- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Импортын эрчим хүчний ихэнхийг Оюутолгойд Хятадаас нийлүүлж байна
Өнөөдөр "Улаанбаатар” зочид буудалд болж буй "Сэргээгдэх эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлэг дээр манай улс одоо байгаа нар, салхины сэргээгдэх эрчим хүчний нийт 120 МВт-ын хүчин чадлыг 2020 онд 300 МВт-д хүргэх зорилт тавиад байгааг танилцуулав. Энэ нь өнөөдөр нийт эрчим хүчний гурван хувийг эзэлж байгаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 10 хувьд хүргэх зорилт юм.
Үүнийг сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж уян хатан болгох, сонгон шалгаруулалтаар өрсөлдөөн бий болгож компаниудыг оруулж ирэх замаар шийдэх аж.
Энэ асуудлаар болон Эрчим хүчний өнөөгийн тулгамдсаэ зарим асуудлаар Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэнгээс тодруулав.
-Манай улс нийт эрчим хүчнийхээ хэдэн хувийг гадаадаас авч байна вэ. Хойд хөршөөс нийлүүлдэг цахилгааны хувь хэмжээ хэвээрээ байгаа юу?
-ОХУ-аас гэхээсээ илүү Хятадаас авч байгаа эрчим хүч нэмэгдсэн. Манайх нийт эрчим хүчнийхээ 80 хувийг дотоодын эх үүсвэрээс, 20 хувийг импортоор авдаг. Үүний ихэнхийг Хятадаас Оюутолгойд нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүч эзэлж байгаа.
- Эгийн голын УЦС-ыг барих асуудал ОХУ-ын байр сууриас болж шийдлээ хүлээсээр байгаа. ОХУ үүний оронд цахилгааны нийлүүлэлтийн хангамжийг сайжруулья гэсэн санал тавиад байгаа гэсэн үү?
-Нэгд, ОХУ-ын зүгээс УЦС барих тал дээр хариу өгөөгүй, хүлээлтийн байдалд байгаа. Энэ бол хоёр орны хувьд геополитикийн бодлоготой холбоотой асуудал учир төр, засгийн түвшинд шийдэх байх. Цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийн тухайд хангамжийг сайжруулна гэдэг албан ёсны бус мэдээлэл байна.
Харин баталгааны тухайд яригдаж байгаа. Манайд нийлүүлж буй эрчим хүчийг цаанаасаа бүсийнхээ системд оруулах талаар хөндөгдсөн.
Ер нь ОХУ-аас манайд төвийн бүсийн шугамаар Галуутаас 220 кв-ын 2 хос шугамаар, мөн баруун бүсээр цахилгаан нийлүүлж байгаа. Хил орчмоор мөн нийлүүлж байгаа ч тэр нь бага хэмжээнийх.
Өнөөдөр манай улсад салхины Салхитын болон Цээний, нарны "Эвридэй Ферм”-ийн "МонНаран”, Дарханы "Солар Повер интернэйшнл” зэрэг станц ажиллаж байна. Эдгээрийг оролцуулаад дөрвөн төсөл хэрэгжиж, дээр нь дөрвөн төсөл Уур амьсгалын ногоон сангийн шугамаар хэрэгжихээр зарлагдаад байна.
Б.БИЛГҮҮН
Gereg.mnURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||