Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ТАЛААРХ ИЛ ЭХ СУРВАЛЖУУД

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ТАЛААРХ ИЛ ЭХ СУРВАЛЖУУД

 

Монгол Улсын эрх ашиг, монголчуудын цааш­дын хувь заяатай хол­бог­дож буй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ямар ч ашиггүй болсон гэсэн шүүмжлэл өрнөж, олны анхаарлын төвд ороод удлаа. Гэрээ байгуулахад оролцсон гол албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагууд эхнээс нь байцааж, хорьж эхэлсэн нь нийгэмд багагүй хүлээлт үүсгэж байна. Тэр хэрээр үнэнийг мэдэх гэсэн олны хү­лээлт хууль, шүүхийн бай­гуул­лагын шударга шийд­вэртэй огтлолцож буй юм. Гэрээний гол оролцогчдыг шалгаж эхлэхтэй зэрэгцэн УИХ-ын дарга төрийн түшээд, улс төрийн намууд байр сууриа илэрхийлж, шударга үнэнийг олохыг шаардсаар байна. УИХ-ын даргын хувьд Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсэг байгуулж, хаврын чуулганы нээлтэн дээр байр сууриа илэрхийлсэн бол Төрийн тэргүүний бодол төдийлөн ил гарсангүй. Парламентын гишүүдээс Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар гэрээ анх яригдах үеэс сөрөг байр суурь илэрхийлж ирсэн. Харин МАХН болон бусад гурван нам, АН-ынхан Оюутолгойн гэрээг нарийвчлан шалгах, цуцлах байр суурьтай байгаа юм. Оюутолгойн гэрээний талаарх ил эх сурвалжуудын мэдээллийг хүргэе.
 

М.Энхболд: ОЛОН НИЙТ ДОРВИТОЙ ҮР ДҮН ХҮЛЭЭЖ БАЙНА

 

-Авлига авсан, эсэх хэргийг шалгаж бай­гаатай холбогдуулан Оюу­толгойн гэрээг цуц­лах, хөрөнгө оруулагч­­дыг хөөх тухай яриа гарч, зарим нам, улстөрчид мэдэгдэл хийлээ. Оюутолгойн төс­лийг хэтэрхий улстөр­жүүлэх нь Монгол Улсын ашиг сонирхолд сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Асуудлыг хуулийн аргаар биш улс төрийн аргаар, улс төрийн ашиг хонжоо олох хэлбэрээр шийдэх буруу хандлага байж болохгүй. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн үйл ажил­ла­гаа­наас олон нийт дор­ви­той үр дүн хү­сэн хүлээж байгааг ухамсарлаж ажиллабал зохино. Дэд ажлын хэсэгтээ мэр­гэжлийн хүмүүс, иргэний нийгмийн төлөөлөл оруу­лах нь асуудалд нэгдмэл байр сууриас хандах, зөв дүгнэлт гаргахад ач холбогдолтой юм.
 

АТГ: С.БАЯРЫГ БАЙЦААЖ, С.БАЯРЦОГТЫГ ХОРИВ

 

АТГ одоогоос сар гаруйн өмнө Оюу­тол­гойн гэрээтэй хол­боо­той асууд­лаар эрүү­гийн хэрэг үүсгэн шал­гаж эхэл­сэн. Ерөнхий сайд асан С.Баяраас байцаалт авч, Сангийн сайд асан С.Баярцогтыг баривчилж, улмаар прокуророос яллагдагчаар татсан бол шүүхээс хорих хуга­цааг нь сунгав. С.Баярцогтын өмгөө­лөгч Г.Орхон "Миний үйлчлүүлэгч С.Баярцогтыг энэ сарын 1-нд гэрчээр мэдүүлэг авна гэж АТГ дуудсан. Мэдүүлэг авч дуусаад шууд хорьсон. Мөн яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулсан. Одоогоор Эрүүгийн хуулийн 20.3, 22.1.3 буюу зохион байгуулалттай бүлэглэлд оролцсон, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Прокурорын зүгээс С.Баярцогт гэдэг хүнийг нэмж 30 хоног цагдан хорьж шалгах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Бид үүнтэй санал нийлэхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
 

УИХ-ЫН ДАРГАТАЙ УУЛЗАХ ХҮСЭЛТ ГАРГАВ

 

Өнгөрсөн сарын 22-нд улс төрийн намууд нэг­дэж Оюутолгойн гэ­рээг цуцалж, ард тү­мэнд ашиг хүртээхийг шаар­дав. МАХН болон МНН, ИЗНН, МҮАН хамтран "РиоТинто” корпорацитай хийсэн Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэлүүдийг зарлаж эрх бүхий албан тушаалтнуудад шаардах бичиг хүргүүлсэн. Шаардах бичгийнхээ хариуг нэхэж, УИХ-ын даргатай уулзах хүсэлт гаргаснаа өнгөрсөн сарын 30-нд зарласан юм. Уг хүсэлтэд "Энэхүү гэрээ Монгол Улсын ашиг сонирхолд нийцэж буй эсэх, Үндсэн хууль зөрчсөн эсэх, "Оюутол­гойн орд” хэмээх томоо­хон ашигт малтмал нийт ард түмэнд өгөөжөө ижил тэгш өгч буй эсэх зэрэг эргэлзээ нийгэмд давамгайлах боллоо. "Оюутолгойн ХОГ” нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг зөрчсөн, Монголын талын ашиг сонирх­лыг тусгаа­гүй, "Оюутолгойн орд”-ын өгөөжийг га­даад, дотоодын цөөн тоо­ны олигархи давуу эрхтэй­гээр хүртэж, ард түмэн огт хүртэхгүй байна гэж үзэж байгаа учир энэхүү гэрээг нэн даруй цуцалж шинээр байгуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа бөгөөд бидний байр суурийг ард түмний дийлэнх олонх нь дэмжиж байгаа болно. Бид "Оюу толгой ХОГ”-г цуцлах асуудлаар Улсын Их Хурал болон түүний ажлын хэсэгт байр сууриа нарийвчлан танилцуулах шаардлагатай байгаа тул Тантай болон УИХ-ын ажлын хэсэгтэй яаралтай уулзах хүсэлт илэрхийлж байна” гэжээ.
 

АН: ГЭРЭЭГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА

 

АН-ын бүлгийн  дарга Д.Эрдэнэбат "Бид Оюутолгой, "Эрдэнэт” үйлдвэр, Тавантолгой гээд уул уурхайнтомоохон стратегийн ордууд дээр гэрээний нөхцөл бай­дал яаж үүссэн болон Монголд яагаад үр ашиггүй тусаад байгаа юм бэ гэдэг учир шалт­гааныг олж судлаж, бүл­гээсээ ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсэг эдгээр уул уурхайн том ордуудыг судлаж, дүгнэлт гаргах болно. Оюутолгойтой холбоотой асуудлаар Ардчилсан намын угшилтай гэгдэх гурван хүнийг АТГ-аас баривчилсан. УИХ–ын 2009 оны 57 дугаар тогтоолоор гэрээ хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрынтэргүүн С.Баярт өгсөн тогтоол байгаа. Гэрээг тухайн үеийн УИХ, С.Баярын Засгийн газар баталсан. Тэр үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой Ажлын хэсгийг тухайн үеийн Эрдэс баялгийн сайд Д.Зоригт ахалж байсан. Тэгэхээр гол хол­богдож байгаа асуудал­тай хүмүүсээ шалгахгүйгээр Ардчилсан намтай хол­боотой гурван хүнийг баривчилж байгааг улс төрийн захиалгат шалтгаан гэж харж болгоомжилж байна” гэв.
 

Д.Дамба-Очир: ГЭРЭЭГ ШАЛГАХТАЙ ХОЛБООТОЙ ДАЙРАЛТ ИХ ИРЖ БАЙНА

 

УИХ-ын даргын  захирамжаар Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана. Гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогдсон. Ажлын хэсгийн дарга Д.Дамба-Очир "Ажлыг хэсэг байгуулагдаж миний бие ажлын хэсгийн ахлагчаар томилогдсонтой холбоотой санаатай болон санаандгүй дайралтууд ихээр ирж байна. Үүнийг ч буруутгахгүй бас үгүйсгэхгүй хүндэтгэж байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд, Монгол хүний хувьд олон жил маргаан дагуулсан энэхүү гэрээний бодит байдлыг гаргаж тавья гэсэн итгэл үнэмшил байна. Үнэнийг ил болгохын төлөө ажиллана” гэв.
 

ХАВРЫН ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН ӨДӨР СОР ЗАЛАВ

 

Хаврын чуулганы нээлтийн өдөр "Улсаа аврах ард түмний үндэс­ний хөдөлгөөн”-ийнхөн өглөөний 08:00 цагт Төрийн ордны хаалгыг сахиж, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэв. Тэд "Төрийн эрхийг хууль бусаар авсан 60 тэрбумын УИХ тар”, "Оюутолгойн гэрээг цуцалж, ард түмэнд баялгийг буцааж өг” зэрэг шаардлагыг барин жагссан юм. Үүний дараа 11:00 цагт Сүхбаатарын  талбайд  МАХН, ИЗНН,  "Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс хамтран  Оюутолгойн гэрээг яаралтай цуцлахыг шаардаж жагсаал зо­хион байгуулсан.  Түүнчлэн жагсаалын үеэр төв талбай дээр Оюу­тол­гойн гэрээгээр сор залж, Монголын ард түмэнд хэзээ ч ашгаа өгөхгүй хэмээн шатааж, эсэргүүцлээ илэрхийлэв.  Мөн УИХ шаардлагыг биелүүлэхгүй бол тараах хүртэл арга хэмжээг ард түмэнтэйгээ хамтран зохион байгуулна гэдгээ илэрхийллээ.
 

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, гавьяат хуульч Ц.Шаравдорж: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ АШИГГҮЙГ МЭДСЭН Ч УИХ-ЫН НЭГ Ч ГИШҮҮН ДУУГАРААГҮЙ

 

-Оюутолгойн гэрээ өнөөдөр монголчуудын анхаарлын төвд байна. Ер нь гэрээг байгуулсан үеэс эхлэн санал, шүүмжлэл дагуулсан. УИХ-ын Тамгын газрын дэргэд судалгааны төв байсан. Одоо ч бий. Энэ нь УИХ-д мэргэжлийн туслалцаа өгдөг, хэлэлцэж буй асуудлуудад бие даасан хараат бусаар дүгнэлт гаргадаг нэгж юм. Намайг ажиллаж байхад судалгааны төвийн үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг байв.  Энэ төв УИХ-ын тархи нь юм гэдэг ойлголттой, 40 гаруй хүнтэй хүчтэй аппарат байсан. Бид Оюутолгойн гэрээний дөрвөн асуудалд судалгаа хийж, хоёр удаа дүгнэлт гаргасан. Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээний татварын нөхцлийн эрхзүйн харьцуулалт, ашигт малтмалын орд ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний талаарх харьцуулсан судалгаа, Оюутолгой төслийн хөрөн­гө оруулалтын гэрээний агуулгын танил­цуул­га гэсэн асуудлыг  судалж, 2009, 2010 онд дүг­нэлт гаргасан. Энэ дүг­нэлтүүдээ УИХ-ын ги­шүүдийн гарт ту­хайн үед ном болгон гар­гаж, хүргүүлж байлаа.  Харамсалтай нь гишүүд бид­ний үнэлэлт дүг­нэл­тийг хүлээж аваагүй.
 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: ҮР АШИГГҮЙ ГЭДЭГ НЬ БАТЛАГДАЖ БАЙНА

 

-Оюутолгойн гэрээг анхнаасаа дэмжээгүй. Өдөр ирэх тусам энэ гэрээний үр ашиггүй болох нь батлагдаж байна. Энэ гэрээг хийсэн хүмүүс нойргүй хонож, сэтгэлийн шаналалд орж байгаа. Цаашдаа Монголд эрх чөлөөтэй амьдрахад ч хүнд болно. Улс орныхоо эрх ашгийг хохироож хэдхэн хүн гаднынхан дагаж баяждаг энэ буруу жишгийг алга болгож байж монгол түмний амьдрал дээшилнэ. Үүнийг зогсоохгүй бол хэзээ ч Монгол Улс хөгжихгүй, иргэдийн амьд­рал өөдлөхгүй. Зогсоохын төлөө эцсээ хүртэл явна. Ирэх 2020 оны сонгуулиар үүнийг сайн бодож, урвагчдыг унагаж яллах ёстой.
 

ГЭРЭЭНИЙ ТАЛААР САЛБАРЫН САЙД НАРЫН МЭДЭГДЭЛ

 

Оюутолгойн гэрээг шалгаж эхэлсэнтэй хол­боо­тойгоор Уул уурхайн сайд Д.Сумъяабазар "Хариуцаж байгаа сал­барын сайдын хувьд хэлэхэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх асуудал байхгүй. Бид гэрээн дээр тусгасан үүргээ биелүүлэх, цаашид үйл ажиллагааг өргөжүүлэх, дээшлүүлэх, идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам сайжруулах байр суурин дээр төслийг явуулна. Оюу толгойн төсөл Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын гол цөм нь юм. Бид энэ төсөл амжилттай хэрэгжээсэй гэж хүсэж, хэрэгжүүлэхийн төлөө улам хичээн ажиллаж байгаа” гэв. Харин салбарын дэд сайд Д.Загджав "Хөрөнгө оруулалтын  гэрээг  байгуулахтай холбогдуулан авлигатай холбогдсон асуудлыг нэгмөсөн шийдвэрлээд урагшаа явах, мөн Оюутолгойгоос Монголын ард түмэнд өгөх ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгийн зүгээс хэд хэдэн чухал арга хэмжээ авах нь зүйтэй” гэв.

Зууны мэдээ
С.Уянга

 
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ТАЛААРХ ИЛ ЭХ СУРВАЛЖУУД
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Австраличууд Хармагтай ордыг хятадуудад хямдаар наймаалцах гэж байна

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 60 км зайтай орших ...

Өчигдөр, 17:56
“Rio Tinto” Монголын Засгийн газар, “Entrée Resources”-тай шинэ гэрээ байгуулахыг зорьж байна

 "Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал яриа хэлэлцээ хийхээр Монголд ...

Өчигдөр, 14:50
Томхон жорлон дээр хүртэл тууз хайчилдаг төр, засгийн томчууд нефтийн цооног нээхэд яагаад очсонгүй вэ

  Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал ...

Өчигдөр, 14:39
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шанхайн экспо"-гийн нээлтэд үг хэллээ

  БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр ...

Өчигдөр, 14:26
Өчигдөр, 09:05
Хятадын зэсийн эрэлт 2030 он гэхэд оргилдоо хүрнэ

 Хятадын зэсийн эрэлт энэ арван жилийн эцэс гэхэд дээд цэгтээ хүрнэ ...

2024 оны 11 сарын 04, 16 цаг 55 минут
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард ...

2024 оны 11 сарын 04, 16 цаг 38 минут
”Шэньжөү-19” хөлгийн сансрын нисгэгчид Хятадын сансрын станцад орж байрлав

”Шэньжөү-19” хөлгийн сансрын нисгэгчид Хятадын сансрын станцад орж байрлав ...

2024 оны 11 сарын 04, 13 цаг 46 минут
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн алтны үнийн хөдөлгөөнд нөлөөлөхөөр байна

 Алтны үнэ 2024 он гарсаар 35 гаруй хувиар өсөөд байна ...

2024 оны 11 сарын 04, 13 цаг 23 минут
Худалдаа “буцалсан” Хуань Юй олон улсын логистик

Эрээн хотын Хуань Юй олон улсын логистикийн хүрээлэнд том том хүнд оврын ...

2024 оны 11 сарын 04, 12 цаг 16 минут
“Бүс ба Зам” залуучуудын нөхөрсөг солилцооны үйл ажиллагаа Хөх хотноо

ӨМӨЗО-ны Хөх хотод 10-р сарын 21-нээс 25-ны өдрүүдэд “Бүс ба ...

2024 оны 11 сарын 04, 12 цаг 01 минут
“Хятадын соёлын сан” ОХУ-ын Москва хотоор үйл ажиллагаа явуулжээ

Орон нутгийн цагаар 10-р сарын 26-ны өдөр Москва хотын Гринвуд олон улсын ...

2024 оны 11 сарын 04, 11 цаг 54 минут
2024 оны 11 сарын 04, 11 цаг 01 минут
ЭТТ ХК-иас сох дутсан 5,2сая тонн НҮҮРС ХААЧИВ

 Монгол улсад уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс бол тэргүүлэх ...

2024 оны 11 сарын 04, 09 цаг 22 минут
“Чайна энержи”: Тохиролцож чадвал Гашуунсухайтын төмөр замыг гурван жилийн дотор холбоход бэлэн

  Монголын Гашуунсухайт, Хятадын Ганцмодны боомтын төмөр замыг холбож ...

2024 оны 11 сарын 01, 11 цаг 47 минут
Сансрын нисэгчдийн баг ургамал тариалах сургалт явуулж байна

Шэньжөү-19-ийн сансрын нисэгчдийн баг ургамал тариалах сургалт явуулж ...

2024 оны 10 сарын 31, 14 цаг 24 минут
Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

  УИХ ирэх 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Үүний араар улс төр ч ...

2024 оны 10 сарын 31, 13 цаг 42 минут
ТӨСӨВ 2025: Ирэх жил 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ

  Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2024.10.30/ ...

2024 оны 10 сарын 31, 13 цаг 09 минут
2024 оны 10 сарын 31, 11 цаг 53 минут
Сүүлийн 6 сард газрын тосны үнэ 20 хувиар буурчээ

 Израилийн арми өнгөрсөн амралтын өдөр Иранд агаарын цохилт өгсний ...

2024 оны 10 сарын 31, 11 цаг 37 минут
Тээврийн салбар дампуурч, цөөхөн Хятадуудын гарт орж байна гэв

  Манай Улсын төсвийн 40 хувь дангаараа нүүрс экспортоос бүрддэг. ...

2024 оны 10 сарын 30, 18 цаг 35 минут
Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар хэлэлцэж байна

 Засгийн газрын 38 дахь хуралдаан 12 асуудал хэлэлцэхээр есөн асуудал ...

2024 оны 10 сарын 30, 12 цаг 52 минут
Байгалийн чулууг ачааны автомашинд нууж, хилээр гаргахыг завджээ

    Монгол Улсын иргэн Э.А нь улсын хилээр нэвтрүүлэхийг ...

2024 оны 10 сарын 30, 11 цаг 58 минут
BNEF: Нүүрс нь эрчим хүчний гол эх үүсвэр хэвээр байгаа ч цаашид энэ хандлага эрчимтэй буурна

 2023 онтой харьцуулахад нүүрсний эрэлт энэ онд харьцангуй тогтвортой ...

2024 оны 10 сарын 30, 11 цаг 35 минут
2024 оны 10 сарын 30, 10 цаг 04 минут
Л.Оюун-Эрдэнэ: Юун 5-10 тэрбум бэ, бүсчлэл, холимог тогтолцоо, 126 гишүүний учрыг дахиад ярих ёстой юу?

  Даваа гарагт болдог УИХ дахь намуудын бүлгийн хурлаар 2025 оны ...

2024 оны 10 сарын 30, 09 цаг 30 минут
2024 оны 10 сарын 29, 20 цаг 13 минут
2024 оны 10 сарын 29, 19 цаг 42 минут
"Улс төрчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай худал мэдээлэл тарааж байна"

 Ашигт малтмал, газрын тосны газраас "Сүүлийн үед зарим улс төрчид ...

2024 оны 10 сарын 29, 19 цаг 26 минут
2024 оны 10 сарын 29, 19 цаг 14 минут
Энэ онд Эрээн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо 2 саяыг давлаа

Эрээн хотын Хилийн шалгалтын газрын статистикийн мэдээлснээр, 10-р сарын ...

2024 оны 10 сарын 29, 16 цаг 38 минут
Улаан навчит хурмын ууланд аялаарай

Улаан навчит хурмын ууланд аялаарай   Шаньдүн дахь аялал жуулчлалын ...

2024 оны 10 сарын 29, 16 цаг 30 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-т бараалхлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал ...

2024 оны 10 сарын 29, 16 цаг 15 минут
“Өндөр чанартай хөгжлийн ногоон суурийг бэхжүүлье”

Хятадын Гуанхэ группийн Шинэ эрчим хүчний Өвөр Монгол дахь салбар ...

2024 оны 10 сарын 29, 15 цаг 54 минут
2024 оны 10 сарын 29, 15 цаг 32 минут
Пэнлай тагт яагаад ”Хүний ертөнц дэх диваажин”болсон бэ?

"Хүний ертөнц дэх диваажин"-ны тухайд бид "Шаньхайжин"хэмээх эртний номоос ...

2024 оны 10 сарын 29, 15 цаг 13 минут
Юнган чулуун агуйд очиж мянган жилийн түүхтэй танилцав

10-р сарын 18-нд "Шинэ эриний нээлттэй хөгжлийн замаар"- харийн хүний ...

2024 оны 10 сарын 29, 15 цаг 10 минут
Хотоо тольдсон Дамин нуур нь өнгөтөй, нуураа хөвөөдсөн Чаорань тагт нь гэрэлтэй

"Бадамлянхуа цэцгэс, бургасан модоодоор хүрээлэгдсэн хот нь ...

2024 оны 10 сарын 29, 15 цаг 08 минут
Нүүрс тээврийн "С" зөвшөөрөл ба Хятадаас өгсөн мэдэгдэл!

  Засгийн газрын 362 дугаар тогтоолоор 2023 оноос эхлэн олон улсын ...

2024 оны 10 сарын 29, 14 цаг 58 минут
Израил Иран руу довтолсны дараа газрын тосны үнэ 5 хувиар уналаа

 Брент төрлийн газрын тос баррель нь 72 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 10 сарын 29, 13 цаг 54 минут
2024 оны 10 сарын 29, 11 цаг 33 минут
Казахстаны “Казатомпром” компани Хятад руу уран нийлүүлэх томоохон хэлцэл хийхээр болжээ

 "Казатомпром” компаниас Хятадын Үндэсний Цөмийн Корпораци болох CNNC ...

2024 оны 10 сарын 29, 10 цаг 46 минут
Хятадын гангийн экспорт 8071 мянган тоннд хүрчээ

 10-р сарын 25-нд Хятадын Гангийн Аж Үйлдвэрийн Холбоо мэдээлснээр ...

2024 оны 10 сарын 29, 08 цаг 14 минут
2024 оны 10 сарын 23, 08 цаг 55 минут
Reuters: Энэтхэг улс Оросоор дамжуулан Монголын коксжих нүүрсийг авах арга зам эрэлхийлж байна

 Монгол Улс коксжих нүүрсний зах зээлд экспортоор Австралийн араас ...

2024 оны 10 сарын 22, 17 цаг 43 минут
Ройтерс: Энэтхэг Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулан импортлох талаар судалж байна

  Энэтхэг улс Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулан тогтмол ...

2024 оны 10 сарын 22, 10 цаг 58 минут
Серби улс байгалийн хий нийлүүлэгч түншдээ хориг арга хэмжээ авахгүй

 Европын холбооны нэр дэвшигч Серби улс барууны дарамт шахалтыг үл ...

2024 оны 10 сарын 22, 10 цаг 46 минут
Монголын эдийн засаг уул уурхай дагасан, эмзэг хэвээр байна

 2023 онд уул уурхайн салбар өсөлттэй буюу түүхий эдийн экспорт ...

2024 оны 10 сарын 22, 10 цаг 15 минут
Их хүлээлттэй ч эрсдэл өндөр нүүрсний экспорт

 Жил дараалан дээд амжилт тогтоож байгаа нүүрсний экспортын биет ...

2024 оны 10 сарын 22, 09 цаг 19 минут
МАН-ын бүлэг: Газрын тос боловсруулах үйлдвэрт 431 сая долларын зээл нэмж авна

 УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн ...

2024 оны 10 сарын 22, 09 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани