Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн уурхайнууд

Дэлхийн хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн уурхайнууд

Дэлхийн хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн уурхайнууд:

Хүдрийн агуулга хамгийн чухал нь гэсэн хэллэг эрдэс баялаг олборлолтын салбарт байдаг. Тухайн эрдэс металлын хүдэр дахь агуулга уурхайг ашиглах олборлох арга ажиллагааны зардал , ашиг орлоготой салшгүй холбоотой. Мэдээж өндөр агуулгатай хүдэр олборлох нь нэг тонн металл олборлох зардал бага ашиг орлого өндөр байдаг ба уул уурхайн салбарын хөрөнгө оруулагч нарын анхаарлын төвд байдаг асуудал юм. Зэс олборлолт үйлдвэрлэлийн зах зээлд үйл ажиллагаагаараа тэргүүлэх нь хүдэр дахь зэсийн агуулга , хүдрийн нөөцтэй шууд холбоотой.

Тухайн эрдэс металлын нөөцийн хэмжээ , хүдрийн агуулга нь олборлолт ашиглалт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон эдийн засаг ,зах зээлийн чухал үзүүлэлт юм. Энэ нь хүдрийн нөөцөөс илүү эрдэс металлын нөөцийн хэмжээ уул уурхай эрдэс баялаг олборлолтын арга ажиллагааны эдийн засгийн чухал шалгуур үзүүлэлт болдог гэсэн үг.

Зэсийн орд газруудыг олборлох ил уурхай , далд уурхайн арга ажиллагаанууд өөр өөр техник технологи , арга ажиллагаануудыг шаарддаг. Эдгээр олборлолтын арга ажиллагаанууд хүдэр олборлолтын хэмжээ, металл авалт, олборлолтын өртөг зардал гээд олон үзүүлэлтээр ялгаатай байдаг учир тус тусад нь жагсаан бичсэн болно.

Хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн 5ил уурхай:

Дэлхийн хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн уурхайнууд 

1. Cobre Las Cruces (CLC)

Канадын First Quantum’s компани дэлхий дээрх хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэс 5% хүрдэг баялаг нөөцтэй Cobre Las Cruces зэсийн уурхайг эзэмшин ашигладаг. Cobre Las Cruces орд газар нь Испаний Севилли хотоос зүүн хойд зүгт 20 км зайд эрдэс металлын баялаг бүс Iberian Pyrite Beltе буюу берийскийн пиритийн бүсэд оршидог. Энэ орд газрыг ил уурхай , гидрометаллургын буюу уусган баяжуулалтын арга технологоор олборлон ашиглаж кадотын зэс үйлдвэрлэдэг. Орд газар ашиглах геологи хайгуул судалгааны ажил анх 1992 онд эхлэн 2009 оноос ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэн. Ил уурхай уусган баяжуулах үйлдвэрийн нийт талбай хэмжээ нь 946 га талбай эзлэдэг.

Уусган баяжуулах үйлдвэр нь жилд 75000 тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай сүүлийн 15 жилд нийтдээ 1 сая тонн кадотын цэвэр зэс үйлдвэрлэсэн.

Дэлхийн хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн уурхайнууд

 


 

 

2. Kamoto Oliveira Virgule (KOV)

KOV уурхай нь БНАКонгоУлсын нутагт оршидог ба Glencore’s Katanga компани орд газрыг ашиглах олборлох үйл ажиллагааг эрхэлэн явуулдаг. Манай дэлхий дээрх хүдэр дахь зэсийн агуулга хамгийн өндөртэй хүдрийн нөөцөөрөө ч дэлхийд тэргүүлэх зэрэгт тооцогддог зэсийн ил уурхай юм.

KOV уурхай нь Kamoto East, Oliveira,Virgule гэсэн 4 хүдрийн биетээс тогтдог ба Kamoto East болон KOV гэсэн 2 ил уурхайгаас олборлолт явуулдаг. Kamoto East уурхайг нь 1960–1985 он хүртэл ашигласан ба хажуугийн KOV ил уурхайг Конго улсын үндэсний компани Gécamines 1983 оноос ашиглаж байсан. Уг ил уурхайнууд 1960-2000 онуудад усанд автсан байсан. Гэхдээ энэ хугцаанд 38 сая тонн хүдэр олборлож 2,2 сая тонн металл зэс 200,000 тонн кобальт олборлосон. Уурхайн усыг шавхах үйл ажиллагаа 2006 оноос эхэлсэн ба дээрх 2 ил уурхайгаас нийтдээ 22-24 сая м³ ус шавхаж гаргасан. Хүдэр дахь зэсийн агуулга 5,8 %, Кобальтийн агуулга 0,5 % хүрдэг. Одоо ил уурхай , далд уурхай, хөвүүлэн баяжуулах үйлдвэр, уусган баяжуулах катодийн зэсийн үйлдвэр ажиллаж байна.

Дэлхийн хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн уурхайнууд

KOV –н зэсийн ил уурхайн

 

3. Kinsevere

Баялаг хүдрийн нөөцтэй Kinsevere зэсийн уурхай БНАКонго Улсын Кулика мужийн Любумбашаас хойд зүгт 30 км зайд оршидог. Kinsevere уурхайн ашиглалтын лицензийг АвстриалынMMG- Minerals and Metals Group 2012 онд худалдаж авсан бөгөөд хүдэр дахь маш өндөр агуулгатай металл нь тэдний хөрөнгө баялгийн нэг хэсэгт тооцогддог. Орд газрын олборлолт ашиглалт уламжлалт аргаар буюу хөрс хуулалт хаягдал хоосон чулуулгийг зайлуулах аргаар явагддаг. Энэ уурхай дээр газрын хэвгий нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх талбайд тэсэлгээний ажил хийхгүйгээр олборлолт явуудаг. Орд газар дахь зэсийн хүдрийн агуулга 3.5% хүрдэг ба дээрх жагсаалтын 3-р бичигддэг.

 


4. Sepon

Sepon уурхай Лаосын улсын өмнөд хэсэгт Саваннакет мужад оршидог. Ил уурхай (SX-EW) solvent extraction and electrowinning буюу уусгалт хандлалт электролизийн аргаар 99.9% кадотын цэвэр зэс гаргадаг. Sepon уурхайн хүдэр дахь зэсийн агуулга 2.7% хүрдэг ба металлын нөөц болон агуулгаараа энэ жагсаалтын 4-р бичигдэж байна. Sepon уурхайг Lane Xang Minerals Limited (LXML) ба MMG компани90% , Лаосын засгийн газар 10% эзэмшдэг. Sepon уурхай 2016 онд 78,492 тонн кадотын зэс үйлдвэрлэж байсан. Sepon уурхайг 2005оноос ашиглаж эхэлсэн ба өнөөг хүртлэх ашиглах хугацаандаа нийтдээ 1.2 сая унц алт олборлон аваад байгаа.

 


Sepon copper mining and processing complex. Seponзэс-алтны уурхай:

 

5. Antas

Antasуурхай Бразилын хойд хэсэгт Каражасын эрдэс металлын баялаг судалтай бүсэд оршидог. Сүүлийн жилүүдэд энэ хязгаар нутгаас өндөр агуулгатай арвин их нөөцтэй зэс, төмрийн ордууд илрүүлэн олборлолт ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Antasзэсийн ил уурхайг 2016 оноос ашиглаж эхэлсэн ба жилд 500,000 тонн хүдэр олборлон 12,000 тонн зэс 7,000унц алт авхаар төлөвлөн ажиллаж байна. Хүдэр дахь зэсийн агуулга 3.19% , алтны агуулга 0.66г/т хүрдэг нийт 2.65 сая тонн хүдрийн нөөцтэй мөн 635,000 тонн бага агуулгатай хүдрийн нөөцтэй гэж тогтоосон. Энэ бүх нөөцөд нийтдээ 91,621тонн цэвэр зэс 64,294унц алт бий тооцдог.

Дэлхийн хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн уурхайнууд

Antas open-pit copper mine, Antas зэсийн ил уурхай:


 

Хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн 5 далд уурхай:

Дэлхийн хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн уурхайнууд

 

 

1. Sudbury

Sudbury уурхай нь Канадын эрдэс металлаар баян Онтарио мужад Торонто хотоос 400 км зайд оршидог. Баялаг өнгөт металлын нөөцтэй Sudbury хүдрийн бассейнд өнөөдөр дэлхийн хамгийн том уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явагдаж байна. Орд газрын хүдрийн агуулга Зэс 2.07% , Никель 1.47% , Кобальт 0.04% хүрдэг нийт 7.89 сая тонн хүдрийн нөөцтэй. Sudbury өнгөт металлын бассейн 1.849 тэрбум жилийн настай бөгөөд магмын чулуулагт зэс ,никель бусад өнгөт металлын эрдэсүүдээс тогтсон.

Дэлхийн хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн уурхайнууд

Morrison underground polymetallic mine, Sudbury– зэсийн далд уурхай:

 

 2. Kinsenda

Metorex’s Kinsenda зэсийн далд уурхай нь БНАКонгоУлсын нутагт Касумбаласа хотын ойролцоо оршидог. Энэ орд газар нь өндөр агуулгатай хүдэр болон арвин их зэсийн нөөцтэй бөгөөд хүдэр дахь зэсийн агуулга 4.8% хүрдэг. Kinsenda уурхайн 75% MMK , Copper Resources Corporation(CRC) компани 20% , Японы SODIMICO компани 5% эзэмшидэг. Kinsenda орд газар нь 5.6% зэсийн агуулгатай 20.7сая тонн зэсийн хүдрийн нөөцтэй гэж тогтоосон.

Дэлхийн хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн уурхайнууд

 


Kinsenda underground copper mine, Kinsendaзэсийн далд уурхай:

 

3. DeGrussa

Sandfire’s DeGrussa зэс-алтны уурхайБаруун Австриалын Перт хотоос 900км зайд оршидог ба Ази-Номхон далайн бүс нутагтаа хамгийн өндөр зэсийн агуулгатай уурхайд тооцогддог.Орд газрын ил уурхайн ашиглалт 2 жил явагдаад 2013 онддууссан ба далд уурхайн зэсийн сульфид эрдсийн хүдрийн агуулга 4.4% хүрдэг нийт 1.5 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоосон. DeGrussa уурхайгаас 2016 онд 17.092 тонн цэвэр зэс 9.721 унц алт авч байсан энэ 2018 онд 63- 66 мянган тонн цэвэр зэс 35-38мянган унц алт авхаар төлөвлөн ажиллаж байна.

Дэлхийн хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн уурхайнууд

 


DeGrussa underground copper-gold mine, DeGrussaзэс-алтны далд уурхай:

 

4. CSA

Glencore’s CSA зэсийн уурхай Австриалын Өмнөд Уэлс мужийн төв хэсэгт оршидог. Энэ уурхайг бараг 1871оноосашиглаж эхэлсэн хэдий ч байнгын тогтвортой бус олборлолтын үйл ажиллагаа явуулсаар1964 он хүргэсэн. Broken Hill South Ltd компани 1965оноос эзэмших болсоноос хойш зэс , цайр, хар тугалга, мөнгө зэрэг металлуудыг тогтвортой олборлож эхэлсэн. Өнөөгийн байдлаар энэ уурхайгаас жилд 1,1 сая тонн хүдэр олборлон боловсоруулан зэсийн 29% агуулгатай 185,000 тонн баяжмал авч байна. Далд уурхай дахь зэсийн хүдрийн агуулга 4.3% хүрдэг ба олборлолт ашиглалтын үйл ажиллагааг Cobar Management (CMPL) компани эрхэлэн явуулдаг.

Дэлхийн хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн уурхайнууд

 


Underground workshop, CSA Mine, Glencore зэсийн далд уурхай:

5. Reed

Reed зэсийн далд уурхай нь Канад улсын Манитобе мужийн уул уурхайн хот Флин-Флон-с 120 км зайд оршидог. Энэ уурхайн ашиглалтын үйл ажиллагаа 2013 оны 9-р сараас эхэлсэн ба жилд 15000 тонн цэвэр зэс олборлон нийт 5 жил ашиглах нөөцтэй гэж үздэг. Уурхай дахь хүдрийн агуулгазэс 3.35%, цайр 0.68% , Алт 0.52г/т , Мөнгө 5.26г/т хүрдэг.

Дэлхийн хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн уурхайнууд

 


Drift development on the 110 metre level, Reed mine, Reed–зэсийн далд уурхайн 110м налуу ам:

 

IntelligenceMine- вэб сайтаас орчуулан бэлтэгэв.

Уулын инженер баяжуулагч: Д.Отгонбаатар


Дэлхийн хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн уурхайнууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани