- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Энхсайхан: Нөөц бий гээд ойгоо зүй зохисгүйгээр ашиглах ёсгүй
"Монгол оронд нутгийн иргэдэд түшиглэсэн ойн хамтын менежментийн нөлөөллийн цар хүрээ, үр дүнгийн үнэлгээний үндэсний семинар” Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд өчигдөр боллоо. "Нутгийн иргэдэд түшиглэсэн ойн аж ахуй” хэмээн нэрлэдэг ойн менежментийн арга хэлбэр нь 1980-аад онд эхэлж, өнгөрсөн 40 жилийн хугацаанд дэлхийн олон оронд түгэн дэлгэрч, цар хүрээгээ улам тэлсээр байна. Монгол Улсад ч энэхүү хэлбэр нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ.
Энэ талаар ойн аж ахуйн инженер, доктор Д.ЭНХСАЙХАНТАЙ ярилцлаа.
-Ойн хамтын менежментийн ач холбогдол нь юу вэ?
-"Нутгийн иргэдэд түшиглэсэн ойн аж ахуй” хэмээх ойн менежментийн нэр томьёо нь албан ёсоор хамтран эзэмшиж буй талбайдаа үйл ажиллагааг хамтын зарчмаар явуулах болон ойн аж ахуй эрхэлдэг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэсэн утгын аль алиныг агуулдаг. Ойн хамтын менежментийн гол зорилго нь ойг эзэнтэй болгох явдал юм. Эзэн гэхээр нэг хүн ойг хариуцаад явна гэсэн үг биш. Энэ нь ч боломжгүй. Тиймээс тухайн орон нутагт ойн орчимд амьдарч буй айл өрх нийлж бүлэг болоод хамтаараа ойг хамгаалж, зохистой ашиглаж нөхөн сэргээх асуудал юм. Ойн хамтын менежмент гэдэг нь зөвхөн иргэдийг хэлэх биш тэр орон нутагт байгаа ойтой хамаатай бүх хүн оролцох ёстой. Үүнд аймаг, сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Байгаль орчны газар, ойн анги, байгаль хамгаалагч оролцож байж ойн менежментийг хөгжүүлнэ. Түүнээс биш салангид байвал бүтэхгүй. Хамтын менежментийн зорилго нь ойг хэвээр хадгалах, хэрхэн нөхөн сэргээх, ойг төлжиж ургуулах зэрэг бүх зүйлийг цогц авч үзэх явдал юм.
-Манай оронд ойн хамтын менежмент хэзээнээс нэвтэрсэн юм бэ?
-1995 оноос эхэлсэн гэж хэлж болно. Анхлан "Ойн хамтлаг” нэртэй байгуулж байсан. Сэлэнгэ аймгийн Ерөө, Булганы Сэлэнгэ сум, Архангай аймгийн Булган, Өндөр-Улаан суманд дөрвөн ойн хамтлаг байгуулж байсан. Тухайн үед ойн санг гэрээгээр эзэмших асуудал гарч байсан. Мөн аж ахуйн нэгжүүд ойн санг гэрээгээр эзэмшиж, иж бүрэн зөв зүйтэй тогтвортой ашиглах хамгаалах ажлыг хийж байлаа. Төрөөс гүйцэтгэж буй гол ажил нь ойг хамгаалах юм. Энэ асуудал манай орны хувьд их хэцүү. Хүн хүч хаана нь ч хүрдэггүй. Тийм учраас ойн хамтлаг байгуулсан. 1990 оны эхээр мод бэлтгэдгээс, ойн түймэр ч их гарч, энэ салбарт замбараагүй байдал бий болсон. Суманд байгаа ганц байгаль хамгаалагч хаанаа ч хүрдэггүй. Тиймээс хэн дуртай нь ой руу ордог байлаа. Ялангуяа Зүүнхараа, Батсүмбэрт Улаанбаатар руу хулгайгаар мод оруулаад их хэцүү байлаа. Хамгийн гол нь ингэж эзэнгүй болсон ойг нутгийн иргэд хамгаалах ёстойг бид ойлгосон юм. Тэгээд хамтлаг, нөхөрлөлүүд бий болж, ой эзэнтэй болсон. Үүний хүчинд ойн нөхөрлөлтэй газар хууль бусаар мод бэлтгэдэг явдал, ойн түймэр бүрэн зогссон.
-"Монгол орны ой хөгширсөн, нөөц бага” гэж ярих нь бий. Үнэхээр нөөц бага уу?
-Монгол орны ойн сангийн ерөнхий хэмжээ нь 18 сая га талбай байдаг. Нөөцийн хэмжээг хэдэн тэрбумаар ярина. Гэхдээ нөөц бий гээд зүй зохисгүй ашиглах ёсгүй. -Монгол Улсад хэчнээн нөхөрлөл байна вэ? -Хамтын эзэмшлийн ойн менежментийг 2007 оны хуульд тодорхой зааж өгсөн. Нөхөрлөл байгуулах асуудал энд хурцаар тавигдсан. Үүнд Байгаль орчны яам, Засгийн газар маш их дэмжлэг үзүүлж, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш ойн нөхөрлөлийн асуудлыг хурцаар тавив.Одоогоор 1285 нөхөрлөлтэй болжээ. 40 мянга гаруй хүн энд хамрагдаж байна. Ойн нөхөрлөлтэй газар хууль бус хулгай, ойн түймэр бүрэн зогссон. Өнгөрсөн оны зургаадугаар сард Байгаль хамгааллын нөхөрлөлүүдийн хоёрдугаар чуулганд ойн хаягдал, шатсан хожуул, янз бүрийн муруй модоор хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан. Энэ үзэсгэлэн маш сонирхолтой болсон.
-Төр, нөхөрлөл хэрхэн хамтран ажиллаж ойн хамтын менежментийг хөгжүүлэх вэ?
-Ойн нөхөрлөл зөв зүйтэй менежменттэй явбал өөрийгөө аваад явах бүрэн боломжтой. Гэхдээ улсаас тодорхой хэмжээний дэмжлэг зайлшгүй. Тухайлбал, урамшууллын систем бий болгох шаардлагатай. Ойн талаар төрөөс баримтлах бодлогыг амьдралд хэрэгжүүлэх нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө байхгүйгээс ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлын цар хүрээ, үр дүн хангалтгүй байгаа. Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг багтаасан ойн менежментийн төлөвлөгөөнд магадлан итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, мод бэлтгэл, ойн аж ахуйн арга хэмжээг урт хугацаанд оновчтой төлөвлөж түүнийг хэрэгжүүлэх ажилд магадлан итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийг татан оролцуулснаар урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Магадлан итгэмжлэгдсэн байгууллагад улс, аймаг, сумын төвшинд үзүүлэх дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай.
Тухайлбал, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх Ойн аж ахуйн арга хэмжээнд зөвхөн магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудыг оролцуулах, эсхүл давуу эрхтэй байх боломжийг бүрдүүлэх. Магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудад үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх эрх олгох, ойн санг гэрээгээр эзэмшүүлэх, ойн бирж байгуулах зэрэг асуудлыг аймаг, сумын төвшинд, ойн зам засах, дэд бүтцийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх зэрэг томоохон ажлыг яамны төвшинд тус тус шийдвэрлэх нь зүйтэй юм.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||