Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баярцогт, Сайханбилэг болон "Оюу Толгой"

 

Баярцогт, Сайханбилэг болон "Оюу Толгой"1. 1929 онд байгуулсан "Монгол-Зөвлөлтийн харилцааны үндсэн зарчмуудыг тогтоосон хэлэлцээр"-ээр Зөвлөлт Оросуудын заавар, шахалтаар гадаадын ( Оросын биш) бүх бизнэсүүдийг Монголын зах зээлээс хөөн гаргаснаар бид дараачийн 60 гаруй жилийн туршид ЗХУ-ын 100% дагуул улс болсон бөгөөд тэднээс зөвшөөрөл авахгүйгээр ямар ч алхам хийж байгаагүй. "Хэнд мөнгө байна, түүнд л жинхэнэ эрх мэдэл оршдог". Монголын бүх зах зээл, орлого ЗХУ-аас хамаарч байсан учир улс төрийн эрх мэдэл тэдний гарт байхаас ч өөр яахав дээ. 

2. 1990 онд сүүлийн хэдэн зуун жил анх удаа биеэ даан шийдвэр гаргах эрхтэй, жинхэнээсээ тусгаар улс болох боломж бидэнд нээгдсэн. Өнгөрсөн туршлагаасаа сургамж авч гадаад бодлого, эдийн засгийн харилцаан дээр Монголын зах зээл дэх хоёр хөршийн хөрөнгө, оролцоог тус бүр 30% орчим байлгаж, харин барууны хөрөнгө оруулалтыг 40% орчим байлгаж тусгаар хөгжье гэсэн мөрөөдлийн чиг баримжааг барих болсон. 
Тэгээд 1990 оноос хойшхи Монголын бүх Засгийн Газар барууны хөрөнгө оруулалт, технологийг Монголд оруулж ирэх гэж хичээн оролдож ирсэн ба Оюу Толгой бол сүүлийн хэдэн зуун жилд гурав дахь орноос Монголд орж ирсэн хамгийн анхны дорвитой хөрөнгө оруулалт, дэлхийн хэмжээний бизнэс юм.  Хоёр Их Гүрний дунд орших жижигхэн Монгол Улс барууны томхон хөрөнгө оруулалтыг авчирч чадлаа хэмээн баярлан тууз хайчилж байсан маань саяхан. 
3. Гэтэл сүүлийн 10-аад жилийн Монголын нийгэм дэх уур амьсгалыг харвал Оюу Толгойн гэрээг, энэ бизнэсийг улс төрчдөөсөө эхлээд гудамжинд явах жирийн иргэд хүртэл ихэд "үзэн ядах" болсон бөгөөд гэрээг хийсэн хүмүүсийг барьж хорин, яллахаар зэхэн түүндээ ихэд баярлан, сэтгэл нь ханацгаах аж.  Хүмүүсийн яриа шуугианыг сонсвол Рио Тинто биднийг шулж манай асар их баялагийг зөөгөөд байнаа гэх. Үнэн бодит байдал дээр бол 1300 метр газрын гүнээс эрдэс баялаг олборлох техник технологи шаардсан ийм том уурхай бариад ашиглах чадвар бидэнд өөрсдөд бүү хэл манай хөршүүдэд ч байхгүй. Монголын эдийн засгийг өсгөж авч яваа хоёр дахь том бизнес бөгөөд 2010-2017 оны хооронд улсын төсөвт 1 тэрбум 480 гаруй сая доллар төлжээ. Тэнд ажиллаж байгаа ажилчдын 94% нь монгол ажилчид. За тэгээд ийм том, олон миллиард долларын бизнэс бүү хэл хоёр хүн нийлээд бизнэс хийхэд ч "энэ их авлаа, би бүгдийг нь хийж байхад энэ намайг шуллаа" гэсэн яриа маргаан ер тасардаггүй. Тэнд ярих маргах сайжруулах зүйлс байгаа л байх, угаасаа ямар ч бизнэст байдаг л зүйлс. 
Харин нэгэнт ажиллаж байгаа энэ том бизнэсийг зогсоох гэж, "хорлох" гэж оролдохын оронд Монгол улс олж болох ашиг болгоныг олохын тулд бид өөрсдөө санаачлагатай ажиллахад юу нь болохгүй байна вэ? 2010 оноос өнөөдрийг хүртэл энэ том уурхай хэрэглэж байгаа цахилгаанаа Хятадаас худалдаж авч, баяжмалаа Хятад руу машинаар зөөж байна.Монгол улс яагаад хажууд нь нэг цахилгаан станц барьчихаад цахилгаан зараад, төмөр зам барьж тээвэрлэлтийг нь хийж ашиг орлогоо хавьгүй нэмэгдүүлж болохгүй байгаа юм бэ? Яагаад нэгэнт ажиллаж байгаа энэ том бизнэсийг ашиглая гэхээсээ түрүүнд нураая, больё гэцгээх болов?
4. Өнөөдрийн байдлаар гэрээг анхлан хийхэд оролцсон тэр үеийн Ерөнхий Сайд С. Баяр, Сангийн сайд байсан С. Баярцогт, сүүлд Оюу Толгойн гүний уурхай эхлэхгүй гацчихаад байхад нь гацаанаас гаргасан мөн л Ерөнхий сайд асан Ч. Сайханбилэг нарыг барьж хорьлоо. Хүмүүс их баярлаж байнаа. Нэг Их Хурлын гишүүн ярихдаа "эдгээр хүмүүс Оюу Толгойгоос хахууль авсан тогтоогдвол Оюу Толгойн гэрээг цуцлах боломж бидэнд гарч ирнэ" гэж догдлон ярьж байна. Буянгийн Жаргалсайхан "Баяр, Баярцогтоор туг тахиж Оюу Толгойн гэрээнээс мултрах боломж" гарч ирлээ гэж тунхаглаж байна. Өөрөөр хэлбэл С. Баяр, Ч. Сайханбилэг, С. Баярцогтыг "шатрын хүү" болгон хаяад Рио Тинтог "мад" тавина хэмээн хүсэж байгаа мэт. Эдгээр хүмүүс үнэхээр Рио Тинтогоос хахууль авч Монгол улсын эрх ашгийг хохироож хорлосон юм болов уу?  Эсвэл энэ хүмүүс нөгөө Монголчууд бидний тусгаар тогтнолынхоо баталгаа болгох гэж гурав дахь орноос асар том хөрөнгө оруулалт оруулж ирсэн гавьяатай хүмүүс юм болов уу? Хахууль авсаныг батлах хамгийн том баримт гэж тэдний үзээд байгаа С. Баярцогтын нэр дээрх Швейцарь дахь дансыг нь тэндхийн шүүх шалгаж байгаа, удахгүй бүх мэдээлэл нь тодрох биз. Хүн ер нь өөрийнхөө нэрээр данс нээгээд түүндээ хахуулиа шилжүүлж аваад сууж байх уу?
"Надад хардах эрх байгаа" гэдэг хэллэг сүүлийн үед их хэрэглэгдэх болжээ.Тэгвэл би ч гэсэн "хардах эрхээ" ашиглаад өнөөдөр өрнөж байгаа үйл явдлуудыг хардаж байна: - Манай хоёр хөрш Монголоос гурав дахь орны хөрөнгө оруулалтыг зайлуулж, зөвхөн өөрсдөөсөө хамааралтай болгохын тулд сүүлийн жилүүдэд маш идэвхтэй ажиллаж байна. Хөршөө муулж байгаа юм биш, ямар ч их гүрний бодлого ийм л байдаг, жижиг хөршийгөө өсөж өндийхийг биш харин, өөрсдөөсөө хамааралтай "дагуул улс" байлгахад л чиглэсэн бодлого явуулдаг. Орос, Хятад хоёр Монголд барууны хөрөнгө, бизнэс түүнийг нь дагасан улс төрийн сонирхол орж ирэхийг зүгээр хараад, зөвшөөрөөд сууна гэж та бодож байна уу. Оюу Толгойг оролцуулаад Монголд орж ирсэн барууны бизнэс болгоныг л онилон сүүлийн жилүүдэд тасралтгүйгээр, тууштайгаар монголчуудаар өөрсдөөр нь муулуулж байна. Үр дүнд нь бид нийтээрээ Оюу Толгойн төслийг "үзэн ядацгаах" боллоо.  
- Энэ бүх хийрхэл эцэстээ Оюу Толгойн төслийг дахин гацаах байдалд оруулна. Тэгэхэд нь Оросын ч юмуу, Хятадын ч юмуу, эсвэл тэдний хамтарсан, барууны аль нэг оронд бүртгэлтэй компани Рио Тинто-гоос Оюу Толгойг худалдаж авах "татгалзах аргагүй санал" өгнө. Тэгэхэд нь Монголчуудтай харьцахаас залхсан Рио Тинтогийнхон (Дэлхийн 6 тивийн 35 оронд  бизнэстэй компани шүү, худалдан авагч гараад ирсэн нөхцөлд Оюу Толгойгоор нээх дутахгүй ээ) зарчихаад Монголоос гараад явчих боломжтой.  Ингээд хөршүүд эсвэл хөрш улс маань Оюу Толгойг өөрсдийнх болгоод авчихвал дахиж Монголд дорвитой хөрөнгө оруулах барууны компани ч олдохгүй, бид дахиад л хоёр хөршийн дохио зангаагаар хөдөлдөг тэдний дундах тусгаар нэртэй ч эдийн засаг, улс төрийн хувьд "дагуул улс" л болж үлдэнэ. 
   ..."Өвөг Чингист хонзонтой Оросуудыг хүндэлж
    Өүлэн эхийн угсаат мань мэтийг хавчиж
    Өөрийн тэжээвэр нохойг ад үзэж хөөж
    Өлөн хөх чоноор хонио мануулж байна
    Үхэр халх угсаа тэнэг удамтай ч гэсэн
    Үүнээс тэнэг явсан минь чулуун зэвсгийн үед ч үгүй
... Уур минь хүрч байна" гэж нэгэн цагт Ринчений Чойном шүлэглэж байсан билээ Тэгэхэд бас л толгойтой болгон түүнийг шүүж, муулж, шоронд суулгаж байсан. 
Харин тэр цагийн хийрхэлийн салхи өнгөрөхөд түүнийг муулсан, шүүсэн тэр олон хүмүүсийнх биш харин ганцхан түүний зөв байсныг хожим ухаарах нь бидний эмгэнэл. Өнөөдөр Монголын улс төрийн тогоо хийрхэлээр хөөсөрч байна. Бид хоорондоо ойртож нэгдэхийн оронд улам хагарч, холдож байна. 
Харин энэ тогоог өөр хэн нэгэн хутгаж суугааг бид харж байна уу?
 
Монголхүү
Sonin.mn

Баярцогт, Сайханбилэг болон "Оюу Толгой"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани