- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хамгийн хачирхалтай байгалийн үзэгдлүүд
Шинжлэх ухаан, техникийн үсрэнгүй хөгжил асар хурдацтай хөгжиж байгаа хэдий ч өнөө хэр нь учрыг тайлж чадаагүй байгаа байгалийн өвөрмөц сонин, гайхамшигтай зарим талаараа хөнөөлтэй гэж хэлж болохоор байгалийн үзэгдлүүд хүн төрөлхтний сонирхлыг татсаар ирсэн билээ. Энэ удаад та бүхэнд манай гарагийн хамгийн хачирхалтай байгалийн үзэгдлүүдээс түүвэрлэн хүргэж байна.
Галт уулын аянга
Галт уулын аянга ямар зүй зогтолтойгоор бүрэлддэгийг эрдэмтэд одоог хүртэл тогтоогоогүй байгаа билээ. Харин галт уул дэлбэрэх үед агаар мандалтай эерэг цэнэгтэй урвалд орж аянга буудаг гэх таамаглалыг дэвшүүлдэг байна.
Тамын хаалга
1971 онд Туркменистаны Ахал Мужид ажиллаж байсан Зөвлөлтийн инженерүүд уг үзэгдлийг анх харсан гэнэ. Өнөөг хүртэл шатсаар байгаа уг гал ойр орчмын байгалийн хийгээр тэтгэгдэн тасралтгүй асдаг болохыг тогтоожээ. "Тамын хаалга” гэж нэрлэгдсэн энэхүү галт тогоо нь 70 метрийн диаметртэй, 20 метрийн гүн тогтоцтой ажээ.
Катумбо
Венесуэлийн голын эргээр цахих нууцлаг нэгэн цахилгааны Катумбо хэмээн нэрлэсэн байдаг. Голын хөвөөнөөс дээш таван километрийн өндөрт цахилгаан цахидаг бөгөөд жилийн 140-160 шөнөд уг үзэгдэл давтагддаг аж. Нэг шөнийн цахилгаан 10 цаг орчим үргэлжилдэг ба цагт 280 удаа цахидаг гэнэ.
Улаан хавчнуудын цугларал
Энэтхэгийн Хрисмасын арал дээр жил бүр 43 сая газрын хавч далайг зорьдаг байна. Энэхүү үзэгдлээс үүдэн Засгийн газраас долоо хоногийн хугацаатай арлын бүх авто замуудыг хаадаг ажээ.
Хаан эрвээхийн нүүдэл
Хар ба улбар шар өнгийн гоёмсог төрхтэй эдгээр эрвээхийнүүд дэлхийн дээрх хамгийн үзэсгэлэнтэй эрвээхийн төрөлд багтдаг учраас "Хаан эрвээхий” хэмээн нэрлэдэг. Тэд голдуу Америк, Канад, Мексикт өргөн тархсан бөгөөд жил бүрийн зун, намарт хэдэн мянгаараа нүүдэллэдэг аж. Үүний дараа хатан эрвээхий өөрийн үр төлөө болох өндгүүдээ шахдаг байна.
Аалзны тор
Австралийн Вагга Вагга тосгоны ойролцоох нутагт үерийн уснаас зугтсан хэдэн сая аалз ийнхүү тороо нэхэн төвхнөдөг гэнэ.
Намибын шидэт тойрог
Намибын цөл дэх эдгээр нууцлаг цагирагуудыг морин шоргоолжнууд бүтээсэн гэхэд үнэхээр итгэмээргүй. Намибын цөлийн хөрс нэлээд үржил шим муутай төдийгүй хур тунадас бага ордог тулд эдгээр бүсэд амьдардаг морин шоргоолжнууд өөрсдийн хоол хүнсээ ийнхүү нөөцөлдөг байна.
Цэнхэр ховил
Белиз хотоос 70 километрийн зайд далайн дунд орших энэхүү асар том ховил нь 300 метрийн өргөн, 124 метрийн гүн аж. Судлаачид энэ ховилыг 15 мянган жилийн өмнө үүссэн хэмээн үздэг бөгөөд ЮНЕСКО-гоос Цэнхэр ховилыг дэлхийн өв санд багтаажээ.
Хар нар
50 мянга хүртэлх шувуудын цугларлыг "murmuration” гэж нэрлэдэг бөгөөд зөвхөн өвлийн дунд сард, нар жаргасны дараа Их Британийн цөөхөн хэдхэн газар уг гайхалтай байгалийн үзэгдэл тохиодог байна. Английн Варвикийн их сургуулийн хийсэн судалгааны ажилд шувууд ийнхүү олноороо цуглах нь хүрээлэн буй орчны талаар мэдээлэл олж авах, өөрсдийн оршин байх тааламжит нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ийнхүү нэгддэг шувуудын зохион байгуулалтанд орох үйл явц хэмээн тайлбарлажээ. Ийнхүү шувуудын үүсгэсэн гэрэл, сүүдрийн тусгалыг "хар нар” хэмээн нэрлэх нь ч бий.
Базальтан багана
Умар Ирландын нутагт орших базальтан багана нь галт уулын өтгөн лаавын нөлөөгөөр ийнхүү байгалийн өвөрмөц тогтоцыг олжээ. Голдуу хар өнгөтэй байдаг боловч цаг агаарын нөлөөнөөс үүдэн бор, улаан, хүрэн болдог аж. Хүний гараар бүтээгдсэн мэт 40 мянга орчим базальтан багана байдаг бөгөөд 6-12 өнцөгийг агуулсан гоёмсог хэлбэртэй гэнэ.
Нүүдэг чулуу
АНУ-ын Калифорнийн Рэйстрэк ширгэсэн нуур, Үхлийн хөндий зэрэг цөөнгүй ямар ч хүн болон амьтны нөлөөлөлгүйгээр 2-3 жил тутамд нүүдэг чулуу байдаг билээ. Уг нууцлаг үзэгдлийн учрыг эрдэмтэд одоог хүртэл олоогүй байна. Эдгээр чулууны нүүх чиглэл, урт нь хүртэл харилцан адилгүй аж.
Мамматус үүл
Тун өвөрмөц хэлбэртэй харагдах эдгээр үүлсийг эмэгтэй хүнийг хөхтэй зүйрлэж Мамматус хэмээн нэрлэдэг. "Mamma” гэдэг нь латинаар хөх, дэлэн гэх утгыг илэрхийлдэг. Цахилгаантай ширүүн бороо орохын өмнө ийнхүү хуралдан хэлбэрээ олдог бөгөөд эхэндээ зэвхий саарал өнгөтэй байдаг бол сүүлдээ нүүгэлтсэн хар өнгөтэй болон хувирдаг. Үүлний хамрах хүрээ хэдэн метрээс хэдэн зуун километр ч хүрч болох тэнгэрт 10-15 минут үзэгддэг байна.
Туйлын туяа
Дэлхийн өмнөд болон хойд туйлын бүсэд үзэгддэг энэхүү гайхамшигт үзэгдэл нь нарны идэвхжил болон дэлхийн соронзон орны харилцан үйлчлэлээс үүсдэг билээ. Дундад зууны үеийн Европчууд үүнийг бурхнаас илгээсэн дохио хэмээн итгэдэг байсан бол хойд Америкийн уугуул иргэдийн нэг Крийчүүд "Онгод сүнсний бүжиг” гэж тайлбарладаг байсан аж.
Солонгон холтост мод
"Eucalyptus deglupta” буюу солонгон холтост мод нь 65-70 метрийн өндөр, 2 метрийн өргөнтэй ургадаг бөгөөд ногоон, улаан, саарал, цэнхэр, улбар шар зэрэг гайхалтай өнгөнүүдээс бүрдсэн холтос нь эрдэмтдийн сонирхлыг ихээр татдаг байна. Энн мод халуун чийглэг уур амьсгал бүхий Индонез, Шинэ Гвиней, Филиппин зэрэг улсууд тархсан байдаг аж.
Хөлдүү цэцэг
Намар болон өвлийн эхэн саруудад далай болон нуурын мандалд нимгэн мөсөн давхарга бүхий "Хөлдүү цэцэг” ургадаг аж. Хасах 22 хэмийн хүйтэнд ургадаг энэ гайхалтай ургамал судлаачдын сонирхлыг эрхгүй татдаг байна.
Исгэрэх дуун
Хаанаас эхлэлтэй нь үл тайлагдах энэхүү нууцлаг исгэрээн Их Британи, Америкт ихэвчлэн тохиолддог билээ. Хамгийн сонирхолтой нь энэ исгэрээ хүн бүрт харилцан адилгүй сонсогддог бөгөөд Их Британид нууцлаг исгэрээг сонссон гурван хүн амиа хорлосон байна. Түүхийн үүднээс авч үзвэл хамгийн анх 1970 онд Их Британид нэлээд бага давтамж бүхий сонин чимээ гарч эхэлсэн ба 1990-д Америк, 2010 онд Канад зэрэг дэлхийн өнцөг булан бүрт сонсогдох болжээ.
EAGLE.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||