- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Болдсүх: Монголын уул уурхайд "Комацу"-гийн авто самосвал хамгийн тохиромжтой байдаг
Харин энэхүү уулзалтад хэрэглэгч, харилцагчдыг төлөөлж манай улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа тогтмол явуулж буй Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Уул уурхайн үндэсний олборлогч, Алтайн хүдэр, МАК, Бороо гоулд, Эрдэнэс таван толгой зэрэг улсын болон хувийн хэвшлийн томоохон компаниудаас гадна дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж буй компанийн төлөөлөл ч хүрэлцэн ирсэн байсан юм.
Энэ үеэр "Трансвест Монголиа" компанийн худалдааны менежер Д.Болдсүхээс семинарын талаар дараахь тодруулгыг авлаа.
-Танай компанийн зүгээс харилцагч, хэрэглэгч нартаа зориулж сургалт зохион байгуулж байна. Сургалтын онцлог нь юунд оршиж байна вэ?
-Манай компанийн хувьд харилцагчдаа нэг дор цуглуулж, ашиглаж буй техник, тоног төхөөрөмжийнх талаар үе шаттайгаар, цуврал сургалт зохион байгуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ бол манай дөрөв дэх удаагийн сургалт семинар. Үүнээс өмнө буюу бидний гурав дахь удаагийн семинар нь Комацу экскаваторын талаар байсан бол харин өнөөдөр технологийн техник буюу авто самосвалын талаар ярилцаж байна.
Уурхайн хамгийн гол техник, тоног төхөөрөмжийн тоонд самосвал багтдаг. Өөрөөр хэлбэл, технологийн самосвал нь уурхайн хөрс болон хүдэр тээвэрлэлтийн ажлыг гүйцтэтгэдэг уурхайн үндсэн техник юм. Тиймээс авто самосвалыг худалдан авахдаа төрөл хэлбэр, хүчин чадал, давуу ба онцлог талууд, нийлүүлэгч компанийн туршлагыг нь харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ ч үүднээс бид дээрх асуудлаар мэргэжлийн үүднээс детальчилсан тайлбарыг семинарт оролцож буй харилцагч нартаа хүргэж байгаа юм.
-Тэгвэл семинарын гол онцлог нь авто самосвалын ашиглалтын талаар мэдээлэл өгөхөд оршиж байна гэж ойлгож болох уу?
-Болно. Яагаад гэвэл өнөөдөр бид авто самосвалын ашиглалтын тал дээр л гэхэд уурхайд гардаг үндсэн хоёр зардлыг задалж тайлбарлаж байна. Үүний эхнийх нь авто самосвалыг эзэмшиж буй зардал. Өөрөөр хэлбэл, самосвалыг ашигласан ч эс ашигласан ч зардал гарсаар байдаг. Энэ нь элэгдэл хорогдлын, татварын, даатгалын, санхүүжилтээр авсан бол зээлийн хүү гэх мэт.
Үүнээс гадна ашиглалт талын зардал гэж мөн бий. Ашиглалт гэхээр тухайн машин ашиглалтын явцдаа хэдий хэмжээний түлш, тос зарцуулах, операторын зардал өгөх, нийтдээ тухайн машин хэдий хугацаанд ажиллах, хэдэн жилээс цааш ашиглахад эдийн засгийн хувьд ашиггүй болох вэ гэдгийг харилцагч нартайгаа хамтарч, санаа бодлоо уралдуулан ярилцаж байгаа юм.
-"Комацу" брэндийн нийслэл дэх төлөөлөгчийн газрын тэргүүн өөрөө илтгэл тавьсан нь маш сонирхолтой санагдлаа?
-Тийм шүү. "Комацу" брэндийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ишино Коёоши гэж хүн байдаг. Энэ хүн диллер компанийг техникийн талаас нь үйлдвэрийн зүгээс дэмжиж ажилладаг. Тодруулбал, ямар нэгэн бүтээгдэхүүн буюу техник шинээр нийлүүлэгдэхэд тухайн техникийг засах, үйлчилгээ хийх, оношлох зэрэг бүх асуудлыг бид Ишино Коёошигоор дамжуулан үйлдвэртэйгээ харилцдаг. Ингэж үйлдвэрийн талаас байнгын хүн байна гэдэг бидэнд маш том дэмжлэг болж байдаг юм.
-Өнөөдрийн семинарт ирсэн төлөөлөгчдийн хувьд?
-Өнөөдөр манай хамгийн гол харилцагчид бүгдээрээ ирсэн байна. Алт, нүүрс, зэс төмрийн хүдрийн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг улсын, хувийн компанийн төлөөлөл бүгд иржээ. Үүнд ч бид баяртай байна. Ер нь бидний энэхүү цуврал арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч идэвхтэй оролцдог компаниуд олон бий. Тухайлбал, Оюутолгой, Уул уурхайн Үндэсний Олборлогч, Алтайн хүдэр, Эрдэнэс Таван Толгой, Багануур, Алтандорнод, Эрдэнэт, МАК, Эс Жи Эс, Шивээ-Овоо, Терра Энержи, Хурай, Лейтон Азиа, Бороо гоулд зэрэг олон компанийг дурдаж болно. Мөн шинээр байгуулагдаж байгаа компаниуд ч мэргэжилтнүүдээ идэвхтэй оролцуулж байгаа нь нэлээд олзуурхууштай санагдаж байна.
-Цаашид энэхуү сургалт семинар үргэлжлэх үү, үргэлжлэх бол ямар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тодотгох вэ?
-Бид дараагийн сургалт семинараа дунд оврын экскаваторын талаар хийхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн бульаозер, авто грейдерын талаар ч дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. Эцэст нь бид энэ бүх семинараа нэгтгэж цогцоор нь томоохон сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
-Ер нь уул уурхай, зам барилгын техник, тоног төхөөрмжийн чиглэлээр үйлчилгээ үзүүлэгч бусад компаниудасаа танай компани юугаараа илүү онцлогтой, давуу талтай юм бэ?
-Нэгдүгээрт, Комацугийн техникүүд Монголын уурхайнуудад хамгийн тохиромжтой шалгарсан техникт тооцогддог. 1990-ээд оны эхэн үеэс Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоо зэрэг уурхайнуудад нийлүүлэгдэж байсан бол Эрэл, Монгол газар, Алтандорнод Монгол зэрэг томоохон хувийн компаниудад ч маш амжилттай ажилласаар ирсэн. Мөн Монроуд, Транскон зэрэг замын компаниудад ч маш сайн ашиглагдаж байгаа.
Хоёрдугаарт, манай компани нь Комацугийн хамгийн том дилер Канадын "Эс Эм Эс тоног төхөөрөмж" компаниас салбарлан орж ирсэн. Тиймээс нарийн мэргэжлийн гадны мэргэжилтнүүд Монгол ажиллагсадтай мөр зэрэгцэн сургаж ажиллаж байна. Үүний дүнд манай монгол ажилчдын чадвар онцгой сайжирч байна. Энэ нь Оюу толгойн ил уурхайд ажиллаж байгаа бүх тоног төхөөрөмжийг манай компани нийлүүлж, дэмжиж ажиллаж байгаагаас харагдах болов уу.
Гуравдугаарт, Хойд Америк, Европ, Австралид нийлүүлэгддэг Япон, АНУ болон Герман улсад үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн техникүүдийг Монголд нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл Комацу компани гуравдагч оронд үйлдвэрлэсэн техник тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлдэггүй гэсэн үг юм.
-Тэгвэл танай харилцагчдаас ямар бүтээгдэхүүнийг илүүтэйгээр ашигладаг худалдан авахыг хүсдэг юм бэ?
-Ер нь "Комацу"-гийн самосвал, экскаватор, дугуйт ачигч, бульдозер болон грейдэрүүд Монголд эрэлт ихтэй байдаг. Хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг агуулсан, япон инженерийн оюун ухаан шингэсэн, бат бах найдвартай, энгийн хялбар бүтэцтэй, бүтээмж өндөртэй техникүүдтэй ажиллахдаа Монгол мэргэжилтнүүд дуртай байдаг. Цаашид ч манай энэхүү зах зээл нэлээд ирээдүйтэй гэдэг нь харагдаж байгаа. Тиймээс ч энэ удаагийн сургалт семинараа автосамосвалын технологиор хийж байна. Цаашид ч үйлдвэрээс өөр олон төлөөлөгчдийг урьж авчран уурхай дээр нь очиж сургалт семинараас зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
Т.ГЭРЭЛ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||