- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Хууль зүйг хэрэгжүүлэхээс зайлсхийх, татгалзах, тэр ч байтугай гажуудуулан завхруулах эрх Та нарт байхгүй”
Оюутолгойн асуудал Монголын төр,засаг,нийгмийн анхаарлын төвд ороод буйтай холбогдуулан бид найман жилийн өмнө бичигдсэн нэгэн нийтлэлийг уншигчдынхаа сонорт хүргэж байна.
Оюутолгойн гэрээний эрх зүйн чадамжийг хөндсөн энэхүү байр суурийг "Ирээдүйтэй хөгжил” зөвлөлийн тэргүүн, судлаач Р.Эрхэмбаяр тухайн үеийн төр,засгийн удирдлагуудад хандан Ил захидлаар илэрхийлж байжээ.
Жич: энэ Ил захидал "Нийгмийн толь” сонины 2010 оны 4дүгээр сарын 27-ны өдрийн № 94-т, мөн "Зууны мэдээ” сонины 2010 оны 12дугаар сарын 8-ны өдрийн №292-т тус тус нийтлэгджээ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ БА ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДЭД
Монгол Улсын Үндсэн хуулийн 1дүгээр зүйлийн 2дугаар заалтад "...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн баталгаажуулсан бий. Энэ үүрэг,шаардлага төр,засгийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй Та нарт хамгийн түрүүнд хамааралтай.
Улс,үндэстний хувь заяанд онцгой ач холбогдолтой Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа төрийн холбогдох байгууллагууд, өндөр албан тушаалтнууд Үндсэн хуулийн энэхүү суурь заалт, зарчмыг үл тоомсорлон нэн хариуцлагагүй ажиллаж, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөний уршгаар уг гэрээ монголчуудад тун хохиролтой болсны дээр эрх зүйн хувьд мухардалд орчихоод байна.
Гэрээг хууль тогтоомж зөрчсөн үйлдэл,шийдвэрт тулгуурлан байгуулсныг юуны өмнө хэлэх хэрэгтэй.
Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн заалт 30.1. ба 30.3.-ыг зөрчиж, өөрөөр хэлвэл хуулиар шаардсан нөхцөл нь хангагдаагүй байхад гэрээг байгуулжээ.
"(Г)эрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан үндсэн зарчим,удирдамж, Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн санал,дүгнэлтийг харгалзан байгуулахыг Засгийн газар /С.Баяр/-т зөвшөөрсүгэй” гэсэн УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг мөн зөрчиж, хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ Засгийн газар илт хэтрүүлжээ.
"Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай” гэсэн уг тогтоолын 3 дугаар заалтыг ч биелүүлээгүй байна.
УИХ-ын 57 дугаар тогтоолын 4 дүгээр заалт буюу "Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/–д даалгасугай” гэснийг ч үл хайхран хэрэгжүүлсэнгүй.
Хууль тогтоомж зөрчсөн эдгээр болон бусад үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт 1.2., 25.1.8/, 38.2.1/, 41.1., 45.1., 46.2., 70.1., Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалт 3.1., 6.2., Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн заалт 3.2., 5.1., 7.1., 7.2., 7.3., 7.8., 23.1., 24.1.1/, 24.1.6/, 24.6., 30.6.-г тус тус зөрчсөн байна.
Хууль бус үйлдлээр гаргасан аливаа шийдвэр анхнаасаа хүчингүй байдаг эрх зүйн маргашгүй хэм хэмжээ бий. Иймд хууль тогтомж зөрчсөн үйлдлээр байгуулагдсан Оюутолгойн гэрээ анхнаасаа эрх зүйн чадамжгүй хэлцэл мөн юм.
Нөгөөтэйгүүр энэхүү гэрээний агуулга (одоогоор илэрхий болсноор) Монгол Улсад мөрдөгдөж буй дараах хууль тогтоомжийн зүйл, заалтыг зөрчсөн байна. Үүнд:
1. Ашигт малтмалын тухай хууль: 5.6.,
2. Газрын хэвлийн тухай хууль: 20.2.1/, 32.1/ , 32.2/,
3. УИХ-ын 2008 оны 40дүгээр тогтоол: 3.1/, 2дугаар хавсралтын заалт 1., 2.1/ ба 4.,
4. УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоол: 2. ба 3.
5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль: 12.1.,
6. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль: УИХ-ын 57 ба 40дүгээр тогтоолд зааснаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлэн гэрээг байгуулах ёстой байтал "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” 2011 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуулийг үндэс болгожээ.
7. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль: 10.2.1/,
8. Монгол Улсын Үндсэн хууль: 25.1.8/, 38.2.1/,
9. Монгол Улсын Их Хурлын тухай хууль: 4.1.,
10.Монгол Улсын Засгийн газрын тухай хууль: 3.2., 5.1., 30.6.,
11.Үндэсний аюулгүй байдлын тухай хууль: 4.1.3. ("Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-ын заалт V.35.3.11/ ба X.54.3/ мөн зөрчигджээ).
Эдгээр бодит нөхцөл байдлаас дүгнэвэл, Оюутолгойн гэрээ нь агуулгын хувьд ч хууль тогтоомж зөрчсөн тохиролцоо болсон бөгөөд Иргэний хуулийн заалт 56.1.1.-д тов тодорхой тусгагдсаны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гарцаагүй мөн юм.
Гэрээний агуулга хууль тогтоомжийг зөрчиж буй нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт 1.2., 5.4., 70.1., Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн заалт 3.2., 5.1., 7.1., 7.2., 7.3., 8.5., 8.7., 23.1., 24.1.1/, 24.1.6/, 24.6.-д тус тус нийцэхгүй байгаа болно.
Хөрөнгө оруулалтын гэрээтэй хамт байгуулагдсан Хувь нийлүүлэгчдийн гэрээг ил тод байдлын зарчмыг зөрчин өнөөг хүртэл олон түмнээс нууцалсаар байгаа тул түүний агуулга хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг тогтоох огт боломжгүй байна.
Хууль тогтоомжийг дур зоргоор тайлбарлан хэрэглэх, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, хууль зөрчиж гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг завдах зэрэг нь хуульт ёсыг эрхэмлэн дээдэлдэг аливаа улс оронд тэвчишгүй зүйл юм.
Тиймээс өнөөгийн Монгол Улсад эрх зүйт төрийн тогтолцоо, хууль зүй, Үндсэн хууль үйлчилж буй юм бол хууль тогтоомж зөрчсөн агуулгатайгаас гадна хууль зүйд харш үйлдлээр байгуулагдсан Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр байх ямар ч үндэсгүй.
Учир иймд төр,засгийн эрх баригч Та нар анхнаасаа хууль бус болсон Оюутолгойн гэрээг хууль зүйд нийцүүлэх, улмаар эрх зүйн чадамжтай болгох талаар шийдвэртэй арга хэмжээг цаг алдалгүй авах зайлшгүй шаардлагатай байна. Ингэснээр улс оронд учирсан хохирлыг хязгаарлаж, хуульт ёсыг энэ чухал асуудал дээр сэргээн тогтоох боломж бүрдэнэ.
Олон түмэн Та бүхнээс хамгийн энгийн, мэдээжийн юм буюу хууль зүй, Үндсэн хуулиа дагаж мөрдөхийг л шаардаж байгааг энд зориуд онцлон тэмдэглэе.
Төрийнхөө хууль зүйг хэрэгжүүлэхээс зайлсхийх, татгалзах, тэр ч байтугай гажуудуулан завхруулах эрх Та нарт байхгүй.
Оюутолгойн гэрээг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгуулах талаар юу хийснээ төрийн институци бүр иргэд, ард түмэндээ 2010 оны 5дугаар сард багтаан ил тод тайлагнан мэдээлэхийг шаардаж байна.
Монгол Улс, Улаанбаатар хот, 2010 оны 4дүгээр сарын 25-ны өдөр.
"Ирээдүйтэй хөгжил” зөвлөл
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||