Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Жигжиднямаагийн ДҮҮ Б.Дэлгэрсайханы ДҮҮ-гийн дансанд 120 мянган ам.доллар шилжүүлсний цаана юу нуугдаж байна вэ?

Д.Жигжиднямаагийн ДҮҮ Б.Дэлгэрсайханы ДҮҮ-гийн дансанд 120 мянган ам.доллар шилжүүлсний цаана юу нуугдаж байна вэ?

Д.Жигжиднямааг "УБТЗ”-ийн даргаар томилох асуудал яригдаж байх яг тэр үед улстөр, бизнесийн угшилтай томилгоо болох гэж байна гэх байр суурийг илэрхийлсэн хүмүүс цөөнгүй байсан. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэн юм. Тэрээр хэвлэлд үгээ хэлэхдээ "Төмөр зам бол улс төр, бизнесийн салбарын ашиг сонирхолд маш их өртдөг болсон салбар. Засгийн газар юм уу Зам тээврийн сайд өөрчлөгдөхөд л Замын даргыг сольдог болсон. Сүүлдээ УИХ-д төлөөлөлтэй болж байгаад Төмөр замын даргыг авдаг жишгийг тогтоолоо доо. Жишээ нь УБТЗ-аас салаалж тавьсан 90 гаруй км суурь бүтэц эзэмшдэг, тээвэрлэлт хийдэг, гаднын эзэнтэй компани замын даргыг томилуулах асуудлыг нэлээн эртнээс хөөцөлдөж эхэлсэн.

Сонгуулийн үр дүнгээр энэ компани УИХ-д төлөөлөлтэй болсон нь Засгийн газар, төмөр замд төлөөлөл бий болгосон гэж ойлгож байгаа” гэж байсан юм. Тэгвэл О.Сүрэн инженерийн хэлж яриад буй тэр төлөөлөл болох хүн нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гэдэг нь тодорхой л доо.  90 гаруй км төмөр зам эзэмшдэг "Болд Төмөр Ерөө Гол” компанийн эзэн, оффшорт мөнгөө нуудаг бизнесмэн гэгдэж хэвлэлийн хуудаснаа олонтаа бичигдэж байсан Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүн болсноор өөрийнхөө бизнесийг олон жилийн туршид дэмжиж, хамтарч ирсэн Д.Жигжиднямааг замын даргаар томилуулах боломжийг гартаа атгасан гэгддэг.

Д.Жигжиднямаа болоод Б.Дэлгэрсайханы "Болд Төмөр Ерөө Гол” компани чухам хэрхэн яаж холбогддог талаар О.Сүрэн инженер ярихдаа  "Д.Жигжиднямааг Тээвэр эрхэлсэн орлогч байх үед Замын-Үүдэд авчраад Монголын вагонд ачих олон улсын дүрэмтэй ачаа Эрээнд "Болд Төмөр Ерөө гол”-ын вагонд ачигддаг схем байсан юм. Сүүлдээ УБТЗ-ын биш Эрээний төмөр замынхан вагон хуваарилдаг ачдаг болсон. Эндээс хардлага эхэлсэн юм. Дараа нь үүнийг солих гээд чадаагүй. Ер нь Д.Жигжиднямааг "Болд Төмөр Ерөө гол”-той холбоотой гэдгийг саяын томилгооноос гадна өмнө нь явуулж байсан ажлаар нь үндэслэж бичиж, ярьж эхэлсэн байдаг юм. Цаашлаад УБТЗ "Болд Төмөр Ерөө гол” гэсэн гадаадын эзэнтэй компанийн төмөр зам болчих вий гэсэн эмзэглэл энэ салбарынханд байгаа” хэмээн өгүүлсэн байдаг.

Энэ бол төмөр замын салбарынхны илэрхийлж ирсэн байр суурь гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Мөн сүүлийн үед өрнөөд буй үйл явцаас харахад ч Д.Жигжиднямаа болоод Б.Дэлгэрсайхан нар хамтрагчид байж болохыг илэрхийлэх баримтууд дэлгэгдээд байна.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчид  УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Ц.Жүгдэрнямын "Фрейткоммондити консалтантс”  ХХК-д  нэгжлэг хийсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Улмаар  Ц.Жүгдэрням сүүлийн 3 жил гаруйн хугацаанд Хонконгод бүртгэлтэй 'Class trading limited' компаниар дамжуулан 7.5 сая ам.доллар хил гарган мөн оруулж ирсэн, оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж буй асуудал бий.   Ц.Жүгдэрнямын нэр дээрх Хонгконгод бүртгэлтэй компаниас Д.Жигжиднямаа, Ц.Жүгдэрням нарын Монголд эзэмшиж байсан "Фрейткоммондити Консалтантс” ХХК-луу 5,8 сая ам.доллар орж ирсэн. Тэрдундаа УБТЗ-ийн дарга  Д.Жигжиднямаагийн дансанд 250 000 ам.доллар, "Скай профейшнл ложистик” ХХК-ийн  захирал Ц.Жүгдэрнямын дансанд  320 000 ам.доллар, хүү Ж.Гарьдын дансанд  120 000 ам.доллар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы дүү Б.Учирсайханы дансанд 120 000 ам.доллар, УБТЗ-д  ажилладаг Б. Энхбаярын дансанд  38 000 ам.доллар тус тус шилжиж орсон нь тогтоогдсон гэх мэдээлэл бий.

Тэгэхээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы дүү Б.Учирсайхан гэж хүний дансанд Д.Жигжиднямаа, Ц.Жүгдэрням нарын эзэмшилтэй компаниас мөнгө шилжиж, орж ирсэн байна гэдэг нь тэдний холбоо сүлбээг илтгэж харагдаж буй. Д.Жигжиднямааг тээвэр хариуцсан орлогч даргаар ажиллаж байх үед "Болд Төмөр Ерөө Гол” компанийн зүгээс тээврийн үнэлгээг хямдруулах хүсэлт их гаргадаг байсныг эх сурвалж хэлдэг. Тэрчлэн Б.Учирсайхан чухам яагаад Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрнямаас мөнгө авах болсон бэ гэдэг асуултын хариу УБТЗ болон "Болд Төмөр Ерөө Гол” компаниуд хоорондын үйл ажиллагааны цаана, хэсэг бүлэг хүмүүсийн өгөө аваа, хээл хахуулийн асуудлыг дагуулж байна уу гэж харахад хүргэж байгаа юм.

 "Болд Төмөр Ерөө Гол” компани "УБТЗ”-д 3-7 тэрбум төгрөгийн өр авлага үүсээд шүүхэд өгсөн баримт мөн бий. Тэрчлэн хоёр компанийн хоорон дахь Харилцан өр, авлага барагдуулах тухай протоколыг хүргэж байна.  

ХАРИЛЦАН ӨР, АВЛАГА БАРАГДУУЛАХ ТУХАЙ ПРОТОКОЛ

 

2014.01.22                                                                 Улаанбаатар хот

 

Энэхүү протоколыг нэг талаас "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг төлөөлж,  нэгдүгээр орлогч дарга Домбровский И.А. нөгөө талаас "Болдтөмөр Ерөө Гол”  ХХК-ийг төлөөлж дэд захирал  М.Сухбаатар /цаашид хамтад нь   талууд/  гэх 2013 онд талуудын хооронд үүссэн өглөг авлагын  тооцоог хоёр талын төлөөлөгчдийн удаа дараагийн уулзалтын протоколд тусгагдсан шийдвэр, "УБТЗ” ХНН, "БТЕГ” ХХК-уудын дотоодод мөрдөгдөж байгаа эрх зүйн бичиг баримтууд, холбогдох хуулийн хүрээнд дараах байдлаар харилцан тохиролцож протокол үйлдэв.

Үүнд:

1. 2013-11-30-ны байдлаар "УБТЗ” ХНН-ийн харьяа Зүүнхараа дахь,

вагон депо болон "БТЕГ” ХХК-ийн хоорондын тооцооны улдэгдлийг баталгаагаар баталгаажсан "БТЕГ” ХХК-д төлөх 75 698 020,0 /далан таван сая зургаан зуун ерэн найман мянга хорин/ төгрөгөөс "БТЕГ” ХХК-ийн сэлгээний зүтгүүрүүдийг УБ зүтгүүрийн депод засуулсан  ажлын хөлсөнд  төлөх 59 861 093,0 /тавин есөн сая найман зуун жаран нэгэн мянга ерэн  гурван / төгрөг, УБ вагон депод суудльн вагон ашигласны хөлсөнд төлөх 8 523 800.0 /найман сая таван зуун хорин гурван мянга найман зуун/ төгрөгийг тус тус суутган тооцож 2013 оны 12 сарын 31-ний  байдлаар "УБТЗ" ХНН-ийн харьяа Зүүнхараа дахь вагон депо нь  "БТЕГ” ХХК-д 7 313 127,0/долоон сая гурван зуун арван гурван мянга нэг зуун хорин долоон/ төгрөг төлөхийг талууд харилцан тохиролцов.

2. "УБТЗ” ХНН нь "Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн эзэмшлийн 585 ширхэг ачааны  хагас вагоньг 2013 оны 12 дугаар сард нийт 16989 вагон/ тээвэрт ашигласны төлбөр болох 339 780 000 /гурван зуун гучин есөн сая долоон зуун наян мянган/ төгрөгийг 2009-06-04-ний ХАГ/09/001тоот гэрээ, 2013-04 -18 –ны нэмэлт гэрээний дагуу тээврийн зууч хийж байгаа "БТЕГ” ХХК-ийн охин компани болох "Монголиан трас ложистик” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сард "УБТЗ” ХНН-д төлөх төмрийн хүдрийн тээврийн хөлс 3 745 000 6600 /гурван тэрбум долоон зуун дөчин таван сая зургаан мянга зургаан зуун /  төгрөгийн тээврийн хөлсний авлагаас хасаж аль аль талд нь ямар нэгэн төлбөрийн  алданги тооцохгүй зарчмаар хоёр талын  өглөг авлагыг барагдуулахаар харилцан тохиролцов.

3. Энэхүү протоколтой холбогдох асуудлаар хоёр талын холбогдох эрх мэдэл бүхий хүмүүс тооцоо нийлж баталгаажуулсан актуудын хамт хоёр хувь үйлдсэн ба хувиуд талуудад ижил хүчин төгөлдөр болно.

"УБТЗ” ХХН-ийг төлөөлж:

 Нэгдүгээр орлогч дарга  Домбровский И.А

"БТЕГ” ХХК-ийг төлөөлж:

М.Сүхбаатар гэсэн албан бичиг байгаа юм.

За мөн Д.Жигжиднямаа тээвэр хариуцсан орлогч дарга байхдаа тус компанид давуу эрх олгож байсныг илтгэх өөр нэг баримт бий.

УБТЗ-ын дүрмээр тарифын асуудлыг  зөвхөн Ерөнхий хороо шийддэг байтал  төмрийн хүдэр экспортлогчид олгох болсон 3 хувийн хөнгөлөлтийг Ерөнхий хорооны шийдвэр гарахаас өмнө Д.Жигжиднямаа том толгой гарган хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Ерөнхий хорооны шийдвэр гарахаас өмнө хэрэгжиж эхэлсэн хөнгөлөлтөөс болж УБТЗ нь 4,6 тэрбум төгрөгний орлого дутуу авсан нь 2016 онд хийсэн аудитын шалгалтаар ил болж байжээ. 2016 оны 1-р сарын 1-нээс 6-р сарын 30-ныг хүртэлх хугацаанд гэхэд л тийм хэмжээний орлогыг УБТЗ-д оруулахгүй, дутаасан нь үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн гэж байгаа юм. Тэрчлэн  дээрх хөнгөлөлтийг журам зөрчиж оруулж ирсэн бөгөөд шийдвэр нь тээвэр эрхэлсэн орлогч дарга Д.Жигжиднямаагийнх болохыг Ерөнхий хорооны хурлын протоколд тэмдэглэсэн байдаг аж.

Тэгэхээр эдгээр мэдээллүүдээс үзэхэд Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар томилсон томилгооны ард УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байсан гэх мэдээллийг үгүйсгэх аргагүй байгаа юм. Тэрчлэн энэ хоёр хүний дүү нар нь оффшороос мөнгө оруулж, нэгнийхээ дансанд хийсэн зэрэг баримтууд нь ч анхаарал татаж байгаа юм.

Э.БОЛД

Д.Жигжиднямаагийн ДҮҮ Б.Дэлгэрсайханы ДҮҮ-гийн дансанд 120 мянган ам.доллар шилжүүлсний цаана юу нуугдаж байна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани