- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эвдэрч, орхигдсон газруудыг нөхөн сэргээхэд 188 тэрбум төгрөг шаардлагатай
Сэлэнгэ аймгийн Хүдэр, Архангайн Цэнхэр сумын газрын хэвлий сэндийлэгдэж, улаан шороонд дарагдсан модод аврал ирсэн гэлтэй үндсээ, унжуулан бөхийжээ. Эдгээр нутгийн голын ус нь эргээ давж, модод нь газраа булаалдан, ногоон өнгөөр гэрэлтэж байсан нь саяхан. Гэтэл одоо харахаас ч нүд халтирам өрөвдөлтэй дүр төрхтэй болж хувирчээ.
Сүйтгэгдсэн газруудын ердөө 25 хувийг нь нөхөн сэргээжээ
Энэ бүгд зүй зохисгүй ашигласан уул уурхайн үйл ажиллагаанаас үлдсэн мөр. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн онд хийсэн судалгаанд дурдсанаар уул уурхайн олборлолтын үйл ажиллагааны нөлөөгөөр улсын хэмжээнд 10084.29 га талбай сүйтгэгджээ.
Үүнээс техникийн нөхөн сэргээлтийг 2600 орчим га талбайд хийсэн бол ердөө 53 га талбайд л биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. БОАЖЯ-наас нөхөн сэргээлт хийх шаардлагатай талбайн хөрөнгийг нэг га-г нь 25 сая төгрөгөөр тооцдог аж. Ингэснээр өнгөрсөн оны байдлаар нийт 188 тэрбум төгрөгөөр нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэсэн судалгааг гаргасан аж.
Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлт огт хийгээгүй, эвдэрсэн газруудыг "аврахад” шаардлагатай хөрөнгийн тооцоолол. Гэхдээ энэ жил орон даяар албан ёсны тооллого явуулж, бүртгэлийг шинэчилнэ хэмээн албаны эх сурвалж хэлэв. Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Саран "Өнгөрсөн онд уул уурхайн ашиглалтын 385 төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүртгэсэн.
- МХЕГ-аас өнгөрсөн онд хийсэн судалгаанд дурдсанаар уул уурхайн олборлолтын үйл ажиллагааны нөлөөгөөр улсын хэмжээнд 10084.29 га талбай сүйтгэгджээ.
- Техникийн нөхөн сэргээлтийг 2600 орчим га талбайд хийсэн бол ердөө 53 га талбайд л биологийн нөхөн сэргээлт хийсэн.
- Нөхөн сэргээлтийн баталгааны тусгай данс 12.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд уг хөрөнгөөр нөхөн сэргээлт хийгдээгүй.
Өнөөдрийн байдлаар Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зардлын 50 хувь буюу 12.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Одоогоор уг хөрөнгөөр нөхөн сэргээлт хийгдээгүй.
Мөн үл маргах журмаар үлдэгдэл зардлыг буруутай этгээдээс гаргасан тохиолдол алга. Иймд энэ жилээс улсын хэмжээнд уул уурхайн зориулалтаар эвдэгдэж эзэнгүй орхигдсон газрын мэдээллийн санг шинэчилнэ. Гол нь тооллогын үр дүнг үндэслэн нөхөн сэргээлт хийх газар, зардлыг тооцох боломжтой болох юм.
Мөн ашигт малтмал ашиглах үеийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх баталгааны хөрөнгө тооцох хувь хэмжээг нэмэгдүүлэх, барьцаа хөрөнгийг 3-5 жил эргүүлэн аваагүй бол нөхөн сэргээлтэд татан ашиглах нөхцөлийг бий болгоно” гэв. Түүнчлэн энэ жилээс ашигт малтмалын нөөц болон байгалийн нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрийн орлогоос эзэнгүй орхигдсон, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг санхүүжүүлэх эрхзүйн зохицуулалтыг бий болгохоор төлөвлөжээ.
Орхонд 47.8 га, Сэлэнгэд 3323.99 га талбай сүйтгэгджээ
Энэ жил хийгдэх нөхөн сэргээлтийн төлөвлөлт, хэрэгжилтийн талаарх мэдээллийн санг эхний улиралд багтаан байгуулах аж. Одоогоор мэдээллийн санд Орхон, Сэлэнгэ аймгийн нөхөн сэргээлт шаардлагатай газар нутгийг тоолж бүртгээд байна. Орхон аймагт гэхэд уул уурхайн улмаас сүйтгэгдэж эвдэрсэн газар 30, эвдрэлд орж орхигдсон газар 37 байгаа бол Сэлэнгэд эвдэрсэн 44, орхигдсон 77 газар байгаа аж. Үүнийг га талбайгаар авч үзвэл Орхонд 47.8 га, Сэлэнгэд 3323.99 га талбай эвдрэлд орж, сүйтгэгджээ.
Нэг га талбайг 2012 оны үнэлгээгээр 25 сая төгрөг гэж тооцвол нийт 84.1 тэрбум орчим төгрөг шаардлагатай болох аж. Эвдэрч сүйрсэн газар нутагт нөхөн сэргээлт яагаад хийгдэхгүй байгаа талаар МХЕГ-ын Байгаль орчны хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндаш "Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг мөрдөж ажиллахгүй байна.
Үүнээс болж хохирол багатай үйл ажиллагаа явуулах, нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх үндсэн зарчмууд зөрчигддөг. Энэ нь манай улсад эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой. БОАЖЯ-наас олгогдсон эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын гэрчилгээтэй аж ахуйн нэгж байгууллагууд гэрчилгээг ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл гэж ойлгож, үндсэн чиг үүргээсээ хазайж байна.
Нөхөн сэргээлт хийх бус эсрэгээрээ ашигт малтмал олборлож байгаа юм” гэв. Түүний хэлснээс үзвэл Монгол Улсад байгаль орчны нарийвчилсан үнэлгээг гаргах, нөхөн сэргээлт хийх стандарт, гүйцэтгэх зарчим байгаа боловч эрх зүйн орчин бүрдээгүй тул мөрдөгддөггүй байх нь.
Иймд уул уурхайн нөхөн сэргээлтийн мэдээллийн сангаа хурдхан шинэчилж, сүйдсэн газар нутгаа сэргээхгүй бол нөхцөл байдал улам дордсоор байна. Шинэ мэдээлэл бүрдчихвэл эрх зүйн орчин төдийгүй энэ чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгжүүд хараа хяналт дор ажиллах боломжтой болох нь.
Г.Оюунтөгс
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||