- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Усны дайны ирмэг дэх улсууд
Өнөөдөр дэлхийн 3.6 сая хүн ундны усны гачигдалд байгаа. 2050 он гэхэд энэ тоо 4.8-5.7 тэрбум болно гэсэн тооцоо бий.
Дэлхийн усны (Гуравдугаар сарын 22) өдрийг тохиолдуулан НҮБ-аас танилцуулсан илтгэлд, 2050 он буюу гуч гаруйхан жилийн дараа зургаан тэрбум хүн ундны усны дутагдалд орон хэлмэгдэх болно хэмээжээ. Ундны усны хомсдол нь улс хоорондын сөргөлдөөнд хүргэж байсан. Харин одоо усны төлөөх дайн тулаан тасрахгүй гэдгийг НҮБ сануулсан байна. Өнөөдрийн байдлаар ямар ч аргаар хамаагүй унды усны төлөө тэмцэхээс аргагүй байдалд ороод буй ямар орнууд байна вэ?
Нил мөрөн
Дэлхийн хамгийн халуун, хуурай Африк тивийн ихэнх нь цөл. Тэнд усны төлөөх сөргөлдөөн тасрахгүй. Ийм ч учраас дэлхийн хамгийн урт Нил мөрний сав газарт байдал хамгийн хурц. Нилийн усны төлөө гол тэмцэгч нь Египет юм.
Египетийн эдийн засаг тэр чигтээ Нил мөрнөөс хамаарна. Нил нь энэ орны цорын ганц цэнгэг усны эх сурвалж юм. Үүний зэрэгцээ Египетэд ирэх Нилийн цэнгэг усны урсацын 95 хувь нь бүсийн бусад орнуудаас орж ирдэг. Тиймээс Каир урсгалын дээд хэсэгт буй орнуудаас ихээхэн хамааралтай.
Нилийн усны төлөө Египеттэй Судан, Этиоп хоёр тэмцэж байгаа юм. Этиоп 2011 онд Нил мөрний баруун салаа дээр "Хидасэ” гэх усан цахилгаан станц босгохоор шийджээ. Этиопын эрх баригчид уг станцыг Африктаа хамгийн том болохын зэрэгцээ улс орноо цахилгаанаар бүрэн хангана, илүүдлийг нь экспортлоно гэж тооцоолсон байв. УЦС энэ онд ашиглалтад орох ёстой.
Харин Египетийн эрх баригчид усан цахилгаан станц барьснаар Египетэд ирэх цэнгэг усны урсгалыг хомсдуулна гэж үзжээ. Египет, Этиоп, Судан гурав 2015 оны гуравдугаар сард Нил мөрний усыг хамтран хэрэглэх зарчмын тухай тунхаглалд гарын үсгээ зурцгаасан байгаа.
Тигр ба Евфрат мөрөн
Тигр ба Евфрат мөрнүүдийн усны нөөцийн төлөө Ойрхи Дорнодын Турк, Сири, Ирак зэрэг хэдэн орнууд өрсөлдөж байгаа. Туркийг арай илүү аз түшсэн. Турк хоёр мөрний эхийг хянадаг учраас хоёр хөршөөсөө давуу талтай. Эдгээр орнуудын усны асуудал одоо хүртэл шийдэгдээгүй ба тус бүртээ өөрийн ашиг сонирхлыг илүүд тавин усны сангуудаа дүүргэж авахыг эрмэлздэг.
Усны хамгийн их хомсдолтой Сирийн усан хангамжийн гол эх сурвалж нь Евфрат мөрөн учраас Дамаск Турктэй дайнч аргаар үзэх гээд байдаг. Урсгалын доод хэсэгт орших Сири, Ирак чанар муутай бохирдсон ус авдаг нь тэдний дургүйцлийг гааруулж буй юм.
Сири, Иракийн талууд Туркээс гадна бие биедээ тавих багагүй асуудалтай. Сири 1974 онд Евфрат мөрөн дээр Аль-Табка даланг босгосноос болж дайн гарах шахсан. Тэр үед Ирак даланг бөмбөгдөнө хэмээн мэдэгдэж цэргээ хил дээр татаж байлаа.
Энэ гурван орны сөргөлдөөн 1990-ээд онд ихээр хурцдаж байв. Тэр үед Турк Евфрат мөрөн дээр Ататюркийн даланг барьжээ. Усан сан нь урсгалаас доошхи орнуудад очих усны урсацыг эрс багасгажээ.
Хариуд нь Ирак, Сири хоёр даланг Туркийн дайны зэвсэг гэж нэрлэж байв. Иймээс эдгээр орнууд Туркийн эсрэг нэгдэн усны нөөцийг ашиглах тухай хамтын гэрээ байгуулав. Сири, Ирак хоёр Тигр ба Евфрат мөрнийг олон улсын ус гэж зарлан түүний усыг хөршүүд тэгш хуваан хэрэглэх ёстой гэжээ. Харин Турк голуудыг хилийн ус гэж зүтгэдэг.
Иордан гол
Палестин-Израилийн сөргөлдөөнд ус ноцтой үүрэгтэй. Зургаа хоногийн дайны дараа Иордан голын баруун эргийг хүчээр авсны дараа тэнд Израиль улс 1967 оноос өөрийн менежментыг хэрэгжүүлж эхэлжээ. Израильчууд худаг шинээр гаргах, ус авахад квот тогтоосон ба 1986 оноос Палестины суурингуудын худгийн усны хэрэглээний квотыг 10 хувиар багасгасан байна.
Палестины фермерүүд аж ахуйдаа хэрэглэхийг 1990-ээд оноос дахин хязгаарлаж эхэлсэн. Палестинчууд 70 метрээс илүү гүнийн худаг гаргах эрхгүй болсон байв. Гэтэл Израилийн ус нийлүүлэгч Mekorot 300-400 метрийн гүнийн өрөмдлөг хийн ус авч байдаг. Палестины худгуудын хэрэглээний усны хэмжээ нь жилд 13 мянган шоо метр байсан бол израильчуудынх жилдээ 750 мянган шоо метр болжээ.
Энэхүү гадуурхсан байдал 1995 он хүртэл үргэлжилсний эцэст талууд албан ёсны гэрээ байгуулж, усны секторыг удирдах эрх Палестины Үндэсний засаг захиргаанд шилжжээ.
Гэхдээ Израиль Палестины төсөлд хориг тавих эрх хадгалж үлджээ. Тэр цагаас Палестины усны байдал сайжирсан. Гэхдээ энэ нь Палестин, Израиль хоёрын сөргөлдөөнийг унтарсан хэрэг биш. Гэрээнд гарын үсэг зурахаас өмнө ч дараа нь ч усны нөөц нэг биш удаа довтолгооны бай болж байлаа. Жишээлбэл, Израилийн Ицхар ба Кицуфим суурингуудыг усаар хангах хоолойг палестинчууд 2001 эвдэлж байв.
Инд мөрөн
Энэтхэг,
Пакистаны хоорондох Кашмирийн талаархи маргаан мөн л устай холбоотой.
Пакистанд урсдаг бараг бүх голын эх булаг Кашмир, цаашлаад Энэтхэгийн
хяналтын хэсэгт бий.
Инд
мөрний усны талаарх сөргөлдөөн Энэтхэг, Пакистан хоёр тусгаар
тогтносноос нэг жилийн дараа эхэлж өдий болтол үргэлжилж буй.
Усжуулалтын системийн талаарх хүчтэй маргаан 1948 онд мандсан билээ.
Үүний улмаас Пакистаны Пенжаб мужийн тариалангийн талбайг услах
сувгуудыг энэтхэгчүүд хааж байв.
1960 онд Дэлхийн банк талуудад хандан, "Инд мөрний усны тухай” гэрээнд гарын үсэг зурахыг санал болгосон. Мөрний сав газрыг хуваан Пакистанд Чинаб, Желум, Инд голууд, Энэтхэгт Сатлеж, Беас, Рави голуудыг хуваан өгсөн байна. Тэр цагаас хойш Энэтхэг энэ гэрээг өөрийн талаас байнга зөрчсөөр байгаа.
Пакистаны хяналтын бүс дэх Чинаб гол дээр Энэтхэг УЦС барина гэлээ. Пакистан үүнийг эсэргүүцэн 1960 оны гэрээгээ сахихыг Энэтхэгээс шаардсан юм. Маргааныг дахиад л Дэлхийн банк шийдэж өглөө. Шинэ гэрээг 2007 онд байгуулжээ. Харин энэ гэрээнд юу гэж тусгагдсан нь тодорхойгүй байгаа.
Ганга мөрөн
Ганга мөрний сав газрын усны нөөцийн төлөөх гол өрсөлдөгчид нь Энэтхэг, Бангладеш. Тэдний сөргөлдөөн усны хэмжээнд биш чанарт л байгаа. Гэхдээ урсгалын дээд хэсэгт орших Энэтхэг хэтэрхий их ус авч, Бангладешид шаардлагатай хэмжээгээр ирэхгүй байна гэсэн маргаан бас бий.
Ер нь бол Ганга мөрний бохирдол л гол асуудал нь юм. Ганга ба Брахмапутра мөрнүүдээс л Бангладешийн эрүүлийг хамгаалах, ариун цэврийн байдал хамааралтай.
Бас нэг дуулиан 2016 онд мандлаа. Энэтхэг, Пакистан хоёрын усны хэрэглээг зохицуулж байсан хоёр талын Комиссын ажиллагааг зогсоон хүчин төгөлдөр гэрээгээ эргэн харна гэж Энэтхэг мэдэгдэв.
Энэ мэдээ Пакистаны дургүйцлийг төрүүлснээс гадна хоёр орны харилцааг хурцатгалаа. Энэтхэг, Пакистан хоёулаа цөмийн зэвсэгтэйг сануулахад илүүдэхгүй байх. Хоёр орны харилцаа хурцдах нь Өмнөд Азийн аюулгүй байдалд заналхийлэл учруулна.
Хүний эрхийг хамгаалагч Human Rights Watch байгууллага 2016 онд гаргасан илтгэлдээ Бангладешийн 20 сая хүн хүнцэлээр бохирдсон усаар ундаалж байна хэмээн дурдсан.
Гэтэл олон улсын хүчтэй тоглогчдын нэг Энэтхэг хөршийнхөө шаардлагыг хэрэгсэх сонирхолгүй байна. Бангладеш хүн ам ихтэй, экологийн ихээхэн асуудал, мөн ундны усны бохирдолтой байгаагаас болж иргэд нь хөрш орнууд руугаа хууль бусаар цагаачлах нь ихэсчээ. Энэхүү хяналтгүй дүрвэлт ч мөн бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж буй.
Ш.САМБУУ
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||