- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
888 буюу хэтэрхий гэнэн
Дэлхийн эдийн засгийн сөрөг нөлөөг дийлдэгг үй шууд л "цагаан тугаа өргөдөг” манай улсад үйлдвэржилтийг дэмжиж, эдийн засгийн хараат бус, бие даасан байдлаа бэхжүүлэх нь нэн тэрг үүний зорилго юм. Тэгвэл Засгийн газраас энэ онд 888 төслийг санхүүжүүлэхээр боллоо. Гэвч энэ бол зөвхөн эхлэл.
СУУРЬ СУДАЛГАА ЮУ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ҮҮ
Засгийн газрын бонд гаргаж хөрөнгө босгох нь буруу эсэх талаар эдийн засагчид маргааг үй. Харин татсан хөрөнгөө үр дүнтэй зарцуулах бодлого, төлөвлөлт бий эсэхэд эргэлзэн, ярих боллоо. Өөрөөр хэлбэл, бондын хөрөнгийг зарцуулахдаа нийгэм, эдийн засгийн хамгийн өндөр өгөөж өгөх салбаруудыг суурь шинжилгээгээр судлан тодорхойлж, түүндээ үндэслэн хөрөнгө оруулсан эсэх, хөрөнгө оруулах процесс нь маш сайн хяналт, хариуцлагын тогтолцоогоор дамжсан эсэх нь том асуултын тэмдэг дагуулж буй юм. Нөг өө талаас "Бонд гаргаагүй бол 2013 онд эдийн засаг элгээрээ хэвтэх байсан” гэж сөрөг санал дэвшүүлэх хүмүүс цөөнгүй. Бид 2013, 2014 онд бондоо зарцуулж дуусаад дэлхийгээс үүрд явах гэж байгаа бол энэ хүмүүсийн зөв. Харин бид хаашаа ч явахг үйгээр үл барам авсан мөнгөө эргүүлж төлөх нь гарцааг үй. Эндээс дараах асуулт урган гарна. 2013 онд хямралыг гэтлэхэд бондын хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй байсан ч үр ашиг муутай зарцуулалт хийсэн нь ирээдүйд "их хямрал”-д далласан бол хэрхэх вэ? Тэр бүү хэл хамгийн бага зардлаар хамгийн их өгөөж хүртэх зорилготой ажилладаг хувийн компани ч хөрөнгийн эх үүсвэрийг оновчтой бус бүрдүүлснээс болж дампуурдаг жамтай. Зах зээлийн динамикийг мэдэрч чадааг үй ямар ч компани өвдөг сөхөрнө. Тэгвэл манай төр өрсөлдөх чадвар сайтай хүчирхэг компани мөн үү? Эдийн засгийн хямралыг урьдчилан хараад зайлсхийж чаддаг уу? Өсөлтийн үед орлогоо хадгалж, ирээдүйдээ илүү өгөөжтэй зүйлд хөр өнгө оруулдаг уу? Эсвэл хямралын үед хадгалсан хөрөнгөө зарцуулж хүнд байдалд оролгүй улс орныг удирдаж байна уу? Ийм л учраас, улсаараа дампуурахг үйн тулд бидэнд сэтгэл хөдлөлд өө хөтл өгдсөн үйлдэл бус, суурь судалгаанд үндэслэсэн бодлого шаардлагатай юм.
ЗАСГИЙН ГАЗРЫН "СЭТГЭЛ ХӨДЛӨЛ”
2012 оны эцэст бонд гаргахад "зарцуулалт нь тодорхой бус атал зээл авсан нь хий хоосон хүү төлөхөд хүргэж байна” гэж олонх шүүмжилж байлаа. Хэний ч нүдээр харахад суурь судалгаанд үндэслээгүй гэдэг нь тодорхой. Тэгвэл энэ алдааг 2014 онд эхлэх үйлдвэржилтийг дэмжих Засгийн газрын үйлдэл давтах нь. Их хэмжээтэй, урт хугацаатай, бага хүүтэй зээлээс бизнесийн амжилт 100 хувь хамаардагсан бол Монгол өдг өө олон тооны бизнес хөгжсөн, үйлдвэржсэн орон байх учиртайсан. Гэвч бодит байдал эсрэгээрээ байна. Бизнес амжилтад хүрэхэд санхүүжилтээс гадна гадаад, дотоод орчны таатай нөлөө маш чухал. Дэд бүтэц нь шийдэгдсэн, хүний нөөц нь бүрдсэн, зах зээл нь хангалттай том, Засгийн газар нь бизнес эрхлэх эдийн засгийн болоод хууль эрх зүйн орчны таатай нөхцөлийг бүрдүүлсэн, гадаад эдийн засгийн таатай нөлөө бүрдсэн цагт бизнес амжилтад хүрнэ. Гэвч энэ бүхнээс Монголд аль нь байгаа вэ? 888 төс өл санхүүжилтээ аваад бизнесээ эхлэхэд бохир, цэвэр ус, цахилгаан, авто зам, төмөр замын хангамж нь бэлэн үү? Төслийн удирдагчдын ур чадвар хангалттай юу? Нэг салбарт олон төсөл хэрэгжихэд зах зээлийн багтаамж дийлэх үү? Засгийн газар татварын ямар хөнгөлөлт үзүүлэх вэ? Импортын ямар тарифыг хэдийнээс ямар хэмжээгээр тавих вэ? Экспортод гаргаж буй бүтээгдэх үүнд ямар урамшуулал, буцаалт олгох вэ? Гаднаас түүхий эд татахад гаалийн бүрдүүлэлтийг хурдацтай хийхэд ямар технологи нэвтрүүлж байгаа вэ? Хүний нөөцийг чадавхижуулах, хөгж үүлэхэд ямар нэгдсэн менежментийг хэрэгж үүлэх вэ? Гэх мэт олон асуултад хариулт байхгүй нь маш олон төсөл дампуурч, бондын эргэн төлөлтийн ачаа татвар төлөгч ард иргэдийн нуруун дээр ирэхэд хүргэж болзошгүй юм. Алдааныхаа хохирлыг ард иргэдийнхээ нуруунд байнга үүрүүлдэг Засгийн газар дахин ачаа нэмбэл компани, иргэд сөхөрнө. Ганцхан жишээ дурдахад, 2006 онд байгуулагдсан "Янмал” ХХК-ийн оймс сүүлийн хэдхэн жилд Монголд танигдаж хөл дээрээ босож байна. Гэтэл өнг өрс өн өвлөөс яг ижил загвартай мөртл өө илүү чанартай хятад оймс 40 хувийн хямд үнээр зарагдаж эхэлжээ. Ийм нөхцөлд бид үйлдвэрлэлээ хэрхэн хамгаалах вэ? Засгийн газарт гарц байна уу? Үйлдвэржилтийг дэмжих бодлого хэрэгжиж, эхнээсээ үр дүнгээ өгөөд эхэлмэгц ижил төрлийн үнэ багатай ийм бараанууд Хятадаас шуураад л ороод ирнэ. Тэр үед яах ёстойг бодлого боловсруулагчид өнөөдрөөс бодож эхлэх учиртай.
СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨС СУУРЬ СУДАЛГАА РУУ
Импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого нь маш нарийн төл өвл өлт, уялдаа холбоо, судалгаа шаарддаг хүнд даалгавар. Хятад улсын энэ бодлого 10 жилийн дараа л мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн гэдэг. Үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, гадаад худалдааны үр өгөөжийг нэмэгдүүлэх нь олон арван жилийн тууштай, оновчтой бодлогын үр дүн юм. Гадаад худалдааны оновчтой, урт хугацааны үр ашигтай бодлогогүйгээр Хятад хэмээх "харьцангуй давуу талтай үйлдвэрлэгч орон”-ы хажууд Монгол хэмээх бүх талаараа "сул орон” зорьсондоо хүрнэ гэж үү? Чанартай суурь судалгаа, түүнд үндэслэсэн нарийн төлөвлөгөө л биднийг аварна. Дан ганц салангид үйлдэл биднийг уналт руу л түлхэнэ. Ямар суурь судалгаанууд хэрэгтэй вэ?
1. Ижил төстэй үйлдвэрлэлүүдийг нэгтгэх. Санхүүгээс гадна хүний нөөц, технологи, байршил зэрэг үйлдвэрлэлийн орцуудыг нь нэгтгэх хэрэгтэй. Үүний тулд зах зээлийн хэмжээнээс нь хамааруулж тоог нь тодорхойлно. Ингэснээр эдийн засгийн үр өгөөж хүртэж амжилтад хүрэхэд хялбар болно. Мөн хоорондоо өрсөлдөж зах зээлээ хуваах бус импортын бүтээгдэх үүнтэй өрсөлд өж зах зээлээ эзлэх боломж нэмэгдэнэ. Түүнчлэн бүтээгдэхүүнээ экпортлоход бүх талаар өрсөлдөх давуу талаа хадгалах боломжтой. Энэ бүх судалгааг хувийн судалгаа, менежментийн компани хийх ёстой.
2. Үйлдвэрлэлийн орц-гарцын гинжин цувааг бий болгож, нэгнийх нь гарц нөгөөгийнх нь орцыг бүрдүүлдэг ч салбар нь өөр бол нэг бүсэд ойрхон байршуулах. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн парк байгуулах хэрэгтэй. Паркийн байршлыг сонгохдоо дэд бүтэц, үйлдвэрлэлийн түүхий эдийг татан авахад оновчтой, зах зээлд хүрэхэд хялбар байх зэргийг тооцох шаардлагатай.
3. Хууль эрх зүйн орчны зохицуулалтаар үйлдвэрлэлээ хамгаалах, дэмжих нь чухал. Паркад үйлдвэрлэл явуулж буй компаниудад татварын болон гаалийн хөнгөлөлт үзүүлэх, жишээ нь, орлогын татварыг бууруулах, түүхий эдээ импортоор татдаг бол хөнг өлөлт үзүүлэх, бүтээгдэх үүнээ экспортод гаргадаг бол урамшуулал олгох гэх мэт эдийн засаг ба хууль эрх зүйн орчны цогц бодлого хэрэгжүүлэх, хэрэгтэй.
4. Хамтран ажиллах менежментийг бий болгох замаар үйлдвэрлэлээ хамгаалах, хөгжүүлэх. Төс өлд хамрагдсан компаниудын удирдлага ба албан хаагчдыг туршлага солилцуулж бие биенээсээ суралцах боломжийг олгох нь зүйтэй. Ингэхдээ тойрон аялал зохион байгуулах, нэгдсэн сургалт семинар, уулзалт хийх, өөр компанид туршилтаар ажиллах гэх мэт. Мөн түүхий эдийн татан авалт болон бүтээгдэхүүний борлуулалтыг ч багцалж нэгтгэх, нь зайлшгүй.
5. Бүх судалгааг чадварлаг, туршлагатай, өнд өр түвшний мэдлэг бүхий хувийн хэвшлийн багаар хийлгэж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь мөн анхаарах асуудал мөн.
ХҮНД ДААЛГАВАР
Дэлхийн II дайнаас хойш 1970 он хүртэл улс орнууд дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлогыг түлхүү хэрэгжүүлж байлаа. Жишээ нь, Энэтхэгт дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор импортын тарифыг өндөр тогтоож байсан ч тариф нэмэгдэж хамгаалалт сайжрахын хэрээр үйлдвэрлэл нь өрсөлдөх чадваргүй, тэжээвэр болж байв. Эцсийн бүлэгт Энэтхэг уг бодлогоос татгалзахад хүрсэн юм. Энэ мэтчилэн амжилтг үй байсан нь 1970 оноос чөлөөт худалдааны бодлогыг баримтлахад хүргэсэн гэдэг. Учир нь хөгжиж буй орнууд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хөгжсөн орнууд руу экспортолж өсөлтөө хангаж болно гэсэн үзэл гарч иржээ. Дэлхийн банкны зүгээс энэ маягаар хөгжс өн орнуудыг эдийн засгийн ер бусын өсөлт үзүүлсэн Азийн өндөр гүйцэтгэлтэй эдийн засаг (АӨГЭЗ) гэж нэрлэдэг ба зарим улсын эдийн засаг нь жилд 10 гаруй хувийн өсөлттэй байв. 1960-аад оны дунд үеэс 1997 оны Азийн хямрал хүртэл "бар” орнуудын бодит дотоодын нийт бүтээгдэх үүн дунджаар 8-9 хувиар нэмэгджээ. Харин энэ хугацаанд АНУ болон Баруун Европынх 2-3 хувиар өссөн аж. Харин Хятадын өсөлтийн түвшин 10 гаруй хувьтай байлаа. Тэдгээр улс орны өндөр өсөлтийн түвшнээс гадна АӨГЭЗ-т өөр нэг өвөрмөц онцлог бий. Тэд олон улсын худалдаанд хамгийн нээлттэй байдаг. Үнэндээ хурдтай өсөж буй Азийн эдийн засаг нь бусад хөгжиж буй улсуудаас, ялангуяа Латин Америк болон Өмнөд Азиас илүүтэйгээр экспортод чиглэгдсэн байв. Ийнхүү дэлхийн улс орнууд нэгдэж хоёр улсын хоорондох жижиг хэмжээний хэлцлээс эхлэн хөгжсөөр өдгөө дэлхийг хамарсан бодлогыг бүтээжээ. Харин өнөөгийн нөхцөлд гадаад худалдаа нь асар өрс өлдөөнтэй болсон нь Монгол Улс зорьсондоо хүрэхэд хүнд даваа давах шаардлагатайг сануулж байна. Хятадад үйлдвэрлэлийн салбар хөгжихөд юу хүчтэй нөлөөлөв. Тус улсын гадаад худалдааны шинэчлэл 1979 оноос эхэлсэн. Импортыг орлох аж үйлдвэрийн бодлогоос татгалзаж экспортод чиглэсэн бодлого хэрэгжүүлснээр Хятадын худалдаанд хурдацтай өсөлт бий болжээ. 1978 онд 20.64 тэрбум ам.доллар байсан гадаад худалдааны эргэлт 2009 он гэхэд 106 дахин өсөж, гадаад худалдаагаар дэлхийд 32-т жагсаж байсан бол 31 жилийн дараа хамгийн том экспортлогч орон болсон юм. Үүгээрээ АНУ, Герман, Японы түүхийг давтсан билээ. 1979 оноос хэрэгжүүлсэн бодлогын хүрээнд эхлээд хөдөлмөр түлх үү ашиглагддаг салбарууддаа экспортод чиглэсэн стратеги баримталжээ. Харин капитал болон технологи түлхүү ашиглагддаг салбарууддаа импортыг орлох бодлого баримталсаар байв. Хятадын гол бодлого нь: 1. Экспортод чиглэсэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, 2. Олон улсын түвшинд өрсөлдөх чадвараа сайжруулахад чиглэгдсэн байна. Хятад нь 1980 оноос Эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулж гадаадын хөрөнгө оруулагчдыг татсан юм. Үүний гол зорилго нь юу байв. • Дэд бүтцийг хөгжүүлэх, • Гадаадын хөрөнгө оруулагчдын импортын тоног төхөөрөмжийн тарифыг чөлөөлөх, компанийн орлогын татварыг бууруулах, чөлөөлөх зэрэг татварын бодлого хэрэгжүүлэх, • Гадаадын хөрөнгө оруулалт бүхий төслийг тодорхойлж, экспортод чиглэсэн төслийг урамшуулах (нийт гарцын үнэлгээний 70 хувиас дээших нь экспортод чиглэсэн байвал компанийн орлогын татварын 50 хувийг чөлөөлөх) байв. Ингээд 1984 онд Хятад нь далайн эргийн 14 хотод Эдийн засаг ба технологийн хөгжлийн бүс үүдийг бий болгож, эдийн засгийн тусгай бүсэд хэрэгжүүлж байсантай ижил төрлийн бодлогыг баримталж байжээ. Дараа нь Шинэ ба дэвшилт технологит аж үйлдвэрийн хөгжлийн бүс, Экспорт боловсруулалтын бүс гэх зэрэг олон тооны тусгай үүрэг бүхий бүсийг байгуулсан байна. Ийнх үү гадаадын хөрөнгө оруулагчдыг татсанаар өрсөлдөх чадвар бүхий хямд газар, хөдөлм өр болон гадаадын технологи, менежментийг нэгтгэж чадсан юм. Тэрхүү тусгай бүсүүд нь өдг өө Хятадын гадаад худалдааны хөгжлийн тулгуур болоод байна. Энэ бол Хятадын хэрэгжүүлсэн бодлогын нэг л хэсэг нь. Үүн шиг хэд хэдэн бодлогыг уялдаа холбоотойгоор, урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлж чаджээ. Тэгэхээр бидний хувьд "10 жилийн хугацаатай, жилийн есөн хувийн хүүтэй, төгр өгийн зээл”-ээр үйлдвэржилтийг хөгжүүлнэ гэвэл "хэтэрхий гэнэн мөрөөдөл” юм. Бидэнд "дан ганц салангид үйлдэл бус цогц бодлого” шаардлагатай байна.
МӨРӨӨДӨЛ Г.МӨНХ-ЭРДЭНЭ "Мандал женерал даатгал”-ын хөрөнгө оруулалтын шинжээч
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||