Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Амьд модны бизнес"-ийн цаана...

"Амьд модны бизнес"-ийн цаана...Улаанбаатар хотын утаа, тоосжилт, агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэд дахин давсан үзүүлэлттэй байгааг хаа хаанаа ярьсаар хэдэн оныг ардаа орхилоо . Энэ асуудлаас гарах шийдлүүдийн нэг нь их хотыг моджуулах явдал юм. Тэгвэл моджуулах нэрийн цаана чимээгүй мөнгө угаалт явагдаж байгааг холбогдох байгууллагууд нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөсөөр .... Өөрөөр хэлвэл Улаанбаатарыг моджуулах нэрийн дор "амьд модны бизнес" цэцэглэсээр удаж байна.

Эх орныхоо хаа нэгтээ хөрсөө сонгож, үндэсээ дэлгэрүүлсэн ой модод байх ёстой газраа олон зуун жилийг элээсэн ч нэг л өглөө үндсээрээ ховх татагдан Улаанбаатар хотод өнгө нэмэхээр хэдэн мянгаараа тээвэрлэгдэн ирж байна. Үнэхээр өнгө нэмэхээр, нийслэлийн хүн амыг агаарын бохирдлоос авахаар ирж бий юу гэвэл үгүй. Учир нь Улаанбаатарын хөрсөнд ургах мод ургахгүй мод гэж бий. Гэтэл ямар ч судалгаа шинжилгээгүй мод л харагдвал үндсээр нь хуу татан авчирч, нийслэлийн хөрсөнд суулган үхүүлсээр байна. 

Үнэхээр ургаж байвал хамаа алга, хэн ч юу гэхгүй.  Гэвч мод шилжүүлэн суулгах нэрийн цаана хувийн хэдэн компаниуд болон, тухай холбогдох албан тушаалтнуудын дунд бизнес явагдаж, мөнгө угаагдсаар уджээ. 

Улмаар Улаанбаатар хотод 2007 оноос эхлэн нарс мод шилжүүлэн суулгах ажил эхэлжээ. Гэтэл 2007 оноос хойш 10 жилийн хугацаанд нийслэлд шилжүүлэн суулгасан моддын нэг нь ч ургаагүй  гэх эмгэнэлт мэдээ байна. Нэг дүүрэгт гэхэд гурав дахь удаагийн давталт явагдаж байгаа аж. Өөрөөр хэлвэл өмнө нь суулгасан мод нь ургаагүй байхад дахин давтаж суулгасаар гурав дахь удаагийн давтан суулгажээ. Тэгэхээр өмнөх суулгасан модод хаачдаг вэ. Өмнө нь суулгаад ургаагүй үхэж, хатсан моддыг түлээнд өгч, хөрсийг нь цэвэрлэн дахин шинэ мод суулгадаг ч  урьдын адил жил хүрэхгүй хугацаанд үхэж эхэлдэг байна. Энэ талаар мэргэжлийн хүмүүс нь холбогдох байгууллагуудад удаа дараа хэлж, сануулсаар ирсэн  ч арга хэмжээ авдаггүй байна. 

 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан өнгөрсөн сарын эхээр том оврын шилмүүст модыг шилжүүлэн тарих, арчлах, үйлчилгээ үзүүлэх тухай тендерийн урилга явуулдаг. Харин модны нэртэй компаниуд тендер аван нэг модыг орон нутгаас 5000-6000 төгрөгөөр үнэлэн авч, Улаанбаартарт авчирч  300 000- 500 000 төгрөгөөр зардаг байна.

Өмнөх жилүүдэд  дүүрэг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр төв зам дагуу нарс тарихдаа тус бүрийг нь 500 мянган төгрөгөөр худалдаж авсан гэхээр 275 сая төгрөг салхинд хийсгэжээ. Түрүүчийнх нь тарьсан моддын үр дүнгүй жишээ нүдэн дээр хаа сайгүй байхад дахиад мөнгө "хийсгэхээр” тендер зарлаж буйг чухам юу гэж ойлгох вэ. Түүнчлэн мод суулгах ажил жил бүр өссөөр өнгөрсөн жил гэхэд "Ассем" гэх нэрийдлээр 1000-2000 гаруй мод шинээр авчирч суулгасан. 

Эд ч бас удахгүй үрчийж, хатах хувь заяа хүлээж буйг үгүй гэх газаргүй. Мөн Төрийн ордны баруун талаас төв зам хүртэлх хэсэгт том нарс тарьсан. Өтгөн саглагар шилмүүстэй, мөнх ногоон нарс нийслэлийн үзэмжинд сүр жавхаа нэмээд хачин гоё харагдаж байсан ч эхнээсээ үхэж эхэлж байгаа гэх.

Манайд жил болгоны 5 сарын 12-нд мод тарьдаг. Тэгвэл энэхүү ажил энэ жил мөн дахин давтагдаж, мод тарихаар зэхэж байна. Үүнийг холбогдох байгууллагууд нь анхаардаа авч таслан зогсоох хэрэгтэй. Мөн сүүлийн олон жил ярьж буй, Хот суурины ногоон байгууламжийн тухай хуулиа батлуулж нэн даруй хэрэгжүүлэх болсон баймаар. Ойдоо асар их хор хөнөөл учруулах, авчирч шилжүүлэн тариад дорвитой ургуулж чадахгүй бол амьд организмын амийг нь таслах гэж авчрах хэрэг байна уу.  

Энэ талаар Байгаль Орчны Хяналтын Улсын ахлах байцааагч Г.Цэцэгдэлгэрээс тодруулахад: 

-Манайд хэзээнээс сод шилжүүлэн суулгах ажил эхэлсэн бэ. Нийт хичнээн мод авчирч суулгасан гэх тоо барим байдаг болов уу?

-2007 оноос эхлэн мод шилжүүлэн суулгасан ч тэдгээр модод жилийн дараа буюу 2008 онд ургаагүй байсан. Бид тэр дариуд нь энэ талаар холбогдох байгууллагуудад нь хүсэлт тавьж, түр зогсоож өгөхийг гуйсан. Баруун дөрвөн замаас Гандан өгсөх замд 100 гаруй мод суулгасан байдаг. Эдгээр моддыг "амьдрах чадваргүй 45 хувьтай байна, шалгаж өгнө үү" гэж тухай үеийн БОНХ-ийн дарга М.Тунгалагд хүсэлт тавьсан. Тухайн үедээ ажлын хэсэг гарган тооллого хийлгэж шалгуулсан ч тэгэсгээд өнгөрсөн. Гэтэл саяхан харсан бүгдийг нь хөрөөдчихсэн байсан. Яагаад хөрөөдсөн гэхээр тэр модод бүгд ургаагүй. Тэр хавийн айлын дүлшинд өгсөн сурагтай байна лээ. Ер нь мод шилжүүлэн суулгах нэрийн дор бизнес явагдаж байгааг хаа хаанаа мэдэж байгаа ч мэдээгүй юм шиг өнгөрдөг нь харамсалтэй. Хэсэг бүлэг хүмүүс модоор ингэж мөнгө хийгээд байх боломжтой юм байна гэдгийг ойлгоод модны бизнес хараа хяналтгүй цэцэглэж эхэлсэн. Үүний цаана нийслэл хотын хөрс, байгаль орчин гээд асар их хор хохирол явагдаж байна. Одоо мод тарих ажил 5 сард эхэлнэ. Тэгэхээр жил бүр шинээр мод тарихаа түр зогсоогоод өмнө нь тарьсан моднуудаа арчилж, тооллого хийх хэрэгтэй байна. 

-Ойгоос мод буулгах нь тухайн байгаль орчиндоо бас хор хөнөөлтэй байх. Нөхөн сэргээлж эргээд хийгддэг болов уу. 

-Ойгоос мод авч болно. Олон шамбаарсан моднуудаас сийрэгжүүлт хийгээд ойг хөрсийг нь чөлөөлөх хэрэгтэй байдаг. Гэхдээ ургахгүй байгаа модыг нэмж  авчирч тариад байх нь хариуцлага гэдэг зүйл хаа хаанаа байхгүй болсон гэдгийг харуулж байна. Нэг компани үүнийг нь хийгээд байдаг, нөгөө компани нь аваад байдаг. Ийм юм байж болохгүй. Тэр байтугай мэргэжлийн маш олон компаниуд байдаг ч энэ талаар дугардаггүй. Нийслэлийн Захирагчийн алба тендэр зарлаж энэ ажлыг явуулдаг. Эдгээр мод ургаж байвал хэн ч юу ч гэхгүй, бидэнд л сайн. Гэтэл ургахгүй моддыг дахиж нэмж суулгаад байна гэдэг хардах сэдэл төрүүлж байна. Уулнаас буулгаж авчраад, нөгөө уул нь нүцгэрээд байдаг, хэдэн уулын толгой нүцгэрч байна вэ. Зүгээр давхиж очоод орон нутгаас нэг модыг хэдхэн төгрөгөөр үнэлэж авч ирээд Улаанбаатарт худалдаалдаг. Орон нутаг нь модоо зарсан мөнгөөрөө эргээд нөхөн сэргээлт гэж хийдэггүй. Сайхан ургаж байсан модыг үндсээр нь авч ирээд түлээний модонд явуулаад байх нь үнэхээр харамсмаар. Ер нь ямарваа нэг ажил хариуцах эзэнтэй байх хэрэгтэй. Гэтэл энэ модны цаана ямар ч хариуцах эзэн алга. 

-Модыг шилжүүлэн суулгахад улирал нөлөөлөх байх. Тохромжтой сар, улирал нь яг хэдийгээр байх вэ. 

-Эрс тэс уур амьсгалтай манай оронд 5-10 сард тохиромжтой. Гэтэл өвөл зунгүй суулгадаг. Энэ нь ургахүй байгаа нэг шалтгаан. Тээвэрлэлт, ачилж, технологи, арчилгаа, агаарын бохирдол, хөрс нь таарах таарахгүй гэхчлэн  маш олон зүйлээс шалтгаална. Юунаас болоод ургахгүй байна, шинжлэнх ухааны үндэслэл, эрдэмтэн докторын дүгнэлт нь байна уу, зөөж тээвэрлэх журам нь байна уу гэх мэт маш олон зүйлийг нь харалгүй хууль зөрчөөд, өвөл зунгүй тээвэрлэдэг. 

-Хаанаас голцуу тээвэрлэгдэж ирдэг вэ? 

-Дархан, Хэнтий, Сэлэнгээс авчирдаг. Монгол улсын ойн нөөц 8 хувь гэж ярьдаг. Гэтэл тэр моддыг энд шилжүүлээд үхүүлээд байвал нөгөө ойн нөөц маань жил ирэх тусам багасна. Улаанбаатарт Гацуур болон хар мод сайн ургадаг. Үүнийг биднээс өмнө  Орос ах нар тариад суулгаад бий болчихсон байсан. Гэтэл өнөөдөр мянга арчлаад ургахгүй байгаа Нарс зэрэг модыг нэмж авчраад үхүүлээд байгаад гайхаж байна.

Нийтийн эзэмшлийн зам, талбайд уулнаас шилжүүлэн тарьсан мод Сөүлийн гудамж, Энхтайваны гүүрний урд хэсгийн нийтийн эзэмшлийн зам талбай, "Гранд плаза”-гийн өмнө бас бий. Сөүлийн гудамжны дагуу 2012 онд тарьсан нарснуудыг 100 хувийн ургалттай, сайн жишээ гэж хотын ерөнхий дендрологич асан Б.Чимид гуай хэдэн жилийн өмнө хэлж байсныг санаж байна. Гэтэл Гандангийн урд цэцэрлэгийн нүцгэн моддоос ялгаагүй болсон. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн зургаан дүүрэгт тарьсан мод бүгд үхсэн байна лээ.

1000 машины зогсоолд тарьсан модод хатаад эхэлжээ

'Амьд модны бизнес'-ийн цаана...

'Амьд модны бизнес'-ийн цаана... 

 Ганданд тарьсан модод бүгд үхээд түлээний модонд явсан байдал

'Амьд модны бизнес'-ийн цаана...

'Амьд модны бизнес'-ийн цаана...

'Амьд модны бизнес'-ийн цаана...

 Төрийн ордны баруун талд тарьсан модод үхэж эхэлжээ

'Амьд модны бизнес'-ийн цаана...

ЧД-ийн 19р хороо. Цэцэрлэгт хүрээлэн. 2016 онд тарьсан ч бүх моднууд нь үхжээ

'Амьд модны бизнес'-ийн цаана... 

'Амьд модны бизнес'-ийн цаана... 

'Амьд модны бизнес'-ийн цаана...

 Хуучин АН-ын байрны урд тарьсан мод бшгд "борц" болсон байдал

'Амьд модны бизнес'-ийн цаана...

ЭХ СУРВАЛЖ: ORD.MN 

У.БАТМАНДАХ

"Амьд модны бизнес"-ийн цаана...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани