Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Усгүйгээр уурхайгаа ухаж, улсаа хөгжүүлнэ гэвэл санасны гарз

 

Усгүйгээр уурхайгаа ухаж, улсаа хөгжүүлнэ гэвэл санасны гарзХөгжихөө больцгооё. Уур­хайгаа ухахаа зогсоож, түүхий эдээ угааж, боловсруулахаа ч больё. Угаасаа Өмнийн говьд уул уурхайг хөгжүүлж, хүн зоныг нь ундаалах усны хангалттай нөөц үгүй. Одоо шаргал говийг хатаачихгүйн тулд, уурхай, үйлдвэрүүдийг зогсоочихгүйн тулд газрын гадаргын болон гүний усаар арайхийн торгоож байна. Алсдаа говьд үйлдвэр, уурхай, станцууд сүндэрлэхийн хэрээр усны эрэлт улам нэмэгдэнэ.

Нэмэлт эх үүс­вэргүйгээр говийн өсөн нэмэгдэх усны эрэлтийг хангах боломжгүй

Ханаж цадалгүй залгилдаг энэ аварга "Динозавр”-уудыг усаар хангах нь харин хүч үл хүрэх бэрхшээл болохоор байна. Уул уурхайн төслийг гацаагч нь улстөржилт, талцал маргаан ч биш харин ус хэмээх давагдашгүй хүч болох вий. Дусал усгүй болж хүн, малгүй харангадахын цагт мянган уурхай байгуулж, нүүрс, алт, зэс олборлож, боловсруулаад яах ч юм билээ.

ӨДРӨӨС ӨДӨРТ ӨСӨХ УСНЫ ХЭРЭГЦЭЭГ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ

Монгол улс жилд дунджаар 550 сая шоо метр ус хэрэглэдэг. 2017 оны байдлаар үүний 12 хувийг уул уурхайд ашиглас­ныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам мэдээлж байна. Монгол улс усны нөөц багатай орон биш ч гэлээ, байгаа нөөц нь цаг хугацаа, орон зайн хувьд жигд бус тархсан. Ялангуяа, эрдэс баялгаар арвин говийн бүсэд усны нөөц хангалттай биш. Энэ бүсийн орд уурхайнууд газрын гүний болон газар доорх усаар амь тариа залгадаг. Усны томоохон хэрэглэгчийн нэг "Оюутолгой” төсөл гэхэд "Гүний хоолой” нэртэй ордоос усны хэрэглээгээ хангасаар байна. Энэ орд нь 910 литр секундын нөөцтэй буюу нэг секундэд төдий хэмжээ усыг сэлбэдэг. Одоогоор "Оюутолгой” 640 орчим литр секундыг ашиглаж, газрын гүнээс татаж байгааг судлаачид хэлж байна.

Гэвч хатсан элстэй говийн хэвлийгээс сорох усны хэмжээ өнөөдрөөс өсөн нэмэгдэх төлөв­тэй. Тодруулбал, стратегийн цөөнгүй орд байрладаг говийн бүс, ялангуяа, өмнөговь аймагт орд уурхайн үүцийг цаашид ч задалж, боловсруулах үйлдвэрүүдийг дахиад ч байгуулахаар шийдсэн. Одоогоор Тавантолгойн ордод түшиглэсэн нүүрс угаах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц, оюутолгойн ордод тулгуурласан зэс баяжуулах үйлдвэр болон Цагаан суваргын Зэс-Молибдений баяжуулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалт сүндэрлэх Засгийн газрын тогтоол шийдвэр гараад байна. Ингэснээр одоогийн­ хоос хэд нугалсан усыг энэ аварга үйлдвэрүүд нэхэх нь тодорхой. Дээрээс нь энэ бүтээн байгуулалтыг дагаад өмнийн говийн хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ улам нэмэгдэнэ.

Өмнөговь аймгийн төв Да­ланзадгад хот өнгөрсөн оны байдлаар 25 мянга гаруй хүн амтай. Томоохон орд уурхай­ нуудын Өлгий Ханбогд, Цогтцэций сум тус бүр 70007500 хүн амтайг үндэсний статистикийн хорооноос мэ­дээлж буй. "Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт эрчимжихэд дахин 5000 ажлын байр шинээр нэмэгдэнэ. Үүнийг дагаад үйлчилгээ, ханган нийлүү­лэгчдийн тоо ч өснө. Энэ зүй тогтлын дагуу авч үзвэл дур­ дагдсан бүтээн байгуулалтыг дагаад хүн амын тоо, ундны усны эрэлт огцом нэмэгдэхээр байна. Ингэснээр Өмнөговь аймаг хэтдээ одоогийн орхон аймгийн төв Баян-Өндөр сумын (Эрдэнэт хот) дайтай хот болон хүрээгээ тэлэх нь.

ГОВИЙН УСНЫ ЭРЭЛТИЙГ ХАНГАХ ХОЁР ГАРЦ БИЙ

Тэгвэл энэ үлэмж эрэлтийг хангах усны нөөц говьд бий юү. Энэ асуултыг Байгаль ор­чин, ногоон хөгжлийн яамны усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулганд тавьтал "Нэ­мэлт эх үүсвэргүйгээр говийн өсөн нэмэгдэх усны эрэлтийг хангах боломжгүй” гэж ха­риуллаа. Тэгэхээр унд болон үйлдвэрлэлийн усны нэмэлт эх үүсвэргүйгээр энд үйлдвэрлэл өрнөх нь бүү хэл хүн, амьтан амьдрах боломжгүй. Үйлдвэр, уурхайн төслүүдийг урагшлуулж, улсаа хөгжүүлэх хүсэл маань санасны гарз болох нь.

Энэ нь угаас тодорхой болж байна. Стратегийн ач холбогдол бүхий ордууд эхнээсээ усан хангамжийн улаан гэрэл асааж эхлэв. "Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдын "Монцамэ" агентлагт өгсөн ярилцлагаас иш татъя. "Тавантолгойн олборлолт эхлэх үед жилд 20 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ-ээ боловсруулж, бат­луулсан. Гэвч нүүрс угаах усыг Балгасын улаан нуураас татахаар төлөвлөсөн ч аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зөвшөөрөөгүй учраас түр зогсоосон” хэмээн өгүүлжээ. Ингээд уул уурхайн төсөл, улсын хөгжлийн хувь заяаг ус захираад эхэлж буй нь энэ. Ийнхүү усаа ухаалгаар удирдаж чадаагүйн балаг биднийг их санасан газар олон шөнө хоосон хонуулах нь.

Дахин нэг жишээ. Монголын хөгжлийг шинэ шатанд аваачих учиртай Сайншандын аж үйлд­ вэрийн цогцолборын төслийг гацаасан нэг шалтгаан нь бас л ус. Олон улсын хөндлөнгийн байгууллага уг төслийг судлаад, усан хангамжаа шийдэхгүйгээр энэ бүтээн байгуулалт урагшлах боломжгүй гэсэн дүгнэлт гар­гажээ.

2017 онд усны хэрэглээний 12 хувийг уул уурхайд ашиглажээ

Тэгвэл усны гачигдлаас үүдэн уул уурхайн олборлолтоо зог­соож, боловсруулахаа болих уу. Уг нь манайд энэ их хэмжээний эрэлтийг хангачих нөөц байхгүй биш байгаа. Говийн хэдэн үйлдвэр, уурхайгаар зогсохгүй өмнийн говийг тэр чигт нь ун­даалж тэтгэх боломж бололцоо манайд бий. Гэвч усны нөөцөө удирдаж чадаагүйн уршгаар ийм байдалд хүрчихээд буй нь гачлан гэмээр.

Өмнийн говийн төслүүд яг хэдий хэмжээний эрэлт үүсгэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Учир нь төслүүдийн ТЭЗҮ бүрэн эцэслээгүйгээс тодорхой болон таамаг тоо хэлэх боломжгүй гэж уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээлэв. Гэхдээ албаныхан ганцхан зүйлийг ам бардам хэлж байна. Тухайлбал, олон жил яригдаж буй Хэрлэн говь болон орхон говь төслийг хэрэгжүүлсэн тохиолдолд Өмнийн говийн усны хэрэгцээг бүрэн хангана гэж уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтэн Н.Итгэл хэлсэн юм. Усны төвийн тооцоогоор "Оюутолгой”, "Тавантолгой”, "Шивээ-овоо”, "Цагаансуваргын төсөл”-ийн усны хэрэгцээ нийлээд 3231 литр секундэд хүрнэ. Өөрөөр хэлбэл, нэг секундэд эдгээр төсөл гурван тонн ус нэхнэ гэсэн үг. Тэгвэл энэ эрэлтийг хангах хоёр гарц бий гэж усны инженер М.Далайцэрэн хэлсэн юм. Нэгдүгээрт, гадаргын ус ашиглах. Хоёрдугаарт, говийн бүсэд усны нэмэлт хайгуул хийх.

Ялангуяа, хил гатлан урссаар буй гадаргын усаар хатаж гандсан говийг хангах хэрлэн говь болон орхон говь төсөл хамгийн оновчтой гарц аж. Гэвч Монгол улсын хөгжилд онцгой чухал ач холбогдолтой эдгээр төслийг хуучинсаг, харалган улстөрчид гацааж дөнгөжээ. Энэ зуур өмнийн говийг ундаалах учиртай ус хилийн чанадруу үнэгүй урсаж, Монголын говь хатаж, гандсаар.

Манай орны усны нөөцийн 80 орчим хувь нь гадаргын, 20 гаруй хувь нь газрын гүнд бий. Тиймээс нөөцийн дийлэнхийг эзэлдэг гадаргын усны нэг хэсэг болох хэрлэн, орхон голын урсцад тохируулга хийж, хангайн усыг говьруу татахаар төлөвлөж буй. Тухайлбал, орхон говь төслийн хүрээнд гэхэд 730 сая шоо метр эзлэхүүнтэй хиймэл нуур үүсгэж, 580 сая шоо метрийг ашиглана. Голын уснаас секундэд 2.5 метр шоо мерт усыг говьруу татахаар тооцож байгаа. Гэтэл энэ нь Сэлэнгэ мөрнөөс хил даваад одож буй усны ердөө 0.7 хувьтай тэнцэнэ гээд бод. Ийм үр ашигтай төсөл өнөөг хүртэл гацчихаад байгаа нь харамсмаар.

Голын голдиролыг өөрчлөх нь сөрөг нөлөөтэй гэсэн хардлагын хар үүл тэнэж буйгаас эдгээр төслийг эсэргүүцэх хүн олон байсан. Тэгвэл үүнийг өрөөсгөл болохыг Сэлэнгэ мөрний жишээ батална. Тодруулбал, 40 жилийн настай "Эрдэнэт үйлдвэр”, Эрдэ­нэт хотыг Сэлэнгийн хөвөөнд байгуулж, уг голоор усны хэрэгцээгээ хангадаг. Гэлээ гээд Сэлэнгэ мөрөн ширгэчихээгүй нь бодит байдал. өөрөөр хэлбэл, гадаргын ус нь гүний уснаас илүү хурдан нөхөн сэлбэгддэг.

Тиймээс гадагш урсаж буй усныхаа өчүүхэн хэсгийг тогтоон барихад л усан хангамж толгойн өвчин, түмэн бэрхшээлийн эх үндэс байхаа болино гэсэн үг. Өөрөөр хэлбэл, одоо байгаа усны нөөцөө ухаалгаар удирдаж чадвал бид усны эрхшээлд орохгүй байх боломжтой. харин усыг умартвал уул уурхайн төсөл, улсын хөгжил ч таг зогсохоор байна. Нөгөө талд, уул уурхайг хөгжүүлье гэвэл уул уурхайн төслүүдээс өмнө усны төслүүдээ урагшлуулж, хайгуулыг нь эрчимжүүлэхийг одоогийн нөхцөл байдал сануулах бус шаардсаар. Монгол улсын ирээдүйг атгаж буй ус хэмээх их хүчний дэргэд ойр зуурын талцал, улстөржилт дэндүү өчүүхэн, дэндүү өрөөсгөл мэт.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


Усгүйгээр уурхайгаа ухаж, улсаа хөгжүүлнэ гэвэл санасны гарз
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани