- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Л.Оюун-Эрдэнэ: Гутайн даваа орчмыг тусгай хамгаалалтад авах хуулийн төсөл өргөн барих нь зүйтэй
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
-Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Гутайн даваанд алтны олборлолт эхэлсэн тухай мэдээлэл манай редакцид ирсэн. Тэнд алт олборлолт хийгдвэл Онон гол бохирдож, хэдэн сум дамжин бохирдолтой гол урсаж, хүн мал төдийгүй байгаль орчинд их хөнөөл учруулна гэж мэргэжлийн хүмүүс ярьж байгаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй хамт Гутайн даваан дээр очсон. Алт олборлож байгаа компаниудын удирдлага болон ажилчидтай уулзсан. Энэ үеэр хууль зөрчсөн үйл ажиллагаагаа зогсоохыг тэднээс шаардсан. Дараа нь Байгаль орчин аялал жуулчлалын яаман дээр энэ асуудал давхар яригдсан. Сум орон нутгийн Засаг дарга руу нь чиглэл өгсөн. Онон голын дагуу нутаглаж байгаа Биндэр, Дадал сумын ИТХ-ынхан шийдвэр гаргаад алт олборлох үйл ажиллагааг явуулах боломжгүй гэсэн эцсийн шийдвэр гарсан. Шийдвэрийн дагуу олборлолт зогссон. Харамсалтай нь, саяхнаас компаниудын хууль бус үйл ажиллагаа нь идэвхжиж байна гэсэн мэдээлэл ирсэн. Гол асуудал нь юу вэ гэхээр багийн ИТХ-аас "Энэ газрыг ашиглаж болно, болохгүй” гэсэн тогтоол гаргадаг хуультай. Хуулийн ийм заалтаас болоод баг дээр тухайн компанийн үйл ажиллагааг дэмждэг этгээдүүд байна. Багаас дэмжигдсэн асуудалд аймгийн удирдлагууд нөлөөлж болдоггүй нөхцөл байдал үүсчихдэг юм билээ. Б.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёрын хувьд Гутайн даваа орчмыг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төсөл барих нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаа. Салбарын сайд нартай нь уулзсан. Ирэх тавдугаар сарын дундуур багийн хурал нь болох товтой байна. Энэ үеэр Б.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр дахин очно.
-Онон голын сав газарт заавал алт ухах ёстой гэж үү. Түүхэн нутаг шүү дээ гэж нутгийн иргэд ярьж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
- Ер нь аливаа ажил хуулийн хүрээнд байх ёстой. Нөгөө талдаа Хэнтий аймгийн Батширээт сум, Онон гол орчим бол түүхэн газар. Чингис хааны төрж өссөн нутаг. Тиймээс аялал жуулчлалын бүс нутаг болгох том төсөл хөтөлбөр тэр хэсэгт хэрэгжих ёстой. Хэнтий аймгийн тухайд уул уурхайгаас илүү байгалийн үзэмжит төрхөө ашиглаад аялал жуулчлалаар эдийн засгаа сэргээх бүрэн боломжтой. Тийм учраас Онон, Хэрлэн аль ч голын дагуух алтны лицензтэй холбоотой асуудал дээр хатуу байр суурьтай ажиллах болно. Ингэлээ гээд уул уурхайг эрс эсэргүүцдэг хүн гэж ойлгож болохгүй. Ер нь бол олборлолт хийх газраа л ажлаа хий, дуусаад нөхөн сэргээ. Манай улсын өнөөгийн эдийн засгийн 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай байна. Миний хувьд уул уурхайгаа баялгийн сангийн хэлбэрт оруулаад цаашид зөв голдиролд оруулах ёстой гэсэн байр суурьтай. Онон, Хэрлэн бол аялал жуулчлалын тусгай бүс нутаг юм. Энэ чухал бүсэд үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжийн удирдлагуудад хандаж хууль бус үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй гэж хэлмээр байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||