Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Оюу толгой"-н төсөл Монголд ямар ашигтай вэ?

 
"Оюу толгой"-н төсөл Монголд ямар ашигтай вэ?Оюу Толгой уурхай бол Монголын уул уурхайн салбар дахь тэргүүлэх компани бөгөөд дэлхийд нөөцөөрөө дээгүүрт бичигддэг. Уг уурхайн гэрээ байгуулагдахаар яригдсан цагаасаа эхлэн маш их маргаан дагуулсан ба гэрээ байгуулагдсаны дараа ч Оюу толгой Монгол улсад чухам ямар үр өгөөж үлдээж, манай улсын хөгжил дэвшилд оруулах ёстой хувь нэмрээ оруулж чадаж байгаа эсэх талаар хэл ам тасралтгүй үргэлжилж байна. 
 
Оюу толгойн ордыг хамтран ашиглах талаар Монгол улсын Засгийн газраас хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож 2009 оны сард 10  Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулсан ба 2011 оны 06 сард Хувь нийлүүлэгчдийн гэрээг тодотгосон байдаг. 
 
Оюу толгой ХХК-ийн эзэн хийгээд олборлолтыг гүйцэтгэгч нь Нидерланд, Люксембург, Британийн Виржин арлууд зэрэг татварын диваажингуудад бүртгэлтэй олон охин компани бүхий өмчлөлийн бүтцээрээ дамжуулан хяналтаа тавьж захирдаг Рио Тинто бөгөөд МУ-ын Засгийн газар Оюу Толгой уурхайд цөөнх буюу 34%-ийн эзэмшилтэй.  Уг төсөл Монголын талд үр өгөөжөө өгөхгүй байгааг баталсан хамгийн сүүлийн жишээ гэвэл 2018 оны 1 сард Нидерланд улсад төвтэй SOMO буюу Үндэстэн дамнасан корпорациудыг судлах төвийн, ОТ-н Хяналт ТББ-тай хамтран гаргасан тайланд дурдсан Рио Тинтогийн татвараас зайлсхийсэн явдал болж байна.

Уг тайланд "Рио Тинто МУ-ын Засгийн газарт ашиг сонирхолд нь нийцэхгүй гэрээ хэлцэлүүдийг шахан гарын үсгийг нь тавиулж чадсан ба ингэснээрээ Монгол, Канадад төлөх үлэмж хэмжээний татвар төлөлтөөс байнга зайлсхийх боломж бүхий татвараас бултах тогтолцоог бий болгон хамгаалж ирсэн” гэсэн байна.

Уг тайлангийн дагуу Рио Тинто ХХК нь татвараас бултах хууль бус схем зохион Монголын засгийн газарт төлөх 230 сая ам.доллар, Канадын засгийн газарт төлөх 470 сая ам.долларыг татвараас гувчуулсан талаар баримттайгаар дурдсан байна (Уг тайланг монгол болон англи хэл дээр татан авч танилцах боломжтой).  Монголын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр дараах албан татваруудыг тогтворжуулсан ба энэ нь Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч нарт томоохон татварын хөнгөлөлтүүдийг авч манай улсын Засгийн газраас ногдуулах татварыг ихээхэн бууруулсан байдаг.

Үүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ), онцгой албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар, зарим бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлтийн албан татвар зэрэг нэр төрлийн татварууд багтаж байгаа ба эдгээрт хамааралтай зарим татвар хураамжуудыг орхигдуулсан гэх мэт ноцтой асуудлууд байдаг.
 
Уг гэрээний асуудал нь зөвхөн дээрхээр зогсохгүй анхны ТЭЗҮ-ний дагуу хөрөнгө оруулалт хийгдээгүй, анхны тооцоо болох 4.7 тэрбум доллараас 7.1 доллар хүртэл өсч (Рио Тинтогийн удирдлагуудын мэдээлж буйгаар 6 тэрбум гэсэн зөрөөтэй тоо хэлдэг байна)  их хэмжээгээр давсан.  Ийнхүү хөрөнгө оруулалт давснаас болж Монголын талын хөрөнгө оруулалт буюу зээлийн хэмжээ анхны тооцоолж байснаас үлэмж ихэсч, ногдол ашиг авах хугацаа маш ихээр хойшилсон зэрэг асуудлууд байнга яригддаг.

Рио Тинтогийн талаас ийнхүү хөрөнгө оруулалтын зардал анхны тооцооллоос их хэмжээгээр давсныг  тайлбарлаж чадахгүй байгаа ба НӨАТ-ыг оруулж тооцсон байсан гэх мэт тайлбар өгдөг нь маш үндэслэлгүй байдаг. Оюу толгой ХХК татвар хураамжаар дамжуулан МУ-ы н эдийн засагт хамгийн их хувь нэмэр оруулж байгаа талаар байнга сурталчилдаг боловч ордны нөөц болон олборлолтын хувьтай нь харьцуулахад энэ нь харьцангуй бага юм.

Нөөцийн хувьд ОТ-н уурхайгаас 3-4 дахин бага Эрдэнэт үйлдвэр гэхэд 2017 онд 518 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт хуримтлуулсан байхад, Оюу толгой ХХК нь бараг хоёр дахин бага буюу 283 тэрбум төгрөгийг татварт төлсөн байна.
 
Оюу толгой төслийн эдийн засгийн шууд өгөөж нь дээр цухас дурдсанчлан зохист хэмжээнээс маш бага байдгаас гадна эдийн засагт үзүүлэх дам нөлөө нь ч тийм ихгүй юм.

Төсөл Монголын олон үндэсний компаниудыг ажиллуулан, тэдгээр компаниудын ашигт ажиллагааг хангаж эдийн засагт дам хувь нэмэр оруулдаг хэмээдэг боловч энэ нь хангалттай хэмжээнд байж чаддаггүй аж. Учир нь төслийн өндөр ашиг бүхий тендер, ажлуудын ихэнхийг гадаадын хөрөнгө оруулалт бүхий ялангуяа, Австрали, Канадын хөрөнгө оруулалт ихтэй компаниуд авдаг байна.

Энэ нь  Монголын хөрснөөс гарч буй баялаг эргээд Монголын үндэсний аж ахуйн нэгжүүдэд бус гадны хөрөнгө оруулагчдад очиж байгаагийн тод жишээ юм. Мөн түүнчлэн тус компани орон нутагт маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн хөгжлийг дэмждэг талаар ярьдаг ч газар дээр нь очоод танилцахад орон нутгийн хөгжилд төдийлөн ахиц дэвшил гараагүй ба хөгжлийн хамгийн наад захын хөдөлгөх хүч болсон зам харгуй ч тавигдаагүй байгааг харж болно.

Анх 2011 оноос эхлэн өөрийн үйл ажиллагаа явуулж буй Ханбогд сумаас Оюу толгой орд хүртэл мөн Оюу толгойн ордоос Гашуун сухайт боомт хүртэл хатуу хучилттай зам барих төслийн талаар ярьж, төлөвлөн, барилгын ажил эхэлсэн ч энэ төсөл нь одоо хүртэл амжилтгүй явж байгаа аж. Энэхүү замын төсөлд шалгарч барилгын ажилд оролцсон Монголын замын томоохон компаниуд санхүүгийн хүнд байдалд
 
Энэхүү замын төсөлд шалгарч барилгын ажилд оролцсон Монголын замын томоохон компаниуд санхүүгийн хүнд байдалд орж, зарим нь дампуурлын ирмэгт тулан маргаан үүсгэж, уг маргаанууд нь одоо хүртэл шүүхээр явж байгаа баримт мэдээ байдаг. 
 
Тухайлбал өмнөх зам барилгын төсөл дээр улс төрийн оролцоотой шийдвэрээр нөлөө бүхий эрх мэдэлтний компанийг сонгон шалгаруулан ажил гүйцэтгүүлэх болсон ч тухайн компани нь гэрээт ажлыг гүйцэтгэж чадалгүй, олон дахин тендер зарлаж, уг ажил одоо хүртэл дуусаагүй байгаа нь Австрали менежерүүдтэй үгсэн хуйвалдах замаар Оюу толгой төслийг удаашруулж, үргүй зардал нэмж байгаагийн нэг тод жишээ юм.

Гэтэл энэ удаад орон нутгийн өөр нэг зам барилгын ажлын төсөл дээр мөн л улс төрийн нөлөөлөл бүхий компанийг сонгон шалгаруулж өмнөх алдаагаа давтах вий гэдэг болгоомжлол нутгийн иргэдэд байна.
 
Энэ мэтчилэн Рио Тинто ХХК болон түүнийг төлөөлж буй гадаадын менежер, удирдах албан тушаалтнууд нь Оюу толгой төсөл дээр хийгдэж буй ажлуудыг удаашруулж, гацаан, улс төрөөс хамааралтай байлгадаг, мөн Монгол улсын болоод иргэдийн эрх ашигт бус, харин нөлөө бүхий хэдхэн хүмүүс болон Рио тинтогийн явцуу эрх ашигт үйлчилсэн үйл ажиллагаа явуулдаг нь нэгэнт нууц биш болжээ. Ингэх сонирхол хэнд байхыг, эцэстээ энэ бүхэн хэнд ашигтай болохыг уншигч та бүхэн мэргэн оюундаа шүүн тунгаана биз ээ.

"Оюу толгой"-н төсөл Монголд ямар ашигтай вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани