- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ус бохирдуулагчдад хуулиар найр тавих уу?
Ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж бүр тохирсон хариуцлагаа үүрч, бохирдуулсны төлбөрийг төлөх ёстой. Гэвч Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд УИХ-аар баталсан ч дагалдан гарах журмыг батлаагүйгээс өнөөдрийг хүртэл зургаан жилийн турш хэрэгжээгүй. Энэ хугацаанд ус бохирдуулсан нэг ч этгээд бохирдуулсны төлбөрийг төлж хариуцлага хүлээгээгүй байна. Хуулийг нэн яаралтай хэрэгжүүлэх ёстой атал "…аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчны хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж..” хэмээн үзэж байгаа нь байгаль орчны эсрэг, Монгол Улсын хүн амын ирээдүйд ундаалах усны хэрэглээг шууд хязгаарлаж байгаа, нөгөө талаар ус бохирдуулагч аж ахуйн нэгжүүдэд найр тавьж байгаа маш том ухралт гэж үзэж байна. ААН-д хэт дарамт болно гэдэг нь үндэслэлгүй. Хуучин хуулиар бол жилд дунджаар зургаа орчим сая төгрөг болох байсныг бууруулж гурван сая орчим болгосон. Зургаан жил төлбөр аваагүй, хууль хэрэгжүүлээгүй хариуцлагыг хэн хүлээх вэ. Хэний нөлөө эрх ашгийн төлөө хэрэгжүүлээгүй хуулиа өөрчилж байна вэ гэж Төлсөн авснаа нийтэд эвсэл /ТАН/ эсэргүүцэж УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Засгийн газар, ҮАБЗ, БОАЖЯ, БХ-нд шаардлага хүргүүлэхээр болжээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл агаар ус хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж энэ талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, үүрэг хариуцлагын тогтолцоог бий болгохыг зөвлөсөн байдаг. Уг зөвлөмжийг 2017 оны нэгдүгээр сарын 10-нд гаргасан. БОАЖЯ зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2017 онд баталсан ч юу ч хийсэнгүй.
Өмнөд Африкийн нийслэл Кэйптаун хот усны хомсдолд ороод дөрвөн жил болж байна. Өдөрт нэг хүн 50 л ус хэрэглэх норм тогтоосон. Эмэгтэйчүүд нь Авсралийн үржил шимтэй акаши хэмээх ургамлаас гүний болон борооны усаа хамгаалж тайрч устгаж байна. Энэ ажилд 30 жил зарцуулна гэнэ. Хэрэв бороо орохгүй бол энэ бүх хөдөлмөр талаар өнгөрөх ажээ. Удахгүй Улаанбаатар усны хомсдолд орно гэдгийг судлаачид анхааруулсаар байгаа. Гэтэл төр үүнд анхаарал огт хандуулахгүй байсаар усны төлбөрийг бууруулахаар зүтгэж байгаад харамсалтай. Тиймээс амьдралын эх булаг болсон усны төлбөрийг бууруулахгүй байхыг УИХ-ын гишүүдээс хүсье.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||