- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Баялгийн сан: Бид ба тэд
Байгалийн баялагтай орнуудын хувьд барьж авдаг зүйл бол Баялгийн сан юм байна. Монголчууд бусдын жигээр ийм сан байгуулсан ч нидэр дээрээ нэрнээс цаашгүй явж иржээ. "Тогтворжуулалтын сан” нэрээр байгуулсан баялгийн сан маань төлөвлөсөн ёсоор бол өнгөрөгч 2017 он гэхэд 1,4 их наяд төгрөгийн хуримтлалтай болох ёстой байлаа. Харин Монголын төр засаг олсныхоо хэрээр балгалзаж хурааж хуримтлуулсан юмгүй өдийг хүрлээ.
Эдүгээ байгалийн нөөц ихтэй 40 гаруй улс 60 гаруй баялгийн сантай бөгөөд тэдгээр сангийн нийт хөрөнгө 7.3 их наяд ам.доллараас давсан тухай тоо баримт байна.
Уг нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр байх үед орлогоосоо энд хуримтлуулаад үнэ буурсан үед улсын төсвийнхээ дутууг энэ сангаар нөхөөд явах, нэг төрлийн хуримтлалын сан байх зорилготой юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд уг сангийн хуримтлал ДНБ-ий таван хувиас доошгүй байх шаардлага бий. 2010 онд байгуулагдсан энэ сангийн хуримтлал 2013 онд 383.5 тэрбум төгрөгт хүрсэн удаа бий. Гэвч түүнээс хойш Тогтворжуулалтын сангийн хөрөнгө байнга буурсаар ирсэн байх юм. Энэ бол Монголын төр хөрөнгөө буруу удирдаж ирсний захын жишээ. Монголын төр хэдий хэмжээний баялагтай гэдгээ албан ёсоор бүртгэлжүүлээгүй юм байна. Одоо байгаа баялгаа бүртгэлжүүлээд мөнгөн дүнгээр илэрхийлэхэд чамгүй их тоо гарах нь тодорхой. Зөвхөн "Эрдэнэс-Таван толгой”, "Багануур”, "Шивээ-Овоо” гэдэг гурван компанийн хөрөнгийг бүртгэхэд 12 их наяд (12,000,000,000) төгрөг болжээ.
Энэ байдалд дүгнэлт хийж Баялгийн санг жинхэнэ утгаар нь байгуулах тухай Д.Сумъяабазар сайд тэргүүтэй эрх бүхий хүмүүс идэвхтэй ярьж эхлээд байна.
Монголын баялгийн сан ямар байх вэ
Монгол Улс Баялгийн сантай болох ёстой, монголчууд түүнийхээ үр өгөөжөөр сэтгэл хангалуун амьдрах ёстойг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "100 чухал сэдэв-Баялгийн сан” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна.
Баялгийн сангаар дамжуулан хуримтлал бий болгох ёстой. Ингэхдээ улс төрөөс хараат бус, мэргэжлийн баг удирдах ёстой гэсэн байр суурийг идэрхийлж байгаа юм. Мөн ил тодын зарчим дагалдана.
Монголд нийгмийн чиг баримжаатай буюу газрын баялгаасаа нийт иргэд ижил тэгш хувь хүртэх боломжийг бүрдүүлж, эрхийг баталгаажуулахаар ажиллаж байгаа "Эрдэнэс Монгол” компани бий. Тус нэгдлийн хэмжээнд 12 компани байгаа бөгөөд энэ долоо хоногт бүтцэд нь "Эрдэнэс алт ресурс” компани шинээр байгуулагдлаа. Цаашид төрийн санхүүжилтээр хайгуул хийж тогтоосон ордуудаа энэ нэгдлийн бүрэлдэхүүнд нэмээд явах юм.
Уул уурхайн сайдын үзэж байгаагаар баялгийн сангийн суурь болгож хамгийн боломжит "Эрдэнэс-Таван толгой”, "Оюутолгой", "Эрдэнэт үйлдвэр”-ийн төрийн эзэмшлийн хувийг нэгтгэсэн Үндэсний зэс корпораци байгуулах хувилбарыг ярьж байгаа. Мөн "Алт-2” хөтөлбөр бий.
Баялгийн сангаар дамжуулан хуримтлал бий болгох ёстой. Ингэхдээ улс төрөөс хараат бус, мэргэжлийн баг удирдах ёстой гэсэн байр суурийг идэрхийлж байгаа юм. Мөн ил тодын зарчим дагалдана.
Баялгийн сангийн хүрээнд яригдаж байгаа нэг асуудал бол Эрдэнэс Тавантолгойн хувьцааг амь оруулах тухай бөгөөд энэ ордоо эдийн засгийн идэвхтэй эргэлтэд оруулбал иргэдийн гар дээрх 1072 ширхэг хувьцаа 10 сая төгрөгт хүрэх боломж бий гэсэн тооцооллыг холбогдох яам нь хийгээд байгаа юм.
Бусдын жишиг гэвэл ийм
Эрдэс баялгийн орлогоо зүй зохистой удирдаж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, иргэддээ тэгш хуваарилахын төлөө баялагтай орнуудын бодож олсон хамгийн сайн арга бол Баялгийн сан юм. Эдүгээ байгалийн нөөц ихтэй 40 гаруй улс 60 гаруй баялгийн сантай бөгөөд тэдгээр сангийн нийт хөрөнгө 7.3 их наяд ам.доллараас давсан тухай тоо баримт байна.
Дэлхийн анхны баялгийн санг 1953 онд Кувейт улс газрын тосны орлогоосоо хуримтлал үүсгэн бүрдүүлжээ. Өнгөрсөн оны дүн мэдээгээр "Kuwait Investment Authority” буюу Кувейтийн хөрөнгө оруулалтын сан 592 тэрбум ам.долларын хуримтлалтай болсон байна. Энэ нь Монгол Улсын нэг жилийн төсвийг 180 нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм.
Дэлхийн хамгийн том баялгийн сантай орноо Норвегийг нэрлэж байгаа. Тус улсын баялгийн сангийн нийт хуримтлал 2017 онд нэг их наяд ам,доллараас давсан тухай мэдээлжээ. Норвегийн баялгийн сан буюу "Government Pension Fund-Global” нь 1990 онд анх Норвегийн газрын тосны сан гэж байгуулагджээ. Мөнгөтэй хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү гэдэг шиг тус сан одоо мөнгөө эргэлдүүлж, "Apple”, "Microsoft”, "Nestle” зэрэг дэлхийн томоохон компанийн хувьцааг эзэмшиж байгаа аж.
2017 оны байдлаархи мэдээлэл
Баялгийн сангаа хамгийн амжилттай удирдаж байгаа улсын нэг нь манай хөрш Казакстан улс. Тус улс байгалийн баялгаасаа "Үндэсний сан” байгуулсан бөгөөд энэ санд 2014 оны байдлаар 77.2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө төвлөрсөн байсан бөгөөд энэ фондоосоо хэд хэдэн том төслүүдээ санхүүжүүлж, 2017 онд 62.8 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний үлдэгдэлтэй байна. Томоохон хөтөлбөрүүдээ энэ сангаасаа санхүүжүүлдэг.
П.Булган
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||