Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

S&P-ийн мэдэгдэл Рио- гийн шахалтын эхлэл үү?

 

S&P-ийн мэдэгдэл Рио- гийн шахалтын эхлэл үү?Монголын эдийн засагт тулгарсан хүнд үед ард үлдэж, өсөлтийн төлөвт шилжиж буйг Азийн хөгжлийн банк болон дэлхийн банк ээлжит тайландаа онцолсон. Тэд манай улсын ДНБ-ийг энэ онд 3.8-5.3 хувиар өсөх төлөвтэйг олон улсад зарласан юм. Энэхүү өсөлтийг бий болгоход гадаадын шууд хөрөнгө оруулалт болон таваарын ханш, улс төр, эдийн засгийн тогтвортой орчин голлох нөлөө үзүүлэхээр байгаа. Хилээр нэвтрэх нүүрсний экспорт нэмэгдэж буй энэ үед зээлжих зэрэглэл тогтоогч олон улсын үнэлгээний S&P агентлаг манай улстай холбоотой хөрөнгө оруулагчдад илүү хамааралтай байх шийдвэр гаргалаа.

Улс төрийн тогтворгүй байдал зээлжих зэрэглэлийг хойш нь татаж байна

Тус агентлаг Монгол улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B-"түвшинд, богино хугацааны зээлжих зэрэглэлийг "B” түвшинд тус тус баталгаажуулав. Хөрөнгө оруулагчид зээлжих зэрэглэлийн үзүүлэлтээр нь тухайн улсад хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийддэг. S&P агентлаг Монгол улсын санхүүгийн нөхцөлийг энэ удаад тааруу гэж дүгнэсэн байна. Мөн улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал зээлжих зэрэглэлийн шийдвэрт нөлөөлж байгааг дурджээ. Хэдий тийм боловч түүхий эдийн үнийн өсөлт, зардал танах хөтөлбөр санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг болно гэдгийг S&P-ийн шинжээчид үзсэн байна.

Тэрчлэн Монгол улсын зээлжих зэрэглэл өсөх боломж байгааг мөн онцолжээ. Хэрэв ирэх саруудад экспортын голлох түүхий эдийн үнэ өсөж, одоогийн ханш тогтвортой байвал зээлжих зэрэглэл ахих боломжтойг S&P агентлаг тодотгов. Мөн "Оюутолгой” болон "Тавантолгой” зэрэг мега төслийн цаашдын төлөв хэр сайн байхаас зээлжих зэрэглэл хамаарна гэдгийг тус агентлаг мэдэгдэлдээ дурдсан байна. "Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг шалгаж байгаа энэ үед дээрх мэдээлэл олон улсын хөрөнгө оруулагчдад хүрлээ.

  • Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал зээлжих зэрэглэлийн шийдвэрт нөлөөлж байгааг дурджээ.
  • S&P агентлаг 2018-2021 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 5.5 хувиар өснө гэж тооцоолж буй. Энэ нь Азийн хөгжлийн хөгжлийн банкны таамгаас давсан өсөлт.
  • Зээлжих зэрэглэл тогтвортой өсөх тусам гадаад, дотоодын зах зээлд арилжаалах Засгийн газрын бондын хүү буурах талтай.

S&P агентлаг 2018-2021 онд монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 5.5 хувиар өснө гэж тооцоолж буй. Энэ нь азийн хөгжлийн хөгжлийн банкны таамгаас давсан өсөлт. Харин дэлхийн банктай ойролцоо түвшинд монголын эдийн засгийн төлөвийг тус агентлаг зураглажээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд зээлжих зэрэглэл буурсан улсуудын туршлагаас харахад, төсвийн сахилга бат, нэгдмэл байдал алдагдсан болон валютын нөөцийн түвшин бага байгаагаас гадаад өр төлбөрөө барагдуулахад хүндрэл үүссэн зэрэг манай оронтой нийтлэг дүр зураг ажиглагдаж байна.

Олон улсын шинжээчдийн дүгнэлт, бусад орны зээлжих зэрэглэлийн өөрчлөлтийг харахад зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд зэрэглэлийг өсгөхдөө дунд, урт хугацааны хандлага, цаашдын тогтвортой үргэлжлэх төлөвт голлон анхаарч байна. Харин бууруулахдаа богино хугацааны өөрчлөлт, эрсдэлийг нэмж харгалзах нь давамгайлах аж. Монгол улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсөж, гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс гадна тулсан өрийн дарамтаа шинэ бонд гаргах замаар хойшлуулж, өр төлөх хугацааг сунгасан.

Зээлжих зэрэглэлээ ахиулахад "Тавантолгой” төсөл чухал

Мөн төсвийн алдагдал буурч, инфляц тогтворжсон нь хөрөнгө оруулалтын орчинд эерэг дохио өгсөн юм. Эдгээрээс гадна ОУВС-гийн "өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж байгаа нь зээлжих зэрэглэл тогтвортой өсөх, улмаар хөрөнгө оруулалт нэмэгдэх гол баталгаа болж байна. Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй тус хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээг ОУВС өнгөрсөн сард хэлэлцэн баталж, монгол улсад 30.55 сая ам.долларын санхүүжилт нэмж олгосон.

Ингэснээр манай улс тус сангаас нийт 152.7 сая ам.доллар санхүүжилт аваад байна. Зээлжих зэрэглэлээ ахиулахад мега төслүүдийн хэрэгжилт хамгаас чухал нөлөө үзүүлэхээр байгаа юм. Учир нь, S&P агентлаг болон Moody s, Fitch-ийн зүгээс эдийн засгийн өсөлтийг тэтгэх төслүүдээ хөдөлгөх нь илүү ач холбогдолтойг монгол улсад зөвлөж байна. Олон улсад монгол улсын зээлжих зэрэглэл сайжрах хэрээр томоохон долоон банкны зээлжих зэрэглэл болон хувийн хэвшил гадаад зах зээлээс харьцангуй хямд эх үүсвэр босгох боломж бүрдэх юм. Зээлжих зэрэглэл тогтвортой өсөх тусам гадаад, дотоодын зах зээлд арилжаалах Засгийн газрын бондын хүү буурах талтай.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ



S&P-ийн мэдэгдэл Рио- гийн шахалтын эхлэл үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани