Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бэлчээрийн даац хэтрэлт-Цөлжилт-Зуд

Бэлчээрийн даац хэтрэлт-Цөлжилт-ЗудБЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭТРЭЛТ
Ус цаг уур, байгаль орчны хүрээлэнгээс 2017-2018 оны Байгалийн энэхүү зүй тогтол газрын хөрсний шим тэжээл, бэлчээрийн ургац, ургамал, бүтээмжид ч мөн адил үйлчилдэг. Бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглана гэдэг нь хөрснөөс дээш цухуйсан ургамлын навч найлзуурыг нөхөн төлжих чадваргүй болтол нь идэж дуусгаснаас ургамлын үндэс нь үхжиж, бүрмөсөн устана гэсэн үг. Бэлчээрийн даац хэтэрсэн нутаг орны ургамал, хөрс хэрхэн доройтож, улмаар устаж үгүй болдог зүй тогтлыг санаж байвал дунд сургуулийн ургамал зүйн хичээлд заадагчилан, хөрсний дээрх ургамал ногоо нь хөрсөн дэх ус чийгийн тусламжтайгаар нарны илч гэрэл, агаар дахь нүүрс хүчлийн хийг өөртөө шингээн нөхөн үржих шим тэжээлээ авдаг. Хэрвээ ургамлын навч найлзуурыг тасдаж гэмтээх явдал дээрх  50/50 харьцаанаас хэтэрвэл фотосинтез явагдахаа больж, ургамал нь шим тэжээлээр дутагдан, хэсэгхэн хугацаанд үндэснийхээ суурь шимээр өвөл, хаврын бэлчээрийн даацын тухай мэдээлэлд Монгол Улсын нийт бэлчээр нутгийн талаас илуү хувьд бэлчээрийн даац 2-5 дахин, бур түүнээс ч олон дахин хэтэрсэн байгааг дурджээ. Тодорхой нөхцөл,зүй тогтол, цаг хугацааны хэмнэлийн дагуу байгаль эх өөрийгөө нөхөн төлжүүлж, сэргэн амилж, эргээд бидэндээ үржил шимээ хайрладаг жамтай эрдэмтэд ийнхүү тогтоожээ.
 
 
Дээрх зурагт харуулснаар бэлчээрийн ургамлын навчны ашиглалт 50 хүртэл хувь байхад үндэс нь бараг гэмтэхгүй, хамгийн ихдээ 2-4 хувь гэмтэх магадлалтай бол 50-аас дээш хувиар давуулан ашиглахад үндэсний гэмтэл маш хурдацтай явагддаг байна. Үүнийг эрдэмтэд талыг нь идээд талыг нь байгальд нь үлдээх зарчим ч гэж бас нэрлэдэг. Уншигчид маань тэжээгдэх боловч, улмаар үндэс нь мөн сульдаж, үхжиж эхэлдэг байна. Эсрэгээрээ, хөрснөөс цухуйж гарсан ургамлын 50 хувиас дээшгүйг малд идүүлж, үлдсэн 50 хувийг хөндөхгүй үлдээж чадвал ургамал нөхөн төлжих чадвараа хадгалсаар байдаг. Өөрөөр хэлбэл, хөрс нь бүрхүүл ургамлын навч найлзуураар дамжуулан үржил шимээ авч нөхөн төлждөг тул дээрх харьцааг баримтлах буюу бэлчээрийн ургацыг шавхан ашиглахгүй байх нь хөрсийг өөрийг нь хамгаална гэсэн үг юм. Тийм учраас байгалийн херс, ургамлыг хамгаалах, талхагдуулахгүйн тулд хөрсөн дээрх ургамлыг ашиглах зохистой харьцааг баримталж, малын тооны ачааллыг зохицуулах, бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглахгүй байхын чухлыг дэлхийн олон орны эрдэмтэд онцлон хэлж захисаар иржээ. Дээрх зүй тогтлоос бид бэлчээрийн даац хэтэрсэн аймаг сумдын нутагт ургамлын үндэс доройтож, улмаар устаж үгүй болох аюул нүүрлээд буйг шууд ажиглах боломжтой. Энэ үзэгдэл сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол оронд үргэлжилсээр байна. Малчид ч өөрсдөө малд идүүштэй, тэжээллэг өвс ургамлын гарц, төрөл зүйл жил ирэх тусам буурсаар байгаа тухай ярьдаг.
Монголд эрдэмтэд бэлчээрийн ургамлыг нахиалан ургах хугацаагаар нь дараах байдлаар судлан тогтоожээ. 1) Хавар эртийн, 2) Хаврын, 3) Зун эртийн 4) Зуны, 5) Зун оройн. Хавар өвс ногоо сэргэн ургах эмзэг үе бий. Энэ бол дөрөвдүгээр сараас зургадугаар сар хүртэлх хугацаа. Энэ үеэр хөрснөөс цухуйсан болгоныг мал түүгээд идээд байвал цааш телжин ургах чадвар нь алдагдсаар яваандаа устаж апга болдог. Эцэг өвгөд маань бидний багад "нялх ногоо битгий зулгаа" гэдэг байж билээ. Энэ их учиртай. Хавар бэлчээрийн ургамал сэргэн ургаж эхлэх үед бэлчээр ашиглалтыг зохицуулах хамгийн чухал үе юм. Нялх үед нь ургамлыг малд ойр ойрхон идүүлвэл нөөц, шим тэжээлийн бодис шавхагдаж нахиа найлзуур нь сэргэн ургах чадваргүй болдог. Хур тунадас сайтай жил байлаа ч нэгэнт туйлдсан ургамал бүрэн чадавхаараа нөхөн төлжих боломжгүй болж байна гэсэн үг. Мөн мал сүрэг идээшлүүлсний дараа, эсвэл өвсийг нь хадаж авсны дараа бэлчээрийн ургамал төлжин ургахад 24-30 хоног, хоёр дахь удаагаа таслахад 36-50 хоног шаардагддаг байна. Яг энэ үеийг заавал тооцоолж, бэлчээрийн ачааллыг бууруулж, зохицуулахгүй бол ургамал, ургац, төрөл зүйл, үржил шим жил ирэх тутам улам доройтдог. Иймээс уламжлалт нүүдлийн аж ахуйн гол арга технологи болсон нүүдэл хийх, бэлчээрээ сэлгэн амрааж ашиглах нь маш их ач холбогдолтой. Бэлчээрийн сэлгээ нь ургамлын төлжин ургах нөхцөлийг хангах, олон жилийн туршид ургацыг бууруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Зарим хашир туршлагатай малчид хаврын бэлчээрийг зун, намартаа нөөцөлж, дотор нь алсын, ойрын нөөц гэж хуваарилан ашигладаг уламжлалыг хадгалан үлдсэн ч бий. Ингэж чадвал мал тэжээлгүйдэхгүй, гагцхүү малын хариуллага маллагаанд анхаарах хэрэгтэй болно. Ер нь улирал бүрийн бэлчээрийгдотор нь хэд хэдэн зурваст хувааж, ээлж дараатай нарийн хуваарьтай ашиглах шаардлагатай. Энэ туршлагыг Увс аймгийн Зүүнговь сум хамгийн сайн хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Өнөө үед бэлчээрийг төлөвлөгөө, зохицуулалтгүй ашиглаж байгаа нь байгалийн ургамалд нөхөн төлжих хугацаа, боломж олгохгүй байна.1990-ээд оноос өмнө бэлчээр ашиглалтыг их нарийн төлөвлөдөг байжээ. Жишээ нь, 1980-аад оны хүн амын хүнсний хэрэгцээ, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах, 2000 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө гаргахдаа бэлчээрийн даацын норм нормативыг тооцон зун, намар 87.4 сая хонин толгой буюу таван төрлөөр 24 сая орчим, өвөл хаварт үүнээс бараг хоёр дахин бага 49.9 сая хонин толгой мал бэлчээр тэжээх бололцоотой гэж гаргаж байжээ. Ингэхдээ 1960-1970- аад оны 10 жилийн судалгааны бүрэн хэмжээний дүгнэлт дээр үндэслэн тогтоосон байдаг. Гэтэл бэлчээрийн талбайн хэмжээ тэр үеийнхээс 20 сая га-гаар багасаад бэлчээр талхагдсаны улмаас бүтээмж нь хэд дахин буурсан одоо үед таван төрлөөр 66.2 сая толгой, хонин толгойд шилжүүлснээр 110.2 сая болсон байдаг. Доктор С.Цэрэндаш нар тэргүүтэй эрдэмтдийн 2000 онд хийсэн судалгаанд өнтэй жил дунджаар 86 сая гаруй хонь, харин урьд зун нь гантай жил 57 саяас хэтрүүлэхгүй байх, өөрөер хэлбэл 100 га бэлчээрийн талбайд 62 хонь бэлчээрлүүлэх экологийн даацтай гэж тооцсон байна. Малын тоо ийнхүү үнэмлэхүй хэмжээгээр өссөн нь нүүх газар, сэлгэх бэлчээргүй болж, малчдын хооронд, тэр бүү хэл ах дүү хамаатны дунд бэлчээрийн маргаан тасрахаа больж, малчдын амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж эхэллээ. Үүний хажуугаар өчнөөн зуун жилд хадгалагдаж ирсэн мал сүргийн зүй зохистой бүтэц алдагдлаа. Хотоор дүүрэн хониныхоо сайндаа л арав, хорин хувьд нь ямаа байлгадаг малчдын холыг харсан ухаан хэнд ч хэрэгггүй болов. Зуны цагт хорж хэвтдэггүй, залхуу бага, сэргэлэн сэргэг учир олон хонин дунд цөөн хэдэн ямаа байхад нийт хонин сүрэг үдийн халуунд хорж хэвтэх нь бага, ямаагаа дагаад идээшлэх цаг нь их тул ямааг зохистой харьцаагаар хонин сүрэгтэй хамт малладаг байжээ. Гэтэл нийт богийн ихэнх нь ямаа байх юмуу, дан ямаан сүрэг нь бэлчээрийг маш хорлонтойгоор сүйтгэж орхидогийг манай малчид бүр эртнээс мэддэг тул хонь, ямаан сүргийн харьцааг ямагт хатуу барьж ирсэн байна. Ямаа нь юуны түрүүнд нялх ногооны навч найлзуурыг малтаж зулгааж иддэг тул, бэлчээр сүйтгэх талдаа хониноос хэд дахин илүү тул дээрх ойлголт гарсан бололтой.
 
Цөлжилт
 
Олон арван жилийн турш бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглаж, талхагдуулсан нь цөлжилтийг улам эрчимжүүлэхэд хүргэж байна. Ургамлан нөмрөггүй болсон хөрс салхи шуурга, үер усны нөлөөгөөр эвдрэлд орон эмзэг болж, хөрсний үржил шимт өнгөн хэсэг нь угаагдан хийсч, сарниж алга болсоор байна. Хөрсний дээд хэсгийн ургамал хамгаалалт болдог. Ургамлан нөмрөг байхгүй бол хөрсний гадарга дээр буусан нарны гэрэл хөрсний хур чийгийг хатааж, ямар ч хамгаалалтгүй болсон хөрс салхи усны нөлөөнд хялбархан гэмтэж, эвдрэлд орно. Салхи, усанд элэгдсээр газрын хэвлийд гүнзгий гуу жалга, эрэг шуудуу үүснэ. Хөрс, ургамал эх байгалиас заяасан нөхөн төлжих чадвараа нэгэнт алдах тэр үе шатыг "босгоо давах" гэж шинжлэх ухаанд нэрлэдэг. Энэ босгыг давсны дараа ургамал, түүний хөрс өөрийн нөхөн төлжих чадвараа бүрмөсен алдлаа гэсэн үг. 10 см үржил шимт хөрс байгальд бий болоход 2000 жилийн хугацаа ордог. Ийм  л учраас байгалиас заяасан хөрс, ургамлын нөхөн сэргэх чадварыг хадгалахын чухлыг эрдэмтэд сануулсаар ирсэн байна. Бэлчээрийн хөрс талхагдаж нягтарснаар ус, чийг, агаар нэвтрүүлэх горим алдагдана. Энэ нь ургамлын үндэсний өсөлт хөгжилтөд сөргөөр  нөлөөлж эхэлнэ. Бэлчээр соргогбайх үед нэг га-д найман тонн үндэс агуулагддаг байсан бол талхагдсан бэлчээрт түүнээс хоёр дахин бага буюу дөрвөн тонн болдгийг эрдэмтэд тогтоожээ. Мөн хөрсний ус нэвтрүүлэх  чадвар буурч хур борооны ус хөрсөнд шингэхгүй, газрын гадарга дээгүүр урссанаар хөрс, усанд угаагдаж эвдэрдэг байна. Соргог бэлчээрийн газрын хөрсний ус нэвтрүүлэх г чадварыг шинжилж үзэхэд, 141.9 мм цаг байгаа бол талхагдсан бэлчээрийнх 70.8 мм цаг болж хөрсний ус  нэвтрүүлэх чадвар хоёр дахин  буурсан байна. Тал хээрийн  соргог бэлчээрийн сүвшилт  (агаар, ус нэвтрүүлэх) 3-7  см-ийн гүнд 56 хувь, 12-16  см-ийн гүнд 55.2 хувь байгаа бол талхагдсан бэлчээрийнх 3-7 см-ийн гүнд 53.7 хувь болж хөрсний өнгөн үеийн сүвшилт  4.1 хувиар буурсан байна. Бэлчээрийн газар талхагдалд орсноор хөрсний сүвшилт буурч байгаа нь газрын доройтлын нэг шинж юм. Мөн хөрсний бүтэц, бүхэлшилт багасч, илүү тоосорхог болон салхи усны эвдрэлийг тэсвэрлэх чадвар буурна. Хөрсөн доторх нэг мм-ээс том хэсгийн эзлэх хувийн жин бага багаар буурна гэсэн үг. Ийнхүү бэлчээрийн хөрсний бүтэц аажмаар алдагдсанаар салхи, усны эвдрэлд улам бүр эмзэг болж цөлжинө. Манай Монголын нийт бэлчээрийн 78 хувь хөрсний элэгдэлд өртсөн гэж эрдэмтэд тогтоожээ. Үүний үндсэн шалтгаан бидний ярианы гол сэдэв болсон бэлчээрийн даац хэтрэлт буюу бэлчээрийн талхагдал мөнөөс мөн. "Дөрвөн цагийн улиралд дураараа нүүдэллэх нутагтай" гэж шүлгэнд хүртэл гардаг нутаг маань зөвхөн түүх болж үлдэх вий дээ. Талын Монгол-Цөлийн Монгол болох хамгийн бүрхэг ирээдүйг ойртуулж буйг анхаарах цаг аль хэдийнээ болжээ.
 
ЗУД
 
Бэлчээрийн даац хэтрэлт, талхагдлын шууд үр дагавар нь Монгол оронд улам бүр ойр ойрхон давтагддаг болсон ган, зуд хоёр юм. "Өчигдөр тавьсан уурга еглөе босоход харагдахгүй байдаг" болтол өвс, ургамал ургадаг байсан түүх хэдхэн арван жилийн өмнөх сөн. Гэтэл бэлчээрийн талхагдалтай нутагт бороо хур ороод ч ургамал ногоо харьцангүй удаж гардаг, үндэс муутай учир гарсан ургамал нь армаг тармаг, тачир хэнз сийрэг байдаг. Нэгэнт ургамал ногоо тачир тармаг ургасан учир мал бэлчээрлэх газар нутаг их байх шаардлагатай бопдог ба энэ нь бэлчээрийн ачаалалд эргээд нөлөөлдөг. Энэхүү гинжин урвалаас болж Монгол нутагт ган гачиг, зуд нүүрлэх нь улам ойрхон давтамжгай болж байна. Ган гачигтай зун, намрын улиралд сайтар цадаж, тарга тэвээргээ гүйцэт авч чадаагүй мал сүрэг өвлийн улиралд өлдөж даарах нь амархан тул ялимгүй цас орох юмуу, харьцангүй хүйтрэхэд тарга хүчээ бүрэн алдаж нэрвэгдэх нь их. Ингээд хуучин цагт зуд гэж нэрлэхээргүй үед "харын зуд", "туурайн зуд" нүүрлэн, "Монгол" ба "Зуд" гэдэг хоёр үг адил утгатай, синоним үгс болтлоо олон улсад ойлгогдох болжээ. Хөрсний физик шинж чанар доройтохын хэрээр ургац, ургамлын зүйлийн бүрэлдэхүүнд ийнхүү сөргөөр нөлөөлдөг байна. Бэлчээрийн даац хэтэрснээс болж ургамлын төрөл зүйл гурав дахин, ургац хоёр дахин буурч байгааг судалгаагаар тогтоожээ. Доктор Д.Аваадорж, Я.Баасандорж нарын хийсэн судалгаагаар 1960-аад оны үетэй харьцуулахад 2000 оны эхэнд хийсэн судалгаагаар бэлчээрийн га-гийн ургац хоёр дахин, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн мен хоёр дахин буурсныг тогтоосон байна. Тухайлбал, ойт хээрийн ургамлын зүйлийн төрөл 48 байснаа 23 болж буурсан бол, хээрийнх 33 байснаа 16, цөлөрхөг хээрийнх 23-аас 12 болж, харин цөлийн бүсийнх 16-аас 11 болтлоо буурсан байна. Энэ нь малын идэш тэжээлийн амт, шимт чанар буурч байгааг илтгэнэ. Мал амьтны биед эрчим хүч үүсгэх анхны эх үүсвэр нь бэлчээрийн ургамал юм. Ийнхүү зун, намар тэжээл аваагүй туранхай мал өвлийн хүйтнийг даахгүй хурдан доройтох, өвчин тусах магадлал өндөр. Манай эрдэмтдийн судалж тоггоосноор соргог бэлчээрт идээшилсэн, дулаан байр хэвтэртэй бог малын амьдын жингийн алдагдал өвлийн улиралд дунджаар зургаан кг орчим байхад, зун, намартаа талхагдсан шим муутай бэлчээрт байлгасан малын амьдын жин дунджаар 10 кг-аар буурдаг байна. МАА-г эрчимжуүлснээр зуднаас сэргийлж чадна гэж үздэг хүмүүс бий. Эрчимжсэн 
МАА-г хөгжүүлсэн орнуудын нийтлэг давуу талуудыг харахад бэлчээрийн бүтээмж ендөр, жилийн дөрвөн улиралд дулаан, ус чийг элбэг голдуу таримал бэлчээр байдаг. Энэ нь голдуу нэг терлийн ургамал байх жишээтэй. Харин манай Монгол орны нугаг дэвсгэрийн 8.3 хувь нь ойгоор бүрхэгдсэн,41.3 хувь нь говь, цөлийн бүсэд хамаарагдах тул экологийн хувьд "өндөгний хальс" шиг хэврэг, талхагдаж доройтохдоо хялбар төдийгүй дахин нөхөн сэргээх маш түвэгтэй, бараг боломжгүй, амьдрал дээр бүтэшгүй зүйл гэж эрдэмтэд үздэг. Энэ үүднээс дээхнэ үеийн эрдэмтэд их нарийн судалгаа хийдэг байжээ. Академич Н.Жагварал 1950-иад оны дундаас бэлчээр сэлгэн ашиглах судалгаа хийгээд Монголд таван үндсэн хэв маяг байгааг тодорхойлж байжээ. 
Үүнд: а.Альпийн буюу баруун аймгуудын, б.Уулын тайгын буюу Хангайн в.Ойт хээрийн буюу Хэнтийн, г.Хээрийн буюу Дорнодын талын д.Цөлийн буюу Говь гэсэн нүүдэл. Өндөр ууланд мөнх цасны хормой хүрч зусаад, хэсэг уруудаж уул хоорондын өргөн хөндийгөер намаржаад, уулын бэл хормойн нам уулсын энгэрээр өвөлжөөд, жаахан доошилж дов толгодоор хаваржина. Нүүдэл хоорондын зай 60-80 км, заримдаа 100 гаруй км хол нүүх явдал бий. Хангай нутгийн малчид өндөр уулын зоо, дэнжээр зусаад уулын бэл хормойд намаржаад уулын дунд хэсэгт өвөлжинө. Хаваржаа нь ихэвчлэн өвөлжөөнөөс доош нам уулс, дов толгод дотор байна. Хэнтий Хянганы нутгийн мапчид голын хөндийгөөр зусаад уулын бэл хормой өөд өгсөж намаржаад, модны хаяа хүрч өвөлжөөд, бага зэрэг уруудаж хаваржина. Нүүдлийн дундаж зай 25-30 км. Тал нутгийн малчдын нүүдэл, ихэвчлэн хойшоо, урагшаа чигтэй байна. Ухаа толгод, нам уулсаар зусаад уруудаж нам хотос хоолойгоор намаржаад, нам уулс, бөөрөг толгодын энгэр, хотос, хонхор газар дагаж өвөлжиж, хаваржина. Нүүдлийн дундаж зай 30- 40км. Нөгөө тапаас мал хариулга их үүрэгтэй байжээ. Хавар цагийн маллагааг гойд анхаардаг малчин "хөл өргөх, үе чангаруулах маллагаа" гэж нэрлэдэг. Өвлийн хатуу, хээлийн хүндийг тээж, хаврын хавсаргатай золгож байгаа ядарч сульдсан малыг хурдан тэнхрүүлэх, жилбэ оруулах хурга ишгийг эхийн сүүнд цатгах, махлуулах хариуцлагатай үе байдаг. Өнжсөн буюу борог өвсөнд мап цадаж, амархан тэнхэрдэг гэж ярьцгаадаг. Хавирга нэвт үлээсэн хаврын хавсарга туранхай байтугай, царигтай малыг туйлдуулдаг. Аливаа ажилд өөрийн гэсэн өвөрмөц технологи бий, түүнийг зөрчвөл ямар нэгэн хохирол амсана. Бэлчээрийн МАА мөн адил өөрийн гэсэн нарийн технологитой. Бэлчээрийн ачаалал нэмэгдэн, цөлжилт газар авч, талхагдал, доройтол ихэсч байгаа учир нь наад зах нь сумын хэмжээнд нийтийн бэлчээр ашиглалтын нарийн төлөвлегөө боловсруулж, түүнийгээ жинхэнэ бодит ажил болгон хэрэгжүүлж, явцыг тоггмол хянаж байх хэрэгтэй байна. Үүнд: Доройтсон бэлчээрийг үнэлэх, нөхөн сэргээх, сайжруулах арга хэмжээнүүдийг төлөвлөх, бэлчээрийн ургац, түүний шимт чанарын сар улирлын өөрчлөлтийг хэмжиж, жил бүрээр сүргийн бүтэц, нас хүйс, тоо зэргийг нарийн төлөвлөж, зохион байгуулах ажлуудыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна. Бэлчээр ашиглалтын ийм нарийн асуудлыг хариуцсан байгууллага байхгүй, олон Яамд, агентлаг албадын дунд орхигдон 20 гаруй жипийг ардаа үдлээ. Засгийн газар бэлчээр доройтлыг бууруулах, зүй зохистой ашиглалтын бодлогоо тодорхойлж, хэрэгжүүлэх чигүүргийн мэргэжлийн байгууллагатай болох хэрэгцээ байгааг анхааралдаа авна байх гэж найдлага тавьсаар байна. Монгол орны газрын харилцааны асуудал ч бүхэлдээ бэлчээрийн асуудал байх ёстой атал бэлчээрийн газрын нийгэм, эдийн засаг, экологид гүйцэтгэж байгаа үүрэгтэй нь харьцуулахад авч байгаа арга хэмжээ, ялангуяа судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ, үр дүн ихээхэн хоцорч байна. Яг үнэндээ уул уурхай гэж уулгалсан Монголын "эдийн засгийг солонгоруулах" гэрэлт солонго нь мянга мянган жилийн уламжлалтай бэлчээрийн мал аж ахуй. Ямар өвөл болохыг зундаа мэддэг, өөхен тарга, махан таргыг хэрхэн тэнцвэржүүлэхийг ажил үйлсээрээ зохицуулдаг, өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаагаа тэнцвэртэйгээр сэлгүүлэн хэдийд нь, алийг нь ашиглаж, алийг нөөцлөхөө тэд л мэддэг байсан учраас мянга мянган жил бэлчээр нутгаа хамгийн зохистойгоор ашиглаж, мал сүргээ улам л чанаржуулан адгуулж, амьдрал ахуйгаа авч явсаар ирсэн түүх бидэнд бий. "Хургандаа цадаагүй хонь төлөг болтлоо майлдаг", "ямаа олдвол ягдахын цондон", "тарвага алаад баяждаггүй" гэх мэт өдөр тутам сургадаг зүйр цэцэн үгс нь хүртэл байгалийн тэнцвэрт байдлыг сануулсан төдийгүй цаг агаарын аюулаас урьдчилан сэргийлсэн, үр дагварыг нь тооцоолсон, сүргийн бүтцийг ямархан байлгах ёстойг захиж сургасан байдаг нь манай Монгол малчдын холч арга ухааныг илтгэсэн хамгийн наад захын жишээ юм. Ер нь манай өвөг дээдэс элэг бүтэн, элбэг дэлбэг, амар тайван, аз жаргалтай амьдрахын тулд энэ сайхан амьдралаа байгаа чигээр нь үр, ач нартаа залгуулахыг боддог их холч ухаантай байж дээ.
 
Судлаач Ц.ЭНХ-АМГАЛАН
Бэлчээрийн даац хэтрэлт-Цөлжилт-Зуд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани