Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Да.Ганболд болон түүний эхнэр Ц.Оюуны шуналаас болж 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үү?

Да.Ганболд болон түүний эхнэр Ц.Оюуны  шуналаас болж 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үү?

"Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн, эдийн засгийн ухааны доктор Да.Ганболд гэх энэ эрхмийг бид халзан Ганболд гэх нэрээр нь мэддэг. Түүний гэр бүлийн хүнийг Ц.Оюун гэдэг бөгөөд тэртээ 2002 онд Гёте сургуулийг найзынхаа хамт үүсгэн байгуулж байсан. Найзтайгаа хамтран ажиллах гэрээ нь дуусгавар болсон тул Ц.Оюун нь шинээр "Дойче шоуле” буюу Герман сургуулийг үүсгэн байгуулж,  найз П.Хажидмаа нь Гёте сургуулиа өөр байранд шилжүүлэн үргэлжлүүлэн авч явж байгаа.  Гэвч  Гёте сургуулийн үйл ажиллагаанд Ц.Оюун саад хийсээр өдгөө эл асуудал шүүхэд шатанд байгаа юм. Үүний улмаас 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөхөд хүрээд байна.

Гёте сургуулийг байгуулсан түүх

Багаасаа нөхөрлөсөн Ц.Оюун, П.Хажидмаа гэх хоёр бүсгүй санаа зорилго нэгдэн хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр  Гёте сургуулийг байгуулсан байгаа юм. Ингэхдээ Ц.Оюун нь хичээллэх байрыг, П.Хажидмаа нь оюуны хөрөнгө оруулалт буюу менежментийн бүхий л үйл ажиллагааг хариуцан хийсэн бөгөөд 2003 онд  төслийн хүрээнд банкнаас  хөнгөлөлттэй зээл авсан байдаг. Харин зээлээ төлөгдөж дуусах хүртэл хамтран ажиллах гэрээ дуусгавар болохгүй бөгөөд энэ хугацаанд хамтран байгуулсан сургуулийн ашгийн 70 хувь нь Ц.Оюуных, 30 хувь нь П.Хажидмаагийнх байх тохироог гэрээгээр  хийсэн байна.  Ингээд Гёте сургуулийн дэд захирлаар Ц.Оюун,  захирлаар нь П.Хажидмаа ажиллаж  2013 онд зээлээ төлж дууссан байдаг.

Энэ хугацаанд сургуулийн  өргөтгөл барьж, Герман хэлний диплом №2-ын шалгалтын төв болсон, Монголын шилдэг  10 сургуулийн нэг болж чадсан, олон арванг сурагчийг Герман улсад сурагч солилцооны хөтөлбөрт хамруулсан, Их дээд сургуульд явуулсан зэрэг багагүй амжилт гаргасан байдаг.

Зээл төлж дууссаны дараагаар гэрээг цуцлахаар бол талууд бие биедээ 6 сарын өмнө мэдэгдэж, өөрсдийн оруулсан хөрөнгө оруулатыг хэн хэнээсээ нэхэхгүй байхаар гэрээнд тусгажээ. Харин хамтран ажиллаж байх хугацаанд бүтээсэн бүхнийг 50/50 хувиар хувааж авах тохиролцоотой байв.  Яг энэ тохиролцоо 2016 оны 03-р сарыг хүртэл хэвийн үргэлжилж байсан.

Оюуны өмчөөр баталгаажсан Гёте сургуулийг өөрийн болгох гэсэн Ц.Оюуны санаархал ба сурагчдын хохирол

2016 оны 03-р сард Ц.Оюун сургуулийн захирлын үүрэг болох санхүү, үйл ажиллагааг өөрөө хариуцаж , харин гадаад харилцаа хариуцсан захирлын үүргийг  П.Хажидмаад хариуцуулах "горим”-ын санал гаргасан аж. Ингэснээр анхны гэрээ хүчингүй болох эхлэл тавигдаж 2017 оны 01-р сард гэрээг цуцалж, анх оруулсан хөрөнгүүдээ эзэд нь авахаар тохиролцсон. Улмаар Гёте сургууль нь өөр байранд үйл ажиллагаа явуулахаар болж, энэ талаараа сурагч, багш ажилчдад мэдэгдэл хүргүүлсэн байна.

Гэрээг цуцалж байгаа болохоор Гёте сургууль өөр байранд үйл ажиллагаа явуулж, Ц.Оюун өөрийнхөө байранд "Дойче  Шүле” хэмээх шинэ сургууль байгуулжээ.

Сургуулийн захиргааны мэдэгдлийн дагуу 13 багш Гёте сургуульдаа үргэлжлүүлэн ажиллахаар болж   2017 оны -р сараас эхлэн шинэ байранд  ирсэн сургуульдаа сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.  Гёте сургууль нүүхээс өмнө тус сургууль нь 492 сурагчтай байснаас 282  нь шинэ байранд хичээллэх Гёте сургуульдаа үргэлжлүүлэн суралцахаар, 30 гаруй хүүхэд нь өөр сургуульд шилжин суралцахаар, 180 хүүхэд нь хуучин хичээлийн байранд хичээллэх шинээр байгуулагдсан Дойче  Шүле сургуульд суралцахаар үлдсэн байдаг.

Гэтэл шинэ байранд суралцах болсон 282 хүүхдийн хагас жилийн төлбөр болох 472 сая гаруй төгрөгийн талыг  Ц.Оюун багагүй хугацаанд өөртөө байлгаж өгөхгүй байсан байна. Харин Гёте сургууль  асуудал тавьж албан бичиг өгч нэлээд хөөцөлдсөний эцэст 190 сая төгрөгийг суралцагчдын төлбөр болгон өгсөн ч  үлдэгдэл  260 сая гаруй төгрөгийг одоо болтол өгөөгүй байгаа юм байна.

Мөн хуулинд заасан ЕБС-ийн сурагчдад зориулсан хувьсах зардлын мөнгийг  өгөхгүй "луу унжиж” өдгөө асуудал шүүхийн шатанд шилжжээ.  Сурагчдын төлбөр болон хувьсах зардал нь хэн нэгний хувийн өмч бус харин тухайн суралцагчийг амжилттай сайн сурахад нь, чанартай боловсрол олж авахад нь  зарцуулагдах учиртай атал өнөөг хүртэл төлбөрийн үлдэгдэл болох 260 сая гаруй төгрөгөөс гадна  төрөөс олгож буй хувьсах зардлыг  ч  Ц.Оюун гэх хүн өөртөө завшин хүүхдийн эрхийг хохироосоор бүтэн жил болж байгааг эцэг эхчүүд харамсан хэлж байна.

Үүгээр  энэ хүний их санаархал дууссангүй бүүр "Шинэ Гёте” гэх нэрийг өөрийнхөө нэр болгуулж,  шинэ сургууль байгуулахыг завдсан нь гайхширал төрүүлж байгаа билээ. Энэ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын  лавлагаанаас харагдаж байх юм.

Өөрөөр хэлбэл Ц.Оюун охин Г.Булганы хамтаар  Гёте сургуулийн нэрийг ашиглан Оюуны өмчийн холбогдох хуулийг зөрчин ашиг олох гээд бүтэлгүйтсэн байгаа юм. Үүндээ "хорссон” тэр хүн  Гёте сургуулийн хүчингүй болсон тамга тэмдгээр "шоу” хийж  олон түмний толгойг эргүүлэн боловсролоор тоглож сууна.

Ингэхдээ Гёте сургуулийн мөнгийг өгөхгүй байх янз бүрийг арга замыг ашиглаж байгаа юм. Энэ асуудал нь өнөөдөр мөн л  шүүхийн шатанд явж байна. Ц.Оюун нь шүүх хурал дээр гаргаж ирэх дорвитой тайлбаргүй, нотлох баримтгүй, нэгэнтээ хууль зөрчиж, ёс суртахуунгүй аашилж байгаагаа мэдсэн тул дээр дурдсан төлбөрүүдийг Гёте сургуульд өгөхөөс аргагүй байдалд хүрмэгц башир арга хэрэглэн шүүх хурлыг ямар нэгэн шалтгаанаар хойшлуулж асуудлыг сунжруулан жил гаруй гацааж байна.

Үүгээрээ санхүүгийнхээ баримтыг хүртэл хуурамчаар үйлдэж байж ч болзошгүй гэсэн эргэлзээ төрүүлэхээр байдалд хүргэжээ.

Чухам эдгээр байдлаас болж өнөөдөр Гёте сургуульд  суралцаж буй 400 орчим хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөхөд хүрээд байгааг тухайн сургуулийн хамт олон, эцэг эхчүүд халаглан гайхаж, харамсан өгүүлж сууна.

Боловсрол бол хамгийн ариун байх, хамгийн нандин үнэ цэнтэй байх учиртай. Тиймээс ч эцэг эхчүүд хүүхдийн боловсролын төлөө чухам л "амиа өгдөг” гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Эдгээр хүүүхдийн эрх ашгийн төлөө шүүх хяналтын байгууллагууд хэрхэн ямар шийдвэр гаргаж байгаа талаар бид эргэн мэдээлэх болно.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь нийгэм дэх эерэг бус үйлдлийг илрүүлж үнэн зөвийг мэдээлэх үүрэгтэй тул Да.Ганболдын эхнэр  Ц.Оюун хууль зөрчсөн бусармаг үйлдэл хийхээс сэргийлж дээрх асуудлуудыг  ч мөн эргэн мэдээлэх болно.

Э.Баяр

Да.Ганболд болон түүний эхнэр Ц.Оюуны шуналаас болж 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани