- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
АНУ-ын шинэ хориг "Газпром", "Лукойл"-ыг ч самарч байна
ОХУ долоохон хоногийн өмнө MSCI хөгжиж буй зах зээлийн индекст хамгийн сайн үзүүлэлттэй төдийгүй хамгийн алдартай нь байлаа. Тус улс уг индекст өнгөрсөн оны аравдугаар сард Энэтхэгийн урд гарснаас хойш байнга тэргүүн байранд байсныг Москва дахь Renaissance Capital хөрөнгө оруулалтын банкны судалгаанаас үзэж болно. Газрын тосны үнэ тогтворжиж, инфляц намжин, эдийн засгийн хэтийн төлөв сайжирсан тул ОХУ -д тавих цаашдын хоригийг хөрөнгө оруулагчид анзаарахаа байсан юм.
Гэтэл Олег Дерипаска тэргүүтэй бизнесийн дээд түвшний удирдагчдыг хамруулсан АНУ-ын хориг арга хэмжээнээс шалтгаалан ОХУ -ын Moex индекс уналттай байна. Хувьцааны арилжаа гуравдугаар сард эрс өссөн тайланг ердөө өнгөрсөн долоо хоногт гаргаж байсан Москвагийн хөрөнгийн бирж зах зээлийн доргилтод өртсөн хувьцааны үнийн өөрчлөлтийг нийтлэхдээ түүртэж буйгаа хүлээн зөвшөөрлөө.
Moex индекст багтдаг 46 төрлийн хувьцааны нэгээс бусад нь бүгд унаснаас шалтгаалан Renaissance Capital ОХУ -ын үнэт цаасны зах зээлийг "давуу”- гаас "саармаг” болгож зэрэглэл буулгалаа.
ОХУ -ын тэргүүлэх алт олборлогч "Полюс” компанийн хувьцаа 18 хувиар, нэгдүгээр сард гаргасан зургаан жилийн хугацаат бондынх нь үнэ нэг ам.доллар тутамд 84 центээр унав. "Полюс”-ыг АНУ-ын хоригийн жагсаалтад нэр нь багтсан, ОХУ -ын парламентын гишүүн Сулейман Керимов эзэмшдэг.
Хориг арга хэмжээг баасан гарагт зарласан. Химийн зэвсэг ашигласан халдлагыг ОХУ -ын дэмжлэгтэй Сирийн Засгийн газар үйлдсэн нь батлагдвал төлөөсийг нь Москва "хатуухан төлж таарна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хориг зарлахдаа анхааруулж байлаа.
"Гэнэт бүх юм хувирсан учраас ойрын үед ОХУ -тай холбоотой асуудалд болгоомжтой хандахаас аргагүй” хэмээн NN Investment Partners-ын хөгжиж буй зах зээлийн стратеги судлаач Маартен-Йан Баккум өгүүлэв. Хориг ОХУ -ын Засгийн газрын өрийг ихэсгэж, 10 жилийн хугацаат бондынх нь өгөөж 20 нэгжээр өсөн 7.27 хувьтай боллоо. Ердөө өнгөрсөн сард 4.625 хувьтай байсан ОХУ -ын 1.5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий евробондын өгөөж эрс өсөж, 4.674 болсноос худалдан авагчид хохирч үлдлээ.
ОХУ -ын хөрөнгийн биржид нэг өдрийн үнэ 2014 оноос хойш тохиолдож байгаагүйгээр огцом унасан тул хөрөнгө оруулагчид цаашдын хоригийн эрсдэлийг тооцож, эдийн засаг хэр хямрахыг цэгнэхээр оролдож эхлэв.
"АНУ-ын Сангийн яам үүсгэсэн учраас энэ удаагийнх хамгийн үр дүнтэй хориг болох биз. Одоо Оросын ямар ч олигархид адилхан” хэмээн BlueBay Asset Management-ын стратегич Тим Эш тайлбарлав.
ОХУ -ын үнэт цаасыг худалдах давалгаа хоригт багтсан компаниудыг төдийгүй "Лукойл”, "Газпром” зэрэг байр суурь нь бэхэжсэн компанийг ч самарчээ. Түүхий газрын тосны үнэ даваа гарагт 1.5 хувиар өслөө. "Өрнөд хүссэнээрээ ОХУ - д хориг тавьж болно. Харин ОХУ өөр арга олж л таарна. Энэ улс Хятадад, Энэтхэгт хандана” хэмээн Дүблин дахь Tavistock Wealth Global-ын хөрөнгө оруулалт хариуцсан захирал Кристофер Пил өгүүлэв.
Хло Корниш, Стив Жонсон
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||