- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Захиа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Рио Тинто”-д захидал илгээжээ. Энэ нь бөөн шуугиан дуулиан болов. Бараг л, эх орноо худалдчихлаа гэх нь халаг болж, сөрөг хүчин, намын зарим нөхөд нь ч муулаад авч байна.
Захидлыг зарим хэвлэлийнхэн "яаж ийж” олж авснаа нийтэд дэлгээд, энэ муу ингэж бичсэн байна гэсэн зүүлт дагуулж байна.
Тэрээр "Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Уолш-д илгээсэн захидалдаа "...Өнгөрсөн 2013 онд Оюутолгойн үйлдвэрлэлийг эхлүүлсэн нь гайхалтай ололт, чухал үйл явдал болсон хэдий ч далд уурхайн бүтээн байгуулалтыг аль болох түргэн хугацаанд үргэлжлүүлэх нь манай Засгийн газар, Монголын ард түмний хувьд нэн чухал юм. Иймд бид хамгийн чухал төслийнхөө дараагийн шатанд хэрэгцээтэй санхүүжилтийг бүрэн дүүрэн дэмжих болно. ...Далд уурхайн ТЭЗҮ-ийг 2014 оны хоёрдугаар улиралд боловсруулж дуусгах хэдий ч гуравугаар сарын 31-нд зээлдүүлэгчдийн баталгааны хугацаа дуусахаас өмнө төслийн санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэх бүрэн эрхтэйгээр бид Улаанбаатар эсвэл Лондонд уулзалт хийж, далд уурхайн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэхэд бэлэн байна...” гэсэн байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг уг захиаг гуравдугаар сарын 27-нд явуулжээ. Яг үнэндээ Ерөнхий сайд яагаад "Рио Тинто” руу захидал бичих болсон шалтгааныг ойлгоход нэг их ухаан зарах хэрэггүй ажээ.
Өнгөрсөн оны долдугаар сард "Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Ц.Сэдванчиг далд уурхайн санхүүжилтийг зөвшөөрөх боломжгүй хэмээн "Рио Тинто”-д захидал бичээд буруутаж байв. Тиймээс энэ удаад дахиад "Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлын захидал бус Ерөнхий сайдынх очих нь "Рио Тинто”-д итгэл үнэмшил төрүүлэхээс гадна богино хугацаанд асуудлыг шийдвэрлэх боломжтой харагдаж байгаа юм.
Мөн өмнө нь далд уурхайн санхүүжилт хойшилсон нь Монголын Засгийн газраас болсон хэмээн "Рио Тинто” гадаад ертөнцөд мэдээлдэг. Энэ удаад Засгийн газраас хамаараагүй, далд уурхайн санхүүжилтийг дэмжиж байсан шүү гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэж байна хэмээн ойлгогдов. Энэ үнэн. Ерөнхий сайдын захидлаас харвал Засгийн газар өмнөх хатуу байр сууринаасаа татгалзжээ.
Хамгийн гол нь манай улсад үүсээд байгаа нөхцөл байдал энэ захидлыг бичүүлэхэд хүргэсэн бололтой юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газар "Рио Тинто”-оос нааштай хариу хүлээж буй. Хэрэв аятайхан хариу ирвэл бидний хямрал гэж нэрлэдэг эдийн засгийн хүндрэл хялбархан арилах боломжтой. Тиймээс энэ бол дан ганц одоогийн Засгийн газар түүний танхимын гишүүдэд хамааралтай хариу биш юм.
Чухамдаа Монгол Улс өнөөгийн нөхцөлд Оюутолгойдоо найдах нь зүйн хэрэг. Ерөнхий сайд хэнбугай ч байсан ийм л алхам хийж таарна.
Сүүлийн хэдэн жилийн турш Оюутолгойн талаар толгойгоо гашилгаж ирсэн үе үеийн Засгийн газрын үргэлжлэл нь энэ захидал болж таарна.
Гэхдээ болж буй үйл явц, улс төрийн хаврын синдромтой нийлсэн элдэв тайлбар, PR-ууд асуудлыг огт өөр өнцөгт аваачаад шидчихэж байна.
Монголын түүхэнд захидлаас болж засгаа унагаж байсан түүх бий. 1998 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр "Ардчилсан холбоо” эвслийн гурав дахь Ерөнхий сайд болсон Ж.Наранцацралт наймхан сарын дараа буюу 1999 оны долдугаар сарын 22-нд огцорсон байдаг. Өөрөөр хэлбэл, "Ардчилсан холбоо” эвсэл М.Энхсайхан, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг дараалан унагаад Ж.Наранцацралт агсны Засгийн газрыг байгуулсан. Өмнөх Засгийн газрууд ийн ойр ойрхон унасны дараа Ж.Наранцацралт агсны Засгийн газар тогтворжин гольдролдоо орж байтал нэгэн балагтай захидал, албан бичиг гарч ирсэн. Тухайн үедээ мөн л өнөөгийн "Оюутолгой” шиг Монгол Улсын хөгжил, эдийн засгийн гол хөшүүрэг болж байсан "Эрдэнэт” үйлдвэрээ орос ах нарт тавиад туучих дөхсөн гэх албан бичиг Ж.Наранцацралт Ерөнхий сайдын гараар ороод Орос руу явчихсан хэрэг. Ерөнхий сайд Ж.Наранцацралт олон цаасан дундаас анзаарч ч харалгүй мутраа зуран тамгалчихжээ гэж учирлаад дийлээгүй. Түүнийг "Ардчилсан холбоо” эвслийнхэн нь огцруулж байв.
Энэ бол түүх. Захидал буюу албан бичиг явлаа гээд "Эрдэнэт” Орос руу явчихаагүй. Харин засгаа огцруулж санаа амарцгааж байлаа.
Цаг хугацааны хувьд 15 жилийн зай байна. Гэхдээ АН-ынхны санаа нь давхардаж цухалзаж байна. 1999 онд Ж.Наранцацралт агсныг авч хаяад, сэлгээний Засгийн газраа үргэлжлүүлсэн шигээ давтахыг энэ намын зарим фракц, бүлэглэл хүсч байгаагаа нуухгүй байгаа. Гэвч өнөөдөр 2014 он. Ерөнхий сайд Н.Алтанхуяг "РиоТинто”-оос хөрөнгө оруулалт л хүссэн байна. Юу нь болохгүй гэж...? Хөрөнгө оруулалт орж ирээд эдийн засаг тогтворжоод сайхан болбол сөрөг хүчин ч, сөрдөг фракц бүлэглэлүүд ч адилхан, идэх хоолтой л болно.
Энд ганц л адилхан юм байна. 15 жилийн өмнө "Эрдэнэт”, өнөөдөр "Оюутолгой”-н талаар захидлуудад дурдагдсан. Хоёулаа л цаг үеийнхээ саалийн үнээ билээ.
Харин захидлаас болж засгаа огцруулдаг жишиг энэ удаа лав давтагдахгүй ажээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||