц алт олборлосон ба алт олборлолтоороо дэлхийд 2-р жагсах болсон.
Pueblo Viejo уурхай:
3. Goldstrike-Carlin Trend mine:
Goldstrike уурхай АНУ –н Невада муж улсын Eureka County мужад оршидог ба энэ нь Carlin Trend алтны бүсэд багтдаг. Энэ уурхайг Barrick Gold компани эзэмшин олборлолт явуулдаг бөгөөд тэд 1986 оноос хойш энэ уурхайгаас нийтдээ 42 сая унц алт олборлоод байгаа. Atlas Minerals компани Goldstrike орд газрыг анх 1962 онд нээж илэрүүлсэн бөгөөд 1975 оноос бага хэмжээний олборлолт явагдаж эхэлсэн (ил уурхай нуруулдан уусгалт). Goldstrike орд газар нь Betze-Post гэсэн ил уурхай , Meikle болон Rodeo гэсэн 2 далд уурхайгаас хүдэр олборлодог. Barrick Gold компани энэ ордыг 1986 оноос 100 хувь эзэмших болсоноор алт олборлон баяжуулах иж бүрэн цогцолбор үйлдвэр барьж байгуулсан. Хүдэр нунтаглалт, автоклавд исэлдүүлэх, CIL буюу carbon-in-leach уусгалт- шингээлтийн аргаар алтыг баяжуулан авдаг. Betze-Post ил уурхайгаас 2015онд642,493 унц алт , 87,223 унц мөнгө,Meikle-Rodeo далд уурхайгаас 411,003 унц алт , 17,749 унц мөнгө олборлон авч байсан. Goldstrike уурхайгаас 2016 онд 1,096,000 унц алт олборлосон байна.
Goldstrike уурхай:
4. Grasberg mine:
Грасберг бол томоороо дэлхийд 3-р орох зэс-алтны ил уурхай ба алтны хувьд дэлхийд хамгийн том уурхайд тооцогддог. Шинэ-Гвеней Индонез улсуудын нутаг дамнан Шинэ Гвенейн хамгийн өндөр уулс Пунчак-Джая–н хажууд дэлхийн хамгийн өндөр уулсын бүсэд оршидог уурхай юм. Индонезын засгийн газар 9,36% Амеркийн Freeport-McMoRan компани90.64% хамтран эзэмшидэг. Нийт 19.500 ажилтан ажилладаг том уурхай юм. Тэндээс жил бүр 610 мянган тонн зэс 58000 кг алт, 175000кг мөнгө олборлон баяжуулж авдаг. Өнгөрсөн 2016 онд энэ уурхайгаас 1.061сая унц алт олборлосон. Энэ хурд хүчин чадлаараа олборлолт явуулбал дахиад 30 жил ашиглах нөөцтэй гэж үздэг.
Грасберг уурхай:
5. Cortez mine:
Cortez уурхайн нь АНУ-н Невада муж улсын Elko хотоос баруун хойд зүгт 60 км зайд Carlin Trend алтны хүдрийн судал бүсэд оршидог. Орд газар Betze-Post гэдэг ил уурхай , Meikle and Rodeo гэж нэрлэгдсэн далд уурхайгаас олборлолт явуулдаг. Cortez уурхайг Barrick Gold компани эзэмшин олборлолт ашиглалтын үйл ажиллагаа эрхэлэн явуулдаг. Тэд энэ уурхайгаас 2016 онд 975000-1075000 унц алтыг унц тус бүрийг нь 780-850 долларын өөрийн өртөгтэй олборлохоор төлөвлөн ажиллаж байсан мөн 2017 онд 1.25–1.29 сая унц алт 430-470 долларын өөрийн өртөгтэй олборлохоор төлөвлөн ажилласан.Cortez уурхайгаас 2016 онд 1,06 сая унц алт олборлосон ба 1 унц алтны өөрийн өртөг 658 доллар байсан байна.
Cortez уурхай:
6. Carlin mine:
Garlin уурхай нь АНУ-н Невада муж улсын Carlin Trend нутагт оршидог. Энэ Carlin Trend бүс нутагт бүр 1870-аад оноос алт бага хэмжээгээр олборлож эхэлсэн ба 1907 оны үед энд алтны шороон орд угаадаг уурхай ажиллаж байсан. Улмаар уул уурхайн Newmont компани 1965 онд бага агуулгатай маш том орд нээж илэрүүлэн бага хэмжээгээр олборлож эхэлсэн байна. Тус ордод 2002 онд хийгдсэн нэмэлт геологи хайгуулын судалгаагаар 1600тн алтны нөөцтэй гэж тогтоосон ба 2016 онд алтны нөөцийг нэмэгдүүлэн 8,1 сая/ унц гэж тогтоосон. Орд газар ил уурхай болон далд уурхайн аргаар алт олборлолт явуулдаг. Уурхайгаас гарсан алтны хүдрийг уусгалт хандлалт, овоолгон уусгалт, автоклавд исэлдүүлэн уусгах, хөвүүлэн баяжуулах гэсэн олон арга хослуулан баяжуулж авдаг. Carlin Trendуурхай 2014 онд 0,9 сая унц алт олборлосон ба өмнөх оныхоос 13% бага буюу 2013 онд 1,1сая /унц алт олборлож байсан. Өнгөрсөн 2016 онд Carlin Trend уурхайгаас 1,1 сая/ унц алт олборлосон байна.
Carlin уурхай:
7. Olimpiadа mine:
Олипиадaуурхай нь ОХУ-н Красноярскийн хязгаарт Северо-Енисейские районд оршидог. Олимпиадинскийн орд газрыг анх 1975 онд нээсэн бөгөөд 1996 оноос АОЗК «Полюс Золото» корпорац эзэмших болсон. Тэд орчин үеийн шинэ алтны баяжуулах үйлдвэр барьж байгуулан жилд 1 сая тонн хүдэр боловсоруулан 10-15 тн алт баяжуулан авдаг ба алтны металл авалт 95% хүрдэг болсон. Олимпиада орд газар нь дэлхийд хамгийн том мөн хамгийн хүнд уул техникийн нөхцөлтэй алтны орд газарт тооцогддог. Уурхайгаас 1 тонн хүдэр олборлохын тулд 40тонн хоосон чулууллаг гаргах шаардлагатай болдог. Олимпиада уурхай маш том талбайд үйл ажиллагаа явуулдаг ба Титимухты , Благодатного гэсэн 2 ил уурхайгаас олборлолт явуулдаг бөгөөд ил уурхайн гүн 450м хүрдэг. Ил уурхайгаас ирсэн алтны сульфид хүдрийг хөвүүлэн баяжуулан баяжмалыг био исэлдүүлэлт био уусгалтаар дамжуулан (CIL) carbon-in-leach буюу уусгалт нүүрсэнд шингээлтийн аргаар боловсоруулан баяжуулж авдаг. Анхдагч хүдэр дахь алтны 50 хувь нь сульфидийн эрдэсүүдэд (арсенопирит, антимонит, пирротин, пирит)сууж өгсөн байдаг. Олимпиадийн орд газар нийтдээ 650 тонн алтны нөөцтэй нөөцөөрөө ОХУ-даа 2–р байранд ордог. Тэндээс 2016 онд 943 мянган унц алт олборлосон байна.
Olimpiada уурхай:
8. Lihir mine:
Lihir алтны уурхай нь Шинэ Гвиней улсын Lihir арал дээр нийслэл Port Moresby хотоос зүүн хойд зүгт 700km зайд оршидог. Энэ Lihir уурхайг анх Rio Tinto компани эзэмшиж байгаад 2005 оноос Lihir Gold Ltd компани эзэмшин олборлолт ашиглалтын үйл ажиллагааг явуулж байна. Lihir уурхайгаас 1997 оноос хойш нийтдээ 10 сая унц алт олборлоод байгаа бөгөөд 2016 онд 991,000 унц алт олборлосон. Lihir Gold Limited компани энэ уурхайгаас 2011 – 2021оны хооронд нийт 2.35 сая унц алт олборлохоор төлөвлөн ажиллаж байна.
Lihir алтны уурхай:
9. Batu Hijau mine:
Batu Hijau зэс-алтны уурхай Индонез улсын Сумбава арал дээр нийслэл Жагарта хотоос зүүн зүгт 1.530 км зайд оршидог. Batu Hijau уурхайн АНУ-н PT Newmont компани 45%, Nusa Tenggara Mining Corporation (Японы Sumitomo компани хувь эзэмшидэн) 35% , Индонезийн PT Pukuafu Indah компани 20% эзэмшин олборлолт ашиглалтын үйл ажиллагааг эрхэлдэг. Bata Hijau зэс пропирийн орд газар нь алт агуулсан зэсийн халькопирит, борнит эрдсүүдээс голлон тогтдог. 2005 оны нэмэлт геологи хайгуулын судалгаагаар 0.69г/т алт агуулсан 2.77 сая тонн хүдрийн нөөцтэй ба 2025 он хүртэл ашиглах боломжтой гэж тогтоосон. Орд газрын хүдэр дахь зэсийн агуулга дундажаар 0.49% , алтны агуулга 0.39г/т хүрдэг. Уурхай болон баяжуулах үйлдвэрийн барилга угсралтын ажил 1999 онд дуусаж 2000 оноос алт –зэс олборлолт явагдаж эхэлсэн. Энэ уурхайн баяжуулах үйлдвэр хоногт 600,000тн хүдэр боловсоруулах хүчин чадалтай. Batu Hijau зэс-алтны уурхайгаас 2009 онд гэхэд л 778 мянган тонн (32% Cu , Au 19.9g/t) зэс-алтны баяжмал авч байсан ба зэсийн металл авалт 89 % хүрдэг.
10. Boddington.
Boddington зэс-алтны уурхай Зүүн Австриалын Boddington хотоос 13км зайд оршидог. Энэ орд газрыг анх 1987 онд нээж илэрүүлэн ашиглаж эхэлсэн бөгөөд 2001 онд ил уурхайд исэлдсэн хүдрийн хэмжээ ихссэнтул уурхай түр хаагдсан. Boddington зэс-алтны уурхайг 2009 оноос Австриалын Newmont Mining компани 100 хувь эзэмшин шинэ тоног төхөөрөмж суурилуулан хүчин чадлыг эрс нэмэгдүүлэн ажиллах болсон. Олборлолт ашиглалтын үйл ажиллагааг нэмэгдүүлсэнээр жилд дундажаар 850,000унц алт , 30,000тн зэс олборлон өмнөх 20 жилд олборлож байсан нийт металлаас илүү их металл авч эхэлсэн байна. Boddington уурхайгаас 2015онд 750,000 унц , 2016 онд 878,300 унц алт олборлосон байна.
Boddington уурхай:
11. Veladero mine:
Veladero уурхай далайн түвшинээс дээш 4,000 - 4,850м өндөрт Аргентины Сан-Жуан мужад Сан-Жуан хотоос зүүн хойд зүгт 374км зайд оршидог.
Энэ орд газрыг Barrick Gold болон Shandong Gold Group компаниуд 50/50 хувь эзэмшин олборлолт ашиглалтын үйл ажиллагааг явуулдаг.
Veladero уурхай өнгөрсөн 2017 онд 432,000 унц алт олборлосон ба 1 унц алтны өөрийн өртөг $897 хүрсэн. Barrick Gold компани энэ 2018 онд 275,000-330,000 унц алт (нэг унц алтны өөрийн өртөг 970-$1,110 $ ) олборлохоор төлөвлөн ажиллаж байна.
Veladero уурхай.
12. Yanacocha mine:
Yanacocha уурхай нь Перу улсын хойд хэсэгт Cajamarca мужад нийслэл Лима хотоос 800км зайд , далайн түвшинээс дээш 3500-4100 метрийн өндөрт оршидог ба 4 үндсэн хүдрийн бүсэд хуваагддаг. Yana- хар - харанхуй , qucha –нуур ,цөөрөм ,усан сан гэсэн утгатай Испани үг юм. Орд газрыг анх 1993 оноос Америкийн Newmontкомпани ,Францын засгийн газрын Bureau de Recherches Géologiques et Minières(BRGM), BRGM компани Перу улсын Buenaventure уул уурхайн компанууд хамтран ашиглаж эхэлсэн байдаг. Өнөөдөр тус уурхайг Newmont компани 51.35% , Buenaventureкомпани 44.65% , IFC -International Finance Corporation 5%тус тус хувь эзэмшсэн хамтранолборлолт ашиглалтын үйл ажиллагааг явуулдаг. Newmont , Buenaventure компанууд 2000 онд эзэмшил газраа нэгтгэн 100-с 535 миль² хүртэл нэмэгдүүлэн алт олборлолтын үйл ажиллагааг нэмэгдүүлсэн байна.
Тус уурхайгаас 2013 онд 1сая унц , 2014 онд 0,97 сая унц алт олборлож байсан. 2005 оны судалгаагаар орд газрын батлагдсан нөөц 0,9г/т агуулгатай 1,142 тэрбум тонн хүдэрт 32,6 сая унц алтны нөөцтэй гэж тогтоосон. Уурхай хоногт 544000 тонн хүдэр олборлох хүчин чадалтай бөгөөд2014 онд 0.97унц алт олборлож байсан. Newmont компани энэ уурхайгаас 2020- 2025 онуудад жил бүр200,000 унц алт олборлохоор төлөвлөн ажиллаж байна. Уурхайд нийтдээ 5000 гаруй уурхайчин ажилладаг.
Yanacocha уурхай:
Бэлтэгсэн: Уулын инженер баяжуулагч. Д.Отгонбаатар
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||