- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нинжаг захиргаадсанаас зах зээлээ зохицуулсан нь дээр
Олзны төлөө хөшигний ард нуугдсан хятад, монгол ченжүүдэд газар шороогоо сэндийчүүлж, өөрөө өөрсдийнхөө гараар нутаг усаа хүйс тэмтэрдэг цөвүүн цагийг эцэслэхсэн.
Хууль бус олборлолтыг таслан зогсоох аргаа хүн төрөлхтөн олчихсон
Нэг их эх орончийн дүр эсгэж эсвэл олборлох салбарыг ад үзсэндээ ийн халагласангүй. Харин өнөөг хүртэл байгалийн баялаг олборлох бодлого бүхий л шатанд салан задгай явснаас хэн дуртай нь хаа хүссэн газраа ухаж, нүхлээд орхих явдал үргэлжилсээр байна.
Хууль бус олборлогчдын үйлдэл зөвхөн алт, жонш, модоор хязгаарлагдсангүй. Ядуугаараа түрээ барьж, хамаг байдгаа хамаж өгдөг хүмүүсийн гарт үрэгдсэн эмийн ховор ургамал, уудам говь нутагт борооны дараа цэцэг мэт алагладаг байсан өнгөт чулуу гээд Монголын баялгийг жагсаавал уртаас урт дараалал үүснэ. Харамсалтай нь газраа нүхэлж, ойгоо цөлмөж олсон мөнгөө хэн нь ч чулуу болгож чадаагүй.
Харин ч олборлох засаглал муу, төрийн хяналт сул байдгаас байгалийн баялаг цөлмөгчид байнгын зөрчилтэй, аюулгүй байдлын баталгаагүй өдий хүрэв. Түмэнд ил болсон хамгийн сүүлийн хэрэг бол Хэнтий аймагийн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргалд тохиолдсон золгүй явдал. Газрын чийгийг барьдаг өнгөт чулууны нинжа нарт шаардлага тавьсныхаа төлөө харгис хэрцгийгээ зодуулж, тархи, нүдэндээ хүнд бэртэл авсан. Манай сонин хоёр жилийн өмнө "Ченж төлөвлөгөөний золиос” цуврал сурвалжилгаар газрын чийг хадгалдаг чулууг их хэмжээгээр олборлож, хил давуулж буйг хөндөж бичсэн.
Тухайн үед албан тушаалтнууд тодорхой арга хэмжээ авсан ч түр зуурын л шинжтэй байж. Одоо бол өвөлдөө 10-20, дулааны улиралд 300 орчим хүн өдөр бүр Хан Хэнтийн нутгийн хөрсийг сэндийчиж, чулууг нь аваад явдаг тухай нутгийнхан ярив. Холбогдох албан тушаалтнууд нь үе үе ажиллагаа явуулдаг ч бүрмөсөн зогсоож чадахгүй байна. Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгоод л өнгөрөөдөг. Гэтэл багадаа 500- 600 мянган төгрөгийн үнэд хүрэх өчнөөн кг чулуу олборлочихдог хүмүүст энэ зэргийн шийтгэл инээдтэй хэрэг. Эргээд л ирдэг, бүр ихийг ухдаг. Алтны нинжа нарыг дагаж хамаг л муу муухай дэлгэрдэг шиг чулуу ухагчид ч мөн очсон газар бүртээ архидан согтуурч, хэрэг зөрчил тарьж, байгаль орчин бохирдуулж, сүйтгэж байна.
Угаасаа ийм замаар тэмцвэл хууль бус олборлолт хэзээ ч цэгцрэхгүй. Хууль журмаар шийдчихдэг байсансан бол байгалиа хамгаалагчид жилд хэдэн арваараа хууль бус олборлогчдын гарт амь үрэгдэхгүй байхсан. Хатуу боловч үнэнийг хэлэхэд энэ чигээрээ байсаар байвал хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн зэвсэгт тэмцэл, цуст мөргөлдөөн манайд болохгүй гэх газаргүй. Тун саяхны нэгэн жишээ. 2013 онд Ганад гар аргаар олборлох үйл ажиллагаа олон мянган хятадыг далласан. Хууль бус хятад уурхайчид Ганын газар нутгийг сүйдэлж, ундны усыг нь бохирдуулж, хөдөө аж ахуйн газрыг нь түйвээх болжээ.
Гэтэл энэ бүхнийг эсэргүүцсэн нутгийн иргэд, хятадуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж, олон хүн амь үрэгдсэн байна. Улмаар тус улсын Засгийн газар 4000 гаруй хууль бус хятад олборлогчдыг албадан гаргасан гэдэг. Мөн 1990-ээд оны дундаас 2000 оны эхэн үе хүртэл Баруун Африкт үргэлжилсэн хууль бус алмаасны олборлолтыг хар жишээгээр нэрлэж болно.
Кимберлийн үйл явц, Dodd Frank-ийн акт бол хууль бус олборлолтыг амжилттай зогсоосон
Энэ тухай "Blood Diamond” хэмээх кино бүтээж, голд дүрд нь Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо тоглосон байдаг. Харин сайхан мэдээ гэвэл Монголд тулгамдаад байгаа хууль бус олборлолтыг таслан зогсоох аргаа хүн төрөлхтөн олчихсон. Сүүлийн 20 жилд энэ салбарт маш их дэвшил гарсан гэж мэргэжилтнүүд үздэг. Өмнө нь дурдсан Баруун Африкийн хууль бус алмаас олборлолтыг таслан зогсоохын тулд улс орнууд нэгдэж, Кимберлийн үйл явцыг байгуулсан түүхтэй.
Алмаас олборлохоос эхлээд үйлдвэрлэгчдэд нийлүүлэх, борлуулах, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болох бүхий л үйл явцад хүний эрх зөрчөөгүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хууль ёсны шат дамжлага үйлчилсэн эсэхийг баталгаажуулдаг систем юм. Худалдан авалтаараа дамжуулж ямар нэг хууль бус үйл ажиллагааг дэмжээгүй гэдгийг нь хэрэглэгчдэдээ таниулснаар тухайн брэндийн нэр хүнд өсөж, борлуулалт нэмэгддэг тул компаниуд ийм тогтолцоонд нэгдэх дуртай байдаг.
Яг ийм амжилттай жишгийг АНУ-ын Үнэт цаас, валютын хороо Конгод хэрэгжүүлсэн юм. БНАКУ-ын нийслэл Киншасагаас зүүн зүгт хууль бус олборлолт явуулдаг уурхайчдын нэлээд том бүлэглэл бий. Ухаалаг утас, LCD дэлгэцийн гол түүхий эд болох колтан хэмээх тантал, колумбитиын холимог металлын уг ордоос эхэндээ нутгийн иргэд гар аргаар олборлолт явуулдаг байв. Удалгүй зэвсэгт бүлэглэлүүдийн мэдлийнх болж, колтанаас олсон орлогоороо зөрчил, мөргөлдөөнийг улам дэвэргэх болжээ.
Гэтэл АНУ-ын Dodd Frank-ийн гэгддэг Уол Стритийн шинэчлэл ба Хэрэглэгчийг хамгаалах актын дагуу Америкийн Үнэт цаас, валютын комисст бүртгэлтэй компаниуд Конгоос импортолсон түүхий эд, баялаг нь зөрчил мөргөлдөөнтэй газраас олборлоогүй гэдгээ баталгаажуулж, тайлагнаж эхэлжээ. Энэ зохицуулалтын ачаар Конгийн хууль бус олборлогч, зэвсэгт бүлэглэлүүд гэнэтхэн худалдан авагч, зах зээлгүй болсноор хүнд асуудлыг шийдвэрлэж чаджээ.
Одоо Европын холбоо 2021 оноос алт, тугалга, тантал, тунгстений олборлолт, нийлүүлэлтийн сүлжээг шударга, ил тод болгох хууль хэрэгжүүлэхээр ид ажиллаж буй. Хууль хэрэгжиж эхэлснээр Европын холбоо нь Руанда, Бурунди, Конго зэрэг Африкийн орнуудын хууль бус олборлолт, нийлүүлэлтийг таслан зогсоож, шударга, ил тод зах зээл болох юм. Амжилттай хэрэгжиж буй энэ бүх зохицуулалтаас ажиглагдаж байгаа нийтлэг зүй тогтол бий. Торуулбал, шударга бус олборлолтыг таслан зогсоох үр дүнтэй арга бол зах зээл, худалдан авагчдыг нь бэлтгэх явдал.
Энэ нь хууль бус олборлогчдод шаардлага тавьснаас илүү хэрэгжихэд хялбар эдийн засгийн хөшүүрэг болж байна. Манайхны хамаг баялгаа зөөдөг, түүхий эдийн маш том хэрэглэгч болсон өмнөд хөрштэйгээ бүхий л төрлийн ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгох санаачилгыг хамтарч хэрэгжүүлж яагаад болохгүй гэж.
Тус улс OECD (Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага)-ын гишүүн орон бөгөөд шударга бус олборлолт, нийлүүлэлтийг таслан зогсоох өөрийн гэсэн бодлого, санаачилга дэвшүүлэн ажилладаг. Монголоос Хятад руу гардаг түүхий эдийн нэр төрөл тодорхой тул манай талаас санаачилга гаргаж, ажил хэрэг болговол ард түмэн хамаг баялгаа цөлмүүллээ гэж халаглахгүй.
Компанийн бүртгэл, засаглал манайд төдий л сайн хөгжөөгүй тул АНУ, Европын холбооны жишиг нэвтэртэл хугацаа хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ өндөр дүнтэй торгууль, урамшуулал зэрэг эдийн засгийн хөшүүрэг бол улс орны жижиг, томоос шалтгаалахгүй хэрэгждэг онцлогтой. Мод ачиж явсан машиныг нь хураадаг болсноор хууль бус модны хулгайг зогсоож чадсан. Мөн алтны нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгож, гар аргаар алт олборлогчдыг албажуулсан нь үр дүнгээ өгсөн.
Яг энэ аргаа эмийн ховор ургамал, өнгөт чулуу болон байгалийн бусад дагалдах баялгийг олборлож, боловсруулах үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой. Харин хуулиас гадуур аашилсан этгээдүүдийн бүхий л багаж, тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгож, өндөр дүнтэй торгууль ногдуулаач гэж газар шороогоо ухуулсан иргэд шаардаад байна. Хамгийн гол нь байгалийн аль ч төрлийн баялгийн олборлолт, нийлүүлэлтийн сүлжээнд талуудын хууль ёсны оролцоо, дэд бүтцийг нэмэгдүүлж, баталгаажуулах тогтолцоо үгүйлэгдээд байгааг өнгөрсөн 30 жил яагаад хэрэгжүүлсэнгүй вэ.
З.Цэлмэг
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||