Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Тавантолгой” төслийн хувь заяаг УИХ шийднэ

 

“Тавантолгой” төслийн хувь заяаг УИХ шийднэЕрөнхий сайд У.Хүрэлсүхийн өмнөд хөршид хийсэн айлчлалын албан мэдээлэл хэдийнэ хуучирсан ч эндээс үлдсэн ач холбогдол нь анхаарлын төвд байна. Түүний БНХАУ-ын нам, засгийн удирдлагуудтай өрнүүлсэн яриа, хэлэлцээ одоо эдийн засагт тусгалаа олж, айлчлалын үр дүнг бодит ажлаар хэмжих цаг дахин ирлээ. Айлчлалаас хойш хагас сар өнгөрөхөд Гашуунсухайт боомтын нүүрсний нэвтрэлт эрс сайжирч, өдөрт хилээр гарах автомашины тоо нэмэгдэж байгаа.

Улс төрийн шийдэл хүлээж буй Тавантолгой

Энэ нь нүүрсний экспорт болон үүнээс олох төсвийн орлого жилийн эцэст өсөхөд нөлөөлөхөөр байна. Ялангуяа, тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй компаниудад экспортоо ахиулах боломж гарсан. Харагдаж байгаа үр дүнг зах зухаас нь өгүүлэхэд ийм байна.

Ерөнхий сайд хятад дахь айлчлалын жолоогоо эвхээд шууд дотоодын айлчлалаа Өмнөговь аймгаас эхэлсэн нь олон хүний сонирхлыг энэ зүгт хандуулсан. Үүний цаана "Тавантолгой” төсөл хөдлөх нь гэсэн дохио ч нэг хэсэг өрнөсөн юм. Тэгвэл Тавантолгойн ордыг түшсэн компаниудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан Ерөнхий сайд тус ордын ашиглалтыг сайжруулахаар ойрын үед улс төрийн шийдвэр гаргахаа мэдэгдсэн.

Тодруулбал, "Тавантолгой” төслийг УИХ-аар дахин хэлэлцүүлэх бөгөөд эдийн засгийн эргэлтэд оруулах гээд найман жил саатсан төсөл энэ засгийн өнгөн дээр ашгүй нэг урагшилж магадгүй нь. Тэрчлэн төмөр зам, автозам, цахилгаан станцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Тавантолгойн ордод баримтлах Засгийн газрын чиг ийнхүү тодорсноор уг төслийн "хувь заяа”-г УИХ шийдэхээр болж байна. 2010 оноос хойш саатаж буй мега төсөл бүрэн эдийн засгийн эргэлтэд орж, хөдлөх эсэх нь Монголчууд биднээс 100 хувь шалтгаалж ирсэн. Улс төрийн дотоод зөрчил, ойлгомжгүй байдал "Тавантолгой”-г сонирхох хөрөнгө оруулагчдыг цааш нь түлхсэн удаатай.

Энэ байдлаас болж тендерийн хэлэлцээр ихээхэн төвөгтэй болж байлаа. Өнгөрсөн хугацаанд төсөл унах хамгийн том саад нь УИХ байсан. Хамгийн ойрын жишээ гэхэд, одоогоос хоёр жилийн өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-д "Тавантолгой” төслийг өргөн мэдүүлсэн ч төслөө буцаан татсанаар "Тавантолгой”-г эргэлтэд оруулах мөрөөдөл талаар болж байв. Тухайн үед УИХ-аар хэлэлцүүлэхгүй "Тавантолгой” төслийн гэрээг байгуулбал Засгийн газрыг огцруулна гэж УИХ-ын дарга асан З.Энхболд мэдэгдэж байлаа.

Тэрбээр ардчилсан намын даргаар ажиллаж байхдаа Засгийн газраа айлгах хэмжээнд асуудал хурцадсан юм. Гэвч энэ мэдэгдэл "Тавантолгой” төсөлд хамтрах болсон Хятадын "Шинхуа Энержи”, Японы "Сумитома”, Монголын "Энержи ресурс” гэсэн гурвалсан нэгдлийг задалж, төсөл цааш үргэлжлэх боломжгүйд хүргэсэн юм. Ийм байдал дахиад "Тавантолгой” төслийн өмнө тулгарч мэдэх талтай.

Бид өөрсдөө тогоон дотроо учраа олохгүй хадарсаар мега төслөө унагадаг

Мега төслийн бодит эрсдэл гэж үүнийг хөрөнгө оруулагчид үздэг. Гэхдээ УИХ-д 65 суудал өвөртөлж, эрх барьж буй намын толгойлсон засагт ийм эрсдэл хол байж болох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд намын даргаа "авсан” нь түүний эрх мэдэл УИХ-д илүү зангарагтай болсон ч УИХ хэрхэн шийдэх нь таашгүй. "Тавантолгой”-г эдийн засгийнэргэлтэд оруулахаар сүүлийн таван Засгийн газар тодорхой алхам хийсэн.

Тухайлбал, С.Батболдын Засгийн газар 2010 онд "Тавантолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах анхны тендерийг олон улсад зарлаж, 15 оролцогч хүсэлтээ ирүүлж байв. Үүнээс тендерийн ялагчийг тодруулсан ч УИХ-аар хэлэлцэж чадалгүй сонгуультай золгосон юм. "Тавантолгой” төслийг сонгуулийн өмнөх жилүүдэд хэрэгжүүлэх гээд унадаг зүй тогтол бий болчихсон гэж болно. Энэ байдлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрчилж, УИХ "Тавантолгой” төсөлд тээг тавих бус эдийн засгаа бодсон шийдвэр энэ удаа гаргаж чадах болов уу. Мөн хөрөнгө оруулагчидтай Засгийн газраас байгуулагдах ажлын хэсэг ширээний ард сууж ямар хэлцэл хийхээс төслийн ирээдүй шалтгаална.

Уг нь "Тавантолгой” төсөл "Оюутолгой”-гоос ч өмнө хөдлөх боломжтой байсан. Гэвч хөдөлгөнө гэж хүлээлгэсээр 10 гаруй жил болж байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар мөн л Тавантолгойг эргэлтэд оруулах ээлжит оролдлого хийсэн ч үр дүнд хүрч чадаагүй. 

Тавантолгойн ордод олборлолт хийж буй "Эрдэнэс Тавантолгой” компани өрийн "хавх”-наас салж, түүхэндээ анх удаа өнгөрсөн жил 438 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. "Тавантолгой” төсөлтэй тус компани стратегийн хувьд шууд холбогддог. Төмөр зам, цахилгаан станц, авто зам, баяжуулах үйлдвэрийн дэд төслийг хэрэгжүүлэх шаардлага "Тавантолгой”-д тулгарч байгаа.

"Эрдэнэс тавантолгой”-н дөрвөн лицензийн хүрээнд таван тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. "Тавантолгой” төслөөс болж "Эрдэнэс тавантолгой” хэлмэгдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Учир нь, хэзээ мөдгүй стратегийн хөрөнгө оруулагчтай болсноор дээрх дэд бүтцийн хүндрэлийг шийднэ гэсээр "Эрдэнэс тавантолгой” өнөөг хүргэсэн. Ерөнхий сайдын мэдэгдлээс харахад, УИХ-ын хаврын чуулганы халуун сэдвийн нэг нь "Тавантолгой” төсөл байхаар харагдаж байна. БНХАУ-ын хувьд "Тавантолгой” төслийг дэмжихээ эртнээс илэрхийлж буй. Харин бид өөрсдөө тогоон дотроо учраа олохгүй хадарсаар мега төслөө унагадаг.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ
“Тавантолгой” төслийн хувь заяаг УИХ шийднэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани