- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Өнгөрсөн түүхийн өчил буюу Хятад шавар эдлэл
Харц булаам ягаан, саарал өнгийн дэвсгэр дээр нүд хужирлам цэцэг урласан сэнжтэй шаазан аяганаас цай амталснаар миний өглөө эхэлдэг. Сэтгэл санаа тайвшруулах шидтэй ногоон цай хандалсан гүцнээс дахин нэг удаа аягандаа цай хийж тавин номын хуудас эргүүлэн суух нь амьдралын минь амар амгалан хором мөчүүдийн нэг яахын аргагүй мөн билээ. Харин гүцнээс ийнхүү цай аягалахад таг нь унахгүй байх жижиг хэсгийг хүртэл анхааран бүтээсэн болохыг би анзаараад шаазан эдлэл урлахад үнэхээр нарийн ажиллагаа, ур чадвар шаарддагийг ойлгов.
Шаазан эдлэлийг бүтээхдээ шороог шигшин нарийн ширхэгтэй болгон шатаан боловсруулдаг аж. Шаазанг хатаах үед бат бөх шинж нь нэмэгддэг байна.
Тиймдээ ч зөвхөн нэг шаазан аяга $37.7 саяын үнэд хүрдэг байх. Ердөө хэдхэн хоногийн өмнө Хонг Конгийн "Sotheby's” дуудлага худалдааны үеэр Хятадын Сүн гүрний үед хамаарах эртний шаазан аягыг нэгэн нууц эрхэм өөрийн болгосон юм.Хойд Сүн улсынэзэн хааны ордонд бийрний багс угаах савны зориулалтаар ашиглаж байсан нь өдгөө Хятадын урлагийн түүхэнд төдийгүй дэлхийд хамгийн их үнэд хүрсэн шаазан аяга болжээ. Язгуур угсаа сайтай хүмүүс эдэлж байсны дээр 1000 жилээр тоологдох он
Энэ түүхээс гурван жилийн өмнө тахиа дүрсэлсэн цайны аяга $36 саяд хүрч, дэлхий нийтийг шуугиулж байв.1465-1487 оны хооронд буюу Мин гүрний эзэн хаан Chenghua-ын хаанчлалын үед бүтээсэн уг шаазан аягыг "chicken cup” хэмээх нэрээр дэлхий дахинаа мэдэх болсон билээ. Энэхүү аяганы одоогийн эзэн Хятадын тэргүүн баян хүмүүсийн нэг, санхүүч Liu Yiqian аягыг авсан даруйдаа дуудлага худалдааны байшингийн дээвэр дор дэлхийн хамгийн үнэтэй аягандаа цай ууж байсан нь саяхан.
Дээрх хоёр түүхийг уншаад шаазан эдлэл нь тухайн улсынхаа түүх соёл, уламжлалыг шингээсэн урлагийн бүтээл болохыг та бэлхэнээ ойлгосон байх. Хятад хүний оюун бодол, сэтгэлгээ, амьдралын хэв маягийг шингээсэн шаазан эдлэл чухам хэдэн настай юм болоо?
Өөрөөр хэлбэл тахианы хэлбэртэй уг шаазанг богцонд хийж авч явахад тохиромжтой хавтгай хэлбэртэй бүтээжээ.
Шаазан эдлэлийн "дээд өвөг” нь 5000 жилийн настай вааран сав юм. 2000 жилийн өмнөөс шаазан эдлэл бий болсон боловч хамгийн чанартай гэгдэх гангар шаазанг Сүн /960-1265/ гүрний үеэс урлаж эхэлсэн байдаг.
Шаазан бүтээх арга барил нь түүхэн цаг үе бүрт өөр хоорондоо ялгаатай, онцлогтой байжээ. Тухайн шаазан хэчнээн зууныг элээсэн болохыг тогтоохдоо шатаалтын чанар, хэлбэр дүрс, паалан, өнгө засал, дүрсэлсэн хээ чимэг, зураг хуар, тамга зэргээр шинждэг. Тухайлбал хүмүүс зэрлэг амьтан гаршуулж байсан үе болох шинэ чулуун зэвсгийн үеийн вааран эдлэлд гахайны дүрс элбэг тохиолдоно. Харин Хан улсын үеэс чимэглэлийн гол дүрс нь үүл болсон байдаг.
Тан улсын үед /618-907/ Хятадын соёл иргэншил, яруу найраг, дүрслэх урлагийн хувьд нэн их хөгжжээ. Тийм ч учраас энэ хугацаанд ихэд алдартай, үнэтэй эдлэл болох Сан Цай-г бүтээсэн байх юм. Хятад хэлний гурван өнгө гэсэн утгыг илтгэх энэ нэрний дор бүтээсэн шаазан эдлэл нь нүүдэлчдийн соёлыг илтгэхүйц хэв маягтай буй нь тун хачирхалтай. Өөрөөр хэлбэл тахианы хэлбэртэй уг шаазанг богцонд хийж авч явахад тохиромжтой хавтгай хэлбэртэй бүтээжээ. Ингэснээр шаазан урлалын түүхэнд нэгэн шинэ нэр төрөл нэмсэн юм. Уг шаазан эдлэлд шар, ногоон, цагаан өнгө голлохын сацуу цэнхэр, бор, нил ягаан өнгөөр ч бүтээдэг байжээ.
Энэ мэтчилэн дэлхийн аль ч улс орны шаазан урлаачийн үл тааварлах арга барилаар бүтээдэг учир Хятадын шаазан эдлэл одоогийн нэр хүндэд хүрчээ. Ховор, чанартай, үзэмжтэй байдлаар бүтээдэг учир Хятад, түүх илтгэх шаазан эдлэлийг мэдээж хүн бүхэн худалдан авах боломжгүй билээ.
Харин орчин цагийн хэв маягийг илтгэх шаазан худалдан авахаар зэхэж буй бол цохилтод тэсвэрлэх байдал, ус чийг шингээх түвшин зэргээс гадна паалангийн гялалзаж буй байдал, урлаачийн сэтгэмж дүрслэл, эрүүл ахуйн үзүүлэлтийг харгалзан үзэх нь зүйтэй. Магадгүй өнөөдөр таны худалдан авсан шаазан аяга хэдэн зуун жилийн дараа ихэд үнэд хүрэх нь дамжиггүй.
www.woovoo.comURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||