Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хуулийг хүчгүйдүүлсэн "Зүүнбаян Рейфанери" компанийг ард нийтээрээ шүүе

 

Хуулийг хүчгүйдүүлсэн "Зүүнбаян Рейфанери" компанийг ард нийтээрээ шүүеӨчигдөр иргэдийн өргөдлийн дагуу Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдалтай Өргөдлийн байнгын хорооны гишүүд танилцана. Энэ үеэр голд тулган газар олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэртэй холбогдсон ажлын явц ямар байгааг зохих албаныхан танилцлаа. Гэтэл энэ үеэр бодож байснаас хавьгүй их зөрчил, хууль бус үйлдэл байгаа гэдгийг албаныхан өөрсдийн нүдээр харав.

Уг нь өнгөрсөн гуравдугаар сарын 6-ны хуралдаанаараа гишүүд Туул голын эргээр хашаа барьсан аж ахуйн нэгж, байгууллага ямар зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл ирүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгасан байна. Туул голын хамгаалалтын бүст хамрагдаж буй таван дүүргийн хамгаалалтын нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын захирамжтайгаар онцгой хамгаалалтын бүст 2307, энгийн хамгаалалтын бүст 11731 нэгж талбарыг газар эзэмшиж, ашиглах зөвшөөрөлтэйгээр олгосон байгаа аж. Мөн зөвшөөрөлгүй 251 хуулийн этгээд байгаа талаар нийслэлийн Газрын албанаас мэдээлсэн билээ. Цаашдаа зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх хугацаатай шаардлага хүргүүлж, газар чөлөөлөх арга хэмжээг авахаар болсон.

Тэгвэл байдал яг ямар түвшинд байгааг холбогдох албаныхан гэхээсээ илүүтэй олон нийт мэдэж байгаа гэхэд буруудахгүй. Хамгийн ноцтой нь, элс хайрга олборлохоос гадна Туул голын бургасын хядаж, эрэг хөвөөгөөр нь барилга барих явдал сүүлийн үед хэрээс хэтрээд байгаа. Тэгэхдээ нэг л өглөө хашаа бариад, газар ухаж, суурь цутгадаг болсон.

Хамгийн наад захын жишээ бол өнгөрсөн сарын сүүлчээс олны дунд дуулиан тариад буй Туулын эрэг дэх барилга. Энэ нь Зайсан толгойгоос зүүн тийш, Маршалын гүүрний баруухантай баригдаж буй барилга бөгөөд хэвлэлүүдээр уг барилгын газрыг НИТХ-ын дарга С.Амарсайхан "Оюуны-Ундраа” группийн Ерөнхийлөгч байхдаа БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор захирамж гаргуулан авсан хэмээн барим тавим бичиж байгаа.

Хэдийгээр энэ нь батлагдаагүй мэдээлэл ч С.Амарсайханы зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй л байгаа. Гэхдээ түүний хувьд өмнө нь одоогийн Зайсан Хилл, Зайсан Скуэр гэх хоёр барилгыг босгох гэж байгаа шалтгаанаа аялал жуулчлал, нийслэл хотын тусын тулд гэх мэтчилсэн тайлбарлаж байсан ч эцэстээ энэ хоёр төв баячуудын цугларах газар, тансаг дэлгүүр сэлтээр дүүрээд дууссан.

Тэгвэл Туул голын эрэгт баригдаж буй барилгын тухайд "Дархан цаазат Богд уул, Зайсан толгойгоо аваръя” хэмээх фейсбүүк хуудсанд "Энэ С.Отгонбаяр, НИТХ-ын дарга С.Амарсайхан гэж яасан ханаж цаддаггүй нөхөр вэ? Туулын бургасыг устгаад голын хажууд барилга бариад байгаа нөхөр чинь хотын дарга С.Амарсайхан гэнэ дээ нөхөд минь!!! Оюуны Ундраа группийн охин компани болох "Зүүнбаян рейфанери" энэхүү газрыг эзэмшдэг бөгөөд энд нь тэднийх барилга барьж буй юм байна. Зайсан толгойг нураах дөхсөн энэ хүн одоо туул голыг ширгээж хотынхны ундны усны хаан болох нь!!! Энэ хүний мөсгүй амьтныг цатгахын тулд бид нар яах ёстой вэ?” гэж бичсэн байсан.

Тэгвэл энэ бичсэн зүйл оргүй зүйл биш бололтой. Өчигдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын амьдран суудаг Их тэнгэрийн амын замын эсрэг талд 4 га газрын зөвшөөрөл авсан ч зориулалтаа өөрчилж, орон сууцны хотхон барьж буй "Зүүн баян рефайнери” ХХК-ийн эзэмшил газарт очив. 300-400 метр төмөр хашаа татан, дотор нь орон сууцны хотхон барьж байна. Барилгын ажил явагдаж буй уг хашаа руу орохыг хүссэн ч харуул хамгаалалтынхан "Бид ажлаа хийж байна” гээд дотогш нэвтрүүлэх янзгүй. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга нар шаардлага тавьснаар хэсэг хугацааны дараа хашаанд оруулав. Тус компанид 2008 онд 4 га газрын тусгай зөвшөөрөл өгсөн гэж дэд сайд Ц.Батбаяр танилцуулав.

Хамгийн ноцтой нь энэ компани барилга босгохын тулд 1.3 га газрын бургасыг тайрсан. Голын бургасыг тайрахад усны түвшин багасна. Тэгэхээр энэ компани Дархан цаазат газрын тухай хууль, Усны тухай хууль, Газрын тухай хууль зэрэг олон хууль зөрчсөн байж таарна. Харин холбогдох албаныхан үүнийг яагаад дуугүй өнгөрөөж буйг зайлшгүй тодруулах шаардлагатай ажээ.

Уг нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017, 2018 онд үйл ажиллагаагаа зогсоож, газар чөлөөлөх албан шаардлага тавьсан ч орон сууцны таун хаус бариад эхэлжээ. Тэрнээс гадна голын онцгой хамгаалалтын бүс эргээс 50 метр, энгийн хамгаалалтын бүс нь 200 метрт байдаг. Гэтэл эднийх голын эргээс 20-хон метрийн зайд орон сууц барьж байгаа нь энэ юм.

Тэгвэл энэ талаар Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар, "Зүүн баян рефайнери” компани Туул голын үерийн хамгаалалтын далан дээр хашаагаа барьсан. Энэ нь голоос 20-хон метрийн зайтай.  Сав газрын захиргаанаас энэ компанид 2014 оноос эхлэн албан шаардлага хүргүүлж байгаа. Бид УМБГ-ын Байгалийн гэмт хэргийн эсрэг 6 дугаар хэлтэс, МХЕГ-тай хамтарсан албан шаардлага тавьж байсан ч нэг удаа хариу ирүүлээгүй. Өнгөрсөн долоо хоногт хүртэл хэд хэдэн удаа компанийн удирдлагатай уулзахаар ирсэн боловч хашаа руу нь орж чадалгүй буцсан. Удаа дараа албан шаардлага хүргүүлсэн ч хариу өгдөггүй байгууллага" гэлээ.

Тэгэхээр дээр дурдагдсан хууль бус тусгай зөвшөөрөлтэй компаниудын нэг нь яах аргагүй "Зүүнбаян рейфанери” бололтой.

Тэгэхээр одоо Өргөдийн байнгын хорооныхны санал дүгнэлтийг харах л үлдэж байх шив. Томчуудад дархан цаазат газраа алдчихаад юу ч хийж чаддаггүй төр, 1.2 сая хүнийг ундалж байгаа усыг тогтоон барьж буй бургасыг хяддаг компаниудын хөлд жирийн иргэд л үрэгдэж, байгаль дэлхий сүйдсээр байх уу.

Erennews.mn


Хуулийг хүчгүйдүүлсэн "Зүүнбаян Рейфанери" компанийг ард нийтээрээ шүүе
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани