- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
НОЁН УУЛЫН ТУЛААН ба ХОРВООГООР АЯЛАХУЙ
Энгийн нэгэн эрдэмтний туулсан замнал эрхэм түүхийн хэлхээг өгүүлнэ.
Ш.Пүрэвсүрэн эрдэмтэн нэгэнтээ "За ах нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын уулзалтанд оролцож Ноён уулаа хамгаалах тухайд дэмжлэг хүслээ. Мөөеө аварга маань хоёр гараа өргөөд дэмжинэ гэлээ" хэмээн баяртай хэлж байсныг санан цуутай аваргаа дурсаад өр зүрхэнд гуниг хайр зэрэгцэн төрнө.
Ясны эрдэмтэн хүн ясны тэмцэгч байдаг гэдгийг сануулж мэдүүлсэн нэгэн эрхэм ахай бол алдарт Ломоносовын Их сургуулийн 1982 оны төгсөгч, биологийн ухааны доктор, Баруунтуруун нутгийн хүү, байгаль хамгаалагч хэлэх үгтэй хийсэн хийсэн бүтээлтэй Шаравын Пүрэвсүрэн гуай билээ. Боловсролын үнэ цэнэ хийгээд байгалиа хамгаалах чин сэтгэл хүмүний дотоод зүрхний угаас ундрах ажгуу. Боловсрол мэдлэгийг эрхэмлэн, байгалиа хамгаалахын чөмгөө дундартал тэмцэгч ахмад үеэрээ бахархахын учир ийм бөлгөө.
2017 оны 1 сарын 22. Яг жил гаруйн өмнө Ноён уулын тулаан ид халуун цэгтээ тулж харийн луйварчдад алдахгүйн төлөө Монголчууд хамтаар нэгдэн тэмцэлдэх ахуйд байгаль хамгаалагч эрдэмтэн Шаравын Пүрэвсүрэн ахтай эчнээ ахан дүүс болж билээ. Монголын нөлөө бүхий хүмүүсээс санал сэтгэгдэл авахаар төлөвлөсний дагуу Ш.Пүрэвсүрэн гуай хөлөө хүрэх газар гүйж, утас цохиж олон сайхан сэтгэгдлийг тэмдэглэн баримтжуулан өгч билээ.
Ш.Пүрэвсүрэн эрдэмтэн нэгэнтээ
"За ах нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын уулзалтанд оролцож Ноён
уулаа хамгаалах тухайд дэмжлэг хүслээ. Мөөеө аварга маань хоёр гараа
өргөөд дэмжинэ гэлээ хэмээн хэлж байсныг санахад цуутай аваргаа дурсаад
өр зүрхэнд гуниг хайр зэрэгцэн төрнө.
Орос хэлний нэрт эрдэмтэн
Сэрээнэнгийн Галсан багшаасаа Ноён уулаа хамгаалах тухайд Сэтгэл
өвдөхийн учир нэртэй сургамжийг бичүүлээд авчихлаа хэмээн баярлан хэлж
байж билээ.
С.Галсан багшийн "Газрын гагнаас болсон Алтаа энд тэндгүй
ухан түнхэж, хонгил нүх үлдээж эхэлснээс гадна их эртний түүхтэй
холбогдолтой эрдэнийн сан хөмрөг рүүгээ бузар савраа дүрэх нь тэвчиж
болохгүй гэмт хэрэг мөнөөс мөн тул Монголд төр, хууль ёс гэж байдаг юм
бол машид яаравчлан тас зогсоох ёстой. Монгол бол асар их баян орон.
Гэхдээ Ноён уул шиг түүх соёлын их нууцыг агуулсан газар, тэр тусмаа
удам судар, түүхийн хуудсыг нууцалсан газар тийм ч олон биш. Үүнийг
бүрэн бүтнээр нь үлдээж чадаагүй ч гэсэн одоогийн байгаа байдлаар нь нэг
ч чулууг үл хөндөн, үүрд хадгалж үлдээх явдал зөвхөн Монголчууд бидний
ариун үүрэг бөгөөд бурхны өмнө амалсан амлалт тул энэ талаар хөөцөлдөн
зүтгэж буй эх орончдыг зуун хувь дэмжиж сэтгэл өвдөхийн учир энэ болой.
Ум сайн амгалан болтугай." захиас сургамж одоо нэгийг бодуулж хоёрыг
өгүүлнэ.
Хүний төлөө сэтгэлээ чилээсэн бүхэн хожим хойно ийнхүү үнэ цэнэ болон үлдэхийн содон жишээ энэ буюу.
2017 оны 3-р сарын 11
Монголд
очсоныхоо дараахан гэнэт Ноён уул явах огцом шийдвэрийг шөнө гаргаад
утас цохив. Ээ дүү минь яасан орой тулгуу ярив аа гэсэн авч, маргааш
өглөөн мандах нарнаар яс товлосон цагтаа ирээд Ноён уул руу хамт хань
болон явахад хажууд минь Алтай Хангайн нуруу түшээд буй мэт сэтгэл
дүүрэн. Ноён уулаа аваръя хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид эгчтэй тэгж
эрхэм ахын хамт уулзаж билээ. Манай ахмад үеийнхэн ийм зарчимч,
туйлбартай, за гэвэл ёогүй улс юм даа.
Ноён уулын ялалтын төлөө
Монелийн Ялалт ахтай танилцуулж, Ноён уулын ялалт ном бичихээр төлөвлөж,
хоёр тив алгасан өдөр шөнөгүй утасдан мэдээ цохиж, санал сэтгэгдэл авч,
Ноён уулын шүүх хуралд байнга оролцож, байгаль орчны хор хөнөөлийн
тухайд эрдэм шинжилгээний судалгааны бүтээлээ тайлбарлаж байсан эрдэмтэн
ах маань 2017 оны 3-р сарын 18-ны өдөр ХОРВООГООР АЯЛАХУЙ номоо, бусад
номын хамт надад дурсгаж билээ. Ш.Пүрэвсүрэн ахыг Ноён уулын штабын
генерал танд илтгэх нь гээд холын Америкаас наргиа болгон ярилцана.
Жинхэнэ эрдэмтэн хүний хувьд Хаадын хараал, Цөлжилт, Ноён уулыг яагаад ухаж болохгүйн шалтгаан, Химийн бодисын хор хөнөөл, Хонгорын эмгэнэл төрийн даажигнал, Алт хар мөртэй, Ноён уулын хүнцлийн аюул дэлхий нийтийн асуудал болох нь гарцаагүй зэрэг олон арван судалгааны бүтээлээ олонд танилцуулж, үнэнийг учирлаж байсан нь Ноён уулын өнөөг хүрсэн ялалтанд үнэхээр ач тусаа өгсөн.
Энэ Хорвоогоор аялахуй номыг сонирхон судалваас байгаль хамгаалагч эрдэмтэн төдийгүй басхүү чансаатай сэтгүүлч, зохиолч гэдэг нь мэдрэгдэнэ. Тэртээх 1976 онд Эрхүүгийн Их сургуулийн дэргэдэх орос хэлний бэлтгэлд домог болсон Эрхүүгийн хавар дууг бичсэн дуучин Д.Жаргалсайханы хамт суралцаж байснаа дурдсан буй. Ийм л сайхан ахмад үеийнхэн бидэнд үлгэрлэн дууриалал үзүүлэх нь үнэхээр бахархмаар.
Байгаль хамгаалагч, Ноён уулын төлөө тэмцэгч, эрдэмтэн, сэтгүүлч зохиолч олон эрдмийг эгэлхэн сэтгэл оюундаа цогцлуулсан төдийгүй Монгол түүхийн төлөө улс төрийн хатуу тэмцэгч чанарыг нь 12 жилийн тэртээ 2006 онд бичсэн айхтар ончтой зөнтэй Хувалз нийтлэлээс нь харж болно. Тэгвэл өдгөөгөөс 12 жилийн дараа буюу 2030 онд Монголын ирээдүй ямар болохыг бид бас эрдэмтэн судлаач хүний нүдээр эртнээс төсөөлөн үнэний төлөө тэмцэх үүрэг даалгаврыг яаравчлан хүлээх цаг болжээ.
Эгэл даруухан эрдэмтэн Ш.Пүрэвсүрэн танаар бахархаж байна.
Эрхүүгийн Их сургуулийн 1995 оны төгсөгч Ц.Батмөнх
http://www.sonin.mn/blog/purevsuren/55910
http://www.sonin.mn/blog/purevsuren/75733
http://www.sonin.mn/blog/purevsuren/89386
http://www.sonin.mn/blog/purevsuren/84416
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||